| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2023/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/194 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэтөр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/194
2023 02 08 2023/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Т.Эрдэнэтөр,
Хохирогч ................. , .................,
Шүүгдэгч ................., түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ................. овогт ................. ................. -т холбогдох эрүүгийн “2206 00000 2261” дугаартай хэргийг шүүх 2023 оны 01 дүгээр 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, 45а байрны 806 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП00242177, ................. овогтой ................. ................. .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ................. нь шүүгдэгч ................. бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны орчимд байрлах хүн амьдрах зориулалттай орон байрыг “тэмцээнд орно, цахим тоглоомын сайт ажиллуулах газар” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, 14 хоногийн хугацаатай, хүүтэй, барьцаатай гэж дүр үзүүлсэн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, хохирогч ................. -ын өмчлөлийн 19.900.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг компьютерыг “түрээслээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, өөрсдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч “F1 компьютер, ТВ” барьцаалан зээлдүүлэх газар барьцаалан залилсан,
мөн фейсбүүк сайтад “нөүтбүүк түрээслүүлэх хүн байна уу” гэсэн хуурамч зар тавьж, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ................. -н 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “Acer i5” маркийн компьютерыг “3 хоног түрээсэлнэ” гэж хуурч, өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан,
2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн ................. -н “.............. ....................” нэртэй фейсбүүк хаягаас түүний нэрийн өмнөөс түүний найз ................. -н фейсбүүк чатад “ямар утасны дугаар байна ирсэн мессежийг над руу явуулаач” гэж ................. -г хуурч төөрөгдүүлэн кодыг авч “Хаан” банк нь дахь түүний эзэмшлийн данснаас 250.000 төгрөг авч залилсан,
2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр фейсбүүк цахим орчинд “крипто арилжаанд хөрөнгө оруулалт авна” гэж зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон ................. “-с 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хас” банкны ................. тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “БиБи” нэртэй цахим тоглоомын газраар 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үйлчлүүлж байхдаа өөрийн олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүк сайт дахь “................. .................” гэх хаягнаас “Бизнес эрхлэгчдийн групп”-т “орлогоо нэмэгдүүлж мөнгөө эргэлдүүлэх сонирхолтой залуус байвал залгаж холбогдоорой” гэх зарыг өөрийн ................. дугаартай утасны дугаарын хамт зар оруулсан байх бөгөөд уг зарын дагуу иргэн ................. -д “форекс олон улсын бирж дээр мөнгийг чинь эргэлдүүлж, өсгөж өгнө” гэж итгүүлэн нийт 4 удаагийн үйлдлээр 7.500.000 төгрөгийг залилсан,
фейсбүүк олон нийтийн сүлжээний “Гарааны бизнес ба бизнесийн хамтрагч” гэсэн цахим хуудсан дээр “долоо хоног хамтарч ажиллаад 40-45 хувийн ашигтай эргүүлж өгнө” гэх зар оруулж улмаар уг зарын дагуу холбогдсон иргэн ................. -т “форекс олон улсын бирж дээр мөнгийг чинь эргэлдүүлж, өсгөж өгнө” гэж итгүүлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа нийт 4 удаагийн үйлдлээр 1.261.700 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл “Хас” банкны ................. дугаартай дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................. мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч ................. мэдүүлэхдээ: “... Миний бие ................. -т эхлээд 6.000.000 төгрөг дараа нь дахин 1.500.000 төгрөг өгсөн. Дээрхи мөнгийг хүмүүсээс зээлж ................. -т өгсөн бөгөөд түүний буруутай үйлдлээс болж зээлийн хүүг өөрөө хувиараа төлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн ээж, түүний дүү нартай уулзаж хохирол төлбөр барагдуулах талаар хэлэхэд “одоогоор хохирол төлбөрт 5.000.000 төгрөг л өгөх боломжтой байна, чи үүнийг аваад цагдаагийн байгууллагад гомдол саналгүй гэсэн бичиг хийгээд өгөөч” гэсэн. Үүний дагуу гомдол саналгүй гэх бичгийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Шүүгдэгчээс хохирол төлбөрт 5.000.000 төгрөг авсан одоо үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ................. мэдүүлэхдээ: “... Миний бие улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан хохирол төлбөрийг үл хүлээн зөвшөөрч байна. Ковид-19 цар тахлын улмаас миний бизнес үргэлжлүүлэх боломжгүй болсон тул өөрийн суурин компьютеруудыг хувь хүмүүст түрээсэлж байсан. Би энэ хэргийн улмаас 5 суурин компьютероор хохирсон. ................., ................., ................. нар надаас 8 компьютер авсан. ................., ................. нар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах өөрийн гэртээ 3 компьютерыг хүлээн авч, эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулсан. Дараа нь 5 компьютерыг ................. гэрт ................. 2 найзын хамт хүлээн авсан. Үүнийг хүлээн авч байхад ................. ирж тэдэнд “компьютеруудаа сайн шалгаж аваарай” хэмээн хэлж байсан. Хэргийг цагдаагийн байгууллага шалгахад ................., ................., ................. нар хамтарч гэмт хэрэг үйлдсэн байсан. Миний бие тэдний буруутай үйл ажиллагаанаас болж 8 ширхэг компьютероороо хохирсон. Хохирлын үнэлгээг үл хүлээн зөвшөөрч байна ...” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч ................. өгсөн мэдүүлэг /1хх-ийн 20-21/, гэрч ................. өгсөн мэдүүлэг /1хх-ийн 23-25/, гэрч ................. мэдүүлэг /1хх-ийн 27-29/, гэрч ................. өгсөн мэдүүлэг /1хх-ийн 31-32/, гэрч ................. -н өгсөн мэдүүлэг /1хх-ийн 35-36/, гэрч ................. өгсөн мэдүүлэг /1хх-ийн 45-55, 92/, төлбөр тооцоо болон иж бүрэн компьютер хүлээлцсэн баримт /1хх-ийн 60-64, 89-91/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ 922/5204 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 66-70/, “F1 компьютер, ТВ” ломбардын барьцаалдан зээлдүүлэх газрын бичиг /1хх-ийн 47-53/, хохирогч ................. -н өгсөн мэдүүлэг /2хх-ийн 10-13/, шүүгдэгч ................. -н гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-ийн 30/, хохирогч ................. -н “Хаан” банкны депозит дансны хуулга /2хх-ийн 31-33/, хохирогч ................. -н өгсөн мэдүүлэг /2хх-ийн 64/, гэрч ................. -н өгсөн мэдүүлэг /2хх-ийн 66/, шүүгдэгч ................. - н “Хаан” банкны дансны хуулга /2хх-ийн 76-80/, хохирогч ................. -н өгсөн мэдүүлэг /2хх-ийн 122/, шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны 06 тоот дүгнэлт /2хх-ийн 132/, хохирогч ................. -н “Хаан” банкны дансны хуулга /2хх-ийн 152/, шүүгдэгч ................. , хохирогч ................. нарын хооронд харилцсан зурвас /2хх-ийн 203-221/, хохирогч ................. -н мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд /2хх-ийн 193-202/, хохирогч ................. -н мэдүүлэг /3хх-ийн 19-20/, шүүгдэгч ................. -ын “Хас” банкны дансны хуулга /3хх-ийн 39-41/, 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын тогтоол /3хх-ийн 52-53/, шүүгдэгч ................. -ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч ................. нь шүүгдэгч ................. бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон ................. -ыг залилсан, мөн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 6 хохирогчид их хэмжээний буюу 28.496.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1.Шүүгдэгч ................. нь яллагдагч ................. бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны орчимд байрлах хүн амьдрах зориулалттай орон байрыг “тэмцээнд орно, цахим тоглоомын сайт ажиллуулах газар” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, 14 хоногийн хугацаатай, хүүтэй, барьцаатай гэж дүр үзүүлсэн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, хохирогч ................. -н өмчлөлийн 19.900.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг компьютерыг “түрээслээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, өөрсдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч “F1 компьютер, ТВ” барьцаалан зээлдүүлэх газар барьцаалан залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ................. -ын өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 4-ний өдрөөс өмнө надаас компьютер түрээсэлж авч байсан ................. гэх залуу над руу утсаар яриад “ 5 ширхэг компьютер найзуудтайгаа нийлээд хөл хорионы үеэр түрээсэлмээр байна. Тэмцээнд орох гэж байгаа юм аа” гэж утсаар ярьсан. 13 цагийн үед Баянзүрх дүүргийн “Сувдан сондор” хотхоноос баруун урд байх нэг байранд 5 ширхэг компьютероо аваачиж өгсөн. Байранд ороход ................., ................., ................. гэж 3 залуу байсан. ................. гэсэн дугаартай нэг эмэгтэйтэй утсаар ярьсан чинь тэр эмэгтэй “тиймээ, би гэртээ байхыг зөвшөөрсөн, бид нар хөдөө байна” гэж хэлсэн. ................. гэх залуу надаас 2 ширхэг, ................. 2 ширхэг, ................. гэх залуу 1 ширхэг иж бүрэн компьютерыг иргэд хоорондын түрээсийн гэрээ хийж түрээсэлсэн. ................. над руу дансаар 900.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн данс нь ................. гэсэн данс байсан. Компьютер хүлээж авч байх явцад, гэрт нэг залуу буйдан дээр сууж байсан. Би сүүлд нь тэд нараас сураглаад үзсэн чинь ................. гэдэг залуу байсан. 2-3 хоногийн дараа ................. руу утсаар яриад “ах нь очоод сэлбэгийг нь солиод өгье” гэж хэлсэн чинь тэр хаяг дээрээ байхгүй байна гэсэн, тэрнээс хойш утас нь холбогдоогүй. ................., ................. ар руу залгахад бас утас нь холбогдохгүй байсан. Сүүлд сураглаад байсан чинь тэр 3 хүүхэд, ................., ................. гэх 2 залуутай нийлээд миний компьютерүүдийг ломбардад тавьсан гэж ................. надад хэлсэн. 1 ширхэг иж бүхэн компьютер нь 4.420.000 төгрөгийн үнэтэй, нийт 5 ширхэг иж бүрэн компьютер нийлээд 22.100.000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................. -ын өгсөн: “... Сайтдаа серверийн засвар хийх гэж байгаа юмаа, 5 ширхэг компьютер түрээслэх хэрэгтэй байна, чи ................. “-ыг таньдаг юм байна лээ, чи өмнө нь түрээсэлж байсан болохоор чамд түрээслэх байх, чи 2 найзыгаа дуудаад манай гэрт ирээд, 5 ширхэг компьютер түрээсээр авчих гэж хэлсэн. Манай гэрийг “эгчийн гэр байгаа юмаа” гээд хэлчих гэсэн. 2021 оны 02 дугаар сарын 4-ний өдөр би өөрийн найз ................. -ыг дуудсан. Тэр ................. гээд найзыгаа хамт дагуулж ирсэн. Бид гурвыг ................., ................. хоёр түрээслээд өгчих гэж хэлсэн юм. Тэр 2 тухайн компьютеруудаар “покерын онлайн сайтаа ажиллуулна” гэж хэлсэн. Би өмнө нь таньдаг байсан, ................. ах руу залгаад “5 ширхэг иж бүрэн компьютер түрээсэлье” гэж ярьсан. Бид нар тухайн компьютеруудыг ................. ахын гэр болох ................. дүүргийн ................. дүгээр хороонд байдаг ................. эмнэлгийн эсрэг талд ................. дүгээр байранд хүргүүлсэн. Тухайн үед ................. ах, ................. ахын эхнэртэй утсаар ярьсан. ................. ахын эхнэр миний эгч болоод, ................. ахтай “хөдөө байна” гэж худлаа ярьсан. Тухайн үед эхнэртэйгээ тэдний гэрийн гадаа хүлээж байсан. 900.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас ................. ахын данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Тухайн мөнгийг ................. ах манай найзтай уулзаад утсыг нь ломбардад тавиулаад мөнгийг нь надад өгсөн байсан юм. ................. ах, ................. ах бид 3 хамт яваад, 3 дугаар сургуулийн автобусны хойд талын буудал дээр байдаг “F-1” гэдэг нэртэй ломбардад 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан мөнгийг ................. ах өөрийнхөө данс руу хийлгэсэн. ................. ах манай 2 найзтай утсаар яриад “та 2 ................. - тай нийлээд 5 ширхэг компьютер түрээслээд өгчих, хүн тус бүрийн 50.000 төгрөг өгье” гэж тохирсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................. өгсөн: “.................... над руу залгаад “компьютер түрээслээд тоглоё эхлээд гэрээн дээр гарын үсэг зураад өгчих, дахиад нэг хүн байна уу, очоод авъя” гэж хэлсэн. 19 цаг өнгөрч байх үед эгчийнд ................., ................., ................. нар машинтай ирсэн. Тэд “дахиад нэг хүн олоод өгчих” гээд байхаар нь арван жилийн найз ................. руу яриад түүнийг зайсангаас очиж авсан. Тухайн үед тэд бид хоёрт “................. та 3 нийлээд, 5 ширхэг компьютер түрээсэлж аваад, гэрээнд гарын үсэг зурчих” гэж хэлсэн. ................. компьютер түрээслэхээр болоод нэг ахтай ярьсан. Бид халдвартын тэнд байдаг ................. -ын гэрт очсон. ................., “................. -ыг нөгөө компьютер түрээслэх ах руу ярьчих, ................., ................. гээд нэр хэлж болохгүй шүү” гээд яриад байхаар нь би ................. -аас “яахаараа хэлж болдоггүй, яг яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь “яах ч үгүй ээ зүгээрээ” гээд байсан. Компьютерын хүнийг ирэх үед ах нь “................. бид хоёрын нэрийг ч дурсаж болохгүй шүү, гадаа байж байя” гэж хэлсэн. ................. бид 2 түрээсийн ахыг тосож аваад компьютеруудыг ................. -ын гэр рүү нь зөөж оруулаад нөгөө ахтай нийлээд компьютеруудыг угсраад дараа нь би өөрийнхөө нэр дээ 2 ширхэг иж бүрэн компьютер түрээсэлж авахаар болоод гэрээ нь дээр гарын үсэг зурсан. Хурууны хээгээ улаан тосоор дарсан. ................. бас өөрийнхөө нэр дээр 2 ширхэг иж бүрэн компьютер түрээсэлж аваад гэрээн дээр гарын үсэг зурсан. Компьютеруудыг 10 хоногийн хугацаатай аваад түрээсийн мөнгийг ................. нөгөө ах руу интернэт банкаараа шилжүүлсэн. 5 ширхэг компьютер ................. -ын гэрт үлдсэн. 2 хоногийн дараа ................. яриад дансаа явуулчих гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “зүгээр дансаа өг” гээд байхаар нь би дансаа өгсөн. Миний данс руу 100.000 төгрөг шилжүүлээд “50.000 төгрөгийг ................. -д өгөөрэй” гэж чат бичсэн. Хэд хоногийн дараа ................. залгаад “компьютерын ах залгавал битгий аваарай” гээд дугаарыг нь надад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-29/, .... гэрч ................. -ын өгсөн: “...................., ................. 2 миний танихгүй 2 ахтай хамт миний байгаа айлд хүрээд ирсэн. Бид 5 уулзаад компьютер түрээслэхээр болсон чинь мөнгө дутаад ................. ангийн найз ................. гээд залуугийн гар утсыг ломбардад тавиулсан. ................. -ын нэг ахынх нь ................. -ын ар тал руу байдаг гэрт нь очсон. Тэр байр руу орсон чинь нэг эмэгтэй, хүүхэдтэйгээ хамт байсан. Нөгөө 2 ах, эхнэр, хүүхэд нь гараад явчихсан. Компьютер түрээслэх гэж байгаа хүнтэй ................. ярьж дуудаад, ................. бид 2 очиж тэр хүнийг тосож аваад нөгөө байр руу дагуулж ирсэн. ................. гэх залуу орж ирсэн. “Компьютер лугаа сайн шалгаж аваарай гэсэн шүү, би ингээд явлаа” гээд гараад явсан. Тэгээд шалгаж аваад, гэрээнд гарын үсэг зурсан. 14 хоногоор түрээсэлнэ гэж гэрээ нь дээр байсан. Түрээсийн мөнгийг ................. тэр ах руу интернэт банкаар шилжүүлсэн. Нөгөө ах “гэрээг асуугаад, компьютер лугаа шалгаж авсан уу” гэж байсан. Тэр 2 ах нь тухайн үед “нэг тэмцээнд оролцоно” гэж ярьж байсан. Анх уулзахдаа ч гэсэн “тэмцээнд орох болоод компьютер түрээслэх гэж байгаа юм” гэж ойлгуулсан. ................. болон тэдний 2 ахтай тэр өдрөөс хойш дахиж уулзаагүй. Маргааш нь ................. чат бичээд миний дансыг асуусан. ................. 100.000 төгрөг өгсөн, 50.000 төгрөгийг өгөөрэй гэсэн, ах нь өгсөн гэж хэлсэн. 2 хоногийн дараа ................. ах нь гэх хүн 80811018 гэсэн дугаар руу яриад “2-3 хоног гэрээсээ битгий гарч ороорой нөгөө компьютерууд асуудалтай болсон удахгүй шийднэ, санаа зоволтгүй, нөгөө тэмцээн хойшлогдсон” гэж ярьсан. Тэр ярьсан хүн нь ................. гэдэг ах байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................. өгсөн: “....................,................. 2 манайд бүртгэлгүй, манайхаар үйлчлүүлж байгаагүй. Харин ................. -ын ................. нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 5 ширхэг иж бүрэн компьютер барьцаанд тавьсан байна. Компьютерын хугацааг сунгасан, сунгаагүй эсэхийг нь би мэдэхгүй. Энэ талаар тухайн компьютерыг анх авсан ................., захирал ................. нар мэдэж байгаа байх. Цахим бүртгэлд бол хураагдаж зарагдсан гэж харагдаж байна. Хяналтын камертай, бичлэгээ 30 хоног хадгалдаг. ................. оронд 2 хоног түр ажиллаж байгаа болохоор би сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................. -ын өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш Монгол 3 дугаар сургуулийн баруун талд байдаг “F-1” нэртэй ломбардад ажилладаг. ................. манайхаар үйлчлүүлж байгаагүй. ................. нь барьцаанд юм тавих үед ................. -тай хамт ирж байсан. Тухайн үед ................. нь иргэний үнэмлэхийн лавлагаа тавьсан. Тухайн үед тэр компьютеруудыг “зарагдаж байгаа цахим тоглоомын газраас худалдаж авсан” гэж ярьж байсан. 1.300.000 төгрөгийг манай захирал болох ................. -ны ................. гэсэн хаан банкны данснаас ................. -ын данс руу шилжүүлсэн. Тухайн үед журмаа ................. -т уншиж танилцуулсан гарын үсэг зуруулсан. Хүлээлгийн 20 хоног нь дууссан болохоор дотоод журмынхаа дагуу өөрсдийнхөө “F-1” гэсэн фейсбүүк групп дээр, компьютер зарах группүүд дээр зар тавиад, тухайн компьютерыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1.600.000 төгрөгөөр зарсан. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 14 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн үед ................. нь иргэний үнэмлэхийн лавлагаа тавьсан. ................. гэх залуугийн хамт 17 цаг өнгөрч байх үед ирсэн. Тухайн үед ................. гэх залуу мөн адил иргэний үнэмлэхийн лавлагааг үзүүлсэн. 10.000.000 төгрөгийг захирал ................. -ы ................. гэсэн хаан банкны данснаас ................. -ын данс руу шилжүүлсэн. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зарсан. Би ................., ................. гэх хүмүүсийг танихгүй. Манай F1 ломбардад ................. нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 9 дүгээр үеийн ай-3 үзүүлэлттэй суурин компьютер барьцаалж зээл авсан. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үзүүлэлт өндөртэй нийт 5 ширхэг иж бүрэн суурин компьютер барьцаалж зээл авсан. Тэгээд ................. -ын ................. нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбараар зээл авч байсан. Хамт ах нь гэх залуу явж байсан ба иргэний үнэмлэхийн хуулбарыг нь үзэхэд ................. –н ................. гэсэн бичиг баримттай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-45, 92/,
Төлбөр тооцоо болон иж бүрэн компьютер хүлээлцсэн баримт /1хх-ийн 60-64, 89-91/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ................. дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 66-70/,
“F1 компьютер, тв” ломбардын барьцаалдан зээлдүүлэх газрын бичиг /2хх-ийн 47-53/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-14/ зэрэг болно.
2. Шүүгдэгч ................. нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “БиБи” нэртэй цахим тоглоомын газраар 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үйлчлүүлж байхдаа өөрийн олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүк сайт дахь “................ ..................” гэх хаягаас “Бизнес эрхлэгчдийн групп”-т “орлогоо нэмэгдүүлж мөнгөө эргэлдүүлэх сонирхолтой залуус байвал залгаж холбогдоорой” гэх зарыг өөрийн ................. дугаартай утасны дугаарын хамт зар оруулсан байх бөгөөд уг зарын дагуу иргэн М.Ууганжаргалд “форекс олон улсын бирж дээр мөнгийг чинь эргэлдүүлж, өсгөж өгнө” гэж итгүүлэн нийт 4 удаагийн үйлдлээр 7.500.000 төгрөгийг залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ................. -ын өгсөн: “... 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ фейсбүүк үзэх байтал “................. .................” гэх нэртэй хаягаас “Бизнес эрхлэгчдийн групп-т орлогоо нэмэгдүүлж мөнгөө эргэлдүүлэх сонирхолтой залуус байвал залгаж холбогдоорой гээд ................. дугаарын тавьсан байсан. Өөрийн хаан банкны 5739082354 дугаарын данснаасаа хас банкны ................. 7.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр залуу надад арилжаа хийнэ гэж хэлээд 6.500.000 төгрөгийг авсан ба арилжааны мөнгөө авах гэсэн чинь мөнгөний 10 хувийг төлөхгүй бол авах боломжгүй байна гэж хэлээд 1.000.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 10-13/,
Хохирогч ................. -ын хаан банкны депозит дансны хуулга /2хх-ийн 31-33/,
Шүүгдэгч .................-ын өгсөн: “... прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 30/ зэрэг болно.
3. Шүүгдэгч ................. нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн ................. “................. ................. нэртэй фейсбүүк хаягаас түүний нэрийн өмнөөс түүний найз ................. -ийн фейсбүүк чатад “ямар утасны дугаар байна ирсэн мессежийг над руу явуулаач” гэж .................-г хуурч төөрөгдүүлэн кодыг авч Хаан банк нь дахь түүний эзэмшлийн данснаас 250.000 төгрөг авч залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ................. -ийн өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүкээр найз ................. -ын “................. .................” нэртэй фейсбүүк хаягаас “ямар утасны дугаар дээр байна ирсэн мессежийг нь буцааж явуулаач” гэсэн чат ирсэн. Тэр үед миний ................. дугаарт ирсэн кодыг явуулсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 03 цаг 18 минутад миний Хаан банкны ................. дугаарын данснаас ................. дугаарын ................. гэсэн данс руу 250.000 төгрөг зөвшөөрөлгүйгээр хийгдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ................. -ийн өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн үед ................. ................. гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч өөрийн иргэний цахим үнэмлэхийн зургийг үзүүлж 570.000 төгрөгийг айтем худалдаж авсан. Ингэхдээ 5024905723 дугаарын данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 66/,
Шүүгдэгч ................. -ын “Хаан” банкны депозит дансны хуулга /2хх-ийн 76-80/ зэрэг болно.
4. Шүүгдэгч ................. фейсбүүк сайтад “нөүтбүүк түрээслүүлэх хүн байна уу” гэсэн хуурамч зар тавьж, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ................. -ийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “Acer i5” маркийн компьютерыг “3 хоног түрээсэлнэ” гэж хуурч, өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ................. -ийн өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүкээс зар хараад “компьютер 3 хоног түрээслэх хүн байна уу өдрийн 50.000” гэсэн зарын дагуу ................. дугаарын утас руу залгаад өөрийн “Acer i5” загварын 3-4 жилийн өмнө авч байсан нотебүүкээ тухайн хүнд түрээслэх болсон. Тэр орой нь миний ................. данс руу ................. гэх хаан банкны ................. тоот данснаас 50.000 төгрөг 22.05 минутад шилжүүлсэн. Нотебүүкээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 122/,
2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 06 тоот дүгнэлт /2хх-ийн 132/,
Хохирогч ................. -ийн хаан банкны дансны хуулга /2хх-ийн 152/,
Шүүгдэгч ................. хохирогч ................. нарын харилцсан чатууд /2 хх-ийн 152-174/ зэрэг болно.
5. Шүүгдэгч ................. нь фейсбүүк олон нийтийн сүлжээний “Гарааны бизнес ба бизнесийн хамтрагч” гэсэн цахим хуудсан дээр “долоо хоног хамтарч ажиллаад 40-45 хувийн ашигтай эргүүлж өгнө” гэх зар оруулж улмаар уг зарын дагуу холбогдсон иргэн ................. -т “форекс олон улсын бирж дээр мөнгийг чинь эргэлдүүлж, өсгөж өгнө” гэж итгүүлэн, ................. дүүргийн ................. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа нийт 4 удаагийн үйлдлээр 1.261.700 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хас банкны ................. дугаартай дансаар шилжүүлэн авч залилах болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ................. -ийн өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 22-ний орой “гарааны бизнес ба бизнес хамтрагч” гэдэг цахим хуудсан дээр “7 хоногийн хугацаатай хамтарч ажиллаад 40-45 хувийн ашигтай эргүүлэн мөнгөө авна” гэх зарын дагуу ................. ................. гэх цахим хаяг руу “мэдээлэл авъя” гэж чат бичихэд “та дугаараа өгнө үү, дэлгэрэнгүй тайлбарлаад өгье” гээд ................. гэсэн дугаараас над руу залгаж бид 2 нэг цаг гаран ярьж дараа нь би ................. -ын хас банкны ................. гэх данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Орой 21 цагийн үед ................. залгаад “нөгөө арилжаа руугаа орох гэсэн чинь 461.700 төгрөг дутаад байна та энэ мөнгийг гүйцээгээд хийчих 7 хоногийн дараа өгье” гэж хэлэхээр нь би шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 24-нд над руу залгаж “хөдөө явах гэсэн юм 50.000 төгрөг зээлээч” гэхэд нь би шилжүүлсэн. Тэгээд энэ хугацаанд над руу өдөр болгон холбогдож “арилжаа их сайн байгаа санаа зоволтгүй, удахгүй мөнгийг чинь өгнө” гэж байснаа мөнгө өгөх хугацаа буУ 2021 оны 11 дүгээр сарын 30 болоход мөнгө өгөөгүй. Тэгээд би өөр рүү нь залгаад “мөнгө өгөх хугацаа чинь болчихлоо, мөнгө яасан бэ?” гэхэд “таталт хийсэн байгаа мөнгө хүлээгдэж байгаа та түр хүлээж бай” гэсэн. Хэсэг хугацааны дараа холбогдож “та дахиад 250.000 төгрөг шилжүүлчих” гээд яг өмнөх шигээ юм яриад “удахгүй миний дансанд мөнгө орж ирнэ” гэж хэлэхэд би данс руу нь мөнгө шилжүүлсэн. Тэрнээс хойш ерөнхийдөө холбоо барих нь цөөрөөд байхаар нь би залгаад “мөнгө яасан бэ?” гэж асуухад “та яасан хүнд итгэдэггүй хүн бэ? удахгүй мөнгө орж ирнэ, санаа зоволтгүй, итгэхгүй байвал би танай ажил дээр чинь яваад очъё. Та ажлын хаягаа заагаад өгчих” гэхэд нь би ажлын хаягаа зааж өгсөн боловч ирээгүй. Тэрнээс хойш миний утсыг аваагүй болно. 4 удаагийн гүйлгээгээр 1.261.700 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 225-226/
Шүүгдэгч ................. хохирогч ................. нарын харилцсан чатууд /2хх-ийн 203-221/,
Хохирогч ................. -ийн мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд /2хх-ийн 193-202/ зэрэг болно.
6. Шүүгдэгч ................. нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр фейсбүүк цахим орчинд “крипто арилжаанд хөрөнгө оруулалт авна” гэж зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон ................. -аас 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хас” банкны ................. тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ................. -ын өгсөн: “... Би 2022 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод ажлаар ирээд хэд хонож байхдаа фейсбүүк дээрх “Хамтарч болох бизнесийн санаанууд групп”-д “Крипто арилжаанд хөрөнгө оруулалт авна” гэх “................. ................. ” гэх нэртэй хэрэглэгчийн зарын дагуу чатаар холбогдоход “крипто арилжааны ажил хийнэ, танд дор хаяж 2.000.000 төгрөг байх шаардлагатай танаас хөрөнгө оруулалт аваад би крипто ажил хийнэ, 7 хоногийн дараа танд ашгийг өгнө” гэж хэлээд над руу өөрийнхөө хас банкны дансны үлдэгдлийн зургийг явуулж, надад итгэл үнэмшил төрүүлсэн. Тэгэхээр нь “за тэгвэл болж байна” гэж тохироод хас банкны ................. дугаарын ................. -ын ................. гэх данс руу өөрийнхөө ................. дугаарын хаан банкны данснаас хийсэн. Тэгээд надад эргүүлж өгөх хугацаа нь өнгөрчихсөн ба “Монгол бирж дээр мөнгө гацчихаад байна” гэсэн чат бичээд байдаг байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-20/,
Шүүгдэгч ................. -ын хас банкны дансны хуулга /3-р хх-ийн 39-41/,
Шүүгдэгч ................. -ын өгсөн: “... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “ Шүүгдэгч ................. нь ................. -тай бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 6 хохирогчид их хэмжээний буюу 28.496.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ................. -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч ................. -ын ................. -тай бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг нэр бүхий 6 хохирогчид их хэмжээний буюу 28.496.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулан тодорхойлж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Шүүгдэгч ................. -ын үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ................. нь ................. бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны орчимд байрлах хүн амьдрах зориулалттай орон байрыг “тэмцээнд орно, цахим тоглоомын сайт ажиллуулах газар” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, 14 хоногийн хугацаатай, хүүтэй, барьцаатай гэж дүр үзүүлсэн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, хохирогч ................. -ын өмчлөлийн 19.900.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг компьютерыг “түрээслээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, өөрсдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч “F1 компьютер, ТВ” барьцаалан зээлдүүлэх газар барьцаалан залилсан бөгөөд тус хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2206000002261 дугаар тогтоолоор зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарласан.
Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт, түүний хавсралтад хохирогч ................. нь гэмт хэргийн улмаас 19.900.000 төгрөгөөр хохирсон хэмээн дурдсан боловч “Дамно” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б31-21-863 дугаар тайлан /1-р хх-ийн 146/-р эд зүйлийн үнэлгээг 16.085.000 төгрөгөөр үнэлсэн. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэг, түүний хавсралтад хохирогч ................. -т 19.900.000 төгрөгийн хохирол учирсан гэж бичиж, техникийн шинжтэй алдаа гарсныг 16.085.000 төгрөг хэмээн өөрчилж, шүүгдэгч ................., ................. нарын хувьд ноогдох хөрөнгөөс тус тус хувь тэнцүүлэн албадан гаргуулж хохирогч Н.Мөнхбаярт олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ................. нь 15.494.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан бөгөөд хохирогч ................. -д 7.500.000 төгрөг, ................. -д 250.000 төгрөг, ................. -д 1.400.000 төгрөг, ................. -т 1.261.700 төгрөг, ................. -д 2.000.000 төгрөг, ................. -т 8.082.300 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц олгохоор тогтов.
Шүүхээс шүүгдэгч ................. -ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч ................. нь хохирол төлбөр төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч ................. -т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд шүүгдэгч ................. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................. нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгч ................. нь энэ хэрэгтээ 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 87 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................. овогт ................. ................. -ийг бусадтай бүлэглэн болон ганцаараа үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. ................. -т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ................. нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ................. нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ................. нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ................. -ын Төрийн сангийн ................. дугаартай дансанд байршуулсан 15.494.000 төгрөгөөс хохирогч ................. -т 8.042.500 төгрөг, ................. -д 2.500.000 төгрөг, ................. -д 250.000 төгрөг, ................. -д 1.400.000 төгрөг, ................. -т 1.261.700 төгрөг, ................. -д 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, ................. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон 87 хоногтой болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ................. -т урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ................. -т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС