| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/02803/И |
| Дугаар | 101/ШШ2019/03546 |
| Огноо | 2019-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2019/03546
2019 оны 12 сарын 11 өдөр Дугаар 101/ШШ2019/03546 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “К Банк” ХХК- нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Э
Хариуцагч: П.Н
Хариуцагч “Н Ф” ХХК нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 104,010,503 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, Д.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, нарийн бичгийн дарга М.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э- нь Капитрон банктай 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3004-2018/42 тоот Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийн павильон засвар, бараа материал авах зориулалттай зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 0004942988 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 133028/0890 дугаартай, ногооны газрын зориулалттай 20,500 м2 талбайтай эзэмших эрхтэй газар, 00-00УБАулсын дугаартай, ******* арлын дугаар тоёота ланд крузер/ Toyota Land Cruiser/ 200 авто машин, 00-00******* улсын дугаартай ******* буюу Тоёота вангуард/Toyota Vanguard/ авто машины тус тус барьцаалсан.
Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Зээлдэгч Д.Э- өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 1,609,767.30 төгрөг, үндсэн хүүнд 9,816,808.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 100,949.76 төгрөг нийт 10,917,892 төгрөг төлсөн.зээлдэгч Д.Э- зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2018 оны 11 дүгээр сараас хойш төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна.
Д.Э- зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах байдалтай байна. Иймд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлүүдийг баримтлан 451,453 дугаар зүйлүүдийг баримтлан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Д.Э-аас дор дурдсан зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Үндсэн зээлд 78,390,233 төгрөг, зээлийн хүү 17,953,950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,609,767 төгрөг нийт 98,227,237 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2018 оны 3 дугаар сарын 114-ний өдрийн 3004-2018/42 тоот Зээлийн гэрээг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал бодогдсон үндсэн хүүг 4,819,389 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 963,878 төгрөгөөр буюу нийт 5,783,267 төгрөгөөр ихэсгэж байна.
Иймд хариуцагч Д.Э-, П.Н-, “НФ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт зээлийн өрийн үлдэгдэл 78,390,233 төгрөг, хуримтлагдсан хүүд 22,773,339 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,846,932 төгрөг нийт 104,010,503 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Э-, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98,227,237 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцагч 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гардан авч хуульд заасан хугацааны дотор хариу тайлбарыг ийнхүү гаргаж байна. Хариуцагч нь ““К Банк” ХХК--ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О:Цолмон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “К Банк” ХХК- нь хариуцагч Д.Э-ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн төлбөрт 298,227,237 төгрөг гаргуулах болон шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 5,783,267 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа 104,500,000 төгрөг болгосон. Хариуцагч Д.Э- нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “К Банк” ХХК--иас 12 сарын хугацаатай 80,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд П.Н-гийн өмчлөлийн Гачууртад байрлах газрыг 100,000,000 төгрөгөөр, өөрийн өмчлөлийн 00-00УБАулсын, ******* арлын дугаартай, тоёота ланд крузер 200 авто машин болон 00-00******* улсын дугаар, АСА385121382 арлын дугаартай, тоёота вангуард авто машинуудыг фидуцийн гэрээний дагуу өмчлөлийг “К Банк” ХХК--д шилжүүлсэн. Тухайн үед 00-00УБАулсын дугаартай Тоёота ланд крузер авто машиныг 55,000,000 төгрөгөөр, 00-00******* улсын дугаартай, Тоёота вангуард авто машиныг 20,000,000 төгрөгөөр нийт 75,000,000 төгрөгөөр үнэлж фидуцийн гэрээ байгуулсан.
Капитрон банк 00-00УБАулсын дугаартай Тоёота ланд крузер автомашиныг, 00-00УБЭ улсын дугаартай Тоёота вангуард автомашиныг өөрийн эзэмшилд бодитоор хураан авсан. Иймд гэрээгээр тохирсон 75,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашиныг нэхэмжлэгч байгууллага нь өөрийн өмчлөлд бодитойгоор шилжүүлж авснаар Фидуцийн гэрээ дуусгавар болсон. Гэтэл 75,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасахгүйгээр, үндсэн зээлийн бүтэн дүнгээс нь хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэх зүйтэй болов уу гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.Э- холбогдуулан гаргасан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хамтран хариуцагчаар П.Н- болон “НФ” ХХК-ийг татсан. Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэдий ч хэнээс нь хэдэн төгрөг шаардаж байгаа болон аль шаардлага нь хэнд хамааралтай эсэх тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой байх ёстой гэж заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тул шүүх үүнийг анхаарч үзэхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К Банк” ХХК- хариуцагч Д.Э-, П.Н-, “НФ” ХХК нарт холбогдуулан үндсэн зээлд 78,390,233 төгрөг, зээлийн хүүд 17,953,950 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,609,767 төгрөг нийт 98,227,237 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хүүд 4,819,389 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 963,878 төгрөг, нийт 5,783,267 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлд 78,390,233 төгрөг, зээлийн хүүд 22,773,339 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,846,932 төгрөг, нийт 104,010,503 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн, энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч ““К Банк” ХХК- 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 80,000,000 төгрөгийг хариуцагч Д.Э-, П.Н-, “НФ” ХХК-д 12 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр зээлж, П.Н-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Хар усан тохой нэгж талбарын 133028/0890 дугаарт бүртгэлтэй 20500 м.кв ногооны газар зориулалттай эзэмшил газрыг улсын бүртгэлд бүртгүүлж барьцаалуулах үеийн үнийг 100,000,000 төгрөгөөр, Д.Э-ыг өмчлөлийн 00-00УБАулсын, ******* арлын дугаартай, Тоёота ланд крузер 200 автомашин, ******* ******* улсын дугаар, АСА385121382 арлын дугаартай, Тоёота вангуард авто машинуудын нийт 75,000,000 төгрөгөөр үнэлж үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар фидуцийн болон үл хөдлөх барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна./хх-ийн 7-21 дүгээр талууд/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156 дугаар зүйлийн 156.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв. Зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Зээлдүүлэгч ““К Банк” ХХК- зээлдэгч хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг Д.Э-ын дансанд шилжүүлжээ.
Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-3004-2018/42 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дууссан гэрээний үүргийг зээлдэгч нараас гаргуулахаар шаарджээ.
““К Банк” ХХК-” нь Д.Э-ын өмчлөлийн 00-00УБАулсын, ******* арлын дугаартай, Тоёота ланд крузер 200 авто машин, 00-00******* улсын дугаар, АСА385121382 арлын дугаартай, Тоёота вангуард авто машины эзэмшигчээр 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн баримт хэрэгт авагдсан байна./хх-ийн 24 дүгээр тал/
Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 80,000,000 төгрөгийн төгрөгийн хүүд 21,120,000 төгрөгийг, өдөрт 57,863 төгрөгийг төлөхөөс үндсэн зээлд 1,609,767.30 төгрөг, зээлийн хүүнд 9,816,808.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 100,949.76 төгрөг нийт 10,917,892 төгрөгийг төлсөн нь, зээлийн хүүгийн тоцооллын талаар талууд маргаагүй./хх-ийн 22 дугаар тал/
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.“, энэ хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-д “Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 30 хоног зөрчиж, зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй эсхүл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд Банк зөрчлөө арилгахыг шаардсан албан бичиг хүргүүлэх бөгөөд хэрэв тухайн хугацаанд зөрчлөө арилгаагүй бол Банк фидуцийн зүйлийг хураан авч, бусад иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулж, худалдан борлуулсан нийт дүнгээр шаардлагаа хангуулна.”, 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг банканд үл маргах журмаар, түүний анхны шаардлагаар бодитоор шилжүүлж өгөх.” гэж тус тус тохиролцжээ.
Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүрэгт үндсэн зээлд 1,609,767.30 төгрөг, зээлийн хүүнд 9,816,808.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 100,949.76 төгрөг нийт 10,917,892 төгрөгийг төлсөн, гэрээгээр хүлээсэн үүрэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота ланд Крузер 200 маркийн өдөр 00-00УБА улсын дугаартай, 00-00УБЭ улсын дугаартай Тоёота вангуард автомашиныг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Капитрон банкны эзэмшилд шилжүүлж, фидуцийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Тоёота ланд крузер маркийн авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлж авахад эд хөрөнгийн доголдолтой байсан гэж маргаж байх баримтаар нотлоогүйг дурдав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Д.Э-, П.Н-, “НФ” ХХК нараас 104,010,503 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “К Банк” ХХК--ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 826,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15810 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.
4. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ