Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

 

 

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр                           2023/ШЦТ/103                         Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Хохирогч ******* /цахим/

Шүүгдэгч А.Насанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар Дэнжийн 4-13 тоотод оршин суух,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,  регистрийн дугаар *******, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч А.Насанбаяр 2022 оны 12 дугаар сард Дорнод аймгийн зарын цахим хаягт иргэн *******ын “өвс авна”гэсэн зар оруулсны дагуу фейсбүүк чатаар холбогдож “өвс авах юм уу 1000 боодол өвс ачаатай байна, зээлээр ав” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч *******ыг төөрөгдөлд оруулж, эхнэр ******* Хаан банкны   дугаартай дансаар 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 01 дүгээр сарын 30-ны хооронд 12,200,000 төгрөгийг 24 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Насанбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед тоглоомд донтчихоод тоглох гээд мөнгө авсан.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэрэг минь гайгүй шийдэгдвэл ажил хийж төлнө надад хохирол төлөх эд хөрөнгө байхгүй гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өвс авна гээд Дорнод аймгийн фейсбүүк групп дээр зар тавьсан байсан. Гэтэл 12 сард чат бичсэн байсан 01 дүгээр сарын 07-нд над руу залгаад 1000 боодол өвс байна. Би таван толгойд очиж ажил хийх гэж байгаа чи авах уу? гэсэн тэгээд би мөнгө муу байна гэтэл зээлээр өгчихье гэсэн. Тэгээд дараа нь мөнгөө өгөөрэй гэсэн. Тэгээд над руу 1.000.000 төгрөг шилжүүлчих бензиний мөнгө гэсэн. Тэгээд би шилжүүлсэн. Түүнээс хойш янз бүрийн шалтгаанаар 24н удаагийн 12.200.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Миний бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй болгосон гомдолтой байна гэв.

 

Хохирогч *******ын “...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр цахим орчинд өөрийн ашигладаг гэх нэртэй фейсбүүк хаягийн чат хэсгээсээ 2022 оны 12 дугаар сард байх Дорнод аймгийн зарын цахим хаягт “Өвс авна” гэсэн зар оруулж байсан юм. Тэгсэн миний фейсбүүк хаягийн чат руу гэх нэртэй фейсбүүк хаягийн чатаас “Сүхбаатар өвс байна шүү” гэсэн зурвас илгээсэн байсан. Тэгээд тухайн чатын хариуд “ямар үнэ ханштай өвс байгаа юм бэ” гэж асуусан. Тэгсэн тухайн хүн 12,000 төгрөгт зарж байна гэж хэлсэн. Тэгээд би “наад өвс чинь үнэтэй байна, би Дундговь аймагт авах гэж байгаа юм” гэж бичээд үлдээсэн байсан юм. Тэгсэн тухайн хаяг болох гэх нэртэй фейсбүүк хаягийн чатаас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр миний фейсбүүкийн хаяг руу видео калл хийж яриад “өвс авах гээд байгаа юм уу?, одоо Сүхбаатар аймагт 1000 боодол өвс ачаатай” байна гэж хэлсэн. Би тухайн үед нь мөнгө төгрөгийн боломж алга байна гэж хэлсэн чинь “өвсөө зээлээр ав” гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнээс 1000 боодол өвсийг нь зээлээр худалдаж авахаар харилцан тохиролцож өөрийн Хаан банкны дугаарын данснаас 24 удаагийн гүйлгээгээр 12,200,000 төгрөгийг У. гэх хүний данс болох гэсэн данс руу шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлж байх үедээ гүйлгээний утга хэсэгт “өвс Дундговь” гэж бичиж хийсэн байгаа мөн 25 удаагийн гүйлгээгээ нэг хүний данс болох ******* дансанд хийсэн байгаа. Мөн тухайн хүнээс 1000 боодол өвс худалдаж авахдаа 1 боодол өвсийг нь 10,000 төгрөгт худалдаж авахаар тохиролцсон юм... Би тухайн хүнийг урьд өмнө харж байгаагүй нэрийг нь мэдэхгүй өөрийгөө Насаа л гэж хэлсэн. Тухайн хүнтэй фейсбүүк чатаар харилцаж байсан мөн видео дуудлага хийж нэг удаа залгасан. Тухайн хүн нь шардуу царайтай туранхай 35-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Надад хэлэхдээ тоот дансыг манай эхнэрийн данс гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 х/, 

 

 Гэрч ******* “...Би уг дугаарын дансыг эзэмшдэг. Одоо уг дансыг ашиглаж байгаа. 2022 оны 12 дугаар сарын 15-ны үеэр өөрийн барьж байсан гар утсаа эвдчихээд нөхөр Насанбаярын 2 сим карт уншдаг утсанд нь өөрийн 86873332 дугаартай сим картаа хийж байсан юм. Тэгээд манай нөхөр Насанбаяр нь миний мобайл банкаар нэвтэрч миний дансыг ашиглаж байсан. 2023 оны 02 дугаар сарын эхээр цагдаагаас яриад таны данс руу ямар учиртай мөнгө орсон юм бэ гэж ярихаар нь Насанбаяраас асуухад “интернэтээр покер тоглож олсон мөнгө юмаа” гэж хэлж байсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сараас эхлээд өөрийн сим картаа аваад өөр утсанд хийгээд өөрөө барих болсон... Сүүлд цагдаагаас ярихаар нь мэдээд асуухад эхлээд “цахимаар покер тоглоод хожсон юм” гэж байснаа бүр сүүлд “би өвс зарна гэж хэлээд, хүнээс мөнгө авсан юмаа” гэж хэлсэн... Тухайн мөнгөнөөс хүнсний юм дэлгүүрээс авсан. Өөр ямар нэгэн зүйлд зарцуулсан зүйл байхгүй. Өөрөө хэлэхдээ тоглоод алдсан гэж хэлж байсан... Ер нь гар утсаараа покер тоглодог болоод 1 жил гаран болж байна. би болиулах гээд уурлаж, гуйж ч үзсэн. Мөнгө орж ирвэл л утсаараа покер тоглоод байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/,

 

******* Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-34 х/,

 

 ******* Хаан банкны дугаарын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35 х/,

 

Яллагдагч А.Насанбаярын “...2022 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. гэх фейсбүүк хаягаас Дорнод аймгийн групп дээр “өвс авна” гэж зар оруулсан байсан. Тэгээд би энэ хүнд өвс зарна гэж мөнгө авч болох юм байна гэж бодоод 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн гэх фейсбүүк хаягаас гэх хаяг руу “өвс авах юм уу?” гэж чат бичсэн. Тэгсэн гэх хаягаас “авна” гэхээр нь би видео чатаар залгаж “Сүхбаатар аймаг дээр яг одоо 1000 боодол зарах гэж байгаа өвс ачаатай байна” гэж ярихад тэр хүн “би Дундговь аймагт байдаг” гээд ярилцаад Дундговь аймагт ачаад аваад очвол 1 боодол өвсийг 12,000 төгрөгөөр зарахаар ярьж тохиролцсон. Тэгээд миний зарах өвс ачаатай бэлэн байгаа одоо Сүхбаатар аймгаас шууд хот руу гараад хотоос Дундговь аймаг руу хүргэж өгнө гэж хэлээд түлшний мөнгө хэрэгтэй байна гээд 1,000,000 төгрөг шилжүүлчих гээд тэр хүнд эхнэр гийн тоот дансыг явуулсан юм. Тухайн үед манай эхнэрийн сим карт миний утсанд байсан болохоор би эхнэрийн дансаа явуулсан юм. Тэгээд би уг мөнгөөр гар утсаар интернэтээр покер тоглоод үлдсэнээр нь хүнсний юм аваад үрж дуусгасан. Маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дахиж гэх хүн рүү яриад “би Налайхад ирчихлээ, хот орж ажил амжуулаад 2-3 хоногоос Дундговь руу гарах гэж байна, гэртээ тавилга авах гэсэн чинь мөнгө дутаад байна” гэж хэлээд 400,000 төгрөг, дараа нь 800,000 төгрөг шилжүүлж авсан. Эдгээр мөнгөнүүдээр бас интернэтээр покер тоглоом тоглоод алдсан. Тэгээд маргааш нь Налайхаас гарлаа гээд түлшний мөнгө, ар гэрт гачигдал гарлаа гээд мөнгө авсаар байсан. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл би уг хүнд өвс зарна гэж худал хэлж нийт 24 удаагийн гүйлгээгээр 12,200,000 төгрөг авсан. Уг 12,200,000 төгрөгөөр гар утсаараа интернэт покер тоглоод үлдсэн багаар нь дэлгүүрээс идэж уух, хоол хүнсний юм аваад үрж дууссан... Надад бусдад зарах 1000 боодол өвс байгаагүй. Би байгаа гэж худал хэлж тухайн хүнээс мөнгө авсан. Би интернэт покер тоглоомыг тоглоод 1 жил орчим болж байгаа юм. Тэгээд тоглоод мөнгө хожвол буцаагаад өгнө гэж бодоод өөрт байхгүй өвсийг байгаа гэж гэх хүнд худал хэлж мөнгө авч, покер тоглоом утсаараа тоглоод мөнгөө алдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 х/

 

Шүүгдэгч А.Насанбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 х/

 

Шүүгдэгч А.Насанбаярын ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 52 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулга /хх-ийн 55-57 х/

 

Шүүгдэгч А.Насанбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч А.Насанбаяр нь 2022 оны 12 дугаар сард Дорнод аймгийн зарын цахим хаягт иргэн *******ын “өвс авна” гэсэн зар оруулсны дагуу фейсбүүк чатаар холбогдож “өвс авах юм уу 1000 боодол өвс ачаатай байна, зээлээр ав” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч *******ыг төөрөгдөлд оруулж, эхнэр ******* Хаан банкны дансаар 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 01 дүгээр сарын 30-ны хооронд 12,200,000 төгрөгийг 24 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан үйл баримт нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Насанбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Насанбаяр нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******т 12,200,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч хохирлыг төлж барагдуулаагүй болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь иргэний эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг. Тухайлбал, залилах гэмт хэрэг нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх замаар хууран мэхлэх арга хэрэглэж бусдын өмч, эд хөрөнгө болон түүний эрхийг өөртөө шилжүүлэн авах байдлаар илэрдэг.

 Шүүгдэгч А.Насанбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд халдлагын зүйл нь бусдад залилагдсан эд хөрөнгө байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “...Улсын яллагчийн зүгээс зүйлчилсэн зүйлчлэлд маргаан байхгүй тохирсон байна гэж үзэж байна гэх дүгнэлтийг тус тус гаргав. 

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

 Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэйгээр үйлдэгддэг байна.

 

Шүүгдэгч А.Насанбаярын хувьд  хохирогч *******т өвс өгнө гэж худал хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгон хууран мэхэлж төөрөгдөлд оруулан эхнэр ******* дансаар нийт 12.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.

 

Прокуророос “шүүгдэгч А.Насанбаярын 2022 оны 12 дугаар сард Дорнод аймгийн зарын цахим хаягт иргэн *******ын “өвс авна” гэсэн зар оруулсны дагуу фейсбүүк чатаар холбогдож “өвс авах юм уу 1000 боодол өвс ачаатай байна, зээлээр ав” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч *******ыг төөрөгдөлд оруулж, эхнэр ******* дансаар 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 01 дүгээр сарын 30-ны хооронд 12,200,000 төгрөгийг 24 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилах гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу, цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь зохиомол байдал зориудаар бий болгож  бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх замаар хууран мэхлэх арга хэрэглэж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах байдлаар илэрдэг. Шүүгдэгч А.Насанбаярын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Халдлагын зүйл нь бусдад залилагдсан эд хөрөнгө байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байтал зохиол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирол учруулсан байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлт гаргасныг нь шүүгдэгч А.Насанбаярын зүгээс хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

         

          Шүүгдэгч ******* холбогдох дээрх хэрэг нь баримтаар хангалттай нотлогдсон, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч А.Насанбаярын хуурч мэхэлсэн уг үйлдлийн улмаас хохирогч *******т хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

Шүүгдэгч А.Насанбаярыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг худал хэлж, хуурч мэхлэн, хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан мөнгө авч хохирогчийн эд хөрөнгийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч:... Шүүгдэгч А.Насанбаярын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Насанбаяр нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн. Урьд өмнө мөн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж, ял шийтгэгдсэн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

Шүүгдэгч А.Насанбаяр нь хохирогч *******т 12,200,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, бусдад төлөх төлбөртэй зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь тохиромжгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах саналтай.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******т 12,200,000 төгрөгийн хохирол учирсан шүүгдэгчээс 12,200,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах,

Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн дүгнэлтийг гаргаж байна. гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ... Шүүгдэгч А.Насанбат нь бусдыг залилж 12.200.000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд шүүгдэгчид  ажил хөдөлмөр хийлгэж хохирогч ын хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүгдэгчид Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас гарах эрхийг хязгаарлах буюу 1 жилийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж өмгөөллийн дүгнэлтээ гаргаж байна...гэв

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хохирол төлөөгүй байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай юм.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч А.Насанбаяр нь өмнө Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.28-ны өдрийн 2021/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдох бөгөөд тэрээр энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч  А.Насанбаяр үйлдлийн улмаас хохирогч *******т 12,200,200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгч А.Насанбаяраас  гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болно.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгчид шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Насанбаярыг 1  /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ******* шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Насанбаяраас 12,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 6-21 тоотод оршин суух РД: овогт ын т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч А.Насанбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАЯРБААТАР