Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                                    А.Энхзул

Улсын яллагч                                                  А.Энхтуяа

Шүүгдэгч А.Эрдэнэбаатарын өмгөөлөгч       Г.Амартүвшин

Шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “A” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн 2131002910036 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ***аймгийн** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, **дүүрэг,  *дугаар хороо,** тоотод оршин суух хаягтай, урьд

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99  дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах  чадвартай, Боржигон овогт Бадамхандын Ганзориг, РД: /АБ*****/;

Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр****ймгийн **суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгуй, ам бүл 5, эхнэр ,хүүхдийн хамт, ** аймгийн**сумын **дугаар баг, төвийн**оотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  ** овогт **Эрдэнэбаатар, РД: /*****/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнбаатар нар нь  бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр **аймгийн** сумын * дугаар баг * тосгоны “Хэрээн гол” нэртэй газарт Dоосаn -380 ICA маркийн экскаватор , 60 куб скрубер алт угаах төхөөрөмж  ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж 1.256.066 төгрөгийн хохирол, 1.249.463 төгрөгний хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганзориг мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг мэдүүлсэн...” гэв.

 Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Болормаагийн өгсөн: “...Тухайн хүмүүст Хэрээн гол гэх газарт ашигт малтмал олборлох ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, Хэрээн гол гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Буруутай этгээдүүдээр байгаль экологид учруулсан хохирлыг төлүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх саналтай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Л.Баатарын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байх Ганзориг надтай Бугант тосгонд таараад Хэрээн гол гэх газарт очоод эксковаторын мотор өргөж тавих гэсэн юм, эксковатороо түр өгөөч гээд аваад явсан. Ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй амаар тохирсон. Би өөрийн эзэмшлийн эксковатороо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Баттөгсийн өгсөн: “...намайг гэртээ байхад Ганзориг ах ирж уулзаад хөдөө Бугант тосгонд алтны уурхайд очоод хэд хоног эксковатор засварлаад ажиллаад өгөөч гэж гуйсан. 2021 оны 09 сарын 27-ны орчим гараад Бугант тосгонд ирээд маргааш нь Бугант тосгоноос 2-3 хүн аваад Хэрээн гол руу явсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Гансүхийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сумын цагдаагийн хэсгийн алба хаагч нарын хамт эргүүл шалгалтаар явж байхдаа Хэрээн гол гэх газарт очиж үзэж шалгасан. Ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж ухаш нүх гаргасан байдалд албаны хүмүүс үзлэг шалгалт явуулсан....биднийг очиход тухайн газарт байсан дизель мотор асаалттай, алт угаах төхөөрөмж рүү ус татаж оруулсан ус гоожсон байдалтай байсан. Мөн алт угаах төхөөрөмжийн ойролцоо эксковатор нь асаалттай байсан. Хажууд байсан нүхнээс ус соруулдаг помп өргөж гаргасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Эрдэнэбилэгийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэрээнгол гэх газарт байсан тэр өдрөөс 2 хоногийн өмнө Их алтнаас экскаватар аваад очсон юм, очоод 2 хонож л байсан. Намайг Бугантад гэртээ байхад Ганзориг ирж гуйгаад Хэрээгол руу экскаватор дөхүүлээд өгөөч гэж гуйгаад би явсан юм. Очоод цагдаа байгаль орчин ирээд үзэж шалгасан газарт жаахан газар ухсан өөр зүйл хийгээгүй ээ. Харин тэр нүхийг би DOOSAN маркын экскаватораар ухсан юм буугаа шалгаж үзнэ гээд ухсан чинь ус гарч ирээд насос байрлуулаад усыг соруулж байсан юм. Ганзориг хэлж ухуулсан. Усан бууг эргүүлж шалгаж үзсэн усан буунд шороо хийж эхлээгүй ер нь эхлэх гээд бэлдэж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Хатанбаатарын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэрээн голд байсан. Эрдэнэбаатартай Бугантад таараад Хэрээнголд нэг сар орчим болсон байх, тогооч манаачаар очсон юм. Харин сүүлд DOOSAN маркийн эксковартор ирснээс хойш буугаа шалгана гэж 2 хоног ажилласан, тэгээд ус гарчихлаа гэж ярилцаж байсан хаанаас юунаас ус гарсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг “Нуман Алтай” ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 627,518 төгрөг байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 50-60, 2хх-ийн 37 дугаар хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18-04-035/04 дугаартай “...иргэн Б.Ганзоригийн байгаль орчинд учруулсан хохирлын нийт нөхөн төлбөр 1.256.066 төгрөг болж байна...” гэх акт / 1хх-ийн 67-68 дугаар хуудас/,

-Алт угаар төхөөрөмж буюу гитаран бууны зах зээлийн үнэ цэнийг зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 10 дугаар сарын байдлаар 600.000 төгрөг /хх-ийн 244-245 дүгээр хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/6063 дугаартай “...солбилцол бүхий талбайг шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /2хх-ийн 21 дүгээр хуудас/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06/7395 дугаартай “...солбилцол бүхий газар нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалтай байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй...” гэх албан бичиг /2хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 “Капитал зууч” хөрөнгийн үнэлгээний 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний байдлаар 35.600.000 төгрөг байна. DOOSAN-380 эксковатор 35.000.000 төгрөгөөр, алт угаах төхөөрөмж 600.000 төгрөгөөр үнэлсэн ” гэх дүгнэлт /2хх-ийн 45-49 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 6-10 дугаар хуудас/,

Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 12 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 64-65, 246-250, 2хх-ийн 38-40, 52-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт:

Б.Ганзоригийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-ийн 112 дугаар хуудас/,

Б.Ганзоригийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1хх-ийн 113 дугаар хуудас/,

 Б.Ганзоригийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 114 дүгээр хуудас/,

Б.Ганзоригийн иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /1хх-ийн 115 дугаар хуудас/,

А.Эрдэнэбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /1хх-ийн 116, 2хх-ийн 12 дугаар хуудас/,

Б.Ганзоригийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /1хх-ийн 117 дугаар хуудас/,

А.Эрдэнэбаатарын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /2хх-ийн 06 дугаар хуудас/,

А.Эрдэнэбаатарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

А.Эрдэнэбаатарын захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  Dоосаn -380 ICA маркийн экскаватор, 60 куб скрубер алт угаах төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны “Хэрээн гол” нэртэй   газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж 1.256.066 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрт 1.249.463 төгрөгний хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Болормаагийн өгсөн: “...Тухайн хүмүүст Хэрээн гол гэх газарт ашигт малтмал олборлох ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, Хэрээн гол гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Буруутай этгээдүүдээр байгаль экологид учруулсан хохирлыг төлүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх саналтай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Л.Баатарын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байх Ганзориг надтай Бугант тосгонд таараад Хэрээн гол гэх газарт очоод эксковаторын мотор өргөж тавих гэсэн юм, эксковатороо түр өгөөч гээд аваад явсан. Ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй амаар тохирсон. Би өөрийн эзэмшлийн эксковатороо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Баттөгсийн өгсөн: “...намайг гэртээ байхад Ганзориг ах ирж уулзаад хөдөө Бугант тосгонд алтны уурхайд очоод хэд хоног эксковатор засварлаад ажиллаад өгөөч гэж гуйсан. 2021 оны 09 сарын 27-ны орчим гараад Бугант тосгонд ирээд маргааш нь Бугант тосгоноос 2-3 хүн аваад Хэрээн гол руу явсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Гансүхийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сумын цагдаагийн хэсгийн алба хаагч нарын хамт эргүүл шалгалтаар явж байхдаа Хэрээн гол гэх газарт очиж үзэж шалгасан. Ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж ухаш нүх гаргасан байдалд албаны хүмүүс үзлэг шалгалт явуулсан....биднийг очиход тухайн газарт байсан дизель мотор асаалттай, алт угаах төхөөрөмж рүү ус татаж оруулсан ус гоожсон байдалтай байсан. Мөн алт угаах төхөөрөмжийн ойролцоо эксковатор нь асаалттай байсан. Хажууд байсан нүхнээс ус соруулдаг помп өргөж гаргасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Эрдэнэбилэгийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэрээнгол гэх газарт байсан тэр өдрөөс 2 хоногийн өмнө Их алтнаас экскаватар аваад очсон юм, очоод 2 хонож л байсан. Намайг Бугантад гэртээ байхад Ганзориг ирж гуйгаад Хэрээгол руу экскаватор дөхүүлээд өгөөч гэж гуйгаад би явсан юм. Очоод цагдаа байгаль орчин ирээд үзэж шалгасан газарт жаахан газар ухсан өөр зүйл хийгээгүй ээ. Харин тэр нүхийг би DOOSAN маркын эксковатораар ухсан юм буугаа шалгаж үзнэ гээд ухсан чинь ус гарч ирээд насос байрлуулаад усыг соруулж байсан юм. Ганзориг хэлж ухуулсан. Усан бууг эргүүлж шалгаж үзсэн усан буунд шороо хийж эхлээгүй ер нь эхлэх гээд бэлдэж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Хатанбаатарын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэрээн голд байсан. Эрдэнэбаатартай бугантад таараад Хэрээнголд нэг сар орчим болсон байх, тогооч манаачаар очсон юм. Харин сүүлд DOOSAN маркийн экскавартор ирснээс хойш буугаа шалгана гэж 2 хоног ажилласан, тэгээд ус гарчихлаа гэж ярилцаж байсан хаанаас юунаас ус гарсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг “Нуман Алтай” ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 627,518 төгрөг байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 50-60, 2хх-ийн 37 дугаар хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18-04-035/04 дугаартай “...иргэн Б.Ганзоригийн байгаль орчинд учруулсан хохирлын нийт нөхөн төлбөр 1.256.066 төгрөг болж байна...” гэх акт / 1хх-ийн 67-68 дугаар хуудас/,

-Алт угаар төхөөрөмж буюу гитаран бууны зах зээлийн үнэ цэнийг зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 10 дугаар сарын байдлаар 600.000 төгрөг /хх-ийн 244-245 дүгээр хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/6063 дугаартай “...солбилцол бүхий талбайг шүүлж хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /2хх-ийн 21 дүгээр хуудас/,

“Капитал зууч” хөрөнгийн үнэлгээний 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний байдлаар 35.600.000 төгрөг байна. Dоосаn -380 ICA экскаватор 35.000.000 төгрөгөөр,  60 куб скрубер алт угаах төхөөрөмж 600.000 төгрөгөөр үнэлсэн ” гэх дүгнэлт /2хх-ийн 45-49 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 6-10 дугаар хуудас зэрэг нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарын  үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль экологид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч   Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч  Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний өмгөөлөгч  гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нар нь Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг “Нуман Алтай” ХХК-ны шинжээчийн үнэлсэн 1.256.066 төгрөгийн хохирол, 1.249.463 төгрөгийн хор уршгийн төлж  барагдуулсан байна.

Шүүгдэгч  Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх    Dоосаn-380 ICA маркийн эксковаторыг иргэний нэхэмжлэгч Л.Баатар нь миний өмчлөлийн хөрөнгө, би  худалдан авсан, эксковаторыг түрээслүүлсэн гэж мэдүүлж байгаа боловч  хэрэгт түрээсийн гэрээ байхгүй, Л.Баатар  нь  уг техникийг худалдан авсан худалдах худалдан авах гэрээ хэлцэл огт тусгагдаагүй, уг Dоосаn-380 ICA маркийн эксковатор нь тээврийн хэрэгслийн лавлагаанд бүртгэгдээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, арлын дугааргүй,  номер дугаар аваагүй хэний эзэмшлийн  хөрөнгө болох нь  тодорхойгүй,  Л.Баатарын эзэмшлийн экскаватор  гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35.600.000 төгрөгөөр үнэлэгдсэн  улаан  өнгийн Dоосаn-380 ICA маркийн экскаватор,  эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг  600.000 төгрөгөөр үнэлэгдсэн  60 куб скрубер маркийн  алт угаах төхөөрөмжийг  тус тус хураан авч  улсын орлого болгох зүйтэй гэж шийдвэрллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  хураагдсан эд хөрөнгийг  улсын орлого болгохтой  холбогдуулан гаргах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч  Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нараас гаргуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  Dоосаn-380 ICA  маркийн эксковатор, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 60 куб скрубер гитаран буу буюу алт угаах төхөөрөмжийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Хэрэгт хураан авсан Doocan-380 lCA маркийн  экскаватор, 60 куб скрубер маркийн алт угаах төхөөрөмж зэргийг битүүмжлэн шүүгдэгч Б.Ганзоригт хүлээлгэн өгсөн байна.

Иргэний нэхэмжлэгч гэх Л.Баатар нь Doocan-380 lCA   маркийн экскаватор болон түүний үнийг гэм буруутай этгээд  Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон  үнэлгээний байгууллагаар гаргасан хохирлыг төлж барагдуулсан байдал,шүүгдэгчийн хувийн байдал мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэрэг    эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч А.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов, харин шүүгдэгч Б.Ганзоригт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.

Шүүгдэгч  нарт  эрүүгийн хариуцллага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Ганзоригийг урьд өмнө энэ төрлийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсныг харгалзан шүүгдэгч А.Эрдэнэбаатарт оногдуулах эрүүгийн хариуцлагаас ялгамжтай оногдуулах зөв гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Ганзоригийг  3 / гурван / жилийн  хугацаагаар тэнсэж,  3 жилийн  хугацаагаар үүрэг хүлээлгэх, шүүгдэгч  А.Ганзоригийг  1 / нэг  / жилийн  хугацаагаар тэнсэж,  1 жилийн  хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нар нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бадамхандын Ганзориг, Молк овогт Авийгийн Эрдэнэбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бадамхандын Ганзоригийг 3 / гурван / жил  хугацаагаар тэнсэж,  3 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх, Авийгийн Эрдэнэбаатарыг 1 /  нэг / жил  хугацаагаар тэнсэж,  1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх шийтгэл тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нар  нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг  тус тус анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нар   нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарт  тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч  Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн  улаан  өнгийн Dоосаn-380 ICA  маркийн экскаватор,  600.000 үнэлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 60 куб скрубер гитаран буу буюу алт угаах төхөөрөмжийг тус тус улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг улсын орлого болгохтой холбогдуулан гаргах зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нараас  гаргуулсугай.

8. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Dоосаn-380 ICA маркийн экскаватор, 60 куб скрубер алт угаах төхөөрөмж буюу  гитаран бууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Иргэний нэхэмжлэгч Л.Баатар нь Dоосаn-380 ICA маркийн экскаватортой холбогдох хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч  Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нараас  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Шүүгдэгч нар  нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад  төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганзориг, А.Эрдэнэбаатар нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Ч.МӨНГӨНЦЭЦЭГ