| 2019 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2019/02720 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Б.Х- гийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Б. О- д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Огийн хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ү, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов. : Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржгон овогт Баатарбилэгийн Х, Тугчин овогт Батцогтын О нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. 14 14.5 2011 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Х.Хг эх Б.Огийн . 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Х.Хг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Х нь тэжээн тэтгэсүгэй. 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд, нэхэмжлэгч Б.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид 35.868 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 34.332 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Од тус тус олгосугай. 5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай. 6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай. 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР |