Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/49

 

 Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                                                                                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Улсын яллагч А.Энхтуяа,

Шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан  шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч******* овогт *******гийн Б холбогдох эрүүгийн 2331000660058 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* *******” ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, сум,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,Боржигон овогт *******гийн Б /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн орчим сумын,, тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийг эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, толгойн дагз хэсгийн хуйх, баруун хацар шанаа, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...  Үйлдсэн хэргийнхээ талаар урьд өмнө мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ийн өгсөн: “...Би өөрийн нөхөр Бийн хамт сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсгийн 79 тоотод өөрийн төрсөн эгчийнхээ гэрт бууз хийхээр 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19:00 цагийн үед очсон. Тэгээд бид хэд буузыг нь хийж эхэлсэн ба манай нөхөр хүргэн ах, эгч хоёртой нийлээд пиво уусан. Бид хэд буузаа хийгээд 00:00 цагийн үед дууссан, манай нөхөр бага зэрэг согтчихсон байсан ба би ядраад унтаад өгсөн. Унтаж байгаад 2023 оны 02 дугаар сарын 07-ний шөнийн 04:00 цагийн үед сэртэл манай нөхөр унтаагүй эгчтэй хамт пиво уугаад сууж байсан ба нэлээн согтчихсон байхаар нь нөхөртэй хандаж “маргааш ажилтай байж уухаа боль гэр рүүгээ явъя гэж хэлтэл явахгүй ууна гээд суугаад байсан. Тэгсээр байгаад би хүчээр тус өдрийн 06:00 цагийн үед такси дуудаад эгчийнхээ гэрээс нөхрийгөө дагуулаад гэр рүүгээ явсан. Бид хоёр 06:30 цагийн үед сумын 2 дугаар хэсгийн тоотод байрлах гэртээ очтол манай ээж Г.Э*******, манай 3 хүүхэд болон эгчийн хүүхэд байсан. Тэгээд манай том охин, эгчийн хүүхдийн хамт 07:40 цагийн үед сургуульдаа явсан. Б гэрт очоод унтаж өгөхгүй ээж рүү үг хаяад танай хүүхдүүд чинь арчаагүй бүгдийг нь ална гээд агсам тавиад байхаар нь “Чи муу одоо битгий давраад байгаараа, уусан архиа шингээж чадахгүй, унтаж амар” гэж хэлтэл намайг заамдаж аваад түлхээд унагаатал ээж “яагаад миний охинд гар хүрч байгаа юм бэ? гээд босоод иртэл ээжийг түлхчихээд намайг сууж байтал миний баруун хацар, эрүү хэсэгт хөлөөрөө өшиглөтөл хүүхдүүд сэрээд уйлаад байхаар нь би бага хүүхдээ тэврээд нөхөртэй хандаж "чи одоо болиоч дээ, хүүхдүүд айгаад байна” гэж хэлтэл хүүхдийг маань аваад хажууд тавьчхаад намайг боогоод орон дээр дараад байсан. Тэгтэл манай ээж “чи нэг мөсөн манай охиныг алчхаач гэж” хэлтэл ээжтэй хэрүүл хийж байгаад явлаа гэж хэлээд гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би босоод хаалгаа түгжчихээд байж байтал удалгүй гаднаас хаалганы цоож эвдээд орж ирээд “чи яасан гэж хаалгаа цоожилж байгаа юм бэ” гэж хэлээд миний гэдэс рүү өшиглөөд ээжтэй хэрүүл хийж байгаад дахиад гарч яваад тухайн өдрийн 19:00 цагийн үед гэртээ орж ирээд хувцсаа аваад явна гээд гэрийн эд хогшил онгичоод чанга дуу чимээ гаргаад байхаар нь дахиад хэрүүл хийж байгаад намайг зодож магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Н*******н “...*******ийн биед баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, толгойн дагз хэсгийн хуйх, баруун хацар шанаа, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний хуудас /хх-ийн 4-5 дугаар хуудас/

Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,

Захиргааны зөрчилт хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27, 53 дугаар хуудас/,

Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,

Байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

Ажлын газрын үнэмлэх /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн орчим сумын,, тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийг “уусан архиа шингээж чадахгүй, унтаж амар" гэж хэлсний улмаас заамдаж авч унагаан хацар, эрүү хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж, хоолой боох, гэдэсрүү нь өшиглөж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, толгойн дагз хэсгийн хуйх, баруун хацар шанаа, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ийн өгсөн: “...Би өөрийн нөхөр Бийн хамт сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсгийн 79 тоотод өөрийн төрсөн эгчийнхээ гэрт бууз хийхээр 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19:00 цагийн үед очсон. Бид хэд буузаа хийгээд 00:00 цагийн үед дуусхад манай нөхөр бага зэрэг согтчихсон байсан ба би ядраад унтаад өгсөн. Унтаж байгаад 2023 оны 02 дугаар сарын 07-ний шөнийн 04:00 цагийн үед сэртэл манай нөхөр унтаагүй эгчтэй хамт пиво уугаад сууж байсан ба нэлээн согтчихсон байхаар нь нөхөртэй хандаж “маргааш ажилтай байж уухаа боль гэррүүгээ явъя гэж хэлтэл явахгүй ууна гээд суугаад байсан. Тэгсээр байгаад би хүчээр тус өдрийн 06:00 цагийн үед такси дуудаад эгчнийнхээ гэрээс нөхрийгөө дагуулаад гэррүүгээ явсан. Б гэрт очоод унтаж өгөхгүй ээж рүү үг хаяад танай хүүхдүүд чинь арчаагүй бүгдийг нь ална гээд агсам тавиад байхаар нь “Чи муу одоо битгий давраад байгаараа, уусан архиа шингээж чадахгүй, унтаж амар” гэж хэлтэл намайг заамдаж аваад түлхээд унагаатал ээж “яагаад миний охинд гар хүрч байгаа юм бэ? гээд босоод иртэл ээжийг түлхчихээд намайг сууж байтал миний баруун хацар, эрүү хэсэгт хөлөөрөө өшиглөтөл хүүхдүүд сэрээд уйлаад байхаар нь би бага хүүхдээ тэврээд нөхөртөө хандаж "чи одоо болиочдээ, хүүхдүүд айгаад байна” гэж хэлтэл хүүхдийг маань аваад хажууд тавьчхаад намайг боогоод орон дээр дараад байсан. Тэгтэл манай ээж “чи нэг мөсөн манай охиныг алчхаач гэж” хэлтэл ээжтэй хэрүүл хийж байгаад явлаа гэж хэлээд гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би босоод хаалгаа түгжчихээд байж байтал удалгүй гаднаас хаалганы цоож эвдээд орж ирээд “чи яасан гэж хаалгаа цоожилж байгаа юм бэ” гэж хэлээд миний гэдэс рүү өшиглөөд ээжтэй хэрүүл хийж байгаад дахиад гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Сэлэнгэ         аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Н*******н “...*******ийн биед баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, толгойн дагз хэсгийн хуйх, баруун хацар шанаа, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний хуудас /хх-ийн 4-5 дугаар хуудас/

Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар хуудас/, зэргээр  шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул *******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч ******* нь  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул хөнгөрүүлэх нөхцөл тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

  Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч ******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаан оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ийг энэ шийтгэх тогтоолоор  бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт *******гийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******ийг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч *******гийн Бийг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч *******гийн Б нь хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Ч.МӨНГӨНЦЭЦЭГ