| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/58 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/58
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Нарийн бичгийн дарга Б.Номин,
Хохирогч
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2231004420023 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эмэгтэй, 46 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт ******* *******, РД: /*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг ,сумын төвд байрлах "Хүдэр маркет" дэлгүүрийн гадна ыг өмөөрч хохирогч ийг үсдэж унаган, толгой тус газар өшиглөж биед нь тархи доргилт, дух, хацарт хавантай зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... Би тэр үед ажлаар Хүдэр суманд очсон байсан. Найз тай дэлгүүр орох гэж яваад найзыг маань хүмүүс зодож байхаар нь салгах гэж байгаад л ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Өөрийн түргэн зангаас боллоо. Хохирогчоос уучлалт гуйя, эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: ...2022 оны 10 дугаар сарын 05-ны орой манай хуурай дүү ирээд хамт яваад цэцэрлэг ороод ирье гэхээр нь би явахгүй гэхэд яваад ирье гээд гуйгаад байсан тул би хамт гарсан. Тэгээд дэлгүүрийн гадаа зогсож байтал нь гарч ирээд дэлгүүр дотор манай аав, ээжийг доромжлоод байна гэж хэлснээ ыг дуудаж уулзаад, тэд маргаж нь г шилээр цохих гэж байхаар нь би салгах гэтэл дэлгүүрээс өндөр хүүхэн гарч ирээд мөн салгах гэж байгаа юм уу гэтэл намайг шууд барьж авч алгадаж, газар унагаж толгой руу өшиглөж зодсон. Би зодуулсныхаа дараа гайгүй байх гэж бодож байтал миний толгой маш их өвдөж эмнэлгээр явах болсон. Тухайн үед энэ ******* нь биднийг явуулахгүй 6 сая төгрөгийн үнэтэй утас алга болчихлоо гээд байсан. Одоо ч миний толгой тархи их өвдөж, мартаж санах нь их болсон би эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна. Ер нь энэ эмэгтэй дараа нь бидэнтэй уулзаж уучлалт гуйж учир зүйгээ олж болох л байсан. Нэг ч уулзаагүй яриагүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ийн өгсөн: "...Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад би амрах гээд орондоо ороод хэвтэж байтал над руу хажуу айлын над руу залгаад “эгчээ хаалга чинь цоожтой байна хоёулаа хойшоо цэцэрлэг ороод эгчийг аваад дэлгүүр ороод буцаад ирье" гэхээр нь би “би орондоо орчихсон байна чи өөрөө ганцаараа яв" гэсэн чинь "эгчээ хаалга чинь цоожтой байна, хаалганы чинь гадаа байна гараад ир" гэхээр нь гэрээсээ гараад очтол манай хаалганы үүдэнд машинтайгаа зогсож байсан. Тэгэхээр нь машинд нь суугаад хойд цэцэрлэг ороод үүднээс нь ийг аваад Хүдэр сумын нутагт байрлах Хүдэр маркет дээр очоод бид хоёр машинд үлдээд дэлгүүр ороод гарч ирээд машинд суусныхаа дараа "дэлгүүрт байна. Манай аав ээжийг олны дунд доромжиллоо” гээд их уурласан байдалтай байж байгаад буцаж дэлгүүр рүү ороод ыг дэлгүүрээс дуудаж гаргаж ирсэн. Тэр үед би машины урд сууж байсан бөгөөд юу болсон талаар мэдэхгүй сууж байтал гэв гэнэт ард талын суудалд сууж байсан “ эгчээ буугаарай нөгөө 2 муудалцаад байна шүү" гэсэн тэгэхээр нь би машинаас буугаад , нар дээр яваад очсон чинь г хувцаснаас нь заамдчихсан нэг гартаа дарсны шил барьчихсан цохих гэж байсан тэгэхээр нь би тэр хоёрын голоор ороод дарсны шилийг нь булааж аваад байж байсан чинь дэлгүүр дотроос өндөр нүдний шил зүүсэн эмэгтэй гарч ирээд шууд л миний нүүрний зүүн хацар хэсэг рүү 1 удаа шууд мөргөсөн тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь намайг шууд үсдэж аваад машин тойруулаад машины урд хонхорхой хэсэг рүү унагаасан. Унагаагаад миний толгойны зүүн хэсэг рүү 3 удаа угсруулаад өшиглөсөн. Тэгээд би босч чадахгүй байж байтал машин дотроос гарч ирсэн. Тэгсэн чинь нөгөө намайг зодсон эмэгтэй мөн адил үсдэж аваад миний дээрээс унагаагаад дээрээс нь дараад байсан. Тэгээд би босч чадахгүй байж байтал гудамжинд явсан нэг хөгшин ах ирээд “хүүе миний дүү юу болж байна” гэж хэлээд намайг татаж босгосон. Босоод харсан чинь , , намайг зодсон үл таних эмэгтэй /*******/ тэр гурав хоорондоо зууралдаад орилолдоод байсан. Тэгээд бид хоёр машинд суусан чинь нөгөө эмэгтэй /ц/ бид хоёр дээр ахиж зодохоор ирээд машины цонх хагалах гээд цохиод байсан. Тэгээд машин ч явуулахгүй, г ч машинд суулгахгүй 2 цагийн хугацаанд бид гуравтай хэрүүл маргаан хийсэн. Хэрүүл маргаан хийхдээ “6 сая төгрөгний гар утас алга болсон байна" гэсэн яриа өгүүлэл гаргаж байсан. Тэгээд сүүлдээ , , нөгөө үл таних эмэгтэй гурав машинаас холдохоор нь би машиныг нь жолоодоод бага зэрэг холдоод салчих болов уу гээд хараад байсан чинь салахгүй байхаар нь бид хоёр шууд гэр гэрлүүгээ машинтай нь явчихсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэг орж үзүүлээд 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цагдаад гомдол гаргасан. ..." гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.ийн өгсөн: "...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад өөрийн ажил дээрээ байж байтал Э эгч. хоёр над дээр машинтай ирээд авсан. Тэгээд машинд нь суусан чинь Хүдэр маркетын гадаа зогсоод дэлгүүр рүү ороод Э эгч бид хоёр машинд нь суугаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа машин дотор орж ирээд их ууралсан байдалтайгаар “дэлгүүр дотор байна. Манай ээж аавыг олон хүний дэргэд доромжилж байна’’ гэж хэлээд буцаад дэлгүүр рүү ороод ыг гаргаж ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж аваад байж байхаар нь Э эгчид “, хоёр хоорондоо маргалдаад байна" гэж хэлээд Э эгчийг машинаас нь буулгасан. Тэгээд би машины ард талын цонхоор харж байтал Э эгч тэр хоёрын голоор орж зууралдаж байхыг нь харсан. Тэгсэн чинь нэг үл таних эмэгтэй дэлгүүрээс гарч ирээд Э эгчийг барьж аваад нүүр хэсэг рүү нь цохиод, үсдэж аваад машины урд талд унагаагаад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би буугаад очсон чинь намайг мөн адил үсдэж аваад Э эгчийн дээр унагаагаад дарсан. Тэгээд бид Э эгч бид хоёр газарт хэвтэж байхад гудманд явсан нэг ах ирээд бид хоёрыг босгоод машинд суулгачхаад явсан. Тэгээд бид хоёр машин дотор ороод сууж байхад нөгөө бид хоёрыг зодсон эмэгтэй /*******/ буцаж ирээд дахиад бид хоёрыг зодох гээд хаалга үүд цонх цохиод байсан. Тэгээд болохоо байхаар нь гийн машиныг Э эгч жолоодож бага зэрэг холдож холоос харж байгаад гэр гэрлүүгээ харьсан. Тухайн үед Эийн биед толгой, нүүр хэсэг хавдчихсан байсан. ******* л зодсон...” гэх мэдүүлэг /хх- ийн 34-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.ын өгсөн: "...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим ууланд самранд явж байгаад гэртээ ирсэн чинь манай эхнэр Эийн нүүрний зүүн хэсэгт хавдаж хөхөрсөн байдалтай байхаар нь эхнэрээсээ “нүүр чинь яачихсан юм бэ” гэж асуухад юм дуугарахгүй байсан. Тэгээд байж байгаад 16 цаг өнгөрч байхад манай эхнэр “миний тархи толгой өвдөөд байна, харвах гэж байгаа юм болов уу” гэсэн тэгэхээр нь эмнэлэг рүү даралтаа үзүүлэх гээд явах гэж байхад манай эхнэр “би өчигдөр орой хүнд зодуулчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хүдэр маркет дээр явж очоод юу болсон талаар худалдагч Солонгоогоос асуухад 2 эмэгтэй Э эгчийг зодчихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би камерын бичлэгийг авах гэтэл гарахгүй болохгүй байна гэсэн зүйл хэлэхээр нь би тоолгүй хаячихаад эхнэрийгээ аваад гэртээ очоод эхнэрээ 2-3 хоног хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: "... Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хүдэр маркет дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхад 22 цаг өнгөрч байхад гаднаас эгч. нэртэй эмэгтэйгийн хамт дэлгүүр дотор орж ирсэн. Тэр хоёрыг дэлгүүрээс гараагүй байхад гаднаас орж ирсэн. Тэгээд дэлгүүрээс 1 ширхэг эссентуки нэртэй рашаан ус аваад дэлгүүрээс түрүүлээд гарсан. Буцаад ойролцоогоор 2-4 минутын дараа буцаж орж ирээд эгчид “Х эгч та гараад ир" гэж хэлээд эгчийг дэлгүүрээс аваад гарсан Тэгсэн чинь гадаа эмэгтэй хүмүүсийн орилолдох чимээ гарсан чинь би эгчид “хүүеээ гадаа хүмүүс орилолдоод байна эгч та гараачээ" гэж хэлээд эгчийг гаргасан. Тэгээд би хэсэг байж байгаад дэлгүүрээсээ гадагш гарсан чинь Э эгч над дээр гүйж ирээд "эгчийг нь хүн зодчихлоо" гэж хэлсэн. Тэгхээр нь би “балай юм шиг яах гэж эргэж ирдэг юм" гэж хэлсэн. Тэгтэл г эгч хананд шахчихсан байсан. Тэгэхээр нь би чангаар “хүүшээ юу болсон юм бэ" гэж асуусан чинь эгч намайг үсдээд доош дарсан. Тэгсэн чинь “наадах чинь худалдагч байна шүү дээ” гэсэн чинь эгч намайг тавиад өө эгчийн дүү уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр рүүгээ гүйж ороод хаалга үүдээ бүгдийг нь түгжсэн. Би хяналтын камерын бичлэгийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр , дүү С нарын хамт үзсэн. Бичлэг дээр Э эгчийг /*******/ эгч үсдэж унагаагаад биеийн толгой хэсэг рүү өшиглөж байгаа дүрс харагдаж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр , *******, бид 4 Сэлэнгэ аймаг, Хүдэр суманд ын гэрт очсон...тэгээд бид нар нутгийн залуу нэртэй залууг дуусан чинь орж ирэхдээ 1 ширхэг сүү, 1 ширхэг ундаа, 1 вино авч орж ирсэн. Тэгээд тэд хоорондоо ажил төрлөө ярилцаа Х, ******* авч ирсэн виноноос нь ууж байсан.
..., , ******* сууж байгаад түрүүлээд гарсан. Тэгээд , ******* хоёр удаачгүй 01 цаг өнгөрч байхад тэр хоёр гарсан... буцаад орж ирэх үед *******гийн хувцас хунар шороо болчихсон, чих, гарнаас нь цус гарчихсан “үсдүүлдэг байна” гэсэн яриа өгүүлэл гаргасан. Тэгэхээр нь би цусыг нь арчиж өгчихөөд амарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: “...******* бид хоёрын хувьд Хүдэр сумын иргэдээс самар худалдаж авдаг юм. Миний хувьд бол сумын иргэдээс самар худалдаж авна харин ******* гарах зардлыг надад өгдөг байсан. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш яг цагийг нь сайн мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг Хүдэр суманд байрлах манай гэрт найз ******* нь нөхөр , эгч, гээд 4-н хүн ирсэн. Тэгээд бид нар самрын тухай ярилцаад самар авах айлуудаар явж байгаад оройны 21 цагийн орчим манай гэрт орж ирээд хоол цай ууж идээд сууцгаасан. Сууж байгаад нэртэй хүнтэй холбогдож тухайн хүнээс самар худалдаж авахаар дуудсан тэгсэн чинь ажилтай байна гэж хэлж байгаад нилээн орой орж ирсэн. г хүлээх зуураа найз *******гийн авч ирсэн жимсны виног ******* бид хоёр хувааж уусан. Хамт байсан нөгөө хүмүүс бол архи согтууруулах ундааны зүйл уугаагүй. Тэгээд байж байтал самрын ченж хийдэг нэг залуу ******* руу залгаад “эгчээ таньтай ханшаа ярих хэрэгтэй байна" гэж хэлээд *******г дуудаад гарсан. Тэгээд ******* буцаад гэрт ойролцоогоор 30 минут болоод орж ирэхдээ уутанд хийсэн дарс, набор, шоколат гэх зүйлстэй орж ирсэн. Тэгээд , ******* бид гурав юм ярингаа авч ирсэн дарсаа задлаад ууж инээж хөөрж байгаад харилаа гэж хэлээд 00 цаг өнгөрч байхад гэрлүүгээ явсан. Тэгээд ******* бид хоёр ярилцаж байгаад дахин нэг дарс уухаар ярилцаад онгорхой дэлгүүр хайхаар гарсан. Тэгсэн чинь Хүдэр маркет нээлттэй байхаар нь ороод дарс авах гээд байж байтал надтай хамт ажигладаг гэх нэртэй эмэгтэй надтай таарсан учир би гээс “танай ээж, аав чинь самар өнгө гээд байсан яасан юм" гэж асуусан чинь ямар нэгэн хариулт хэлээгүй гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаад дэлгүүрт орж ирээд “хөөе Х эгчээ гараад ир” гэж хэлээд намайг дуудсан. Тэгхээр би гараад очсон чинь надад “та олон хүмүүсийн нүдэнд намайг эвгүй байдалд орууллаа” гэсэн тэгэхээр нь би “яг яасан гээд байгаа юм бэ, тэглээ гээд чи намайг яг ямар зорилго чамд байгаа юм бэ” гээд уурлаад хэлсэн чинь ******* дэлгүүрээс гарч ирээд д "нутгын хүмүүс хоорондоо муудалцах дэмий шүү дээ” гэж хэлээд хүзүүдээд тэврээд авах гэтэл тэй хамт явж байсан нэг эмэгтэй нь *******г цохиод унагаасан. Тэр үед би яг эргэж харж таарсан учир хаана нь цохисон талаар мэдэхгүй байна нэг хархад л *******гийн нүдний шил, обрушиг нь газарт унчихсан өөрөө газарт гараараа тулчихсан хамаг хувцас нь шороо болчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь би *******г босгох гэтэл эрээн хувцастай бүдүүн тайрмал үстэй /Э/ эмэгтэй *******г цохисон. Тэгсэн чинь ******* босч ирээд үсдээд байхын нь миний хувьд харсан. Тэрнээс цааш би хараагүй. Ийм л зүйл болсон. Тухайн явдал маш хурдан болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...Толгой өвдөнө, ууц нуруу чилж өвдөнө, духны зүүн хэсэгт хавдсан өвчин эмзэглэл их, толгойн зүүн дээд талд хавдсан өвчин эмзэглэл их байсан тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж зөвлөгөө өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Э эгчийн нөхөр Содонбор ах над руу залгаад камер шүүгээд өг гэж хэлсэн. Хүдэр дэлгүүр дээр ирээд камерын бичлэгийг шүүгээд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд Э эгч доошоо харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд гэх эмэгтэй түүний толгой хэсэг рүү 3 удаа өшиглөж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед эгч над руу залгаад намайг цэцэрлэг дээрээс ирээд аваач гээд гуйгаад байхаар нь Э эгчийг хань татаад өөрийн машиныг унаад жолоодоод явсан. ийг цэцэрлэг дээрээс автал дэлгүүр ороод рашаан авах хэрэгтэй байна гэхээр Хүдэр дэлгүүр рүү явсан. “Хүдэр" дэлгүүр рүү эгчийн хамт орсон бөгөөд тухайн дэлгүүр дотор эгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан бөгөөд түүнтэй мэндэлтэл танай аав, ээж 2 чинь 2 тонн самарын мөнгө авч явчхаад мөнгө өгөхгүй байх юм хөгшин хүмүүс байж ямар худалч юм бэ? гэхээр дэлгүүр дотор олон хүмүүс байсан учир үг хэлэлгүй 2 рашаанаа аваад машинд тавиад буцаж дэлгүүр рүү ороод эгчийг дуудаад дэлгүүрийн гадаа гаргаж ирсэн. Тухайн үед эгч зүүн гартаа дарсны шил барьсан гарч ирсэн бөгөөд би түүнд хандан та олон хүний дэргэд юу яриад байгаа юм бэ? гэж хэлтэл тэгээд яадаг юм гээд миний баруун хөлийн булчин хэсэг рүү өшиглөөд намайг заамдаад дарсны шилээрээ цохих гэж байхад Э эгч машинаас бууж ирээд тухайн дарсны шилийг эгчийн гараас булааж авсан. Тухайн үед тай хамт явж байсан гэх эмэгтэй дэлгүүрээс гарч ирээд Э эгчийн нүүр хэсэг рүү мөргөтөл тэрээр нүдээ дараад тонгойсон бөгөөд эгч машинаас бууж ирээд болиоч гэж хэлтэл түүнийг болон Э эгчийг үсдэж дараад газар унагаасан. Э, нар газар унасан байх үед гудмаар явж байсан эрэгтэй хүн та нар болиоч гээд гэх эмэгтэйн гарыг тавиулаад Э, нарыг босгосон. Тухайн үед Э эгч миний машиныг жолоодоод эгчийг суулгаад дэлгүүрийн урдаас холдсон. Улмаар над руу дайраад дэлгүүрийн буланд шахаад явуулахгүй 6 сая төгрөгний утас, тавчгийг олж өг янхнуудаа гээд орилж, хашхираад байсан бөгөөд тухайн үед Хүдэр дэлгүүрийн худалдагч Солонго гарч ирээд болиоч гэж хэтэл түүнийг бас үсдээд газар унагаахаар нь наад хүн чинь дэлгүүрийн хүн байна гэж хэлтэл түүнийг босгосон. Солонго босоод шууд дэлгүүр рүүгээ ороод хаалга түгжсэн. , нар намайг явуулахгүй утас олж өг гээд байсан бөгөөд утсыг чинь би аваагүй гэж хэлтэл чамтай хамт явж байсан 2 хүүхэн аваад явсан чи олж өг гээд машин руугаа чихээд оруулсан намайг машиндаа оруулчхаад дэлгүүр рүү орох гээд цохиж байхад нь би зугтаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 53- 54 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Б 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 409 дугаартай шинжээчийн “...ийн биед тархи доргилт дух хацарт хавантай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 61- 62 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Б 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 441дугаартай шинжээчийн “...*******гийн биед баруун чихний омог урагдсан шархтай, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 97-99 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас /,
ээс гаргаж өгсөн нэхэмжлэлийн баримтууд /хх-ийн 109-114 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 64-65, 74 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар хуудас/
Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгэр баг сумын төвд байрлах "Хүдэр маркет" дэлгүүрийн гадна ыг өмөөрч ийг үсдэж унаган, толгой тус газар өшиглөж биед нь тархи доргилт, дух, хацарт хавантай зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгчийн болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.ийн өгсөн: "...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад өөрийн ажил дээрээ байж байтал Э эгч. хоёр над дээр машинтай ирээд авсан. Тэгээд машинд нь суусан чинь Хүдэр маркетын гадаа зогсоод дэлгүүр рүү ороод Э эгч бид хоёр машинд нь суугаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа машин дотор орж ирээд их ууралсан байдалтайгаар “дэлгүүр дотор байна. Манай ээж аавыг олон хүний дэргэд доромжилж байна’’ гэж хэлээд буцаад дэлгүүр рүү ороод ыг гаргаж ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж аваад байж байхаар нь Э эгчид “, хоёр хоорондоо маргалдаад байна" гэж хэлээд Э эгчийг машинаас нь буулгасан. Тэгээд би машины ард талын цонхоор харж байтал Э эгч тэр хоёрын голоор орж зууралдаж байхыг нь харсан. Тэгсэн чинь нэг үл таних эмэгтэй дэлгүүрээс гарч ирээд Э эгчийг барьж аваад нүүр хэсэг рүү нь цохиод, үсдэж аваад машины урд талд унагаагаад өшиглөөд байсан. Тухайн үед Эийн биед толгой, нүүр хэсэг хавдчихсан байсан. ******* л зодсон...” гэх мэдүүлэг /хх- ийн 34-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: "... Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хүдэр маркет дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхад 22 цаг өнгөрч байхад гаднаас эгч нэртэй эмэгтэйгийн хамт дэлгүүр дотор орж ирсэн. Тэр хоёрыг дэлгүүрээс гараагүй байхад гаднаас орж ирсэн. Тэгээд дэлгүүрээс 1 ширхэг эссентуки нэртэй рашаан ус аваад дэлгүүрээс түрүүлээд гарсан. Буцаад ойролцоогоор 2-4 минутын дараа буцаж орж ирээд эгчид “Х эгч та гараад ир" гэж хэлээд эгчийг дэлгүүрээс аваад гарсан Тэгсэн чинь гадаа эмэгтэй хүмүүсийн орилолдох чимээ гарсан чинь би эгчид “хүүеээ гадаа хүмүүс орилолдоод байна эгч та гараачээ" гэж хэлээд эгчийг гаргасан. ....
Тэгэхээр нь би чангаар “хүүшээ юу болсон юм бэ" гэж асуусан чинь эгч намайг үсдээд доош дарсан. Тэгсэн чинь “наадах чинь худалдагч байна шүү дээ” гэсэн чинь эгч намайг тавиад өө эгчийн дүү уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр рүүгээ гүйж орсод хаалга үүдээ бүгдийг нь түгжсэн. Би хяналтын камерын бичлэгийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр , дүү С нарын хамт үзсэн. Бичлэг дээр Э эгчийг /*******/ эгч үсдэж унагаагаад биеийн толгой хэсэг рүү өшиглөж байгаа дүрс харагдаж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: “...******* бид хоёрын хувьд Хүдэр сумын иргэдээс самар худалдаж авдаг юм. Миний хувьд бол сумын иргэдээс самар худалдаж авна харин ******* гарах зардлыг надад өгдөг байсан. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш яг цагийг нь сайн мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг Хүдэр суманд байрлах манай гэрт найз ******* нь нөхөр , эгч, гээд 4-н хүн ирсэн. ....Тэгээд Хүдэр маркет нээлттэй байхаар нь ороод дарс авах гээд байж байтал надтай хамт ажигладаг гэх нэртэй эмэгтэй надтай таарсан учир би гээс “танай ээж, аав чинь самар өнгө гээд байсан яасан юм" гэж асуусан чинь ямар нэгэн хариулт хэлээгүй гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаад дэлгүүрт орж ирээд “хөөе Х эгчээ гараад ир” гэж хэлээд намайг дуудсан. Тэгхээр би гараад очсон чинь надад “та олон хүмүүсийн нүдэнд намайг эвгүй байдалд орууллаа” гэсэн тэгэхээр нь би “яг яасан гээд байгаа юм бэ, тэглээ гээд чи намайг яг ямар зорилго чамд байгаа юм бэ” гээд уурлаад хэлсэн чинь ******* дэлгүүрээс гарч ирээд д "нутгийн хүмүүс хоорондоо муудалцах дэмий шүү дээ” гэж хэлээд хүзүүдээд тэврээд авах гэтэл тэй хамт явж байсан нэг эмэгтэй нь *******г цохиод унагаасан. Тэр үед би яг эргэж харж таарсан учир хаана нь цохисон талаар мэдэхгүй байна нэг харахад л *******гийн нүдний шил, обрушиг нь газарт уначихсан өөрөө газарт гараараа тулчихсан хамаг хувцас нь шороо болчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь би *******г босгох гэтэл эрээн хувцастай бүдүүн тайрмал үстэй /Э/ эмэгтэй *******г цохисон. Тэгсэн чинь ******* босч ирээд үсдээд байхын нь миний хувьд харсан. Тэрнээс цааш би хараагүй. Ийм л зүйл болсон. Тухайн явдал маш хурдан болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...Толгой өвдөнө, ууц нуруу чилж өвдөнө, духны зүүн хэсэгт хавдсан өвчин эмзэглэл их, толгойн зүүн дээд талд хавдсан өвчин эмзэглэл их байсан тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж зөвлөгөө өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Э эгчийн нөхөр Содонбор ах над руу залгаад камер шүүгээд өг гэж хэлсэн. Хүдэр дэлгүүр дээр ирээд камерын бичлэгийг шүүгээд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд Э эгч доошоо харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд гэх эмэгтэй түүний толгой хэсэг рүү 3 удаа өшиглөж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.гийн өгсөн: “... “Хүдэр" дэлгүүр рүү эгчийн хамт орсон бөгөөд тухайн дэлгүүр дотор эгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан бөгөөд түүнтэй мэндэлтэл танай аав, ээж 2 чинь 2 тонн самарын мөнгө авч явчхаад мөнгө өгөхгүй байх юм хөгшин хүмүүс байж ямар худалч юм бэ? гэхээр дэлгүүр дотор олон хүмүүс байсан учир үг хэлэлгүй 2 рашаанаа аваад машинд тавиад буцаж дэлгүүр рүү ороод эгчийг дуудаад дэлгүүрийн гадаа гаргаж ирсэн. Тухайн үед эгч зүүн гартаа дарсны шил барьсан гарч ирсэн бөгөөд би түүнд хандан та олон хүний дэргэд юу яриад байгаа юм бэ? гэж хэлтэл тэгээд яадаг юм гээд миний баруун хөлийн булчин хэсэг рүү өшиглөөд намайг заамдаад дарсны шилээрээ цохих гэж байхад Э эгч машинаас бууж ирээд тухайн дарсны шилийг эгчийн гараас улааж авсан. Тухайн үед тай хамт явж байсан гэх эмэгтэй дэлгүүрээс гарч ирээд Э эгчийн нүүр хэсэг рүү мөргөтөл тэрээр нүдээ дараад тонгойсон бөгөөд эгч машинаас бууж ирээд болиоч гэж хэлтэл түүнийг болон Э эгчийг үсдэж дараад газар унагаасан. Э, нар газар унасан байх үед гудмаар явж байсан эрэгтэй хүн та нар болиоч гээд гэх эмэгтэйн гарыг тавиулаад Э, нарыг босгосон. Тухайн үед Э эгч миний машиныг жолоодоод эгчийг суулгаад дэлгүүрийн урдаас холдсон. Улмаар над руу дайраад дэлгүүрийн буланд шахаад явуулахгүй 6 сая төгрөгний утас, тавчгийг олж өг янхнуудаа гээд орилж, хашхираад байсан бөгөөд тухайн үед Хүдэр дэлгүүрийн худалдагч Солонго гарч ирээд болиоч гэж хэтэл түүнийг бас үсдээд газар унагаахаар нь наад хүн чинь дэлгүүрийн хүн байна гэж хэлтэл түүнийг босгосон. Солонго босоод шууд дэлгүүр рүүгээ ороод хаалга түгжсэн. , нар намайг явуулахгүй утас олж өг гээд байсан бөгөөд утсыг чинь би аваагүй гэж хэлтэл чамтай хамт явж байсан 2 хүүхэн аваад явсан чи олж өг гээд машин руугаа чихээд оруулсан намайг машиндаа оруулчхаад дэлгүүр рүү орох гээд цохиж байхад нь би зугтаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 53- 54 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Б 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 409 дугаартай шинжээчийн “...ийн биед тархи доргилт дух хацарт хавантай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 61- 62 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Б 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 441дугаартай шинжээчийн “...*******гийн биед баруун чихний омог урагдсан шархтай, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 97-99 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас /,
ээс гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 109-114 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 64-65, 74 дүгээр хуудас/, зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч ээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас 964.480 төгрөгийн нэхэмжлэж байгаа боловч шүүхэд гаргаж ирүүлсэн баримтыг үндэслэн 464480 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр завсарлах 10 минутын хугацааг авч хохирогч т 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 дэхь хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.
Улсын яллагчаас .... Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300.000 төгрөгөөр торгох саналыг гаргав.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, хойшид гарах эмчилгээний зардлыг төлөх талаар шүүхэд мэдүүлж байгаа гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харъяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 464480 төгрөгийг хохирогч т гаргуулж олгохоор шийдвэрлэснийг шүүхийн шатанд 500.000з төгрөг төлж барагдуулсныг дурьдсугай.
6. Хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршгаас шалтгаалах зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ