Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга        Ж.Болор-Эрдэнэ,

Улсын яллагч                       А.Баясгалан,

Хохирогч                                 А.А*******

Хохирогчийн өмгөөлөгч       Р.Атарцэцэг М.Гансүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч       А.Отгонбаяр,

Гэрч                                          Ч.Д,Г.Б,Н.Д*******,Ц.Элбэгдүүрэн /онлайн/

Шүүгдэгч Б.Ж******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А ” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Бат-Очирын Ж*******д холбогдох эрүүгийн 2131001980133 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн. 1980 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний жолооч ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдиин хамт Сэлэнгэ аймгийн *** сум, дүгээр баг*** дүгээр хэсгийн**тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б******* овогт Бат-очирын Ж******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Ж******* нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны оройн** аймгийн ** сумын ** дүгээр баг, Орхон хүнсний дэлгүүрийн орчим авто зам дээр хохирогч А.А******* харилцан цохилцож, гараараа түүний цээжин тус газар  цохиж, газарт унаган түүний тархинд буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж******* мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шиг санаж байна, Д******* над руу утсаар залгаад хүрээд ир гэсэн. Ингээд Д******* дээр очиход  Мөнхөөтэй очиж уулзая гээд  нэг шил архитай очсон.  Д******* архинаас ганц хоёр татсан байх тэр архиа  үлдээгээд М гарч Орхон дэлгүүрийн тэнд очиход ард машин ирээд зогссон. Гэтэл Д******* тэр машин дээр очиж хүмүүстэй мэндлээд  машины ард ороод суусан, би нилээн хүлээсэн, эхлээд явах уу гэхэд байж бай  гээд  машинд юм яриад суугаад байсан  учир дахин очиж машины хойд хаалгыг татаж явах уу гэхэд  хохирогч А******* яах гээд байгаа юм бэ гээд  машины түлхүүр шиг юм аваад над руу дайрсан, энэ үед би цээж рүү түлхэхэд газар унасан. Тэгээд босож ирэхгүй байсан ба Д түшээд машин руу оруулсан. Тухайн үед би Дд хандаж эмнэлэг явъя, үгүй бол цагдаа авъя гэж хэлэхэд зүгээр байхаа гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн. Маргааш нь хохирогчийг би тархиндаа  хүнд  гэмтэл авсан, Дархан авч явах гэж байна гэж Д дуулаад би  авч явъя гэхэд эмнэлгийн машинтай явахгүй бол болохгүй хэлсэн. Миний буруугаас болж хохирогчид ийм гэмтэл учруулсанд харамсаж байна. Эмчилгээний зардалд  нийт 9000.000 төгрөг өгсөн. Хойшид гарах эмчилгээний зардлыг төлөх болно гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А******* мэдүүлэхдээ: “... 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна. Б  над руу  утсаар залгаж УБ хотоос ирсэн 2-лаа уулзая гэсэн. Би тухайн үед боломжгүй байна гэхэд  мөн 15-нд дахин дахин залгаж шүүхийн хойно айлд байхад араас Д******* машинтай ирж уулзсан. Тэгээд корпусын тэнд  дэлгүүрээс архи авч гол дээр очиж  уусан, дараа нь Д******* ажил дээр очиж  түүний хийж байгаа ажлыг сонирхож тэнд бас архи уусан. Тэндээс гараад гудамжинд зогссон шиг санаж байна. Гэтэл бидний машинд Д******* орж ирээд юм яриад надтай эвгүй харьцаад байсан. Энэ үед Д******* баруун чамархай хавьд цохих шиг болж Ж******* нь зүүн тал руу цохисон шиг санаж байна. Энэ бүгдийг Д харсан гэж бодож байна. Тэгээд миний ухаан санаа орж гараад л байсан, машинтай намайг нааш, цааш их авч явсан. Корпус руу явсан, цагдаагийн урдуур авч явсан санагдаж байна. Д******* намайг цохисон, Ж******* надад ганц гэмтэл учруулсан юм бол бусад гэмтлийг хэн учруулсан юм. Эд нарын яриад байгаа үнэн юм бол яагаад тэр дор нь  эмнэлэг болон цагдаа дуудахгүй яасан юм. Тухайн үед камерын бичлэгийг шүүх боломжтой байсан, шүүгээгүй. Хэрэг зөвхөн Ж*******ы талд шийдэгдэхээр болж хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхээр шүүхэд ирсэн байхад нь би гомдол гаргаж болиулсан.  Миний биед олон тооны гэмтэл учирсан, эд нар намайг  газар сууж байхад тал талаас өшиглөөд байх шиг  байсан. Миний өмсөж явсан хувцас  яасан, орой  22 цаг хүртэл  намайг хаана байлгасан. Д намайг хүргэж  өгөхдөө манай эхнэр хүүхдэд Ж*******, Д******* нар зодсон гэж хэлсэн байсан. Намайг Д*******,Ж******* нар зодсон, маш их гомдолтой байна. Би үнэнийг олоосой, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсөй гэж 2 жил гаруй явлаа. Одоо яахаа мэдэхгүй байна. Ж******* нь шүүх хурал болно гэхээр л хэдэн төгрөг өгдөг, надтай уулзаж уучлалт гуйгаагүй, эмчилгээний зардалд 9000.000 төгрөг өгсөн нь үнэн. Би  хойшид  байнга эмчилгээ хийлгэнэ. Пиптид гэж эм яриад байх юм, би урьд нь ууж байсан  хойшид ч уух болно, энэ нь дархлаа сайжруулдаг эм бэлдмэл юм. Энэ гэмт хэргийг Ж******* ганцаараа үйлдээгүй тул дахин шалгаж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Э******* ...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүүхдүүдтэйгээ Сайхны хөтөл гарчихаад ирж явтал нөхөр Д******* нь Орхон дэлгүүрийн ойролцоо машинтай хүмүүстэй юм яриад зам дээр зогсож байхаар нь би гэртээ харъя гээд аваад явсан. Тэр үед үдээс хойш 17 цаг л болж байсан байх. Түүнээс хойш манай нөхөр Д******* гараагүй хүүхдүүд бид байнга цуг байсан. Нөхөр маань төлөв даруу, найз нөхөдтэйгээ эвтэй  байдаг. Бид гэрлээд олон жил болж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Д... 2021 оны 07 дугаар сарын 13-нд шиг санаж байна. Б надруу залгаад машинтайгаа хүрээд ир, намайг А******* дуудаад байна, хамт очъё гэсэн. Тэгээд А*******, Б нар уулзаад  нэг шил архи авч гол дээр очиж уусан, дараа би нэг хөшөө хийж байсан түүнийг  үзүүлсэн. Энэ хоёр дахин архи уусан. Орхон дэлгүүрийн ойролцоо зогсож байхад  Д*******, Ж******* нар  ирээд Д******* манай машинд суугаад мэнд мэдээд юм ярьсан, гэтэл араас нь Ж******* ирээд юм ярих шиг л болсон гэтэл А******* миний  машины түлхүүр багаж хийдэг уутыг аваад Ж******* руу  далайх шиг болсон би машинаас буугаад тойроод очиход А******* зам дээр унасан толгойноос нь бага зэрэг цус гарч байсан. Би юу болов гэхэд Ж******* эмнэлэг дуудах уу, цагдаа дуудах уу гэхээр нь би гайгүй байхаа гэж машиндаа А*******ыг оруулсан. Ж*******, Д******* нар тэгээд л яваад өгсөн. Машинд оруулсны дараа А******* хурхираад хаяа ганц нэг юм яриад байхаар нь би унтаж байгаа юм болов уу гэж бодсон. Б мөн  машинд унтаад байсан. Энэ хоёрыг нилээн унтуулж байгаад гэрт нь хүргэж өгье гэж бодоод нилээн орой болсон.

Эмнэлэг дээр Б бид гурав очсон, тэгээд А*******ыг гайгүй юм болов уу гэж бодоод Бийг хүргэж өгчихөөд дараа нь А*******ыг гэрт нь хүргэж өгсөн.

Тухайн үед би гэрт нь оруулахдаа арай гэж  авч орсон тэгэхэд хөл гар нь хөхөрсөн байж магадгүй, эхнэр хүүхдэд нь би Ж*******, Д******* нар байсан гэж хэлсэн. Тэгэхээс Д*******ыг зодсон гэж хэлээгүй. Д******* зодоогүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Д*******аас ... Тэр өдөр би Ж*******тай хамт явж байгаад корпуст зам дээр Б, А*******, Д нартай таарсан. Би Бтэй мэнд мэдээд машинд сууж байхад Жагаа явъя гэж ирсэн, энэ үед А******* нь  ,Ж******* руу юм аваад л цохих  шиг болсон гэтэл А******* газар унасан. Би Ж******* нь А*******ыг  цохихыг  хараагүй. Гэтэл удалгүй  манай эхнэр, хүүхдүүд Сайханы хөтөл ороод ирж явна гээд надтай таарч, би эхнэр хүүхэдтэйгээ цуг явсан. Тухайн үед 17-18 цаг болж байсан байх, үүнээс хойш би эд нартай таараагүй болно. Би А******* маргаагүй, зодож цохиогүй ээ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Б... 2021 оны 07 дугаар сарын 13-нд шиг санаж байна. А******* бид нар найзууд учраас А******* өөрөө над руу залгаж уулзая гээд бид нар уулзсан, бид короновирус гарснаас хойш уулзаагүй удсан байсан учир уулзсандаа баярлаж  хөөрсөн. А******* нэг ажил, албан тушаал дээр очих гэж байсан түүнийг нь ярьж хөөрсөн. Хоёр шил 0.75 архи уусан учир би их согтсон байсан. А*******ыг зодуулсан, зодсон талаар огт мэдээгүй. Дараа нь сонсож мэдсэн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А*******ын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр  өгсөн: “...би хэрэг болохоос 1 хоногийн өмнө тархиа хөдөлгөсөн байсан юм. Тэгээд л Д гэж хүн дэр очиж толгойгоо бариулсан юм. Тэгээд гарч яваад Б гэж найз утсаар яриад уулзая гэсэн. Би шүүхийн харалдаа байна гэсэн чинь Б наанаа байж бай гэж хэлээд Д гэж хүнтэй автомашинтай ирж намайг авсан. Тэгээд бид 3 голын эрэг дээр очиж 1 шил архи  задлаад надад өгөхөөр нь би архи уухгүй гээд ууландаа архи өргөсөн. Тэр архийг би уусан. Тэгээд багын болсон зүйлээ ярьж хөөрч суусан. Жолооч Д архи уугаагүй, пиво уугаад суугаад байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд корпус дундуур гараад засвар хийж байсан хашаан дээр очсон. Тэгээд би харина даа гэж бодож байгаад автомашины арын суудал дээр унтчихсан. Би түүнээс хойш юу ч санахгүй Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Миний хувьд гомдол саналтай байгаа. Би Ж******* гэж хүнийг огт танихгүй. Энэ нь цаанаасаа зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байна. Цаад хүнийг нь олж тогтоож өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-44 дүгээр хуудас/

“...Би ухаангүй байдалтай олон хоногийн хугацаанд байсан, "100 маш хүнд гэмтэл авсан тул өмнөх мэдүүлгүүдээ өгөхдөө зарим үйл явдлын талаар санахгүй байсан ба одоо бол болсон үйл явдлын талаар бүрэн санаж байгаа.

Болсон үйл явдлын талаар ярихад 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 24 минутад Б гэдэг миний хүндэлж явдаг танил залуу над руу залгаад ойр зуурын зүйл яриад “Жил гарангийн хугацаанд уулзаж чадсангүй. Өнөөдөр уулзъя" гэхээр нь би боломжгүй байгаа талаараа хэлэхэд тэр “За за" гэж хэлээд утсаа салгасан. Үүний дараа 15 цаг 03 минутад Б мөн над руу утасдаад “Би хотоос ирсэн байна Уулзах хэрэг байна” гэсэн ба тухайн үед Коронавирусын тархалт их байснаас гадна миний бага охины элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байсан учраас би түүнтэй уулзах боломжгүй байгаа талаараа хэлсэн.

Ингээд би гэрээсээ гараад 15 цаг 30 минутын үед Сүхбаатар сумын 6 дугаар баг аймгийн Шүүхийн ард талд байх талийгаач аавын маань найз Д ахын гэрт очсон. Тэднийх рүү орж явахад Д ахын хүү нь эхнэрийнхээ хамт гарч явахаар нь би тэр хоёроос нохой нь гайгүй эсэх талаар асуухад тэр хоёр “Нохой гайгүй ээ. Өмнө байсан том нохой одоо байхгүй. Жижиг нохойтой болсон" гэсэн. Ингээд гэрт яваад ороход Д ах эхнэрийнхээ хамт байсан. Д ахтай мэнд ус мэдэлцээд байж байхад 15 цаг 38 минутад Б над руу хоёр удаа утасдахаар нь би дуудлагыг нь аваагүй ба тэгээд гэртээ харихаар тэднийхээс гарсан. Тухайн үед ширүүн бороотой бага зэргийн салхитай байсан ба хашааны хаалгыг нь гаднаас гараа оруулаад түгжих гэж байтал миний гар утсанд дуудлага ирэхээр нь охиныгоо утасдаж байна гэж бодоод дуудлагыг нь шууд автал Б байсан ба тэр “Би танай гэрийн гадна ирчихсэн байна. Чи гараад ирээч" гэхээр нь би “Үгүй ээ би гэр орондоо байхгүй байна. Гадуур ажилтай байна" гэж хэлсэн чинь тэр “Хаяг байршилаа хэлчихээч, би уг нь унаатай явж байна. Яг юу хийгээд яваад байгаа юм бэ, Яваад очъё" гээд байхаар нь “Би одоо харьлаа наанаа байж бай" гэсэн чинь тэр ‘Би машинтай явж байгаа юм байгаа газарт чинь яваад очъё" гээд байхаар нь би “Шүүхийн ард талын засмал замаар гэртээ харихаар явж байна" гэж хэлсэн. Тэгээд би Шүүхээс холдоогүй байхад миний хажууд цагаан өнгийн Делика маркийн автомашин ирж “А******* мөн үү" гээд дуудсан. Би тэр үед амны хаалт зүүгээд малгай өмссөн байсан учраас намайг танилгүй асуусан байх. Тухайн машинд Б болон түүний найз Д хоёр байсан. Тэгээд Б намайг машинд суугаач гэхээр нь би “Гадуур коронавирус их байна, машинд суумааргүй байна’ хэлсэн чинь Б “Бид хоёр вакцин хийлгэчихсэн, ямар нэг асуудал бахйгүй гэхээр нь би машиных нь арын хаалгыг онгойлгож хэсэг хугацаанд агаар сэлгээд машинд нь суусан. Тэгээд бид мэнд ус мэдэлцээд манай байрны гадна зогсож Кононавирусын нөхцөл байдал зэргийн тапаар ойр зуурын зүйл ярьсан. Тэр үед миний охин Намуун над руу удаа дараа утасдаад байхаар нь би 15 цаг 54 минутад охин руугаа эргэж утасдаад “Аав нь удахгүй гэртээ орлоо" гээд машинаас буух гэтэл Б “Байж бай, хэдүүлээ нэг дэлгүүр ороод аяга авчихъя  гэхээр нь би “Би гэрээсээ аяга гаргаад өгъе, эсхүл би хүүхдээ дуудаад аяга ирүүлчихье. Би гэртээ орлоо шүү" гэсэн чинь Б “Үгүй ээ байж бай дэлгүүр ороод авчихъя’ гээд манай Цэнхэрийн 19 дүгээр байрны урд талын дэлгүүр орох гэтэл цоожтой байсан. Тэгсэн Б “Өө энүүхэн ийшээ явж дэлгүүр ороод авчихъя" гээд Сүхбаатар сумын 1 дүгээр багт байх “Орхон" гэж дэлгүүрийн гадна очиж зогсоод би дэлгүүр рүү орж нэг удаагийн хэрэглээний аяга худалдаж аваад гарсан. Тухайн үед уг дэлгүүрийн хяналтын камер нь ажиллаж байсан. Тэгээд эргээд манай гэрийн зүг рүү явсан ба явж байгаад эамаас хазайж нүхэн гарцаар гараад “Орхон” голын эрэг дээр очиж зогссон. Тэр үед над руу охин Намуун дараа утасдсан бөгөөд би тэр хоёрт “Би цагаар эм ууж байгаа, охин маань утасдаад байна. Гэрт бага сага ажилтай, гэрийнхээ гадна буучихмаар байна” гэж удаа дараа хэлсэн хэдий ч голын эрэг дээр очиж зогссон. Тэгээд Б машиныхаа урд хайрцагаас нэг шил архи, нэг шил шар айраг гаргаад “Энийг хэрэглэх гээд чамаар аяга авахууллаа" гэж хэлсэн. Б архиа задлаад аягалаад надад өгөхөөр нь “Би Пиптид гэж эм курсээр ууж байгаа. Архи дарс болохгүй" гэж хэлээд тухайн архийг цонхоор гаргаад өргөчихсөн. Xарин Д “Би архи ууж болохгүй. Энэ шар айргийг уучихъя" гээд айргийг уусан. Надад гурван ч удаа хийж өгсөнийг нь би гаргаад өргөсөн. Тэгсэн Б надад дахин нэг хундага хийж өгөөд “За ёсыг бодоод нэг татчихаа ч дээ" гээд шамдуулаад байхаар нь нэг хундага уусан. Бас нэг өгөхөөр нь мөн нэг удаа уусан. Тэр үед архи талдаа орсон ба Б “ Архи уух хүн байхгүй юм байна. За за хөдөлье , чамайг гэрт чинь хүргэж өгье” гээд хүргэж өгөхөөр хөдөлж төв зам руу орох үед Д манай гэр рүү бус эсрэг чиглэл буюу 1 дүгээр баг корпусын чиглэл рүү явахад нь би гайхаад “Эхлээд намайг гэрийн гадна буулгах байсан шүү дээ гэсэн чинь" Б “Мэдэхгүй байна. Ийшээ явах ажилтай юм болов уу" гэж хэлсэн. Ингээд явсаар корпус өнгөрөөд Сайханы хөтөл рүү чиглэж яваад уулын энгэрт нэг хөшөөний ирээд зогссон. Тэнд барилгын ажил хийж байгаа хүнтэй уулзах, ямар нэг зүйл хүргэж өгөх зэрэг ажилтай юм болов уу гэж бодож байсан хэдий ч тухайн газарт ямар ч хүн байгаагүй. “Тэгэхээр нь би “Хөөш энд хүн алга байна шүү дээ. Над руу охин утасдаад байна" гэсэн чинь Б “Одоохон жаахан байж байгаад хүргээд өгнө. Түр байж бай" гэсэн. Тэр үед миний шээс хүрээд мөн нойр хүрээд байсан тул машинаас бууж бие засчихаад агаар амьсгалсан. Тухайн үед буюу 17 цаг 13 минутад над руу танил ах Баттулга утасдаад “Чиний ууж байгаа эм биед чинь хэр нөлөөлж байна" гээд надтай хамт курсээр ууж, хэрэглэж байгаа эмийнхээ талаар ярилцсан. Мөн Баттулга ах намайг хаана байгаа талаар асуухаар нь би “Хоёр хүнтэй хамт явж байгаа талаар хэлж, одоо гэр рүүгээ хүргүүлэх гэж байна" гэж хэлсэн. Тухайн үед Б нөгөө үлдээсэн байсан тал шил архиа гаргаад уусан ба надад хийж өгөхөөр нь би уул овоо руу харж байгаад өргөчихөөд байсан.

Удалгүй 17 цаг 20, 30 минутын үед тэр хоёр намайг гэрт хүргэж өгнө гээд тэндээс корпус руу орж замын ертөнцийн зүгээр баруун тал руу гарч нэг дэлгүүрийн талд очиж зогсоод Б хүн дуудахад машинд 50 гаран насны өндөр хүн орж ирээд Б, Д хоёртой мэндлээд ойр зуурын зүйл яриад байсан. Тэр хүн архи уусан, согтуу байсан. Тэр хүн агсан согтуу гэмээр зантай, догшин авиртай гэмээр хүн шиг ажиглагдсан. Сүүлд тухайн хүний нэрийг сураглахад Д******* гэдэг нэртэй хүн байсан. Тэрээр тухайн үед шорон оронгийн талаар ярьсан танхай балмад гэмээр хүн байсан. Мөн тухайн хүн ахындаа очиж архи уусан талаараа ярьсан. Хэсэг байж байгаад Д тухайн өндөр биерхүү хүний хамт машинаас буугаад явсан. Нилээн удсан ба 20-30 минутын хугацаа болж байхад би хэсэг зуур зүйрмэглэж байгаад утас дуугархаар сэрээд харахад Д ирээгүй байсан. Тэгээд ямар учраас ирэхгүй байгаа талаар Б асуухад тэр мэдэхгүй байхаар нь түүнийг машины сигнал буюу дуут дохиог нь даруулах гэтэл тэр дарж өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөө дарах гэтэл гар хүрэхгүй байсан тул жолоочийг хаана байгаа талаар хараад, машины жолоочийн талаар очиж сигнал дарахаар машиныг тойроод явж байхад Дтай хамт машинаас буусан өндөр биерхүү /Д*******/ залуу арай биеэр жижиг эрэгтэй хүнтэй хамт гүйж ирээд Д******* гэгч миний баруун чамархай хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Арай биеэр жижиг залуу зүүн талын чамархай хэсэг хүү гараараа хоёр удаа цохих үед нь би “Хөөе юу болж байна. Яаж байна аа” гэхэд тэр хоёр намайг цохихоо болихоор нь би эргэж машиндаа суухаар алхахад миний араас гүйж байгаа хөлийн чимээ гарч толгойн ар тал дагз руу тас гээд хатуу зүйлээр цохиход би урагшаа газарт унасан. Ингээд хоёр талаас өшиглөөд зодож байхад нь хэн зодож байгааг нь харахад Д******* болон арай биеэр жижиг залуу тэр хоёр байсан ба тэр үед Д баруун гар талаас ирэх шиг болсон. Тухайн хоёр залуу намайг цохисоор байхад Д тэр хоёр залууг боль гэж хэлж, салгаагүй.

Тэгээд миний ухаан санаа балартаад ухаан алдсан. Нэг мэдсэн намайг машин руу оруулж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Бага зэрэг сэхээ ороод арай гэж харахад Цагдаагийн газрын урд талаар гарч байгаа бололтой явж би дотроо “Цагдаад мэдэгдэж намайг зодсон хүмүүсийг барьж өгөх гэж юм байх даа" гэж бодсон хэдий ч Цагдаагийн газар ороогүй. Ингээд би дахин ухаан алдаад эргээд сэргэхэд тэд нар шинээр баригдсан Төрийн албан хаагчдын байрны тэнд явж байгаа бололтой ажиглагдсан. Мөн бас нэг харахад цагдаагийн газрын хуучин эрүүлжүүлэх байрны тэнд явж байх шиг байсан Толгой их өвдөөд ухаан санаа арай гайгүй болоод сэргэхэд Сүхбаатар сумын 7 дугаар 10 давхар байрны тэнд явж байсан ба Б, Д хоёр гар утсаа дамжуулаад хүнтэй уулзах талаар яриад байсан. Тэгээд би тэд нарт “Би бууя аа, ямар зорилготой ийм хачин зүйл болоод байна аа. Намайг яагаад буулгахгүй байгаа юм бэ" гэсэн чинь тэд над “Гэрт чинь хүргэж өгнө" гээд явсан. Тэгээд нэг газарт очоод зогсохоор нь манай гэрийн гадна ирчихэж гэж бодоод өндийхөд машин жолоодож явсан Д машиныхаа гэрлийг анивчуулаад дохих шиг болоход намайг зодсон Д******* гээд залуу машинд ирж арын суудал дээр суусан. Би тэр үед машины урд тал жолоочийн хажуугийн суудал дээр түшлэгийг нь арагшаа налуулаад суусан байсан. Тэр Д******* гэж залуу надтай хэрүүл маргаан хийх гээд байгаа юм шиг өнгө аястай зүйл яриад байсан чинь Б тэр залууд хандаж “Чи яагаад байна аа, ямар авир гаргаад байна аа" гэсэн утгатай зүйл хэлэхэд тэр залуу Бийн өмнөөс дургүйцэх өнгө аястай зүйл яриад шууд тэр залуу миний дагз руу гараараа хоёр удаа цохиод хувцаснаас барих гээд тэмтрээд дайрах шиг болоход миний сууж байсан талын хаалгыг тэр Д*******аас арай биеэр жижиг сүүлд нэрийг нь мэдсэн Ж******* гэх залуу машинаас татаж буулгаад тэр хоёр намайг тал талаас цохиход би дахин цохилтод ороод доошоо тонгойгоод явган суусан байхад тэр хоёр толгой тархи руу өшиглөөд зодсон ба сүүлдээ би урагшаа зүүн хацар хэсгээрээ унаад бүр мөсөн ухаан алдсан. Түүнээс хойш 2021 оны 08 дугаар сараас ухаан орсон. Тухайн үед миний ой санамж бүрэн орж ирээгүй буюу найз нөхдөө хүртэл танихааргүй, орчинтойгоо харьцаж чадахгүй, хэвтрийн байдалтай болсон байсан талаар манай гэрийнхэн дараа нь надад ярьсан. Одоо бол болсон явдлын талаар бүрэн санаж дээрх байдлаар мэдүүлгээ өгч байна.

...Уг Б.Ж******* гэгч нь намайг зодож гэмтэл учруулсан хүн мөн. Мөн түүнтэй Д******* гэгч нь бүлэглэн намайг зодож гэмтэл учруулсан. Би Д******* гэгчийг танихгүй. Түүнийг Сэлэнгэ Сүхбаатар сумын иргэн гэдгээр нь мэдэх буюу өмнө харж байсан.

....Д*******, Б.Ж******* нар намайг бүлэглэн зодсон тул Д******* гэгчийг эрүүгийн хариуцлагад татуулмаар байна. Хэргийн материалтай танилцаагүй байхад танилцсан мэтээр хуурамч баримт гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа ба тухайн хугацаанд би “Баяр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тийм учраас хуурамч бичиг баримт үйлдсэн эсэхийг томилж тогтоолгомоор байна. Мөн баруун мөрөнд үүссэн хугарлын гэмтлийг нэмэлтээр шинжээч томилж тогтоолгомоор байна. Бас намайг зодуулж байхад ямар учраас цагдаа, эмнэлгийн байгууллагап мэдэгдэлгүй 2 цаг гарангийн хугацаанд машинд авч явсан байгаа шалтгааныг тогтоолгомоор байна. Зохион байгуулалттайгаар намайг ингэж хохироолоо маш их гомдолтой байна. Би эдгээр хүмүүстэй ямар нэг байдлаар өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Болсон үйл явдлыг шударгаар шалгаж үнэн мөнийг бүрэн шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулж өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 84-86 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                    Г.О өгсөн: “...Манай охин Намуун 23 цаг өнгөрч байхад залгаад аав гаднаас ирэхдээ хүнд зодуулчихсан нүүр царай нь аймар болчихсон орж ирлээ дээгүүрээ нүцгэн орж ирсэн гэж ярьсан. Тэгээд би яваад очсон чинь манай нөхөр А.А******* ухаангүй байдалтай. Гар нүүр нь цус болчихсон байсныг манай хоёр охин салфеткаар арчиж байсан. Тэгээд би охиноосоо юу болсон талаар асуухад аавыг 23 цаг болж байхад нэг танихгүй хүн өргөж оруулж ирсэн тэгээд би тэр хүнээс нь та юун хүн бэ гэж асуусан чинь Намайг Д гэдэг аав чинь хүнд зодуулсан эмнэлэг аваачаад ирлээ гэж хэлсэн байсан. Тэгээд манай охин таны утасны дугаар хэд вэ гэсэн чинь **** гэж хэлээд гараад явсан байсан...

...нөхөр нэг л биш байхаар нь 103 руу залгаад А.А******* гэж хүн очиж үзүүлсэн үү гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд би дуудлага өгөөд 103 ирээд наад хүн чинь хүнд зодуулсан байна цагдаа дууд гээд бас гэмтлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлээд явсан...

...өглөө 8 цагийн үед Д манай нөхрийн куртик, гар утсыг барьчихсан орж ирсэн. Тэгээд би та яасан сайн хүн бэ энэ хүнийг хаанаас олж авч ирж өгвөө гэж хэлсэн тэгсэн үгүй үгүй ах нь өчигдөр 15 цагаас хойш хамт байсан. Гэхдээ би архи уугаагүй гэж өдөр явж байхад корпусын 2 хүнтэй таарсан гэсэн. Таарах үедээ Цэнгэл, манай нөхөр, Д 2 хамт явж байсан гэсэн. Цэнгэл, А.А******* 2 архи уусан гэсэн тэгээд корпусын 2 залуутай тааралдаад ийм юм болчлоо гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-34 дүгээр хуудас/

“...би бас нэг зүйлийн талаар саналаа. 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бид нар Дархан-Уул аймаг руу явж байхад Д над руу утасдаад “Танай нөхрийг зодсон хоёр залуугийн нэг нь болох Ж******* араас чинь очиж байгаа” гэхээр нь би “Одоо тэгээд тэр чинь эмч биш ирээд яахав” гэж хэлээд утсаа салгасан. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очсон байхад нэг бор царайтай биеэрхүү залуу ирчихсэн доошоо хараад зогсоод байсан ба би тэр хүнд хандаж “Чи юугаар цохисон юм, хүний тархи толгой гэмтээж байхаар хөл, гарыг нь хугалаад хаячихгүй яасан юм бэ” гэхэд тэр залуу үг дугаралгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ариунболдын өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр намайг Улаанбаатар хотод байх үед манай нагац эгч Солонго миний гар утас руу залгаад “А******* ухаангүй Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт байна” гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад “хүнд зодуулсан” гэж хэлж байсан. Би түүний дараа А*******ын эхнэр болон хүүхдүүд рүү гар утсаар холбогдож юу болсон талаар асуухад “хүнд зодуулсан” гэр хариулж байсан. Би түүнээс болосн зүйлийн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Д******* 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Тэгээд байж байхад Жагаа гэдэг том биегэй бүлтгэр бор залуу засмал зам дээр хөндлөн гараад ирсэн Тэгсэн Ариука автомашинаасаа буугаад үгийн зөрүүгүй сууж байсан суудлынхаа доороос миний автомашины багаж, түлхүүрүүдийг аваад Жагаа руу савах шиг болсон. Тэгсэн түлхүүрүүд болон сангийн холбох хэрэгсэл уутнаасаа газар болон автомашин дотор унасан. Тэгэзд би жолооны араас буугаад тойрч гүйгээд очсон чинь Ариук газар уначихсан Жагаа гэдэг залуу хажууд зүгээр зогсож байсан.

Тэгээд би Жагаад чи хүн цохичихлоо шүү дээ гэсэн чинь Жагаа би тантай эмнэлэг рүү цуг явж болно, цагдаа руу цуг явж болно гэсэн. Жагаа архи уучихсан гэж надад мэдэгдээгүй. Бараг эрүүл байсан. Тэгээд би ямар ч байсан бид нар аваад явъя гээд Ариукаг автомашины хойд сандал дээр хэвтүүлээд Б урд суудал дээр суугаад бид гурав автомашинтай хөдлөөд явсан. Ариукагийн толгойноос цус гарсан байсан. Тэгээд бид 3 аймгийн нэгдсэн эмнэлгийн гадаа ирсэн Тэгээд үзүүлж харуулъя гэтэл Ариука машин дотор хурхираад унтаад байсан. Тэгээд би Ариукаг жаахан унтуулж байгаад эхлээд Бийг гэрт нь буулгаад дараа нь шууд Ариукагийн гэрт нь очоод Ариукаг мөрөн дээрээ түшээд гэр лүү нь оруулсан..." гэх мэдүүлэг /1-р хх-н 52-53-р хуудас/,

Гэрч Ч.Д******* 2022 оны 06 дугаар сарын 07-нд  өгсөн  “...Б, А******* бид нар Орхон" дэлгүүрийн баруун талд яваад очиход миний машины урдхан талд хар өнгийн жийп машин зогссон байсан ба тэр машины баруун хойд талд 4-5 хүн зогсож байсан ба тэдгээр хүмүүсээс арай тусдаа өндөр шар царайтай залуу зогсож байсан. Тэр залууг А*******. Б хоёр "Өө Д******* байна" гэсэн бөгөөд тэр залуу А*******, Б нарыг таниад машин руу хүрч ирээд миний машины арын хаалгыг онгойлгож Бийн хажууд суусан, Тэр залуу архи уусан гэмээр халамцуу харагдсан. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэсэн гэмээр зүйл бол ажиглагдаагүй Тэгээд Б, А******* тэр гурав хоорондоо ярилцаад удаагүй байхад Б аа Д******* чи муу" гээд чанга чанга дуугараад харьцсан. Харин А******* Д******* гэх залуутай тэгж их дээрэнгүй харьцаагүй. Тухайн үеэс хойш тодорхой хугацаа өнгөрсөн учраас Б, А*******, Д******* гурав хэн, хэн рүүгээ юу гэж хэлсэн талаар одоо бол сайн санахгүй байна. Д******* гээд залуу “Та нарт дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү гэж хэлснийг бол санаж байна.  ... Ямартай ч тэр үед А*******, Б хоёр нэлээн согтуу байсан. Тэгээд байж байхад биеэрхүү бор царайтай залуу замын цаад тал буюу зүүн талаас  хөндлөн гарч ирж яваа харагдсан ба би нэг их анзаарч харалгүй нөгөө тийшээ буюу замын баруун талд автобусны буудлын тэнд байсан 4-5 хүн рүү хараад байж байтал А*******ын сууж байсан суудал доор байсан түлхүүр багаж саржигнах чимээ гарахаар нь хартал А******* машинаас буучихсан суудал доор байсан түлхүүр багажийг аваад нөгөө биерхүү бор царайтай залуу руу савах шиг болсон. Тэгээд би машинаас бууж урд талаар нь тойрч гүйгээд очоод харахад А******* зам дээр уначихсан хажууд нь нөгөө залуу зогсож байсан.

...Тэр өдөр бороо ороод намдсан байсан буюу бүрхэг, үүлэрхэг өдөр байсан ба ойролцоогоор 17-18 цагийн үе байсан байх. Би түүнийг харанхуй болсон байхад гэрт нь хүргэж өгсөн Ойролцоогоор 22 цаг өнгөрч байсан байх.  Би тэр үед гэрийнхэнд нь өөрийнхөө нэр гар утасны дугаарыг өгөөд "Корпуст хүнд зодуулчихлаа Шаардлагатай бол над руу утасдаарай" гэж хэлээд явсан. Яг юу юу гэж хэлж ярьсан талаараа бүрэн санахгүй байсан. А.А*******ыг зодуулсны дараа тэр Ж******* гээд залуу ,одоо эмнэлэг аваад явах уу, эсвэл цагдаа руу явах уу гэхээр нь би жаахан байж байгаад сэргэчих байх гэж бодоод А*******ыг машины арын суудал дээр хэвтүүлээд хөдөлсөн Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадна ирж орж үзүүлэх гэтэл А*******, Б хоёр хурхираад унтаад байхаар нь хэсэг унтуулж гайгүй болохоор нь гэрт нь хүргэж өгье гэж бодоод эмнэлгийн хажуугийн “Шунхлай" шатахуун түгээх станцын цаахна талд замын хажууд зогсож унтуулж байгаад Бийг гэрт нь буулгаад дараа нь А*******ыг гэрт нь оруулж өгсөн" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88-89-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...тухайн өдөр А******* бид хоёр 2 шил 0.75 литр архи хувааж уусан болохоор их согтсон. Би тэр үедээ А*******ыг хүнд зодуулсан талаар мэдээгүй. Харин 2021 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэртээ сэрээд Друу утсаар ярьж А*******ыг Ж******* гэдэг залууд зодуулсан талаар мэдсэн. ...тэрнээс би А*******ыг ямар хүнтэй, юунаас болж маргалдсан, хэрхэн зодуулсан талаар мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

“...би 2021 оны 06 дугаар сард Короновирусын халдварт өвчин тусаад бие хаа нэг л болж өгөхгүй байсан ба тэрнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Тэгээд тэр өдөр архи уугаад согтоод тасарсан байна лээ. Одоо бодоход Д******* машинд ороод ирчихсэн юм ярьж байсныг зурвасхан санаж байна. Тэрнээс хойш, тэрнээс наана юу болсон талаар санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Д******* 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах Дорж ахын гэр рүү очих гээд явж байтал зам дагуу “Орхон” дэлгүүрийн хажууд Г.Б, Мэндээ, А.А******* гуравтай тааралдсан. Би тухайн хүмүүстэй мэнд мэдээд би Б.Ж*******ы тээврийн хэрэгслээс буугаад Г.Б, Мэндээ А.А******* нарын тээврийн хэрэгслийн арын суудал дээр Бийн хажууд суугаад юм ярьж байтал Б.Ж******* нь машинаасаа бууж ирээд явах уу гээд миний сууж байсан машины хаалгыг татахад урд талаас А.А******* нь юм аваад буух шиг болсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн муудсан байсан бөгөөд нэг мэдэхэд А.А******* нь газар уначихсан байсан. Би яг юу болсныг сайн хараагүй үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд араас эхнэр Сайхны хөтлөөс ирж таараад намайг машиндаа суулгаад гэр рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/,

"...Ж******* руу утасдаж дуудаад 15-16 цагийн үед Ж*******тай хамт Сүхбаатар сумын 1 дүгээр багт найз Мөнхөөтэй очиж уулзаад нэг шил архи гаргаж задлаад би уг архинаас хоёр гурав татчихаад буюу 10-20 минут болчхоод тэднийхээс гарч эргээд Ж*******аар Дорж ахынд хүргүүлэхээр явж байхад буюу “Орхон хүнсний дэлгүүрийн хажуугийн зам дээр А*******, Д, Б нартай тааралдсан. Тэд нар саарал өнгийн Делика маркийн машинтай байсан ба Д машиныг жолоодож явсан. А******* жолоочийн хажуугийн суудал дээр. Б арын суудал дээр сууж байсан. Тэгээд би арын суудалд.Бийн хажууд суусан.Би Д*******г Дэмбээ гэж хэлэх гэж байгаад Мэндээ гээд хэлчихсэн юм шиг байна.

Би тэр хоёртой хэрүүл маргаан хийгээгүй, Б намайг дуудахаар нь би түүнтэй мэнд мэдэхээр явж очоод машинд нь суусан нь тэр. Тэгээд машинд суусан байхад А******* амандаа үглээд “Д******* пиздаа, аан чи гэх мэтээр яриад байсан. Гэхдээ би түүний үгийг үг гэж авалгүй хариу хэрүүл маргаан бол хийгээгүй.

Би тэр үед халамцуу байхын хувьд байсан Харин дөрвөөс таван хүн бол байгаагүй. Би машинаас ганцаараа буугаад тэд нарын машинд суусан. Удалгүй Ж******* намайг явах уу гээд хүрээд ирсэн. А******* согтуурхаад байхаар нь би “Чи намайг дээрэлхэх гээд байна уу” гэж хэлсэн. Би тэр үед нэлээн согтуу байсан болохоор зарим хэлсэн хэл, үгээ бүрэн санахгүй байна.

Ж******* ирээд сууж байсан талын хаалгыг онгойлгосон. Тэр үед А******* урд талаасаа нэг төмөр аваад машинаас бууж ирээд Ж*******ыг цохих шиг болсон ба тэр хоёр хоорондоо ноцолдоод А******* зам дээр унаад босож ирэхгүй байсан Тэр үед манай эхнэр Элбэгдүүрэн Сайханы хөтөл орчихоод ирж явж таараад намайг аваад явсан.А******* засмал замын гол хэсэгт унасан. Яг ямар байдлаар унасан талаар нь бол хараагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106-107 дугаар хуудас/,

Мөрдөн шалган ажиллагаанд гэрч П.Мөнхжаргалын өгсөн: “...би энэ өдөр ачаа хараад сууж байтал 15-16 цагийн үед манай гэрт Д*******, Ж*******ы хамт орж ирсэн. Тухайн үед архи уусан байсан бөгөөд гартаа нэг шил архитай орж ирээд надад нөгөө архиа задалсан. Задлаад тухайн архинаас нэг татаад Д******* Ж*******ы хамт гарч явсан бөгөөд тухайн архийг надад үлдээсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 225 дугаар хуудас/,

Мөрдөн шалган ажиллагаанд гэрч Ц.Элбэгдүүрэнгийн өгсөн: “...бид нар 16 цагийн үед байх буцаж явтал корпусын тэнд нэг дэлгүүрийн гадаа манай нөхөр хоёр машины хажууд зогсож байхаар нь би хараад зогссон. Би нөхрөө дуудаж юу хийж яваа юм бэ гэсэн чинь согтуу учраас ямар нэг юм хэлээгүй бөгөөд одоохон гэхээр нь би суу гэж хэлээд аваад явсан Би нөхрөө аваад Дорж ахын гэрт очсон бөгөөд тэр өдрөө тэндээ амарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 235 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Нямын өгсөн: “...Манай Орхон хүнсний дэлгүүр 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэвийн ажиллаж байсан Коронавирусын халдварт өвчинтэй холбоотой өглөөний 10 цагаас оройн 22 цаг хүртэл дэлгүүр ажиллаж байсан. Дэлгүүрийн худалдагчаар миний эхнэр Түвшинжаргал ажилладаг. Манай дэлгүүр хуучин өөр хяналтын камер ашиглаж байгаад 2021 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос шинээр үзүүлэлт сайтай хяналтын камер авч дэлгүүрийн дотор талд 3 ширхэг. гадна талд 2 ширхэг хяналтын камер суурилуулсан. Гадна талын хоёр хяналтын камерын нэг нь дэлгүүрийн үүдний хэсэг ертөнцийн зүгээр урд хэсгийн автомашины зам, гудамжийг, нөгөө камер нь дэлгүүрийн үүдний хэсгээс, ертөнцийн зүгээр хойд талын хэсгийн автомашины зам, гудамж хэсгийг харж хянасан байрлалтай. Хяналтын камерыг би өөрөө угсарч, залгууруудыг залгаж ажиллагаанд оруулсан байсан. Тухайн үед цагдаа нар ирж манай дэлгүүрийн хяналтын камерын хадгалсан бичлэгийг үзэх гэтэл хэрэг гарсан өдрийн бичлэг хадгалагдаагүй байна гэж байсан. Цагдаа нар ирж манай дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийхээс хэд хоногийн өмнө миний төрсөн ахын эхнэрийн дүү Баттөмөр манайхаар ирсэн байхад нь би дэлгүүрийнхээ шинэ хяналтын камерыг гайхуулаад үзүүлсэн чинь тэр хянах дэлгэцэн дээр нь хулганаар нь удирдаж үзэж байгаад ээ ах минь энэ камер чинь бичихгүй байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр дэлгэцэн дээр нь хэсэг тохиргоо хийж байгаад одоо дэлгүүрийн хяналтын камер ямар нэг асуудалгүй ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 96 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхбаярын өгсөн: “...манай эмнэлэгт 2021 оны 08 дугаар сарын 23-наас 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн....уг хүн нь гавал тархины хүнд битүү гэмтэл тархины суурь яс хугарсан. баруун тал чамархай, зулай хэсэгт тархины эд няцарсан зэрэг тархинд олон тооны гэмтлүүдтэй байсан. Уг гэмтлүүд нь 2021 оны 07 дугаар сарын 13-нд хүнд зодуулсны улмаас үүссэн гэсэн.

...тухайн үед зовуурь ихтэй толгой эргэнэ, айдастай, мартамхай болсон, хараа муудсан зэрэг зовуурьтай байсан ба 10 хоног эмчлүүлээд гарахад тодорхой үр дүнд хүрсэн.

Тухайн төрлийн гэмтэл учирсан хүн эмчилгээ, үйлчилгээгээ зохих ёсны дагуу хийлгээд гам сайн барих бол уг өвчин 2-3 жилийн дотор эдгэрэх боломжтой.

Өвчний түүхэнд мөр гэмтсэн талаар тусгагдаагүй байна. Мөр гэмтсэн бол өвчний түүхэнд тусгагдах естой. Тархины гэмтлүүдээс өөр гэмтлүүд байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Эрдэнийн өгсөн: “...тухайн хүний өвчний түүхээс харахад тархины маш хүнд гавал ясны хугарал, тархины цус харвапт, цус хуралттай, тархины эд няцарсан оноштой эмийн эмчилгээ хийлгээд гарсан. Өвчний түүхээс үзэхэд тухайн хүнд эрүү хэсгээр хөхрөлттэй, хоёр гарт хөхрөлттэй гэсэн гэмтлүүд тусгагдсан байна. Түүнээс хугарсан гэмтэл байгаагүй буюу тогтоогдоогүй байна. Мөрөнд болон бусад мөчдөд хугархай учирсан бол оношлоод өвчний түүхэнд тусгагдаж зохих эмчилгээ. үйлчилгээ хийгдээд явах байсан. Үзлэг эмчилгээний явцад мөрний гэмтэл илэрч тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6584 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...А.А*******ын биед суурь, баруун чамархай, хацрын нум ясны шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зүүн чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан харвалт, эрүү, баруун бугалга, зүүн шуу, шилбэнд цус хуралт, баруун чамархайн хуйх, хэвлий, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 83-85 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...А.А*******ын биед учирсан баруун чамархай суурь, хацрын нум ясны шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа. тархины зүүн талын бөмбөлгийн зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн хуйхны зулгаралт гэмтүүд нь цохиулсны улмаас баруун хэсгээр газарт унах үед үүсэх боломжтой гэмтлүүд байна. Хариу: зүүн шуу. шилбэний цус хуралт гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 419 дугаартай “...Нэмэлтээр ирүүлсэн материал, 2021.07.23-ны өдрийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэгээр А.А*******ын биед дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс өөр гэмтэл тогтоогдсонгүй. А.А*******ын биед суурь, баруун чамархай, хацрын нум ясны шугаман хугарал тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт эрүү, баруун бугалга, зүүн шуу, шилбэнд цус хуралт, баруун чамархайн хуйх, хэвлий зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохос зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1 3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна’' гэх дүгнэлт /2-р хх-ийн 129-131 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Э.Баасанжавын өгсөн: “...А.А*******ын биед 2021.07.23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины гэмтлийн тасагт хийсэн бүтэн бие, хэсэг газрын үзлэг болон, ГССҮТ-н №6039 дугаартай өвчний түүхийг ашиглан гэмтлийн зэргийг тогтоож дүгнэлт гаргасан.

Тухайн гэмтлийн хор уршиг. үлдэц нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нолөөлж байгаа эсэхийг тогтоохын тулд эмнэлгийн хяналт. эмч нарийн зөвлөгөөний шийдвэр зэргээр орсон бичиг баримт шаардагдана. Энэ тохиолдолд үзүүлэгчийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 574 дугаартай “...Нэмэлтээр ирүүлсэн 2021.07.15-ны өдрийн толгойн компьютер томограф зургийг дүрс оношилгооны шинжээч эмчээр дахин уншуулахад №6584 дугаартаи дүгнэлтэд тусгагдсан баруун чамархай. суурь ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Мөн 2021.07.15-ны өдрийн цээж, баруун мөрний эгц байрлалын рентген зурагт гэмтэл тогтоогдсонгүй Харин А.А*******ын биед тархины хоер гал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хапьсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аапзан хальсан доорх цус харвалт баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт. баруун хацрын нум ясны далд хугарал, баруун зулай. чамархайн хуих, баруун мөрөнд зөөлөн эдиин няцрал, эрүү. баруун бугалга, зүүн шуу, шилбэнд цус хуралт, баруун чамархайн хуйх, хэвлий, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Тогтоогдсон тархины хоёр тал бөмбөлгийн дух,  чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдиин няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал. чамархайн хуйханд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Нэмэлтээр тогтоогдсон баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна /эмчлүүлэгчийн картанд он, сар тусгагдаагүй/

Тухайн баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д згаснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /2-р хх-ийн 140-143 дугаар хуудас/,

Дүрс оношилгооны “...2021.07.15-ны толгойн томограммуудад гавал ясанд гэмтэлгүй, 2 тал бөмбөлгийн дух, чамархайн субдураль зайд ялтаслаг хэлбэрийн цус хуралттай, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, няцралын голомттой. субарахнойдаль зайнуудад цус харвалттай 2 хажуу ховдол жигд нарийссан, гол бүрдэл хазайлтгүй, ухархайн хананууд хэвийн, хамар ясны зүүн хажуу хананд жижиг цөмөрсөн хуучин хугаралтай. таславч зүүн тийш хуучин мурийлттай, баруун хацар ясны нуманд сэтэрсэн шинэ хугаралтай. баруун чамархай. зулайн хуйханд зөөлөн эдийн тархмал хавантай дайвар хөндийнүүдэд салсархаг агууламжтай /пансинусит/. Тархины СРТомограммууд ангиограммуудад 2 тал бөмбөлгийн дух чамархайн субдураль зайд цус хуралттай, дагз хэсгийн субарахнойдаль зайд цус харвалттай, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, няцралтай. судаснуудад илэрхий цүлхэн,  бөглөрөлт, нарийслийн өөрчлөлтгүй Цээжний болон баруун мөрний үений эгц рентген зурагт гэмтлийн өөрчлөлтгүй 2021 12.06-ны баруун мөрний эгц байрлалын рентген зургаар яс, үенд гэмтлийн өөрчлөлтгүй” гэх хариу /2-р хх-ийн 144 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Э.Баасанжавын өгсөн: “...А.А*******ын биед 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хамгийн анх өөрийн биеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины гэмтлийн тасагт очиж гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг хийсэн. Үзлэгээр эрүүний баруун хэсэгт 3.0x2.0см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 2.0x1.5 см, зүүн шууны дотор дунд хэсэгт 5.0x3.0 см, зүүн шилбэний урд дээд хэсэгт 5 0x4.0 см шар ногоон өнгийн цус хуралттай, баруун чамархайн хуйханд 6.0х4.0см тав нь эдгэрч хуулран унаж буй ногоон шаргал өнгийн зулгаралттай, хэвлийн баруун хэсэгт 6.0x2.0 см, зүүн тохойд 3.0x2.0 см тав нь хуулран унаж буй хүрэн өнгийн зузаан тав бүхий зулгаралттай байсан бөгөөд биед өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Тухайн хүний биед хийсэн бодит үзлэг болон ГССҮТ-н №6039 дугаартай өвчний түүхийг ашиглан гэмтлийн зэргийг тогтоож анхны дүгнэлтийг гаргасан... Гэмтэл согог судлалын үндэсний төвийн №6039 дугаартай өвчний түүхээс 2021.07.15-ны өдрийн толгойн компьютер томограф шинжилгээний хариунд толгойн томограммуудад гавал ясны баруун чамархайгаас суурийн их далавч, хацар ясны нум хүрсэн шугаман хугаралтай... гэж тусгагдсан байсан уг эмнэлгийн бичиг баримтыг ашиглан N26584, №419 дугаартай дүгнэлтэд тогтоогдсон гэмтлийг оруулан дүгнэлтийг гаргасан. Харин 2022.07.07-ны өдрийн №574 дугаартай нэмэлт шинжилгээнд ирүүлсэн 2021.07.15-ны өдрийн толгойн компьютер томограф 1 ширхэг СD-г дүрс оношилгооны шинжээч эмчээр дахин уншуулахад баруун чамархай, суурь ясны хугарал гэмтэл тоггоогдоогүй учир дүгнэлтэд уг гэмтлийг тусгаагүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд унах үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг /2-р хх-ийн 146 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2176 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд гэмтэлгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 151-154 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3397 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн хохирогч А.А*******ын гэмт хэрэг үйлдэгдэх үед өмссөн байсан гэх “levi strauss and co” гэсэн бичиглэл бүхий хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, “Trekking” гэсэн бичиглэл бүхий улбар шар өнгийн ултай, хар өнгийн гутал 1 хос нь шинжилгээнд тэнцэнэ. Дээр хувцаснуудаас цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн. Хөх өнгийн жинсэн өмдөн дээр илэрсэн хүний цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. Хар өнгийн гутлан дээр илэрсэн хүний цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 160-162 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /1хх-ийн 3 дугаар тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дахин үзлэг гэрэл зураг  /1хх-ийн 9-14 дүгээр хуудас /, /2хх-ийн 77-80 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 19-21 дүгээр хуудас/, /3хх-ийн 1-16 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 22-26 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын 2131001980133 дугаартай хэргийн хохирлын тооцоо, баримтууд /1хх-ийн 138-158 дугаар хуудас/

5.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 159-160 дугаар хуудас/,

Эмчилгээний зардлын баримт, 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 210-219 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /1хх-ийн 90-92 дугаар хуудас/, /2хх-ийн 135-136, 147-148, 155-156, 163-164/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 126-129 дүгээр  тал/,

Гэрч Г.Оюун-Эрдэнээс хавтаст хэрэгт тусгуулахаар өгсөн эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг /2хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-ийн 110-111, 230-232, 244-246 дугаар хуудас/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, 1 ширхэг CD /2хх-ийн 170-182 дугаар хуудас/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 183-195 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 106 дугаар хуудас/,

Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 107 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 108 дугаар хуудас/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 108 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Ж******* нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны оройн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Орхон хүнсний дэлгүүрийн орчим авто зам дээр А.А*******гай харилцан зодолдож, гараараа цохиж, газарт унаган биед нь тархины хоёр тал, бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, чамархайн хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж******* мэдүүлсэн “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шиг санаж байна, Д******* над руу утсаар залгаад хүрээд ир гэсэн. Ингээд Д******* дээр очиход  Мөнхөөтэй очиж уулзая гээд  нэг шил архитай очсон.  Д******* архинаас ганц хоёр татсан байх тэр архиа  үлдээгээд М гарч Орхон дэлгүүрийн тэнд очиход ард машин ирээд зогссон. Гэтэл Д******* тэр машин дээр очиж хүмүүстэй мэндлээд  машины ард ороод суусан,би нилээн хүлээсэн, эхлээд явах уу гэхэд байж бай  гээд  машинд юм яриад суугаад байсан  учир дахин очиж машины хойд хаалгыг татаж явах уу гэхэд  хохирогч А******* яах гээд байгаа юм бэ гээд  машины түлхүүр шиг юм аваад над руу дайрсан, энэ үед би цээж рүү  түлххэд газар унасан. Тэгээд босож ирэхгүй байсан ба Д түшээд машин руу оруулсан. Тухайн үед би Дд хандаж эмнэлэг явъя, үгүй бол цагдаа авъя гэж хэлэхэд зүгээр байхаа гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн. ... Эмчилгээний зардалд  нийт 9000.000 төгрөг өгсөн. Хойшид гарах эмчилгээний зардлыг төлөх болно гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А******* мэдүүлсэн “... 2021 оны 07-р сарын 13-ны өдөр шиг санаж байна. Б  над руу  утсаар залгаж УБ хотоос ирсэн 2-лаа уулзая гэсэн.Би тухайн үед боломжгүй байна гэхэд  мөн 15-нд дахин дахин залгаж  шүүхийн хойно айлд байхад араас Д******* машинтай ирж уулзсан. Тэгээд корпусын тэнд  дэлгүүрээс архи авч  гол дээр очиж  уусан, дараа нь Д******* ажил дээр очиж  түүний хийж байгаа ажлыг сонирхож тэнд бас архи уусан. Тэндээс гараад гудамжинд зогссон шиг санаж байна. Гэтэл бидний машинд Д******* орж ирээд юм яриад надтай эвгүй харьцаад байсан. Энэ үед Д******* баруун чамархай хавьд цохих шиг болж Ж******* нь зүүн тал руу цохисон шиг санаж байна. Энэ бүгдийг Д харсан гэж бодож байна. Тэгээд миний ухаан санаа орж гараад л байсан ,машинтай намайг нааш, цааш их авч явсан. Корпус руу явсан, цагдаагийн урдуур авч явсан санагдаж байна. Д******* намайг цохисон, Ж******* надад ганц гэмтэл учруулсан юм бол бусад гэмтлийг хэн учруулсан юм. Эд нарын яриад байгаа үнэн юм бол яагаад тэр дор нь  эмнэлэг болон цагдаа дуудахгүй яасан юм. Тухайн үед камерын бичлэгийг шүүх боломжтой байсан, шүүгээгүй. Хэрэг зөвхөн Ж*******ы талд шийдэгдэхээр болж хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхээр шүүхэд ирсэн байхад нь би гомдол гаргаж болиулсан.  Миний биед олон тооны гэмтэл учирсан, эд нар намайг  газар сууж байхад тал талаас өшиглөөд байх шиг  байсан. Миний өмсөж явсан хувцас  яасан, орой  22 цаг хүртэл  намайг хаана байлгасан. Д намайг хүргэж  өгөхдөө манай эхнэр хүүхдэд Ж*******, Д******* нар зодсон гэж хэлсэн байсан. Намайг Д*******, Ж******* нар зодсон, маш их гомдолтой байна. Би үнэнийг олоосой, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсөй гэж 2 жил гаруй явлаа.Одоо яахаа мэдэхгүй байна. Ж******* нь шүүх хурал болно гэхээр л хэдэн төгрөг өгдөг, надтай уулзаж уучлалт гуйгаагүй, эмчилгээний зардалд 9000.000 төгрөг өгсөн нь үнэн. Би  хойшид  байнга эмчилгээ хийлгэнэ. Пиптид гэж эм яриад байх юм, би урьд нь ууж байсан  хойшид ч уух болно, энэ нь дархлаа сайжруулдаг эм бэлдмэл юм. Энэ гэмт хэргийг Ж******* ганцаараа үйлдээгүй тул дахин шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Э******* ...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүүхдүүдтэйгээ Сайхны хөтөл гарчихаад ирж явтал нөхөр Д******* нь Орхон дэлгүүрийн ойролцоо машинтай хүмүүстэй юм яриад зам дээр зогсож байхаар нь би гэртээ харъя гээд аваад явсан. Тэр үед үдээс хойш 17 цаг л болж байсан байх. Түүнээс хойш манай нөхөр Д******* гараагүй  хүүхдүүд бид байнга цуг байсан. Нөхөр маань төлөв даруу, найз нөхөдтэйгээ эвтэй  байдаг. Бид гэрлээд олон жил болж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Д... 2021 оны 07 дуугаар сарын 13-нд шиг санаж байна.Б надруу залгаад машинтайгаа хүрээд ир, намайг А******* дуудаад байна ,хамт очъё гэсэн. Тэгээд А*******, Б нар уулзаад  нэг шил архи авч гол дээр очиж уусан, дараа би нэг хөшөө хийж байсан түүнийг  үзүүлсэн. Энэ хоёр дахин архи уусан. Орхон дэлгүүрийн ойролцоо зогсож байхад  Д*******, Ж******* нар  ирээд Д******* манай машинд суугаад мэнд мэдээд юм ярьсан, гэтэл араас нь Ж******* ирээд юм ярих шиг л болсон гэтэл А******* миний  машины түлхүүр багаж хийдэг уутыг аваад Ж******* руу  далай шиг болсон би машинаас буугаад тойроод очиход А******* зам дээр унасан толгойноос нь бага зэрэг цус гарч байсан. Би юу болов гэхэд Ж******* эмнэлэг дуудах уу, цагдаа дуудах уу гэхээр нь би гайгүй байхаа гэж машиндаа А*******ыг оруулсан. Ж*******, Д******* нар тэгээд л яваад өгсөн. Машинд оруулсны дараа А******* хурхираад хаяаа ганц нэг юм яриад байхаар нь би унтаж байгаа юм болов уу гэж бодсон. Б мөн  машинд унтаад байсан. Энэ хоёрыг нилээн унтуулж байгаад гэрт нь хүргэж өгье гэж бодоод  нилээн орой болсон. Эмнэлэг дээр Б бид гурав очсон, тэгээд А*******ыг гайгүй юм болов уу гэж бодоод Бийг хүргэж өгчихөөд дараа нь А*******ыг гэрт нь хүргэж өгсөн.Тухайн үед би гэрт нь оруулахдаа  арай гэж  авч орсон тэгэхэд хөл гар нь хөхөрсөн байж магадгүй, эхнэр хүүхдэд нь би Ж*******, Д******* нар байсан гэж хэлсэн. Тэгэхээс Д*******ыг зодсон гэж хэлээгүй. Д******* зодоогүй...” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Д*******аас ... Тэр өдөр би Ж*******тай хамт явж байгаад корпуст зам дээр Б, А*******, Д нартай таарсан. Би Бтэй мэнд мэдээд машинд сууж байхад Жагаа явъя гэж ирсэн, энэ үед А******* нь, Ж******* руу юм аваад л цохих  шиг болсон гэтэл А******* газар унасан. Би Ж******* нь А*******ыг  цохихыг  хараагүй. Гэтэл удалгүй  манай эхнэр, хүүхдүүд Сайхны хөтөл ороод ирж явна гээд надтай таарч, би эхнэр хүүхэдтэйгээ цуг явсан. Тухайн үед 17-18 цаг болж байсан байх, үүнээс хойш би эд нартай таараагүй болно. Би А******* маргаагүй, зодож цохиогүй ээ...” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Б... 2021 оны 07 дугаар сарын 13-нд шиг санаж байна. А******* бид нар найзууд учраас А******* өөрөө над руу залгаж уулзая гээд бид нар уулзсан, бид короновирус гарснаас хойш уулзаагүй удсан байсан учир уулзсандаа баярлаж  хөөрсөн.А******* нэг ажил, албан тушаал дээр очих гэж байсан түүнийг нь ярьж хөөрсөн. Хоёр шил 0.75 архи уусан учир би их согтсон байсан. А*******ыг зодуулсан, зодсон талаар огт мэдээгүй. Дараа нь сонсож мэдсэн гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6584 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...А.А*******ын биед суурь, баруун чамархай, хацрын нум ясны шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зүүн чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан харвалт, эрүү, баруун бугалга, зүүн шуу, шилбэнд цус хуралт, баруун чамархайн хуйх, хэвлий, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 83-85 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...А.А*******ын биед учирсан баруун чамархай суурь, хацрын нум ясны шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа. тархины зүүн талын бөмбөлгийн зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн хуйхны зулгаралт гэмтүүд нь цохиулсны улмаас баруун хэсгээр газарт унах үед үүсэх боломжтой гэмтлүүд байна. Хариу: зүүн шуу. шилбэний цус хуралт гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх мэдүүлэг /1хх-ийн 87-88-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Нямын өгсөн: “...Манай Орхон хүнсний дэлгүүр 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэвийн ажиллаж байсан Коронавирусын халдварт өвчинтэй холбоотой өглөөний 10 цагаас оройн 22 цаг хүртэл дэлгүүр ажиллаж байсан. Дэлгүүрийн худалдагчаар миний эхнэр Түвшинжаргал ажилладаг.

Манай дэлгүүр хуучин өөр хяналтын камер ашиглаж байгаад 2021 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос шинээр үзүүлэлт сайтай хяналтын камер авч дэлгүүрийн дотор талд 3 ширхэг. гадна талд 2 ширхэг хяналтын камер суурилуулсан.

Гадна талын хоёр хяналтын камерын нэг нь дэлгүүрийн үүдний хэсэг ертөнцийн зүгээр урд хэсгийн автомашины зам, гудамжийг, нөгөө камер нь дэлгүүрийн үүдний хэсгээс, ертөнцийн зүгээр хойд талын хэсгийн автомашины зам, гудамж хэсгийг харж хянасан байрлалтай. Хяналтын камерыг би өөрөө угсарч, залгууруудыг залгаж ажиллагаанд оруулсан байсан.

Хяналтын камерыг би өөрөө угсарч, залгууруудыг залгаж ажиллагаанд оруулсан байсан. Тухайн үед цагдаа нар ирж манай дэлгүүрийн хяналтын камерын хадгалсан бичлэгийг үзэх гэтэл хэрэг гарсан өдрийн бичлэг хадгалагдаагүй байна гэж байсан.

Цагдаа нар ирж манай дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийхээс хэд хоногийн өмнө миний төрсөн ахын эхнэрийн дүү Баттөмөр манайхаар ирсэн байхад нь би дэлгүүрийнхээ шинэ хяналтын камерыг гайхуулаад үзүүлсэн чинь тэр хянах дэлгэцэн дээр нь хулганаар нь удирдаж үзэж байгаад ээ ах минь энэ камер чинь бичихгүй байна шүү дээ” гэж хэлсэн.

Тэгээд тэр дэлгэцэн дээр нь хэсэг тохиргоо хийж байгаад одоо дэлгүүрийн хяналтын камер ямар нэг асуудалгүй ажиллаж байгаа гэх мэдүүлэг /2хх-ийн 96 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхбаярын өгсөн: “...манай эмнэлэгт 2021 оны 08 дугаар сарын 23-наас 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн.

...уг хүн нь гавал тархины хүнд битүү гэмтэл тархины суурь яс хугарсан. баруун тал чамархай, зулай хэсэгт тархины эд няцарсан зэрэг тархинд олон тооны гэмтлүүдтэй байсан. Уг гэмтлүүд нь 2021 оны 07 дугаар сарын 13-нд хүнд зодуулсны улмаас үүссэн гэсэн.

...тухайн үед зовуурь ихтэй толгой эргэнэ, айдастай, мартамхай болсон, хараа муудсан зэрэг зовуурьтай байсан ба 10 хоног эмчлүүлээд гарахад тодорхой үр дүнд хүрсэн.

Тухайн төрлийн гэмтэл учирсан хүн эмчилгээ, үйлчилгээгээ зохих ёсны дагуу хийлгээд гам сайн барих бол уг өвчин 2-3 жилийн дотор эдгэрэх боломжтой.

Өвчний түүхэнд мөр гэмтсэн талаар тусгагдаагүй байна. Мөр гэмтсэн бол өвчний түүхэнд тусгагдах естой. Тархины гэмтлүүдээс өөр гэмтлүүд байгаагүй...' гэх мэдүүлэг /2хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Эрдэнийн өгсөн: “...тухайн хүний өвчний түүхээс харахад тархины маш хүнд гавал ясны хугарал, тархины цус харвалт, цус хуралттай, тархины эд няцарсан оноштой эмийн эмчилгээ хийлгээд гарсан.

Өвчний түүхээс үзэхэд тухайн хүнд эрүү хэсгээр хөхрөлттэй, хоёр гарт хөхрөлттэй гэсэн гэмтлүүд тусгагдсан байна. Түүнээс хугарсан гэмтэл байгаагүй буюу тогтоогдоогүй байна.

Мөрөнд болон бусад мөчдөд хугархай учирсан бол оношлоод өвчний түүхэнд тусгагдаж зохих эмчилгээ, үйлчилгээ хийгдээд явах байсан. Үзлэг эмчилгээний явцад мөрний гэмтэл илэрч тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 419 дугаартай “...Нэмэлтээр ирүүлсэн материал, 2021.07.23-ны өдрийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэгээр А.А*******ын биед дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс өөр гэмтэл тогтоогдсонгүй. А.А*******ын биед суурь, баруун чамархай, хацрын нум ясны шугаман хугарал тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт эрүү, баруун бугалга, зүүн шуу, шилбэнд цус хуралт, баруун чамархайн хуйх, хэвлий зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1 3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна’' гэх дүгнэлт /2хх-ийн 129-131 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч С.Баасанжавын өгсөн: “...А.А*******ын биед 2021.07.23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины гэмтлийн тасагт хийсэн бүтэн бие, хэсэг газрын үзлэг болон, ГССҮТ-н №6039 дугаартай өвчний түүхийг ашиглан гэмтлийн зэргийг тогтоож дүгнэлт гаргасан.

Тухайн гэмтлийн хор уршиг. үлдэц нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нолөөлж байгаа эсэхийг тогтоохын тулд эмнэлгийн хяналт. эмч нарийн зөвлөгөөний шийдвэр зэргээр орсон бичиг баримт шаардагдана. Энэ тохиолдолд үзүүлэгчийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх мэдүүлэг /2хх-ийн 133 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 574 дугаартай “...Нэмэлтээр ирүүлсэн 2021.07.15-ны өдрийн толгойн компьютер томограф зургийг дүрс оношилгооны шинжээч эмчээр дахин уншуулахад №6584 дугаартаи дүгнэлтэд тусгагдсан баруун чамархай, суурь ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Мөн 2021.07.15-ны өдрийн цээж, баруун мөрний эгц байрлалын рентген зурагт гэмтэл тогтоогдсонгүй Харин А.А*******ын биед тархины хоер гал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хапьсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аапзан хальсан доорх цус харвалт баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун хацрын нум ясны далд хугарал, баруун зулай. чамархайн хуих, баруун мөрөнд зөөлөн эдиин няцрал, эрүү, баруун бугалга, зүүн шуу, шилбэнд цус хуралт, баруун чамархайн хуйх, хэвлий, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Тогтоогдсон тархины хоёр тал бөмбөлгийн дух,  чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдиин няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, чамархайн хуйханд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үилчлэлээр үүсгэгдэнэ.

Бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т сааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Нэмэлтээр тогтоогдсон баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна /эмчлүүлэгчийн картанд он, сар тусгагдаагүй/

Тухайн баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д згаснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /2хх-ийн 141-143 дугаар хуудас/

Дүрс оношилгооны “...2021.07.15-ны толгойн томограммуудад гавап ясанд гэмтэлгүй, 2 тал бөмбөлгийн дух, чамархайн субдураль зайд ялтаслаг хэлбэрийн цус хуралттай, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, няцралын голомттой. субарахнойдаль зайнуудад цус харвалттай 2 хажуу ховдол жигд нарийссан, гол бүрдэл хазайлтгүй, ухархайм хананууд хэвийн, хамар ясны зүүн хажуу хэнанд жижиг цөмөрсөн хуучин хугаралтай, таславч зүүн тийш хуучин мурийлттай, баруун хацар ясны нуманд сэлтэрсэн шинэ хугаралтай. баруун чамархай. зулайн хуйханд зөөлөн эдийн тархмал хавантай дайвар хөндийнүүдэд салсархаг агууламжтай /пансинусит/. Тархины СРТомограммууд ангиограммуудад 2 тал бөмбөлгийн дух чамархайн субдураль зайд цус хуралттай, дагз хэсгийн субарахнойдаль зайд цус харвалттай, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, няцралтай, судаснуудад илэрхий цүлхэн, бөглөрөлт. нарийслын өөрчлөлтгүи Цээжний болон баруун мөрний үений эгц рентген зурагт гэмтлийн өөрчлөлтгүй 2021.12.06-ны баруун мөрний эгц байрлалын рентген зургаар яс, үенд гэмтлийн өөрчлөлтгүй...” гэх хариу /2хх-ийн 144 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Э.Баасанжавын өгсөн: “...А.А*******ын биед 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хамгийн анх өөрийн биеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины гэмтлийн тасагт очиж гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг хийсэн. Үзлэгээр эрүүний баруун хэсэгт 3.0x2.0см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 2.0x1.5 см, зүүн шууны дотор дунд хэсэгт 5.0x3.0 см, зүүн шилбэний урд дээд хэсэгт 5 0x4.0 см шар ногоон өнгийн цус хуралттай, баруун чамархайн хуйханд 6.0х4.0см тав нь эдгэрч хуулран унаж буй ногоон шаргал өнгийн зулгаралттай, хэвлийн баруун хэсэгт 6.0x2.0 см, зүүн тохойд 3.0x2.0 см тав нь хуулран унаж буй хүрэн өнгийн зузаан тав бүхий зулгаралттай байсан бөгөөд биед өөр ил харагдах гэмтэлгүй байсан.

Тухайн хүний биед хийсэн бодит үзлэг болон ГССҮТ-н №6039 дугаартай өвчний түүхийг ашиглан гэмтлийн зэргийг тоггоож анхны дүгнэлтийг гаргасан.

...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн №6039 дугаартай өвчний түүхээс 2021.07.15-ны өдрийн толгойн компьютер томограф шинжилгээний хариунд толгойн томограммуудад гавал ясны баруун чамархайгаас суурийн их далавч, хацар ясны нум хүрсэн шугаман хугаралтай... гэж тусгагдсан байсан уг эмнэлгийн бичиг баримтыг ашиглан N26584, №419 дугаартай дүгнэлтэд тогтоогдсон гэмтлийг оруулан дүгнэлтийг гаргасан. Харин 2022.07.07-ны өдрийн №574 дугаартай нэмэлт шинжилгээнд ирүүлсэн 2021.07.15-ны өдрийн толгойн компьютер томограф 1 ширхэг СD-г дүрс оношилгооны шинжээч эмчээр дахин уншуулахад баруун чамархай, суурь ясны хугарал гэмтэл тоггоогдоогүй учир дүгнэлтэд уг гэмтлийг тусгаагүй.

Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд унах үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг /2хх-ийн 146 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2176 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд гэмтэлгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 151-154 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3397 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн хохирогч А.А*******ын гэмт хэрэг үйлдэгдэх үед өмссөн байсан гэх “levi strauss and co” гэсэн бичиглэл бүхий хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, “Trekking” гэсэн бичиглэл бүхий улбар шар өнгийн ултай, хар өнгийн гутал 1 хос нь шинжилгээнд тэнцэнэ. Дээр хувцаснуудаас цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн. Хөх өнгийн жинсэн өмдөн дээр илэрсэн хүний цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. Хар өнгийн гутлан дээр илэрсэн хүний цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 160-162 дугаар хуудас/,

Мөрдөн шалган ажиллагаанд гэрч П.Мөнхжаргалын өгсөн: “...би энэ өдөр ачаа хараад сууж байтал 15-16 цагийн үед манай гэрт Д*******, Ж*******ы хамт орж ирсэн. Тухайн үед архи уусан байсан бөгөөд гартаа нэг шил архитай орж ирээд надад нөгөө архиа задалсан. Задлаад тухайн архинаас нэг татаад Д******* Ж*******ы хамт гарч явсан. Бөгөөд тухайн архийг надад үлдээсэн гэх мэдүүлэг /2хх-ийн 225 дугаар хуудас/,

Мөрдөн шалган ажиллагаанд гэрч Ц.Элбэгдүүрэнгийн өгсөн: “...бид нар 16 цагийн үед байх буцаж явтал корпусын тэнд нэг дэлгүүрийн гадаа манай нөхөр хоёр машины хажууд зогсож байхаар нь би хараад зогссон. Би нөхрөө дуудаж юу хийж яваа юм бэ гэсэн чинь согтуу учраас ямар нэг юм хэлээгүй бөгөөд одоохон гэхээр нь би суу гэж хэлээд аваад явсан Би нөхрөө аваад Дорж ахын гэрт очсон бөгөөд тэр өдрөө тэндээ амарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 235 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /1хх-ийн 3 дугаар тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-14 дүгээр хуудас/, /2хх-ийн 77-80 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 19-21 дүгээр хуудас/, /3хх-ийн 1-16 дугаар хуудас/,

Гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-ийн 110-111, 230-232, 244-246 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн болон төлсөн баримтууд зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч  Б.Ж******* нь хохирогч А.А*******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Б.Ж*******ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

          Шүүгдэгч Б.Ж******* нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.

          Хохирогч А.А******* болон түүний өмгөөлөгч нараас  энэ хэргийг шүүгдэгч  Б.Ж******* ганцаараа үйлдээгүй, Н.Д******* намайг   цохисон  гэж хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч  Ч.Д, Г.Б, Н.Д*******, Ц.Элбэгдүүрэн нарын өгсөн  мэдүүлгүүд болон  бусад нотлох баримтын шинжлэн судлахад  Н.Д******* гэгч нь хохирогч  А.А*******ыг цохиж зодсон үйлдэл нь  нотлогдон  тогтоогдохгүй байна.

          Иймд хохирогч болон түүний өмгөөлөгч нараас хэргийг дахин шалгах мөрдөн шалгах ажиллагаанд буцаах талаар гаргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

          Эд мөрийн баримтаар  тухайн үед өмсөж явсан гэх пүүз, өмд зэргийг  мөрдөгчид хүлээлгэн өгсөн ба  мөрдөгч шинжээч томилж дээрх хувцасанд шинжээчийн дүгнэлт гаргуулсан болох нь хэрэгт нотлогдож байгаа боловч шүүхэд дээрх эд мөрийн баримт буюу хувцас хураагдаж ирээгүй тул шүүх үүнд дүгнэлт хийх, шийдвэр гаргах  боломжгүй гэж  үзэж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж  заасны дагуу   шүүгдэгч Б.Ж******* нь хохирогч  А.А*******ын эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлыг төлж  барагдуулах үүрэгтэй байна.

Хохирогч А.А*******ын  гэмтэл учруулснаас хойших эмчилгээний зардалд 7000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ж******* төлж барагдуулсан байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 7352.772 төгрөгийн эмчилгээний зардал болон тухайн үед өмсөж явсан хувцасны үнэ гэж нэхэмжилсэн ба  шүүгдэгчээс дахин 2000.000 төгрөгийг  төлж барагдуулсан тул үлдэх 5352.772 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Дээрх 5252.777 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй эм тарианы үнэ 83000 төгрөг, үнэлгээний байгууллагаар үнэлүүлээгүй, ямар хувцас нь тодорхойгүйгээр  өмсөж явсан хувцасны үнэ гэж 666800 төгрөгийн нэхэмжлэлийг  хангахгүй орхиж, нотлох баримтыг бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, пиптид буюу эм бэлдмэлийн үнэ 4250.000 төгрөгийг нэхэмжлэл нь 2021 оны 04 дүгээр сарын 12, 05 дугаар сарын 22-нд авсан баримт ирүүлсэн ба гэмт хэрэг гарахаас өмнө худалдан авсан баримтууд байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, үлдэх 352.972 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Ж******* болон түүний өмгөөлөгч нараас нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр  завсарлах 10 минутын  хугацааг авч хохирогч А.А*******т  352.972 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Б.Ж******* нь  эмчилгээний зардалд бүгд 9352.972 төгрөг төлсөн ба энэ шийтгэх тогтоолоор  хохирогчид төлөх төлбөргүй бөгөөд хохирогч А.А******* нь  энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай  бүрд нь  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.   

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас ... Шүүгдэгч Б.Ж*******ыг гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох санал гаргав.

Хохирогчийн өмгөөлөгч нараас... Шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулах  санал гаргав.

Хохирогч А.А*******аас... Би энэ гэмтлийн улмаас би маш их өвдөж шаналсан. Энэ хүнд торгох ял оногдуулахгүйгээр хорих ял оногдуулж, ялыг эдлүүлж миний өвдөж шаналж байгаа энэ байдлыг амсуулах ёстой гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс...  Шүүгдэгч Б.Ж******* нь анхнаасаа л гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан 10000 нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 Шүүх шүүгдэгч Б.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Б.Ж*******  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу    эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б.Ж*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ж*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Ж*******д 15000   нэгжтэй   тэнцэх хэмжээний буюу 15.000.000 / арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол эмчилгээний зардал төлсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналыг, мөн хохирогчид учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж  зэргийг харгалзан шүүгдэгчийн  өмгөөлөгч гаргасан ялын  саналыг шүүх тус тус хүлээн аваагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ж*******д оногдуулсан торгох   ялыг  цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй ба хэрэгт хавсарган ирсэн сидиг хэрэгтэй хамт хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон  хоноггүй байна.

Шүүгдэгч Б.Ж*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-очирын Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бат-очирын Ж*******ыг 15000   нэгжтэй   тэнцэх     хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.Ж*******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Б.Ж******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын  шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч А.А*******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  нэхэмжлэлээс  нотлох баримтын шаардлага хангахгүй  749800 төгрөгийн нэхэмжлэлийг  хангахгүй орхиж, пиптид буюу эм бэлдмэлийн үнэ 4250.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 352.972 төгрөгийг хохирогчид гаргуулж олгохоор шийдвэрлэснийг шүүхийн шатанд төлж барагдуулсныг дурьдсугай.

7. Хохирогч А.А******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Хэрэгт хураагдан ирсэн сидиг /2-р хх-н 36-р хуудас/ хэрэгт хавсарган хадгалсугай.

9. Шүүгдэгч Б.Ж*******ы нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй бөгөөд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ж******* нь  хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                         

ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ