Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                                                                                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгч Б.Т******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б******* Т*******т холбогдох эрүүгийн 2231002050067 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, “Сэлэнгэ ариутгал” ХХК-ий менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, **сум, **гүвээ *дугаар баг, * дугаар хэсэг **оотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б******* Т******* /РД:*****/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т******* нь Сэлэнгэ аймгийн ** сум, **дугаар баг,**дүгээр хэсэг ** тоотод оршин суух хаягтай Г.Ц*******аг “нарийн мэргэжлийн сургалтад хамруулж өгнө гэж” итгүүлэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкны ***дугаарын дансаар 1.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны *** дугаарын дансаар 250.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны*** дугаарын дансаар 900.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны *** дугаарын дансаар 100.000 төгрөг нийт 2.250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т******* мэдүүлэхдээ: “... Буруу зүйл хийсэн маш их харамсаж байгаа, хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Ц******* өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сард хамт ажилладаг найз Т******* “Б.Т******* гэдэг хүн нарийн мэргэжлийн сургуульд оруулж өгч байгаа" гэж сонсоод дугаарыг нь аваад холбогдсон. Өөртэй нь ярьсан чинь эрүүл мэндийн яаманд таньдаг хүн байгаа 2 сая төгрөгөөр оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2 сая төгрөгийг өгөхөөр болсон. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкны***** дугаартай М******* гэдэг данс руу эхлээд 1 сая төгрөг шилжүүлсэн. Улмаар дараа сар буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хаан банкны ***** дугаартай Н******* гэдэг эзэмшигчтэй данс руу 900.000 төгрөг шилжүүлсэн. Уг өдрийн оройн 18 цаг 28 минутад Хаан банкны *****дугаартай Ө******* эзэмшигчтэй данс руу 100.000 төгрөг явуулсан. 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг 41 минутад Хаан банкны Ө******* гэх эзэмшигчтэй данс руу дахиад 250.000 төгрөг шилжүүлсэн. Улмаар Б Т******* гэдэг хүн намайг байж бай одоохон бүтнэ гэх зэргээр юм ярьсаар байгаад өдий хүртэл болсон. Би уг хүнд өгсөн мөнгөө эргүүлэн авчихмаар байна. Сургуульд сурна гээд би ажлаасаа гарсан. Ажлаасаа гараад 8 сар болж байна. Уг хүн намайг хуурснаар би 8 сар ажил хийж чадахгүй байна. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаар тохиролцоод өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

           “...Би 2022 оны 11 дүгээр сарын 24-нд Т******* луу залгасан боловч утсаа аваагүй. Орой нь над руу найз нь шүүх хурлаар бүх юм шийдэгдэх шатандаа явж байна гэж худлаа үнэн нь мэдэгдэхгүй зүйл гэнэт ярьсан. Би 2021 оны 09 дүгээр сараас хойш шилжүүлсэн мөнгөө авч чадаагүй. Тэгээд 2022 оны 11 дүгээр сараас эхлэн бүр надтай огт харилцахгүй байсан. Өөрийн шилжүүлсэн мөнгөө асуусан боловч ямар ч хариу өгөхгүй таг алга болсон би өөрөө аргаа бараад цагдаагийн байгууллагад ирсэн. Би өөрийн 1.250.000 төгрөгөө авмаар байна. Мөн Б.Т******* нь намайг нарийн мэргэжлийн сургуульд оруулж өгнө гэснээс болж би ажлаасаа гарсан Б.Т******* нь намайг хуурсаны улмаас нийгмийн даатгал тасарсан мөн би буцаад Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгтээ буцаж ирж ажиллах нүүргүй болсон. Миний өмнө нь хамт ажиллаж байсан хамт олон маань намайг хотод нарийн мэргэжлээр сурч байгаа гэж бодож байгаа. Би маш их гомдолтой байна. Би ажилгүй байх хугацаандаа цалингийн зээлтэй байсан тэрнийгээ хүртэл төлж чадахгүй байна. Би ар гэр болон найз нөхдөөсөө хүртэл зээл аваад явж байна. Би 1.250.000 төгрөгөөс гадна өөрт учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

“...Б.Т******* намайг “...бичиг баримтаа бүрдүүлээд өг би чамайг шалгалтад тэнцсэн, тэнцээгүй байсан ч Эрүүл мэндийн хөгжлийн сургалтад суралцуулж өгнө....’’ гэсний дагуу би түүнд 2,250,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг Т******* миний сургалтын материалыг бүрдүүлэх, нааш цааш явах зэрэг урсгал зардалд зарцуулах юм байна гэж бодоод өгсөн. Өнөөдрийг хүртэл намайг сургалтад хамруулаагүй, сургалтад суралцуулаагүй, утсаа авахгүй алга болж жил хүлээсний эцэст намайг хуурч, мэхэлж байна гэдгийг ойлгоод цагдаагийн байгууллагад хандсан. Би мөнгийг Б.Т*******т л өгсөн. Б.Т******* надад тухайн хүмүүсийн дансыг өгөөд “....энэ данс руу шилжүүлэх..." гэдэг байсан. Миний мэдэж байгаагаар Ө******* нь түүний гэр бүлийн хүн. М*******, Н******* гэж хүмүүс хаана байдаг, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, Б.Т*******тай ямар харилцаа холбоотой болохыг мэдэхгүй.

Би Б.Т*******т 2,250,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулж өгөөд одоо түүнээс 2,360,000 төгрөгийг өөрийнхөө *** дугаарын дансаар хүлээн авсан байна. Одоо би түүнээс ажилгүй байсан 7 сарын хугацаан дахь цалин, тэр хугацаан дахь цалингийн зээл төлөхөөр хүнээс зээлсэн мөнгө, бусад зардал гээд 10,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Н*******гийн өгсөн: “...Би Хаан банкны **** дугаарын дансыг эзэмшиж ашиглаад 10 гаруй жил болж байна. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Т******* “дансаа өгөөч, хүн мөнгө хийнэ, аваад өгөөч” гэж хэлсэн. Ингэж хэлэхээр нь би түүнд Хаан банкны дансаа өгөхөд миний дансанд Ц*******а гэж хүнээс 900.000 төгрөг орж ирсэн байсан учраас Т*******т өгсөн. Энэ мөнгийг аваад юунд зарцуулсан, хэрэглэсэн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Ц******* аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 15 дугаар хуудас/,

Г.Ц******* Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 20-28 дугаар хуудас/,

Б.Т*******, Н.Даваасүрэн, Сэлэнгэ ариутгал ХХК-ий Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49-52 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Захиргааны зөрчилт хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67, 85 дугаар хуудас/,

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74-78 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа өмчлөгчөөр /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг  нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч Б.Т******* нь Сэлэнгэ аймгийн **сум, **дугаар баг, **дүгээр хэсэг ** тоотод оршин суух хаягтай Г.Ц*******аг “нарийн мэргэжлийн сургалтад хамруулж өгнө гэж” итгүүлэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкны **** дугаарын дансаар 1.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны **** дугаарын дансаар 250.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны **** дугаарын дансаар 900.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны *** дугаарын дансаар 100.000 төгрөг нийт 2.250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Ц******* өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сард хамт ажилладаг найз Т******* “Б.Т******* гэдэг хүн нарийн мэргэжлийн сургуульд оруулж өгч байгаа" гэж сонсоод дугаарыг нь аваад холбогдсон. Өөртэй нь ярьсан чинь эрүүл мэндийн яаманд таньдаг хүн байгаа 2 сая төгрөгөөр оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2 сая төгрөгийг өгөхөөр болсон. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкны***** дугаартай М******* гэдэг данс руу эхлээд 1 сая төгрөг шилжүүлсэн. Улмаар дараа сар буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хаан банкны **** дугаартай **** гэдэг эзэмшигчтэй данс руу 900.000 төгрөг шилжүүлсэн. Уг өдрийн оройн 18 цаг 28 минутад Хаан банкны **** дугаартай Ө******* эзэмшигчтэй данс руу 100.000 төгрөг явуулсан. 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг 41 минутад Хаан банкны Ө******* гэх эзэмшигчтэй данс руу дахиад 250.000 төгрөг шилжүүлсэн. Улмаар Б Т******* гэдэг хүн намайг байж бай одоохон бүтнэ гэх зэргээр юм ярьсаар байгаад өдий хүртэл болсон. Би уг хүнд өгсөн мөнгөө эргүүлэн авчихмаар байна. Сургуульд сурна гээд би ажлаасаа гарсан. Ажлаасаа гараад 8 сар болж байна. Уг хүн намайг хуурснаар би 8 сар ажил хийж чадахгүй байна. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаар тохиролцоод өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

           “...Би 2022 оны 11 дүгээр сарын 24-нд Т******* луу залгасан боловч утсаа аваагүй. Орой нь над руу найз нь шүүх хурлаар бүх юм шийдэгдэх шатандаа явж байна гэж худлаа үнэн нь мэдэгдэхгүй зүйл гэнэт ярьсан. Би 2021 оны 09 дүгээр сараас хойш шилжүүлсэн мөнгөө авч чадаагүй. Тэгээд 2022 оны 11 дүгээр сараас эхлэн бүр надтай огт харилцахгүй байсан. Өөрийн шилжүүлсэн мөнгөө асуусан боловч ямар ч хариу өгөхгүй таг алга болсон би өөрөө аргаа бараад цагдаагийн байгууллагад ирсэн. Би өөрийн 1.250.000 төгрөгөө авмаар байна. Мөн Б.Т******* нь намайг нарийн мэргэжлийн сургуульд оруулж өгнө гэснээс болж би ажлаасаа гарсан Б.Т******* нь намайг хуурсаны улмаас нийгмийн даатгал тасарсан мөн би буцаад Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгтээ буцаж ирж ажиллах нүүргүй болсон. Миний өмнө нь хамт ажиллаж байсан хамт олон маань намайг хотод нарийн мэргэжлээр сурч байгаа гэж бодож байгаа. Би маш их гомдолтой байна. Би ажилгүй байх хугацаандаа цалингийн зээлтэй байсан тэрнийгээ хүртэл төлж чадахгүй байна. Би ар гэр болон найз нөхдөөсөө хүртэл зээл аваад явж байна. Би 1.250.000 төгрөгөөс гадна өөрт учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

“...Б.Т******* намайг “...бичиг баримтаа бүрдүүлээд өг би чамайг шалгалтад тэнцсэн, тэнцээгүй байсан ч Эрүүл мэндийн хөгжлийн сургалтад суралцуулж өгнө....’’ гэсний дагуу би түүнд 2,250,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг Т******* миний сургалтын материалыг бүрдүүлэх, нааш цааш явах зэрэг урсгал зардалд зарцуулах юм байна гэж бодоод өгсөн. Өнөөдрийг хүртэл намайг сургалтад хамруулаагүй, сургалтад суралцуулаагүй, утсаа авахгүй алга болж жил хүлээсний эцэст намайг хуурч, мэхэлж байна гэдгийг ойлгоод цагдаагийн байгууллагад хандсан. Би мөнгийг Б.Т*******т л өгсөн. Би Б.Т*******т 2,250,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулж өгөөд одоо түүнээс 2,360,000 төгрөгийг өөрийнхөө 5064326262 дугаарын дансаар хүлээн авсан байна. Одоо би түүнээс ажилгүй байсан 7 сарын хугацаан дахь цалин, тэр хугацаан дахь цалингийн зээл төлөхөөр хүнээс зээлсэн мөнгө, бусад зардал гээд 10,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Н*******гийн өгсөн: “...Би Хаан банкны 5020616532 дугаарын дансыг эзэмшиж ашиглаад 10 гаруй жил болж байна. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Т******* “дансаа өгөөч, хүн мөнгө хийнэ, аваад өгөөч” гэж хэлсэн. Ингэж хэлэхээр нь би түүнд Хаан банкны дансаа өгөхөд миний дансанд Ц*******а гэж хүнээс 900.000 төгрөг орж ирсэн байсан учраас Т*******т өгсөн. Энэ мөнгийг аваад юунд зарцуулсан, хэрэглэсэн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Ц******* аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 15 дугаар хуудас/,

Г.Ц******* Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 20-28 дугаар хуудас/,

Б.Т*******, Н.Даваасүрэн, Сэлэнгэ ариутгал ХХК-ий Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар  шүүгдэгч  Б.Т*******ын  үйлдсэн гэмт хэрэг нь  нотлогдон  тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Т*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Б.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас Б.Т*******ын үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц*******гийн хохирлыг барагдуулсан байх тул Б.Т*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч  Б.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ...“Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч  Б.Т******* нь  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу    эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Б.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц******* хохирлыг барагдуулсан байх тул шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Г.Ц******* “...Би Б.Т*******т 2,250,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулж өгөөд одоо түүнээс 2,360,000 төгрөгийг өөрийнхөө 5064326262 дугаарын дансаар хүлээн авсан байна...” гэх мэдүүлгийг үндэслэн  / хх-н 31 дүгээр хуудас/   шүүгдэгч Б.Т******* энэ шийтгэх тогтоолоор  бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Б.Т*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б******* Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* Т*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.Т*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Б.Т******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Т******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Ч.МӨНГӨНЦЭЦЭГ