Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
Хэргийн индекс | 175/2022/0143/Э |
Дугаар | 2023/ШЦТ/57 |
Огноо | 2023-03-29 |
Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Нарийн бичгийн дарга Б.Номин
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Хохирогч М.Болдбаяр
А.Соёлцэцэг /онлайн /
Шүүгдэгч Т.Аманжол нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Жантекей овогт Тилегений Аманжолд холбогдох 2231001600125 хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07, 2231003080045 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-нд тус тус өдөр хүлээн авч нэгтгэн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны** дугаар сарын **-ны өдөр, **** аймгийн *** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ****аймгийн Өлгий сум, *** дугаар баг, **гол,*дүгээр хэсэг гудамж, **дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн Жантекей овогт Тилегений Аманжол /РД:ЧД78123015/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Аманжол нь 2022 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө ***ймгийн ***сумын ** дугаар баг, Булгийн *** тоотод хохирогч М.Болдбаярын “Гурван Эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүрт хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 10 нэр төрлийн 48 блок буюу 480 хайрцаг тамхи зэрэг ****төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчим ** аймгийн** сумын**дугаар багт үйл ажиллагаа явуулах “Бялхам” нэртэй зоогийн газраас хохирогч А.Соёлцэцэгийн самсунг А12 маркийн гар утас, бэлэн 25.000 төгрөг, ХААН банкны виза картыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Аманжол мэдүүлэхдээ: ..Миний бие өөрийн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг ар гэрийнхэнтэйгээ ярьж байгаад төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өөр ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Болдбаяр мэдүүлэхдээ: ...Миний хохирлыг ойрын хугацаанд хурдан, төлж барагдуулж өгнө үү. Өөр хэлэх зүйл алгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Соёлцэцэгээс мэдүүлэхдээ: Тэр өдөр би ээжийн ажилд туслаад зоогийн газар ажиллаж байсан, энэ үед Аманжол гэх энэ хүн орж ирээд ус гуйхаар нь би цаашаа ус авчирч өгөхөөр явах хооронд миний утсыг аваад гарсан байсан. Би араас гарахад зугтаагаад явсан. Маргааш нь би хайж яваад Хөх чулуут гэх зоогийн газрын тэндээс энэ хүнийг олж цагдаад мэдэгдсэн. Тухайн үед би утсаа аваад удаагүй байсан, мөн семыг 5000 төгрөгөөр сэргээсэн. Утасны ард 25000 төгрөг байсан. 430.000 төгрөг гаргуулж авах саналтай байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Болдбаярын өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 14-15 цагийн үед би гэртээ байж байтал манай эхнэр Ижилмөрөн гаднаас дэлгүүр ухагдсан байна гээд ороод ирсэн юмаа. Тэгээд би гэрээс гүйж гараад үзтэл манай Гурван-Эрдэнэ нэртэй хүнсний дэлгүүрийн модон хаалган дахь цоож цүүг нь мултлаад хаалганы гадна гишгүүрийн тэнд орхичихсон байсан. Тэгээд дэлгүүрт ороход дэлгүүрийн лангуун дээрх бараа бүтээгдэхүүнийг огт оролдоогүй байхаар нь юм хулгайлаагүй юм шиг байна гээд эхнэр бид хоёр лангууны ард очоод хартал лангууны ширээний ард тавьчихсан байсан тамхинууд мөн өөрсдөө найз нөхөдтэйгөө хэрэглэх гээд тавьчихсан байсан 3 сав 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво, нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи зэрэг зүйлс алга болсон байсан юмаа. Тэгээд эхнэр бид 2 тэр даруйдаа цагдаад мэдэгдэлгүй дэлгүүрийнхээ камерийг өөрсдөө шүүгээд үзээд дараа нь цагдаад хандья гэж бодсон. Тэгээд эхнэр бид хоёр дэлгүүрийнхээ камерийг шүүгээд үзтэл 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үүрийн 04 цаг 23 минутад үл таних эрэгтэй хүн манай дэлгүүрийн цоожийг эвдэлж ороод лангууны араас тамхи, архи, пиво зэрэг зүйлсийг цүнхэнд хийгээд аваад гарч байгаа дүрс бичлэг үлдсэн байсан юмаа. Тэгээд уг хүнийг танихгүй болохоор цагдаад хандсан.
...эхнэр бид 2 тамхиа бол Дарханы бөөний төвөөс авчраад удаагүй байсан. Эхнэрийн тооцоогоор нэг блок дотроо 10 хайрцаг тамхитай нийт 48 блок буюу 480 хайрцаг тамхи, 3 сав 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво, нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи зэрэг зүйлс алдагдсан байгаа юмаа. Ингээд хохирлоо тооцохоор 2.856.000 төгрөгний эд зүйл алдагдсан байгаа юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ижилмөрөнгийн өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 14-15 цагийн үед би гэртээ байж байгаад гэрээс гараад дэлгүүрээ онгойлгох гэтэл манай дэлгүүрийн хаалганы цоож нь цүүтэйгээ газар хэвтэж байсан...
... клаб LLD гэдэг нэртэй тамхи 7 блок буюу 70 хайрцаг нэг хайрцаг нь 3000 төгрөгний үнэтэй нийт 210.000 төгрөг, хар эссэ 8 блок буюу 80 хайрцаг нэг хайрцаг нь 3800 төгрөг үнэтэй нийт 304.000 төгрөг, ЭССЭ энгийн 9 блок буюу 90 хайрцаг нэг хайрцаг нь 4000 төгрөг нийт 360.000 төгрөг, ченж ЭССЭ 9 блок буюу 90 хайрцаг нэг хайрцаг нь 4000 төгрөг нийт 360.000 төгрөг, хулстай ногоон ЭССЭ 1 блок буюу 10 хайрцаг нэг хайрцаг нь 4000 төгрөг нийт 40.000 төгрөг, Майлд 2 блок буюу 20 хайрцаг нэг хайрцаг нь 5000 төгрөг нийт 100.000 төгрөг, дундын Майлд 6 блок буюу 60 хайрцаг нэг хайрцаг нь 3800 төгрөг нийт 228.000 төгрөг, Параламент 2 блок буюу 20 хайрцаг нэг хайрцаг нь 5000 төгрөг нийт 100.000 төгрөг, Улаан шонхор 2 блок буюу 20 хайрцаг нэг хайрцаг нь 2200 төгрөг нийт 44.000 төгрөг, оастер 2 блок буюу 20 хайрцаг нэг хайрцаг нь 5500 төгрөг нийт 110.000 төгрөг ингээд нийт 10 нэр төрлийн 48 блок 480 хайрцаг 2.856.000 төгрөгний тамхи хулгайд алдагдсан байна. Пиво архины хохирлыг оруулахгүйгээр дээрхи хохирол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ий 2022 ны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-622/3586 дугаартай “...10 нэр төрлийн 48 блок буюу 480 хайрцаг тамхины нийт бодит үнэ цэнийг 1.691.500 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Соёлцэцэгийн өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр **** сумын **дугаар багийн “Бялхам” цайны газарт ээжийн ажилд туслаж байсан чинь үдээс хойш 15 цагийн үед саарал малгай өмссөн зүүн нүд нь хөхөрсөн 40 гаран насны эрэгтэй хүн цайны газарт орж ирээд надаас 500гр саваар ус өгөөч гэхээр нь тек хэсэгт зогсож байгаад текний доор утсаа үлдээгээд цаашаа хоол бэлтгэх хэсэг рүү ороод ус хийгээд тэр ус гуйсан хүнд усыг нь өгөөд тэр хүн гарч яваад хэсэг хугацааны дараа эгч гарч ирээд “утсаа өгөөч яриулаач ” гэхээр нь би утсаа текний доороос авах гэсэн чинь миний утас алга болсон байсан. Би 2022 оны 05 дугаар сард Өмнөговь аймгийн Нарлаг гээд утас зардаг дэлгүүрээс 495.000 төгрөгөөр худалдаж авсан самсунг А12 маркийн утас байсан. Ногоон кейстэй, хөх өнгийн утас байгаа. Миний утасны арын иргэний үнэмлэх хийдэг хэсэг 25.000 төгрөг Хаан банкны виза карт байсан. Утсаа олоод авчихмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ий 2022 ны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-922/4196 дугаартай “... SAMSUNG А12 марк загварын утасны нийт бодит үнэ цэнийг 400.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...”гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2, хх-ийн 8 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
“Гурван-Эрдэнэ” дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 36-37, хх-ийн 24 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 45-46, хх-ийн 32-33 дугаар тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-58 дугаар хуудас/,
Мөрдөгчийн даалгавар /хх-ийн 64-72, хх-ийн 14-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 73, хх-ийн 38 дугаар хуудас/,
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 74, хх-ийн 39 дүгээр хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75, хх-ийн 40 дүгээр хуудас/,
Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 76, хх-ийн 41 дүгээр хуудас/,
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77, хх-ийн 42 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, хх-ийн 43 дугаар хуудас/,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-84, хх-ийн 45-48 дугаар хуудас/,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 86 дугаартай захирамж /ххийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Аманжол нь 2022 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 04 цаг 20 минутын үед Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар баг, Булгийн 2-223 тоотод иргэн М.Болдбаярын “Гурван Эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүрт хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 10 нэр төрлийн 48 блок буюу 480 хайрцаг тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч хохирогч М.Болдбаярт 1.691.500 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Бялхам” нэртэй зоогийн газраас хохирогч А.Соёлцэцэгийн самсунг А12 маркийн гар утас, бэлэн 25.000 төгрөг, ХААН банкны виза картыг хулгайлсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч М.Болдбаяр, А.Соёлцэцэг нарын мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ижилмөрөнгийн өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 14-15 цагийн үед би гэртээ байж байгаад гэрээс гараад дэлгүүрээ онгойлгох гэтэл манай дэлгүүрийн хаалганы цоож нь цүүтэйгээ газар хэвтэж байсан...
... клаб LLD гэдэг нэртэй тамхи 7 блок буюу 70 хайрцаг нэг хайрцаг нь 3000 төгрөгний үнэтэй нийт 210.000 төгрөг, хар эссэ 8 блок буюу 80 хайрцаг нэг хайрцаг нь 3800 төгрөг үнэтэй нийт 304.000 төгрөг, ЭССЭ энгийн 9 блок буюу 90 хайрцаг нэг хайрцаг нь 4000 төгрөг нийт 360.000 төгрөг, ченж ЭССЭ 9 блок буюу 90 хайрцаг нэг хайрцаг нь 4000 төгрөг нийт 360.000 төгрөг, хулстай ногоон ЭССЭ 1 блок буюу 10 хайрцаг нэг хайрцаг нь 4000 төгрөг нийт 40.000 төгрөг, Майлд 2 блок буюу 20 хайрцаг нэг хайрцаг нь 5000 төгрөг нийт 100.000 төгрөг, дундын Майлд 6 блок буюу 60 хайрцаг нэг хайрцаг нь 3800 төгрөг нийт 228.000 төгрөг, Параламент 2 блок буюу 20 хайрцаг нэг хайрцаг нь 5000 төгрөг нийт 100.000 төгрөг, Улаан шонхор 2 блок буюу 20 хайрцаг нэг хайрцаг нь 2200 төгрөг нийт 44.000 төгрөг, оастер 2 блок буюу 20 хайрцаг нэг хайрцаг нь 5500 төгрөг нийт 110.000 төгрөг ингээд нийт 10 нэр төрлийн 48 блок 480 хайрцаг 2.856.000 төгрөгний тамхи хулгайд алдагдсан байна. Пиво архины хохирлыг оруулахгүйгээр дээрхи хохирол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ий 2022 ны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-622/3586 дугаартай “...10 нэр төрлийн 48 блок буюу 480 хайрцаг тамхины нийт бодит үнэ цэнийг 1.691.500 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ий 2022 ны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-922/4196 дугаартай “... SAMSUNG А12 марк загварын утасны нийт бодит үнэ цэнийг 400.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...”гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2, хх-ийн 8 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
“Гурван-Эрдэнэ” дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 36-37, хх-ийн 24 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 45-46, хх-ийн 32-33 дугаар тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-58 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Аманжолын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.Аманжолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан .. бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар буюу хууль бусаар авсан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Аманжол нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Аманжол нь хохирогч М.Болдбаяр, А.Соёлцэцэг нарт учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Болдбаярт 1.691.500 төгрөгийн, хохирогч А.Соёлцэцэгт 425.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Т.Аманжол нь хохирлыг төлж барагдуулаагүй, харин төлөхөө илэрхийлж баталгаажуулсан баримтаа шүүхэд ирүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Аманжолоос хохирогч М.Болдбаярт 1.691.500 төгрөгийг, хохирогч А.Соёлцэцэгт 425.000 төгрөгийг тус тус гаргуулж олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Т.Аманжол нь 2022 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 04 цаг 20 минутын үед Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар баг, Булгийн 2-223 тоотод иргэн М.Болдбаярын “Гурван Эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүрт хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 10 нэр төрлийн 48 блок буюу 480 хайрцаг тамхи зэргиг хулгайлж хохирогч М.Болдбаярт 1.691.500 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Бялхам” нэртэй зоогийн газраас хохирогч А.Соёлцэцэгийн самсунг А12 маркийн гар утас, бэлэн 25.000 төгрөг, ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч тус тус хулгайлсан болох нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт ... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, мөн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт 2 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Аманжолд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Аманжолын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жантекей овогт Тилегений Аманжолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Тилегений Аманжолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулсугай.
3. Шүүгдэгч Тилегений Аманжолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тилегений Аманжолд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тилегений Аманжолыг энэ хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 13-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 44 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Аманжолоос хохирогч М.Болдбаярт 1691.500 төгрөгийг, хохирогч А.Соёлцэцэгт 425.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ