| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0030/Э |
| Дугаар | 2023/шцт/42 |
| Огноо | 2023-03-14 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2023/шцт/42
дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2202006050011 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг их сургуульд суралцаж байсан, ам бүл 2, ээжийн хамт , ******* сум, ******* 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа ******* овогт ******* ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******* мэдүүлэхдээ: “...Миний нөхөр Намхайн төрсөн эгчийнх нь хүүхэд бол ******* юм. ******* нь Сэлэнгэд 10 жилээ төгсөөд Улаанбаатар хотод Их Засаг их сургуульд суралцахаар ирсэн. Сэлэнгэд гэр байдаг учраас хамаатны ах, эгчийнхээрээ ээлжлээд амьдардаг байсан. ******* нь оюутан болсон цагаасаа ихэвчлэн манай гэрт байрладаг байсан. ******* Их Засаг их сургуульд 2 дугаар курст суралцаж байгаад хар тамхины хэрэгтэй орооцолдсон. 2022 оны 4 дүгээр сар хүртэл манай гэрт байсан. Тухайн үед би хөлөө хугалаад хагалгаанд ороод ******* намайг эмнэлэгт хүргэж өгдөг байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх үед буюу 2022 оны 4 дүгээр сарын дундаас ******* руу явсан гэж байсан. Яг хаана байгаа нь тодорхой бус байсан. Би хаана байгааг нь бол мэдээгүй. 2022 оны 5 сарын үед эгч буюу Б ээж над руу утсаар ярьсан. эгч хэлэхдээ “цагдаагаас над руу залгасан. ******* хар тамхины хэргээр шалгагдаж байгаад Орос руу зугтсан гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Б ОХУ руу явсан гэж мэдсэн. Миний мэдэж байгаагаар ******* наадмын ойролцоо гэртээ ирсэн гэсэн. Би энэ талаар түүний ээж гээс сонссон. эгч надад хэлэхдээ “******* 2022 оны 7 дугаар сарын 10-ны хавьцаа гэрт хүн байхгүй байхад ирсэн юм шиг байна ******* хувцасаа сольсон юм шиг байна. Хувцасаа солихдоо иргэний үнэмлэхээ хувцсандаа орхиод явсан байна” гэж энэ зун 7 сарын үед утсаар ярихдаа хэлсэн. Тухайн үед *******тай хамт амьдардаг эмээ , өвөө нар эзгүй байсан. Ер нь Б эмээ, өвөө хоёр ОХУ-аас бараа оруулж ирж Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт хотуудаар зарж мөнгө олдог. Тухайн үед бас гадуур дотуур явж байгаад гэртээ байхгүй байсан байх. эгч надад хэлэхдээ цагаан хуудас нь байхгүй байсан гэж хэлсэн. Иргэний үнэмлэх нь бол хувцсанд нь байсан гэж хэлсэн. ОХУ-аас ирсэн цагаасаа ******* гэрийнхэнтэйгээ холбогдоогүй. Учир нь цагдаагаас хайж байсан. Бид нар бас сураг ажиг гаргахаар хайж байсан. Би Б инстаграм хаяг руу “Байна уу, Сайн уу” гэж бичихэд ямар ч хариу ирдэггүй байсан. Миний бичсэн зүйлийг ч хардаггүй, хариу бичдэггүй байсан. Бид нар намар 9 сарын үед Б цагдаад баригдсаны дараа л Монголд ирсэн гэж мэдсэн. эгч надад “******* цагдаад баригдаад хоригдсон байна. Шүүх хурал болохоор нь очоорой” гэж хэлсэн. Тийм учраас би шүүх хуралд нь очсон. Б ээж гийн ходоод нь өвдсөн учраас шүүх хурал дээр ирж чадаагүй. Миний дүү ******* ямар нэг хүмүүжлийн доголдол байхгүй, ах, эгч нарын үгэнд сайн ордог, хичээл номоо таслахгүй явдаг байсан. Би *******д аль болох хөнгөн ял оногдуулаач ээ. Хар тамхины хэрэгтээ ял авсан. Залуу хүнд дахин нэг боломж олгооч ээ гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-87 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.гийн : “...******* айлын ганц хүүхэд байсан учир эрх танхил өссөн. ******* сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд 2008 онд 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаад 7 дугаар ангидаа ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд суралцаж байгаад 9 дүгээр ангиа төгсөөд Улаанбаатар хотын Барилга техникийн коллежид элсэн суралцаж байгаад 2019 онд коллеж төгсөөд 2020 онд Их Засаг олон улсын их сургуульд элсэн суралцаж байсан. Бага байхаасаа л эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд. ОХУ руу явах талаар яг надад хэлж ярьсан зүйл байхгүй. Би бодохдоо хар тамхины асуудлаар шалгагдаж байх үедээ өмгөөлөгчийн мөнгө төгрөг олох зорилгоор ОХУ руу гарч ажил хөдөлмөр эрхэлсэн гэж бодож байна. Манай хүү ОХУ-аас 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гарч ирсэн юм. Учир нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр миний хүүхдийн төрсөн өдөр байдаг юм. Төрсөн өдрөө Монголд тэмдэглэж байсан. 2022 оны 07 дугаар сарын үеэр гэр хүн байгаагүй нь бол үнэн байх боломжтой. Учир нь өвөө нь ээлжийн ажилтай эмээ нь Орос руу бараа таваарт явчихдаг байсан. Миний бие Улаанбаатар хотод байсан үе. Надад ямар нэгэн цагаан хуудасны талаар мэдэх зүйл байхгүй байна. Харин би гэрээсээ иргэний үнэмлэхийг нь олсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 93-94 дүгээр тал/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай” 1/6592 тоот албан бичиг, хавсралтууд /хх-ийн 6-59 дүгээр хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 248/3590 дугаартай “ОрхонСэлэнгийн ******* нь Алтанбулаг авто замын боомтоор 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэл авагдсан байна” гэх албан бичиг /хх-ийн 44 дүгээр хуудас/
Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд үзлэг хийсэн “...2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ******* нь Алтанбулаг авто замын боомтоор хялбарчилсан журмаар Монгол Улсын хилээр гарсан бүртгэл авагдсан байх боловч орсон бүртгэл авагдаагүй байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаартай прокурорын даалгавар /хх-ийн 90-91 дүгээр хуудас/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/8514 дугаартай албан бичиг /хх-ийн 139 дүгээр хуудас/
Нийслэлийн улсын бүртгэлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/764 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэний болон төрөл садангийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 141-144 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1236 дугаартай албан бичиг, хялбарчилсан журмаар хил нэвтрэх үнэмлэх авах мэдүүлэг, төлбөрийн баримтын хуулбар /хх-ийн 146-147 дугаар хуудас/,
Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/390 дугаартай албан бичиг /хх-ийн 167 дугаар хуудас/,
Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 04 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 193-194 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 99-101 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 148, 149 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 142 дугаар хуудас/
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 151 дүгээр хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2-46/4411 дугаартай албан бичиг, 2007 оноос хойш хил нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 153-154 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хялбарчилсан журмаар хил нэвтрэх үнэмлэх буюу цагаан хуудсаар нэвтэрч Оросын Холбооны Улс руу зорчсон боловч 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрэх зөвшөөрөл албан бичгийг бүртгэлд хамруулалгүй зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн болох нь:
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Гэрч *******ын мэдүүлэг, /хх-ийн 86-87 дугаар тал/,
Гэрч Х.гийн мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр тал/,
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай” 1/6592 тоот албан бичиг, хавсралтууд /хх-ийн 6-59 дүгээр хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 248/3590 дугаартай “******* ******* нь Алтанбулаг авто замын боомтоор 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэл авагдсан байна” гэх албан бичиг /хх-ийн 44 дүгээр хуудас/
Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд үзлэг хийсэн “...2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ******* нь Алтанбулаг авто замын боомтоор хялбарчилсан журмаар Монгол Улсын хилээр гарсан бүртгэл авагдсан байх боловч орсон бүртгэл авагдаагүй байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаартай прокурорын даалгавар /хх-ийн 90-91 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1236 дугаартай албан бичиг, хялбарчилсан журмаар хил нэвтрэх үнэмлэх авах мэдүүлэг, төлбөрийн баримтын хуулбар /хх-ийн 146-147 дугаар хуудас/,
Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/390 дугаартай албан бичиг /хх-ийн 167 дугаар хуудас/,
Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 04 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 193-194 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд О.Б Монгол улсын гарах хилийг эрхийн бичиггүй буюу хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хялбарчилсан журмаар хил нэвтрэх үнэмлэх буюу цагаан хуудсаар нэвтэрч Оросын Холбооны Улс руу зорчсон боловч 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрэх зөвшөөрөл албан бичгийг бүртгэлд хамруулалгүй зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээ, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах зүйтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьд өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэх зорчих бүсийн Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч зорчихгүй байхаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар О.Б зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж , зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. .
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүн, хуулийн этгээд байхгүй тул шүүгдэгч О.Б бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримт байхгүй болно.
Шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* Б 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* Б Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьдах Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар О.Б зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж , зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон бүх хоногийг өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд оруулан тооцсугай.
7.Шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч О.Б хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсарган хадгалсугай.
9. Энэ хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
10 .Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ