Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 2017        01           20                                     27

 

 

                                  

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,     

            шүүгдэгч Г.Ганбаатар, түүний өмгөөлөгч Д.Очирваань /үнэмлэхийн дугаар     0209/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Памп овогт Гансүхийн Ганбаатарт холбогдох 201626031072 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, зуухны оператор, хөдөлмөр аюулгүй ажиллагааны мэргэжилтэй, одоо “Тохилог барилга” ХХК-нд Хөдөлмөрийн аюулгүйн байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар хороо, Жаргалант багт оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Өлзийгийн 4 дүгээр гудамж 155 тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Памп овогт Гансүхийн Ганбаатар/РД:ГП91030610/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Ганбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 10 дугаар гудамжны 8 тоот хашааны үүдэнд хохирогч Г.Дашдаваатай “хүргэн ах М.Ууганбаярыг зодлоо” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Нэг хүн Ууганбаяр ах дээр ирээд юм яриад байснаа хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тэдгээр залуучуудыг танихгүй болохоор юм яриагүй. Тэгтэл 2 залуу нийлээд манай хүргэн ах руу дайраад байсан. Тэгэхээр нь би хүргэн ахыгаа салгаж авах гээд яваад очсон, “дундуур нь ороод юу болоод байна болиорой” гэж хэлэхэд нэг залуу “чи хаана ирчихээд томроод байгаа юм бэ” гээд над руу дайраад зүүн хацар руу 2 удаа алгадсан, мөн намайг томрох болоогүй шүү гээд заамдаад авсан. Тэгэхээр нь би гараараа түүний нүүр хэсэгт цохиход тэр залуу газарт унасан ба найз нар нь нөгөө газар унасан залууг босгосон. Тэгээд би ахыгаа аваад гэртээ харьсан. Гудамжинд явж байсан залуучууд манай хүргэн ах дээр ирээд хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би “хүргэн ахыгаа авчихъя” гэж хэлэхэд “юундаа муухай хараад байгаа юм, муу гөлөг минь” гэх мэтээр хараагаад байсан. Тэгээд л би тэр маргаан хийгээд байсан залуу болох хохирогчийг баруун гараараа цохисон. Яг хаашаа цохисон талаар мэдэхгүй байна. Гэхдээ зүүн тал руу нь  цохисон гэж бодоод байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

Хохирогч Г.Дашдаваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 07 дугаар сарын 25-ны оройны 21 цагийн үед найз Цэнгүүн, Цэвээндорж нартай уулзаад бид нар 4 дүгээр дэлгүүрийн ард “Нийслэл” нэртэй 2,5 литрийн савалгаатай пивыг хувааж уучихаад 00.00 цагийн үед манай хоёр найз намайг гэрт хүргэж өгөөд өөрсдөө цаашаа явахаар болсон. Тэгээд би гэртээ орох гээд хашааны хаалгаа онгойлгоод зогсож байтал хэдэн залуучууд гудамжаар явж байгаа нь харагдсан ба тэр дунд зүс таних Золбоо гэх хүн хамт явж байсан. Тэгээд би Золбоог танидаг болохоор мэндлээд юм яриад зогсож байхад манай Цэнгүүн гэх найз Золбоогийн ард явж байсан залуучуудаас “тамхи байна уу” гэж асуусан. Тэгтэл тэр залуучууд манай найз Цэнгүүнтэй маргалдаад зодоон хийх гээд байхаар нь би “зодоон хийгээд яах юм бэ” гэж бодоод Цэнгүүнийг тэдгээр залуучуудаас салгасан. Гэтэл зүс таних Ууганаа /Ууганбаяр/ гэх залуу над дээр ирээд “та нар яасан том болчихсон бацаан нар вэ” гэж хэлээд Ууганаа /Ууганбаяр/ гэх залуу миний нүүрэн тус газар гараараа цохих гэхээр нь би бултчихсан юм. Тэгтэл Ууганаа /Ууганбаяр/-ын гар миний цээж хэсгийг шүргэхэд Золбоо Ууганааг салгасан. Цаана нь манай найз Цэнгүүн нэг танихгүй залуутай маргалдаж байсан. Тэгээд би Ууганаа гэдэг залуу дээр очоод уучлалт гуйгаад найз нарыгаа аваад явчих гэж хэлэх үед миний араас нэг хүн цохих шиг болсон. Тэгээд би газарт унаад ухаан алдчихсан байсан. Би тухайн үед хэзээ ухаан орсон, яаж гэртээ орсноо санахгүй байгаа. Маргааш өглөө нь миний баруун талын хацар, шанаа нүд тэр чигтээ хөхөрч хавдсан байдалтай эрүү гажсан байсан. Тэгээд би ээжтэйгээ хамт “Ачтан” эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун хацрын яс цөмөрсөн байна, хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Манай найз Цэнгүүн тамхи асуусан тэрнээс болоод л маргаан гарсан. Би тэр залуучуудтай маргалдаж хэрэлдээгүй. Эмчилгээний зардал ойролцоогоор 3,0 сая төгрөг болсон. Үүнээс 500.000 төгрөг л надад өгсөн. Үлдсэн мөнгийг нь өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р хуудас/,

...Миний биеийн байдал одоо гайгүй байгаа. Миний нүүрний мэдээ алдсан хэсэг, одоо мэдээ орсон. Нүд бол хэвийн байгаа, солир хялар харсан асуудал байхгүй. Харин миний баруун талын дээд шүднүүд юм хазаж дийлэхгүй байгаа. Одоогийн байдлаар надад эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй. Хамгийн анх хагалгаанд ороод гарч ирсний дараа миний 2 нүд солир харж байсан, гэхдээ одоо зүгээр болсон. Одоогийн байдлаар баруун дээд талын шүднүүд мэдээгүй байна. Би бүх эмчилгээний зардлаа өөрөө гаргаж эмчилгээ хийлгэсэн. Ганбаатар намайг эмнэлгийн байгууллагаар дагуулан явж үзүүлвэл би хэзээ ч хамаагүй үзүүлмээр байна. Би өөрөөсөө мөнгө гаргаж эмнэлгээр явах боломж байхгүй. Манай гэрийн үүдний ойролцоо маргаан болсон. Харин тухайн үед би газарт унахдаа явган хүний зам дээр унах шиг болсон. Учир нь манай гэрийн үүдээр явган хүний зам байдаг юм. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа аваагүй байгаа. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/,

Гэрч Ж.Цэвээндорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 25-ны оройн 23 цагийн үед Цэнгүүн, Дашдаваа нар манайд ирэхээр нь 4 дүгээр хорооны хажуу талд байрлах саадан дээр сууж пиво ууцгаасан. Тэгээд 00.00 цагийн үед бид нар харихаар болсон ба эхлээд Дашдавааг гэрт хүргэж өгчихөөд Цэнгүүн бид хоёр явах гэтэл Дашдаваа гудамжаар явж байсан 2 хүнтэй юм яриад байхаар нь Цэнгүүн бид хоёр очоод тамхи гуйсан юм. Гэтэл гэнэт маргаан болсон, яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Дашдаваа Цэнгүүнийг салгах гэтэл нэг өндөр залуу Дашдавааг зогсож байхад нь араас нь ирээд тохой хэсгээрээ нэг удаа цохиход Дашдаваа явган хүний зам дээр унасан. Дашдаваа хэсэг хугацаанд ухаан алдаад сэрсэн. Нөгөө маргалдсан залуучууд болон Дашдаваа бид нар нэг нэгнээсээ уучлалт гуйж гар барьцгаагаад салсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Гэрч И.Золбоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 25-ны оройн 23 цагийн үед би найз Бямбаагийн гэрт нь очсон. Тэгээд Бямбаа бид хоёр дэлгүүрээс тамхи авах гэж яваад Өмөрбектэй тааралдаад бид гурав “Сансар” худалдааны төвийн үүдэнд Өмөрбек 2 залуутай уулзаж юм ярьж зогссон. Тэгээд Бямбаа бид хоёр Өмөрбек дээр очоод “одоо явъя” гэж хэлээд аваад явах гэтэл манай найз Бямбаа руу Уугаа /Ууганбаяр/ гэх залуу дайраад байсан. Тэнд зодоон болоогүй. Би тэдгээр залуучуудаас хамгийн урд нь алхаж байсан бөгөөд нэг сургуулийн танил болох Дашдаваатай тааралдсан. Дашдаваа хоёр найзтайгаа хамт явж байсан. Тэгээд би Дашдаваатай мэндлээд юм яриад салах гэхэд Дашдаваагийн найз Цэнгүүн, Уугаа /Ууганбаяр/ гэх залуутай маргалдаад эхэлсэн. Тухайн үед юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Уугаатай хамт явж байсан залуутай Цэнгүүн бас маргалдаж байсан. Тэгтэл Уугаа /Ууганбаяр/ Дашдаваа нар маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би очоод маргааныг салгасан. Тэгээд Уугаа /Ууганбаяр/, Дашдаваа хоёр юм яриад зогсож байхад Уугаа /Ууганбаяр/-тай хамт явж байсан залуу Дашдавааг цохиод газарт унагаасан. Тухайн үед Дашдаваа ухаан алдаад унахаар нь би Дашдавааг сэрээсэн. Сэрэхдээ Дашдаваагийн ам, хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд би Дашдавааг гэрт нь оруулж өгөөд явсан. Дашдавааг газарт унагаасан залуу Дашдавааг сэртэл хажууд нь байсан. Маргаан юунаас болсныг мэдэхгүй байна. Ганбаатар гэх залуу Дашдаваагийн нүүрэн тус газарт нь нэг л удаа цохиход Дашдаваа явган хүний цементэн зам дээр хүчтэй унасан. Тухайн үед гудамж гэрэлтэй байсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч А.Өмөрбек мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би тухайн өдөр 23-24 цагийн үед танил Золоо, Бямбаа нарын хамт 24 цагийн дэлгүүрийн ойролцоо явж байхад Уугаа /Ууганбаяр/ гэх зүс таних ах танихгүй залуугийн хамт явж байсан. Тэгтэл Уугаа /Ууганбаяр/ гэх ах “манай хүүхдийн үсний найр болох гэж байна, тортой юмнуудыг маань дөхүүлээд өг” гэж хэлсэн. “Сансар” худалдааны төвийн ойролцоо бид нар 0,33 гр-ын архийг хувааж уусан. Тэгээд бид нар Уугаа /Ууганбаяр/ ахын гэрт нь тортой зүйлсийг нь дөхүүлж өгөх гээд явсан. Би замдаа зүс таних хүнтэй уулзаад юм яриад зогсож байхад гудамжинд зодоон болоод байх шиг байсан. Тэгээд намайг яваад очих үед Ууганаа /Ууганбаяр/-тай хамт явж байсан танихгүй залуу манай нөгөө өнгийн хүүхэд болох Дашдавааг цохиход газарт унаж байгаа харагдсан. Намайг хүнтэй уулзаад очих хооронд маргаан, зодоон болсон. Сүүлд нь сонсоход тамхинаас болж маргалдсан гэж байх шиг байсан. Ууганбаяр, Дашдаваа нар хоорондоо юм яриад зогсож байхад Ууганбаяр ахын дүү гэх залуу Дашдавааг цохисон гэсэн. Миний бодлоор Дашдаваа Ууганбаяр ахтай эвгүй ярьсан юм шиг байсан, тэгээд ахыгаа өмөөрсөн байх гэж бодож байна. Нүүр рүү нь ганц удаа гараараа цохисон гэсэн. Ууганаа /Ууганбаяр/ ахтай хамт явж байсан залуугаас өөр хүн Дашдаваад гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч М.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр би ганцаараа 2 лааз пиво уусан. Тэр өдөр эхнэрийн төрсөн дүү манай гэрт хүүхдийн үсний найранд бэлдэх гэж 19-20 цагийн үед ирсэн. Манай эхнэр Ганбаатар бид хоёрыг “Сансар худалдааны төв ороод хүнсний зүйл аваад гарч ир” гэсэн. Тэгээд Ганбаатар бид хоёр гудамжинд явж байсан зүс таних хүүхдүүд Ганбаатар бид хоёр дээр ирсэн юм. Бид нар хамт 0,33 савалгаатай архийг хувааж уусан. Тэгээд бид нарыг явж байхад 10 дугаар гудамжинд танихгүй 3 залуу сууж байсан ба тэд бид нартай хамт явж байсан Бек /Өмөрбек/ гэх залууг дуудахаар нь очсон. Гэтэл нэг нь над дээр ирээд тамхи асуусан. Би тамхи өгсөн, гал асуухаар нь надад гал байхгүй гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу хачин хачин юм яриад байсан, “та нарын үе өнгөрсөн шүү” гэх мэтээр хэлээд байсан. Тэгээд би тэр залуутай маргалдсан. Гэхдээ зодоон болоогүй. Тэгтэл нөгөө найзууд нь над дээр ирсэн. Гэтэл Дашдаваа бид хоёрын дундуур орсон. Тэгтэл Дашдаваа Ганбаатарыг “чи Яармагийн хүн мөн үү” гэж хэлээд хацар руу нь 2-3 удаа алгадаад хэрүүл маргаан хийх гээд байсан. Гэтэл Ганбаатар Дашдаваагийн баруун хацар хэсэгт цохиход газарт унасан. Тэгээд бид нар түүнийг босгоод “одоо болъё” гэж хэлээд салцгаасан. Дашдаваа гэртээ орсон, харин хамт явж байсан найзууд нь салаад явсан. Харин бид нар гэртээ харихаар явсан. Дашдаваагийн нэг найз нь надаас тамхи авчихаад гал байхгүй гэсэн чинь хачин хачин юм яриад байсан. Тэрнээс болж маргаан үүссэн. Дашдаваа манай дүү Ганбаатарыг “хаанахых юм бэ, чамайг Яармагт мэдэхгүй юм байна” гэж хэлээд маргалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 97-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Үзлэг хийсэн шинжээчийн №11187 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Дашдаваагийн биед баруун хацар ясны хугарал, баруун гайморын хөндийн урд болон ар хананы хугарал, баруун нүдний ухархайн доод, гадна хажуу хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Одоогоор энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн  30-р хуудас/,

Шинжээч М.Аригуунтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Г.Дашдаваагийн биед учирсан баруун хацар ясны хугарал, баруун гайморын хөндийн урд болон ар хананы хугарал, баруун нүдний ухархайн доод, гадна хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны доргилт зэрэг гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь нэг удаагийн цохилтоос үүсэх боломж багатай, харин хатуу биет, хатуу хучилттай гадаргуутай хэсэгт унахад үүсэх боломжтой. Г.Дашдаваагийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 88-91-р хуудас/,

Шүүгдэгч Г.Ганбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 118-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 138-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ганбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 10 дугаар гудамжны 8 тоот хашааны үүдэнд хохирогч Г.Дашдаваатай хүргэн ах М.Ууганбаярыг зодлоо гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Дашдаваагийн “...2016 оны 07 дугаар сарын 25-ны оройн 21 цагийн үед найз Цэнгүүн, Цэвээндорж нартай уулзаад бид нар 4 дүгээр дэлгүүрийн ард “Нийслэл” нэртэй 2,5 литрийн савалгаатай пивыг хувааж уучихаад 00.00 цагийн үед манай хоёр найз намайг гэрт хүргэж өгөөд өөрсдөө цаашаа явахаар болсон. Тэгээд би гэртээ орох гээд хашааны хаалгаа онгойлгоод зогсож байтал хэдэн залуучууд гудамжаар явж байгаа нь харагдсан ба тэр дунд зүс таних Золбоо гэх хүн хамт явж байсан. Тэгээд би Золбоог танидаг болохоор мэндлээд юм яриад зогсож байхад манай Цэнгүүн гэх найз Золбоогийн ард явж байсан залуучуудаас “тамхи байна уу” гэж асуусан. Тэгтэл тэр залуучууд манай найз Цэнгүүнтэй маргалдаад зодоон хийх гээд байхаар нь би “зодоон хийгээд яах юм бэ” гэж бодоод Цэнгүүнийг тэдгээр залуучуудаас салгасан. Гэтэл зүс таних Ууганаа /Ууганбаяр/ гэх залуу над дээр ирээд “та нар яасан том болчихсон бацаан нар вэ” гэж хэлээд Ууганбаяр гэх залуу миний нүүрэн тус газар гараараа цохих гэхээр нь би бултчихсан юм. Тэгтэл Ууганаа /Ууганбаяр/-ын гар миний цээж хэсгийг шүргэхэд Золбоо Ууганааг салгасан. Цаана нь манай найз Цэнгүүн нэг танихгүй залуутай маргалдаж байсан. Тэгээд би Ууганаа гэдэг залуу дээр очоод уучлалт гуйгаад найз нарыгаа аваад явчих гэж хэлэх үед миний араас нэг хүн цохих шиг болсон. Тэгээд би газарт унаад ухаан алдчихсан байсан. Би тухайн үед хэзээ ухаан орсон, яаж гэртээ орсноо санахгүй байгаа. Маргааш өглөө нь миний баруун талын хацар, шанаа нүд тэр чигтээ хөхөрч хавдсан байдалтай эрүү гажсан байсан. Тэгээд би ээжтэйгээ хамт “Ачтан” эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун хацрын яс цөмөрсөн байна, хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Манай найз Цэнгүүн тамхи асуусан тэрнээс болоод л маргаан гарсан. Би тэр залуучуудтай маргалдаж хэрэлдээгүй. Эмчилгээний зардал ойролцоогоор 3,0 сая төгрөг болсон. Үүнээс 500.000 төгрөг л надад өгсөн. Үлдсэн мөнгийг нь өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р хуудас/,

Гэрч Ж.Цэвээндоржийн “...Дашдаваа гудамжаар явж байсан 2 хүнтэй юм яриад байхаар нь Цэнгүүн бид хоёр очоод тамхи гуйсан юм. Гэтэл гэнэт маргаан болсон. Дашдаваа Цэнгүүнийг салгах гэтэл нэг өндөр залуу Дашдавааг зогсож байхад нь араас нь ирээд тохой хэсгээрээ нэг удаа цохиход Дашдаваа явган хүний зам дээр унасан. Дашдаваа хэсэг хугацаанд ухаан алдаад сэрсэн. Нөгөө маргалдсан залуучууд болон Дашдаваа бид нар нэг нэгнээсээ уучлалт гуйж гар барьцгаагаад салсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Гэрч И.Золбоогийн “...Цэнгүүн, Ууганбаяр гэх залуутай маргалдаад эхэлсэн. Тухайн үед юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Уугаатай хамт явж байсан залуутай Цэнгүүн бас маргалдаж байсан. Тэгтэл Ууганбаяр Дашдаваа нар маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би очоод маргааныг салгасан. Тэгээд Уугаа /Ууганбаяр/, Дашдаваа хоёр юм яриад зогсож байхад Уугаа /Ууганбаяр/-тай хамт явж байсан залуу Дашдавааг цохиод газарт унагаасан. Тухайн үед Дашдаваа ухаан алдаад унахаар нь би Дашдавааг сэрээсэн. Сэрэхдээ Дашдаваагийн ам, хамарнаас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч А.Өмөрбекийн “...Би зүс таних хүнтэй уулзаад юм яриад зогсож байхад гудамжинд зодоон болоод байх шиг байсан. Тэгээд намайг яваад очих үед Ууганаа /Ууганбаяр/-тай хамт явж байсан танихгүй залуу манай нөгөө өнгийн хүүхэд болох Дашдавааг цохиход Дашдаваа газарт унаж байгаа харагдсан. Ууганаа /Ууганбаяр/ ахтай хамт явж байсан залуугаас өөр хүн Дашдаваад гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч М.Ууганбаярын “...Дашдаваа Ганбаатарыг “чи Яармагийн хүн мөн үү” гэж хэлээд хацар руу нь 2-3 удаа алгадаад хэрүүл маргаан хийх гээд байсан. Гэтэл Ганбаатар Дашдаваагийн баруун хацар хэсэгт цохиход газарт унасан. Тэгээд бид нар түүнийг босгоод “одоо болъё” гэж хэлээд салцгаасан. Дашдаваагийн нэг найз нь надаас тамхи авчихаад гал байхгүй гэсэн чинь хачин хачин юм яриад байсан. Тэрнээс болж маргаан үүссэн. Дашдаваа манай дүү Ганбаатарыг “хаанахых юм бэ, чамайг Яармагт мэдэхгүй юм байна” гэж хэлээд маргалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 97-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Үзлэг хийсэн шинжээчийн №11187 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Дашдаваагийн биед баруун хацар ясны хугарал, баруун гайморын хөндийн урд болон ар хананы хугарал, баруун нүдний ухархайн доод, гадна хажуу хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Одоогоор энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн  30-р хуудас/,

Шинжээч М.Аригуунтөгсийн “...Г.Дашдаваагийн биед учирсан баруун хацар ясны хугарал, баруун гайморын хөндийн урд болон ар хананы хугарал, баруун нүдний ухархайн доод, гадна хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны доргилт зэрэг гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь нэг удаагийн цохилтоос үүсэх боломж багатай, харин хатуу биет, хатуу хучилттай гадаргуутай хэсэгт унахад үүсэх боломжтой. Г.Дашдаваагийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдож байна.

            Гэмт хэрэг хэдийгээр гудамж талбайд үйлдэгдсэн боловч шүүгдэгч Г.Ганбаатар нь М.Ууганбаяр хохирогч Г.Дашдаваа нарыг маргалдах явцад хүргэн ах М.Ууганбаярыг өмөөрч, хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан байх тул хувийн сэдэлттэй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

            Шүүгдэгч Г.Ганбаатар нь хохирогч Г.Дашдаваад мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөг,  шүүхийн шатанд 2.000.000 төгрөг нийт 2.500.000 төгрөг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Ганбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хх-ийн 55, 118-р хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

             Шүүгдэгч Г.Ганбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

 

            Шүүгдэгч Г.Ганбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, компьютер томографийн 3 ширхэг рентген зургийг  хохирогч Г.Дашдаваад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Памп овогт Гансүхийн Ганбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар Г.Ганбаатарыг 1 жил 1 сарын / нэг жил нэг сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Г.Ганбаатарт оногдуулсан 1 жил 1 сарын / нэг жил нэг сар/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Г.Ганбаатарт оногдуулсан 1 жил 1 сарын / нэг жил нэг сар/ хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

5. Шүүгдэгч Г.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.     

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Дашдаваад буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч Г.Ганбаатар нь хохирогч Г.Дашдаваад 2.500.000 төгрөг төлсөн ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганбаатарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР