| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/0016/э |
| Дугаар | 2017/ШЦТ/09 |
| Огноо | 2017-01-17 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/09
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Ц.Баясай
Иргэдийн төлөөлөгч: Ц.Гантулга
Улсын яллагч: Б.Алтанцэцэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Р.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Ганганбарс, Ш.Энхмаа
Шүүгдэгч: Б.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, зураг зүйн багш мэргэжилтэй, ******* дүүргийн Боловсрол цогцолбор сургуульд зураг зүйн багш ажилтай, ам бүл 4, эхнэр Х*******, 1-3 насны 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо 43 дугаар байрны 10 тоотод оршин суух, СЮ-91091711 дугаарын регистертэй, ял шийтгэлгүй, ******* овгийн ын *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Б.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 24 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны баруун талд Ж.тэй маргалдан улмаар ийн шанаа руу гараараа нэг удаа цохиж, газар унахад түүнийг хоёр удаа газар мөргүүлэх зэргээр зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 3-ны орой 21 цагийн үед найз , , , , нарын хамт явж байгаад тэй таарсан. нэг найзтайгаа хамт явж байсан бөгөөд тэр найз нь яваад өгсөн. Ингээд бид нар 10 дугаар байрны орцонд архи уугаад, тамхи авахаар гарцгаасан. Би өөрт байсан 2000 төгрөгөөрөө тамхи авах гэж байсан бөгөөд манай найзууд намайг дансаа шалгачих гэхээр нь дансаа шалгатал мөнгө байхгүй байсан. , , нар урд явж байсан. Харин , бид гурав тэдний араас алхаад явж байсан. Тэгээд 7 дугаар байрны самбарын дэргэд утсаар ярьж байсан. Гэтэл намайг “яагаад новшроод байгаа юм бэ?” гэж хэлээд баруун гараараа цохьсон, би эргүүлээд цохихдоо шанаанд нь хүрээгүй цээжинд нь цохьсон. бид хоёр заамдалцаад би түүний энгэрээс нь барьж байтал арагшаа саваад ойчсон. ийг унах гэхээр нь унагахгүйн тулд куртикнээс нь татсан боловч дийлээгүй. ийг ухаан алдсан байхаар нь энгэрээс нь татаж сэрээх гэж оролдсон. Намайг орж дансаа шалгаад гарч ирэхэд нь дахиад нэг шил архи авчих гэснээс болж бид хоёр муудалцсан. Бид хоёр 10 дугаар байрны орцонд архи ууж байхдаа айхтар муудалцсан зүйл байхгүй. нь чанга чанга дуугаар яриад байсан тэрийг нь хэн ч тоогоогүй. Би мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө” ийн шанаа руу цохьсон” гэж мэдүүлэг өгсөн. Би айсандаа тэгж мэдүүлсэн. бид хоёрыг салгах гээд найз нарыг ирэхэд нь эсэргүүцээгүй, харин бид хоёрыг юунаас болж муудалцсаныг ойлгоогүй байх. бид хоёр нэг оны төгсөлт, мэнд устай л явдаг, дотны сайн найз нөхөд биш. ийн биед нь халдсан өөр хүн байхгүй. Хэрэг гарснаас хойш ийн гэрт нь нэг удаа очиж уулзсан, мөн гадаа охин дүүтэйгээ явж байхад нь таарсан...” гэв.
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 11 сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн:”...7 дугаар байрны дэргэд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргасан тэгэхдээ юунаас болж маргасанаа санахгүй байгаа юм. Тэгээд гэнэт миний дургүй хүрээд ийн шанаа руу нь гараараа цохиход хойшоо саваад толгойгоороо газар унасан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Зарим үйл явдлыг санахгүй байна. Намайг ийг цохиход яг л мод унаж байгаа юм шиг хойшоо чигээрээ толгойгоороо газар саваад унасан” гэсэн мэдүүлэг /хх-130-131/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”Хэрэг болох үед би хөдөө ажлаар явсан байсан. Би эхнэртэйгээ утсаар ярьж, Сэлэнгийн Зүүн Хараагаас тайгаас ирсэн. Намайг ирэхэд хүү 2 удаа хагалгаанд орсон байсан. Эмчилгээний зардал баримтаар 2.500.000 төгрөг гарсан бөгөөд энэ хохирлыг бүрэн барагдуулсан. Манай хүү 4 дүгээр сард гавал яс нөхүүлэх хагалгаанд орно. Өөрөөр хэлбэл толгойныхоо тухайн тэр хэсэгт гавалгүй яваа. Нэг үеэ бодвол манай хүү хүн болчихоод байгаа. Эмч нар цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Хүү минь одоо болтол тухайн хэрэг гарсан өдөр болсон зүйлээ ярьдаггүй. Зурагт үзээд сууж байхдаа зарим зүйлээ санаж надаас асуудаг. Би янз бүрийн аргаар асуудаг. Хэргийн газар нь хүртэл очиход хэргийн талаар санахгүй байсан. Хүү минь одоо хэвтрийн дэглэм байхгүй, хүн харахад бид нартай л адил харагдана. Гэхдээ ой санамжийн хувьд юм аа санахгүй байгаа. Хагалгааны дараахь байдал одоогийн биеийн байдал хоёрыг харьцуулахад хамаагүй сайжирсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэв.
Мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн өгсөн: “...Миний хүү тархины хүнд хагалгаанд хоёр удаа ороод байгаа, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлгээс гараад хэвтрийн байдалтай байгаа. ийн толгой байнга өвддөг, юу ярьж байгаагаа мэдэхгүй, хүн танихгүй, юм ярьж байгаа боловч хэл ам нь ээдрээд юу яриад байгаагаа мэддэггүй. Хагалгаанд орохдоо толгойныхоо үсийг хусуулсан байгаа. Тэгэхэд “за за мөнгө яаж олох бэ? за гарч үсээ засуулъя, таньд мөнгө байна уу? тамхи байна уу, гэх зэрэг яриа гаргадаг болоод байгаа. Хүний үгэнд орохгүй, гэртээ харья гээд нүцгэн гарч явах гээд байдаг гадаа хүйтэн байгааг ч мэдэхгүй байгаа. ийг зодсон залууд гомдолтой байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 61/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “...Би *******тай 1 жилийн өмнөөс найзалж байгаа харин тэй саяхан танилцсан. , бид гурав түрүүлээд явж байсан, ард , , ******* нар явж байсан. Тэгээд , бид гурав замын урд байдаг “Марал” нэртэй хүнсний дэлгүүр чиглээд зам хөндлөн гарах гээд бид хоёр гийн урдхан талд зэрэгцээд явж байхад араас *******, , нарын нэг нь “хөөе” гээд дуудах шиг болсон эргээд харахад ард явж байсан. Тэгэхээр нь , , бид гурав буцаад 7 дугаар байрны баруун талд очиход ухаангүй дээшээ хараад хэвтэж байхад ******* дээр нь суучихсан энгэрээс нь заамдчихсан байхад нь *******ын цээж рүү хөлөөрөө жийгээд холдуулж байгаа харагдсан. ******* нь рүү агсраад дайраад байхаар нь салгах гэхэд ******* гийн шанаа руу нэг удаа гараараа цохьсон. *******ын нүүрэнд цохиж гэмтэл учруулсан. Цагдаа ирэх хооронд ******* нь д агсам тавиад ноцолдоод газар унагаад дээр нь гарч суугаад байсан. Цагдаа ирэхэд *******ыг заамдаад цэцгийн мандал дээр дарчихсан байсан. ******* архи ууж байхдаа болон рүү ороход нүүр нь зүгээр байсан. бид хоёр архи уугаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 62-64/
Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн: “...Би *******тай дотны найзууд юм. , , бид гурав зэрэгцээд алхаж байхад ард , *******, нар зэрэгцэн алхаж явсан. , , бид гурав төв зам хөндлөн гараад явж байтал ард хоёр хүн хэрэлдэж маргах чимээ гарахаар нь эргэж харахад , ******* хоёр хоорондоо заамдалцаад хэрэлдэж маргаад дэргэд нь 2-3 алхамын зайтай гараараа амаа дарсан байдалтай зогсож байсан. бөөлжөөд байсан учир амаа дараад байсан байх. , бид гурав салчих байлгүй гээд хараад зогсож байтал ******* зүүн гараар заамдаж байгаад баруун гараараа ийн нүүр рүү нэг удаа цохиход хойшоо саваад унахад ******* цээжин дээр нь гараад суусан байсан. Тэгэхээр нь бид гурав яваад очиж байтал ******* ийг 2 гараараа заамдчихсан сэгсэрээд байсан. Бид гуравыг яваад очиход Болбаатарыг хөлөөрөө жийгээд ийн дээрээс холдуулсан. Тэгэхэд ******* босч ирээд рүү “ чи муу юу юм бэ? хэнийг нь өмөөрөөд байгаа юм бэ?” гээд агсраад цохих гээд гараа далайлгахад нь *******ыг заамдаж байгаад угзраад 2 удаа унагаад рүү очсон. Тэгэхээр нь би *******ыг тайвшруулах гэтэл намайг цаашаа гээд гарынхаа араар нэг удаа намайг алгадсан. Тэгэхэд нь уурлаад гараараа *******ын нүүр рүү нэг удаа цохиход ******* газар унасан. Тухайн үед таягтай байсан юм. Болбаатар босч ирээд рүү дайраад байсан. Цаана ийн дэргэд байсан бөгөөд цус гарчихсан байна гэж хэлж байсан. *******ыг мөн л заамдаад зогсож байсан тэгэхгүй бол ******* хүн хүн рүү дайраад байхаар нь заамдаад цэцгийн мандал дээр дарчихсан байсан. ухаангүй хурхираад байсан. ******* нар нилээн согтуу байсан. , нар архи уусан боловч бага зэрэг халамцуу байсан. ******* -ээс гарч ирэхэд нүүр нь зүгээр байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/
Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн: “...Би *******тай 10 жилийн нэг ангид сурч байсан. Бид тамхи авахаар орцноос гараад ******* мөнгө авна гээд бид хоёр хамт рүү ороод ******* мөнгө аваагүй. Тэгээд буудлын түц рүү чиглээд 7 дугаар байрны урдуур алхаж явахад , ******* бид гурвын урд , , гурав явж байсан. Тэгээд 7 дугаар байрны баруун урд буланд би утсаар яриад явж байхад , , нар зам хөндлөн гараад явж байгаа харагдсан. Миний дэргэд , ******* хоёр хоорондоо “чи муу юу гээд байгаа юм бэ?” гээд хэрэлдэж маргах шиг болохоор нь эргэж хараад та хоёр болиоч гэж хэлэх хооронд хойшоо саваад унахад ******* дээр нь унасан. Тэр үед би утсаа халаасандаа хийгээд очих хооронд ******* ийн хэвлий дээр суучихсан хоёр гараараа заамдчихсан 2-3 удаа сэгсэрч байсан. Тэгэхэд ийн толгой нь дагзаараа газар мөргөж байгаа харагдсан. Тэгэхээр нь гүйж очоод *******ын мөр рүү хөлөөрөө жийж унагасан. ийн малгай нь толгойныхоо баруун талд уначихсан байхаар нь авахад газар цус болсон байсан. ухаангүй хурхираад байсан. ******* д агсам тавиад байсан. ******* нь рүү агсраад байхаар нь түүний нүүр рүү нэг удаа гараараа цохиход ******* газар унаад босч ирэхэдээ дахиад дайраад байхаар нь би *******ыг заамдаж аваад 2-3 удаа угзарч газар унагаад дээр нь гараад суухад бас л агсраад байхаар цэцгийн мандал дээр дараад авсан. -ээс гараад явж байхад *******ыг ганц шил архи авчихгүй гэхэд нь ******* мөнгө байхгүй, байгаа мөнгөөрөө тамхи авах гэж байна гээд тэр хоёр хэрэлдэж маргалдсан. , нар архи уугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 67-68/
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...Би *******тай 1-9 анги хүртлээ нэг ангид сурч байсан. , бид гурав 7 дугаар байрны баруун үзүүрт ирээд урагш эргээд зам хөндлөн явган хүний гарцаар “Марал” дэлгүүр рүү чиглээд замын голд явж байхад ард тас няс хийх чимээ гарахаар нь эргээд харахад ******* ийн дээр нь гараад суучихсан куртикнийх нь захнаас хоёр гараараа зуурчихсан сэгсрээд толгойн ард дагзаар нь хоёр удаа газар мөргүүлсэн. Тэгэхэд тас няс хийх чимээ гарсан. Тэгэхээр нь , хоёрт хурдан гүйж очоод салга гэж хэлсэн. Мөн ийг хурдан салгаач гэж орилсон. Миний хөл хугархай таягтай учир удаан очсон. , нарыг очиж байхад *******ыг ийн дээрээс хөлөөрөө жийгээд унагаасан. Намайг дээр очиход ухаангүй, хурхирсан байдалтай хэвтэж байсан. ******* г нэг удаа алгадсан. Би тэр үед түргэн тусламж дуудаад, дараа нь цагдаад дуудлага өгсөн. Түргэн тусламж, цагдаа хоёр ирэх хооронд ******* хүн хүн рүү агсраад байхаар нь *******ыг заамдаж байгаад хоёр ч удаа дугтарч унагаасан. ******* над руу агсраад та нар намайг яагаад өмөөрөхгүй байгаа юм бэ гээд дайраад миний энгэрээс барьж аваад түлхэх гээд байхаар нь би гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд би , нарт хандаж *******ыг ав хөл хөндөх гээд байна гэж хэлсэн. Тэгэхэд *******ыг заамдаж аваад цэцгийн мандал дээр нуруугаар нь дараад өөрөө дээр нь дарчихсан хэвтэж байх үед нь цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-69-70/
Мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн: “...Өвчтөн нь тархины хүнд гэмтлийн дараах ойгүйдлийн эмчлэгдэж байгаа. Болсон үйл явдлаа огт санахгүй, тархины хатуу хальсан дээрх цусан хураа авах мэс засалд ороод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гараад 2016.12.14-ний өдрөөс мэдрэлийн тасагт хэвтээд 8 дахь хоногтоо эмчлүүлж байна. Одоогийн байдлаар өвчтөн мэдүүлэг өгөх чадваргүй, хурц ойгүйдлийн дараах байдалтай байна. Ухамсарт ухаан саруул боловч болсон явдлын талаар ярилцлага хийхэд үйл явдлаа санахгүй. нь 3-6 сарын хугацааны дараа тархи хамгаалах сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тархины эмэгшил илрүүлэх тестээр шалгахад далд хэлбэрийн тархины эмэгшил илэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-80-81/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №15457 дугаартай актын: “Ж.ийн биед гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайран чамархай болон зулайн ар хэрэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” шинжээч эмч Г. гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-107/
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.ын өгсөн “...Хохирогч баруун талаараа хойш савж унахад хүнд гэмтэл учирч болно. Хохирогчийн баруун чамархай яснаас суурь яс баруун зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн хугарал учирсан байна. Тархины няцрал цус хуралт учирсан байна. Хохирогчийн дагз хэсэгт гэмтэл учраагүй байна. Толгойн баруун хэсэгт хүч үйлчлэх буюу мөргүүлэх, мөргөх, баруун хэсэгт хатуу мохоо зүйлээр цохигдох тохиолдолд дээрх гэмтэл учирна. Хохирогчийг үзэж байхад зовиураа хэлж чадахгүй, ухаан санаа саруул бус байсан. Хохирогч эдгэрэх эсэх, хөдөлмөрийн чадвар сэргэх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй, удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай” гэсэн мэдүүлэг /хх-110-111/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №6811 дугаартай актын “Хохирогч Ж.ийн өмсөж явсан хар хүрэм 22 см татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан уранхай байна. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд гарсан 22 см-ын уранхай нь зуралдах үед татаж чангаах явцад гарсан байж болно” шинжээч Б. гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-84/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн №9696 дугаартай актын: “ийн гэх цус В/III/бүлгийн харъяалалтай байна” гэсэн шинжээч эмч Ц. гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-97/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн №9698 дугаартай актын: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэх цус мэт зүйл дээр илэрсэн. Энэ нь В /III/бүлгийн харъяалалтай байна” шинжээч Ц. гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-90/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 19-ний өдрийн №9693 дугаартай актын:”Шинжилгээнд ирүүлсэн Б.*******ын гэх цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрч, согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 93/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №09 дугаартай актын “Хохирогч Ж. нь тархины гэмтлийн дараах хам шинж, өмнөх хойтох ойгүйдэл, зан төрхийн өөрчлөлт, сэтгэцийн эмгэг өвчтэй байна. Уг сэтгэцийн өвчин нь хэргийн бодит байдлын талаар мэдүүлэг өгөхөд нөлөөлнө. Хохирогч Ж. нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болно” гэсэн дүгнэлт /хх-113-115/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Цементэн гадаргуутай талбай байв. Уг талбайн урд байрлах цэцгийн мандлаас ертөнцийн зүгээр зүүн 7 метрт 7 дугаар байрны баруун урд булангаас ертөнцийн зүгээс урагш 7 метр 15 см зайд цементэн талбай дээр цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг гэрэл зургын аргаар бэхжүүлж авав” гэжээ. /х-н 3/
Хэрэг учралын газрыг харуулсан гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 4-5/
Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 135/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн хохирогчийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ахлах зэргийн шинжээч эмч Г.ын гаргасан №15457 дугаартай дүгнэлт, хохирогчийн өмсөж явсан хувцасанд мөр судлалын шинжилгээ хийсэн ахлах шинжээч Б.ын гаргасан №6811 дугаартай дүгнэлт, биологийн шинжилгээ хийсэн шинжээч Ц.ийн гаргасан №9696, №9698 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Б.*******ын цусанд химийн шинжилгээ хийсэн шинжээч Б.гийн гаргасан №9693 дугаартай дүгнэлт, мэргэшсэн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.12.16-ны №09 тоот дүгнэлтүүд нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэгтэй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны баруун талаар явж байхдаа Ж.өд “мөнгөгүй, архи авч чадахгүй” гэсэн асуудлаас болж тэд хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, харилцан бие биенээ заамджээ. Улмаар Б.******* нь баруун гараараа ийн шанаа руу нэг удаа цохиж, арагшаа толгойн хэсгээрээ цементэн талбай дээр газар унахад түүний цээжин дээр нь суугаад гараараа хувцасны энгэр хэсгээс нь зуурч, толгойг нь 2-3 удаа цемент мөргүүлэн зодож биед нь гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайран чамархай болон зулайн ар хэрэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь:
-шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 11 сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн ”...7 дугаар байрны дэргэд бид хоёр юунаас болж хоорондоо хэрэлдэж маргаснаа санахгүй байна, учир нь би тухайн үед нилээн согтуу байсан. Тэгээд гэнэт миний дургүй хүрээд ийн шанаа руу нь гараараа цохиход хойшоо саваад унахдаа яг л мод унаж байгаа юм шиг хойшоо чигээрээ толгойгоороо газар саваад унасан” гэсэн мэдүүлэг /хх-130-131/,
- гэрч Б.ын мэдүүлсэн “...Араас нэг нь “хөөе” гээд дуудах шиг болохоор нь бид гурвыг яваад очиход ухаангүй дээшээ хараад хэвтчихсэн, ******* нь ийн дээр суучихсан энгэрээс нь заамдаад байж байхад *******ын цээж рүү хөлөөрөө жийгээд холдуулсан. ******* нь бид нар руу агсраад дайраад байсан..” гэсэн мэдүүлэг /хх-н 62-64/
-гэрч Т.гийн мэдүүлсэн “...******* зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа ийн нүүр рүү нэг удаа цохиход хойшоо саваад унахад ******* цээжин дээр нь гарч суугаад ийг 2 гараараа заамдаад сэгсрээд байсан. Болбаатарыг хөлөөрөө жийгээд ийн дээрээс холдуулсан. Тэгэхэд ******* босч ирээд хүн хүн рүү дайраад агсраад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/
-гэрч Э.ийн мэдүүлсэн “...Би эргэж хараад та хоёр болиоч гэж хэлэх хооронд хойшоо саваад унахад ******* ийн хэвлий дээр суучихсан хоёр гараараа заамдчихсан 2-3 удаа сэгсэрч байсан. Тэгэхэд ийн толгой нь дагзаараа газар мөргөж байгаа харагдсан. Би *******ыг хөлөөрөө жийж унагасан. ийн малгай нь толгойныхоо баруун талд уначихсан байхаар нь авахад газар цус болсон байсан. ухаангүй хурхираад байсан. ******* нь бид нар руу агсраад дайраад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 67-68/
- гэрч Б.гийн мэдүүлсэн “...Бидний ард тас няс хийх чимээ гарахаар нь эргээд харахад ******* ийн дээр нь гараад суучихсан куртикнийх нь захнаас хоёр гараараа зуурчихсан сэгсрээд толгойн ард дагзаар нь хоёр удаа газар мөргүүлэхэд тас няс хийх чимээ гарсан. *******ыг ийн дээрээс хөлөөрөө жийгээд унагаасан. ухаангүй, хурхирсан байдалтай хэвтэж байсан. ******* хүн хүн рүү агсраад дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 69-70/
-Ж.ийн биед “гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайран чамархай болон зулайн ар хэрэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий” амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авсныг тогтоосон №15457 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-107/
-шинжээч эмч Г.ын өгсөн “...Хохирогч бараан талаараа хойш савж унахад хүнд гэмтэл учирч болно. Хохирогчийн баруун чамархай яснаас суурь яс баруун зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн хугарал, тархины няцрал цус хуралт учирсан байна. Толгойн баруун хэсэгт хүч үйлчлэх буюу мөргүүлэх, мөргөх, баруун хэсэгт хатуу мохоо зүйлээр цохигдох тохиолдолд дээрх гэмтэл учирна” гэсэн мэдүүлэг /хх-110-111/,
-Хохирогч Ж.ийн өмсөж явсан хар хүрэм нь татаж чангаах хүчний үйлчлэлээр ханзарч урагдсан болохыг тогтоосон №6811 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-84/
-шүүгдэгч Б.*******ыг дунд зэргийн согтолттой байсныг тогтоосон №9693 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 93/ зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг зодсон үйлдэлдээ болон гэмтээсэн үр дагавартаа шууд санаатай хандсан нь хохирогчид идэвхитэй үйлдлээр хүч хэрэглэсэн тухай Б.*******ын сэжигтнээр өгсөн “гэнэт миний дургүй хүрээд ийн шанаа руу нь гараараа цохиход хойшоо саваад унахдаа яг л мод унаж байгаа юм шиг хойшоо чигээрээ газар саваад унасан” гэсэн мэдүүлэг, “******* зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа ийн нүүр рүү нэг удаа цохиход хойшоо саваад унасан. ******* ийн цээжин дээр нь гарч суугаад куртикний захаас зуураад дагзаар нь 2 удаа сэгсрээд газар мөргүүлсэн” талаар мэдүүлсэн гэрч Б.,Т., Э., Б. нар мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь №9693 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-н 93/ тогтоогдов.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ж. нь өөрөө унаж биедээ гэмтэл авсан” гэж маргасан нь *******ын үйлдлийг харсан гэрч Б., Т., Э., Б. нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Ж.ийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эцэг *******г тогтоосон нь хууль зөрчсөн байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №09 дугаартай дүгнэлт нь үндэслэлгүй тул шүүх хуралдаанд хохирогч Ж.ийг оролцуулж, түүнээс мэдүүлэг авах боломжтой гэж тус тус маргажээ.
Хохирогч Ж. нь тархиндаа амь насанд аюултай хүнд гэмтэл авсны улмаас тархины гэмтлийн дараах ойгүйдэл, зан төрхийн өөрчлөлтөд орж, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгүүд, Ж.ийн өвчний түүх зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэргийн талаар мэдүүлдэггүй бөгөөд Ж.ийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зардлыг нэхэмжилсэн болно. Иймд хохирогч ийг хэргийн талаар мэдүүлэг гаргах чадваргүй гэж үзэж түүний хууль ёсны төлөөлөгчөөр эцэг Р.*******г тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоол нь хуульд нийцсэн байна.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.*******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч, хохирогч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 135 хуудас/ тогтоогдсон болно.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн“ хүү ийн эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг гарсныг шүүгдэгч талаас бүрэн төлж барагдуулсан, одоогоор нэхэмжлэхгүй зүйлгүй” гэсэн мэдүүлэг болон хохирол төлсөн баримт /хх-н 183/ зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.*******ыг хохирогчид одоогоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарахаар байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүхээс Б.*******т ял оногдуулахдаа хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан материаллаг хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хэмжээгээр төлснийг болон энэ үйлдэлд хохирогчийн архидан согтуурч, архины мөнгө нэхэж, маргасан буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь хамт олны итгэл хүлээсэн, хөдөлмөрч зантай зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлав.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 11 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгч Б.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн
290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ
ШҮҮГЧИД Б.БАЙГАЛМАА
А.БЯМБАЖАВ