| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
Улсын яллагч А.Энхтуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч
Шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2331000000033 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ******* сумын 5 дугаар багийн өрхийн эмнэлэгт жижүүр ажилтай, ам бүл 5, эхнэр 3 ачийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, 5 дугаар баг, ******* дүгээр хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* Г /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... Би тэр өдөр архи хэтрүүлэн хэрэглэж болсон зүйлийг сайн санахгүй байгаа юмаа. Буруу зүйл хийсэн харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хойшид хүүгийн сорви арилгах эмчилгээнд анхаарч мөнгөний тусалцаа үзүүлнэ гэж бодож байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “... Г гэж энэ хүн миний дүүгийн нүүр лүү нь архины шилний хагархай шидсэний улмаас нүүр нь зүсэгдэж маш том сорвитой болсон. Гэмтэл нь бүрэн эдгэхээр сорви арилгах эмчилгээ хийлгэнэ. Энэ үед л Г гуайг туслалцаа үзүүлж эмчилгээний зардлыг гаргаж өгөөрөй гэж хүсэж байна. Өөр ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч өгсөн: “...Би ээж ийн хамт амьдардаг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ы өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 0*******7 тоотод оршин суух өөрийн гэртээ ганцаараа байж байтал манай ээж шөнийн 01 цагт архи уусан байдалтайгаар ганцаараа гэртээ орж ирсэн. Тэгээд ээж бид хоёр байж байгаад манай ээж унтаад өгсөн харин би гал тогооны өрөөнд сууж байсан чинь ээжийг орж ирснээс 1 цаг гарангийн дараа манай гэрт нэг үл таних эрэгтэй орж ирээд өврөөсөө Хараа нэртэй архи гаргаж ирж ширээн дээр тавиад манай ээжийг асуухаар нь би тухайн хүнд “ээж одоо архи уухгүй унтаж байна” гэж хэлсэн чинь миний өөдөөс “чи юу гээд байгаа юм, ээжийгээ босго” гэж хэлээд гэрт байж байхдаа ширээн дээр байсан шилтэй архиа унагаад хагалчихсан юм. Миний хувьд тухайн хүнийг гэрээсээ гаргасан чинь удалгүй буцаж орж ирээд миний авч орж ирсэн архийг чи хагаллаа гэж уурлаад шилний хагархай суурь хэсгийг над руу аваад шидсэн бөгөөд шидсэн шилний хагархай нь миний нүүр хэсэгт онох үед миний нүүр хэсгээс цус гарсан. Миний хувьд хамарнаас цус гарчихлаа гайгүй байх гэж бодоод тухайн хүнийг дахиж гэрээсээ гаргаад хашааныхаа хаалгыг дотор талаас нь түгжээд гэртээ орж ирээд толинд харсан чинь миний хамарны дээд хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн тухайн шархнаас цус гарч байсан учир өөрийн эгч Болорзаяа руу залгаж “хамар зүсэгдчихлээ, та ирээд үзээд өгөөч, эмнэлэг орох хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь манай эгч гэрт ирж намайг хараад цагдаа дуудсан. Ийм л үйл явдал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 21-нд шилжих шөнө өөрийн найз гийн гэрт найзынхаа хамт байж байтал шөнийн 01 цаг 36 минутад миний төрсөн дүү Г. над руу залгаад “аниа хамар зүсэгдчихлээ, та хурдан ирээч” гэж хэлсэн тэгэхээр нь би яваад очтол манай дүүгийн хамарны дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл авсан байсан. Ямар шалтгааны улмаас гэмтэл авсан талаар асуухад “нэг хүн орж ирээд миний нүүр лүү архины шилээр цохисон” гэж хэлсэн учир би цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон. Гэрт очиход манай ээж унтаад дүү ганцаараа сууж байсан. Нөгөө зодсон хүн нь манай хашааны гадна талд хэвтэж байсан. Миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1******* дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цагаас 21-ний өдрийн 09 цагийн хооронд жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 01 цагийн үед “******* сумын 5 дугаар багт хүн зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу жижүүрийн мөрдөгч, цагдаагийн хошууч ын хамт тус дуудлага мэдээлэлд очиход 15-16 насны эрэгтэй хүүхэд хамарны баруун хажуу хэсэгтээ зүсэгдсэн шарх авсан байсан. Хүүгээс юу болсон талаар асуухад “манай гэрт нэг үл таних эрэгтэй хүн ээжтэй уулзахаар орж ирсэн ба гар гэж хэлэхэд гэрээс гарахгүй байж байгаад архины шил аваад над руу шидсэн” гэсэн яриа өгүүлэл гаргасан. Тэгээд хүүгийн биед гэмтэл учруулсан хүнийг хайхаар гарахад гэмтэл учруулсан хүн нь гэр лүүгээ явж байхад нь олж авсан. Мөн хүүг нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж оёдол хийлгээд шөнийн 03 цагт гэрт нь хүргэж өгсөн. Хүүгийн биед гэмтэл учруулсан гээд хүнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх гэхэд ямар нэгэн авах хүнгүй байсан. Г биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч гийн өгсөн: “...Би яг болсон үйл явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед би Улаанбаатар хотод ач хүүгээ эмнэлэгт үзүүлнэ гээд хувийн ажлаар явж байсан. Тэр үед манай нөхөр Г гэртээ ганцаараа малаа хараад үлдсэн юм. Намайг ирэхэд ийм зүйл болсон байсан. Манай нөхөр хийсэн зүйлдээ маш их гэмшиж байгаа. Манай нөхөр хүнд тусархуу , хүнд итгэмтгий, зөөлөн сэтгэлтэй хүн. Архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бага зэрэг агсраад байдаг зан чанартай...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.ын өгсөн: “...Одоогийн байдлаар шарх нь бүрэн эдгэрээгүй байна. Шархны тос, сорвины тос түрхэж байгаа. Тухайн үед би унтаж байсан учир ямар нэгэн зүйл мэдэхгүй байгаа. Би тухайн хүнийг танина. Г гэж хүн нь манай өвөө, эмээгийн холын хамаатан юм байна лээ. Миний мэдэхээр даруухан хүн шиг санагддаг байсан гэхдээ би яг сайн тодорхойлж хэлж чадахгүй байна. Ямар нэгэн гомдол саналгүй байгаа. Сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *******9 дугаартай: “... биед хамрын хянга нуруунд зүсэгдэж няцарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-2******* дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******-8 дугаар хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,
Захиргааны зөрчилт хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн *******0 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн *******1 дүгээр хуудас/,
“Номт хан” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн *******2 дугаар хуудас/,
******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн *******3 дугаар хуудас/,
Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн **************-*******5 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 5 дугаар баг, 3 дугаар хэсэг, 0*******7 тоотод насанд хүрээгүй тэй хэрүүл маргаан үүсгэн нүүрэн тус газарт архины шилний хагархайгаар шидэж хамрын хянга нуруунд зүсэгдэж няцарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч өгсөн: “...Би ээж ийн хамт амьдардаг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ы өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 0*******7 тоотод оршин суух өөрийн гэртээ ганцаараа байж байтал манай ээж шөнийн 01 цагт архи уусан байдалтайгаар ганцаараа гэртээ орж ирсэн. Тэгээд ээж бид хоёр байж байгаад манай ээж унтаад өгсөн харин би гал тогооны өрөөнд сууж байсан чинь ээжийг орж ирснээс 1 цаг гарангийн дараа санай гэрт нэг үл таних эрэгтэй орж ирээд өврөөсөө ХАРАА нэртэй архи гаргаж ирж ширээн дээр тавиад манай ээжийг асуухаар нь би тухайн хүнд “ээж одоо архи уухгүй унтаж байна” гэж хэлсэн чинь миний өөдөөс “чи юу гээд байгаа юм, ээжийгээ босго” гэж хэлээд гэрт байж байхдаа ширээн дээр байсан шилтэй архиа унагаад хагалчихсан юм. Миний хувьд тухайн хүнийг гэрээсээ гаргасан чинь удалгүй буцаж орж ирээд миний авч орж ирсэн архийг чи хагаллаа гэж уурлаад шилний хагархай суурь хэсгийг над руу аваад шидсэн бөгөөд шидсэн шилний хагархай нь миний нүүр хэсэгт хэсэгт онох үед миний нүүр хэсгээс цус гарсан. Миний хувьд хамарнаас цус гарчихлаа гайгүй байх гэж бодоод тухайн хүнийг дахиж гэрээсээ гаргаад хашааныхаа хаалгаар гаргаж хашааныхаа хаалгыг дотор талаас нь түгжээд гэртээ орж ирээд толинд харсан чинь миний хамарны дээд хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн тухайн шархнаас цус гарч байсан учир өөрийн эгч Болорзаяа руу залгаж “хамар зүсэгдчихлээ, та ирээд үзээд өгөөч, эмнэлэг орох хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь манай эгч гэрт ирж намайг хараад цагдаа дуудсан. Ийм л үйл явдал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цагаас 21-ний өдрийн 09 цагийн хооронд жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 01 цагийн үед “******* сумын 5 дугаар багт хүн зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу жижүүрийн мөрдөгч, цагдаагийн хошууч ын хамт тус дуудлага мэдээлэлд очиход 15-16 насны эрэгтэй хүүхэд хамарны баруун хажуу хэсэгтээ зүсэгдсэн шарх авсан байсан. Хүүгээс юу болсон талаар асуухад “манай гэрт нэг үл таних эрэгтэй хүн ээжтэй уулзахаар орж ирсэн ба гар гэж хэлэхэд гэрээс гарахгүй байж байгаад архины шил аваад над руу шидсэн” гэсэн яриа өгүүлэл гаргасан. Тэгээд хүүгийн биед гэмтэл учруулсан хүнийг хайхаар гарахад гэмтэл учруулсан хүн нь гэрлүүгээ явж байхад нь олж авсан. Мөн хүүг нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж оёдол хийлгээд шөнийн 03 цагт гэрт нь хүргэж өгсөн. Хүүгийн биед гэмтэл учруулсан гээд хүнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх гэхэд ямар нэгэн авах хүнгүй байсан. Г биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч гийн өгсөн: “...Би яг болсон үйл явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед би Улаанбаатар хотод ач хүүгээ эмнэлэгт үзүүлнэ гээд хувийн ажлаар явж байсан. Тэр үед манай нөхөр Г гэртээ ганцаараа малаа хараад үлдсэн юм. Намайг ирэхэд ийм зүйл болсон байсан. Манай нөхөр хийсэн зүйлдээ маш их гэмшиж байгаа. Манай нөхөр хүнд тусархуу , хүнд итгэмтгий, зөөлөн сэтгэлтэй хүн. Архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бага зэрэг агсраад байдаг зан чанартай...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.ын өгсөн: “...Одоогийн байдлаар шарх нь бүрэн эдгэрээгүй байна. Шархны тос, сорвины тос түрхэж байгаа. Тухайн үед би унтаж байсан учир ямар нэгэн зүйл мэдэхгүй байгаа. Би тухайн хүнийг танина. Г гэж хүн нь манай өвөө, эмээгийн холын хамаатан юм байна лээ. Миний мэдэхээр даруухан хүн шиг санагддаг байсан гэхдээ би яг сайн тодорхойлж хэлж чадахгүй байна. Ямар нэгэн гомдол саналгүй байгаа. Сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *******9 дугаартай “... биед хамрын хянга нуруунд зүсэгдэж няцарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-2******* дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******-8 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэргээр шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас: ...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул хөнгөрүүлэх нөхцөл тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч *******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1, *******, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.*******, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.******* дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* Гийг *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ