Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

 

2023 оны  06 дугаар сарын 13-ны өдөр                         2023/ШЦТ/112                          Баруун-Урт сум

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч

Шүүгдэгч *******,*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /*******, ******* овогт .

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын баг, тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:/, овогт .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль экологид 514,144 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн 1 дүгээр багийн нутаг “” гэх газар байх бөгөөд сумын  төвөөс зүүн урд зүгт 68 км газарт нам дор энгэр газар байв. Тус газрын хэсэг газарт газрын хэвлий хэсгийн өнгөц хэсгийг ухаж сэндийлсэн байдалтай байв. Тус хөрс хуулсан хэсгийн хойд талд 38 см урт, 30 см өргөн, 10 см гүн газрыг 6 тоогоор тэмдэглэв. Тус газрыг хурц ирмэгтэй зүйлээр ухсан шинж тэмдэгтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...6 тоогоор тэмдэглэсэн газраас ертөнцийн зүгээр хойд талд 950 метр зайд дараагийн алт олборлосон гэх газрыг *******гээр заалгаж ирэхэд 3 хэсэг газарт газрын хөрсийг сэндийчсэн байдалтай байв. Эхний ухсан газрыг Б1 тэмдэглэсэн бөгөөд 40*33 см урт, өргөнтэй, 12 см гүн ухсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Б1 тэмдэглэсэн газраас ертөнцийн зүгээр зүүн зүгт Б3 байх бөгөөд 37*40 см урт өргөнтэй, 5см гүн хөрсийг хурц ирмэгтэй зүйлээр ухаж сэндийлсэн байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10х/,

 

 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...ухагч багаж 1 ширхэг, металл хайгч 2 ширхэг байсан тул тус эд зүйлсийг гаргуулан үзэхэд Minelab үйлдвэрийн GP-7000 металл хайгч, Minelab үйлдвэрийн GP-1000 металл хайгч, ухагч /осков/ хавтгай төмөр зэргийг хураан авч эд мөрийн баримтаар тооцуулахаар тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14х/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал /хх 15х/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоол /хх 16-17х/,

 

Хүний биед үзлэг хийсэн “...*******гийн биед үзлэг хийхэд өмсөж явсан цэнхэр өмдний зүүн халааснаас цагаан өнгийн тагтай цагаан өнгийн сав байв. ...Савыг нээж үзэхэд шаргал өнгийн металл мэт 4 ширхэг зүйлс байв. Тус эд зүйлсийн жинг үзэх зорилгоор жинлэж үзэхэд 0.65 гэсэн тоо зааж байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-20х/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоол /хх 22-23х/,

 

  Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3/858 дугаартай “Сүхбаатар аймгийн 1 дүгээр багийн нутаг “” нэр бүхий 46035’35’N, 114034’23’E солбилцолтой газар нь ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй болно” гэх албан бичиг /хх32х/,

 

  Гэрч “...Тухайн өдөр би олон нийтийн цагдаа хамт байж байхад иргэнээс тус сумын 1 дүгээр баг “” гэх газраар жижиг суудлын машин өчигдрөөс хойш эргэлдээд явахгүй байна гэх мэдээлэл ирсэн. Манай суманд хууль бусаар гадны аймаг, сум, хотоос иргэд алтанд яваад байдаг учраас тухайн мэдээллийн дагуу тус сумын байгаль орчны улсын байцаагч хамт явсан. Тухайн газарт очиход Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийн гадна талд 2 хүн металл хайгчаар юм хайж байхыг хараад тухайн хүмүүс дээр очиж шалгахад хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг газар дээр нь зогсоож уг асуудлын талаар аймгийн цагдаагийн газар луу мэдэгдсэн. ...Тухайн 2 хүнээс нэг хүн нь манай аймгийн хүн байсан бөгөөд тухайн хүнийг******* гэдэг. Нөгөө хүнийг нь танихгүй. Би тухайн хүмүүсээс та нарт уг газарт ашигт малтмал олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг асууж тодруулахад бид нарт ямар нэг тусгай зөвшөөрөл огт байхгүй. Энэ газарт олон хүмүүс алт гараад байна гэсний дагуу ирсэн талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх62-63х/,

 

Гэрч “...Надад Minelab үйлдвэрийн GP-7000 загварын металл хайгч байдаг. Уг металл  хайгчийг 2016 онд шиг санаж байна Minelab гэх нэртэй металл хайгчийн үйлдвэрийн Монгол дахь гэрээт борлуулагч салбараас авч байсан...2022  оны 5 дугаар сард  металл хайгчаа  нэг удаа л хэрэглүүлчих ойрхон нэг газар алт байгаа эсэхийг шалгаж үзчихээд аваад ирье гээд гуйгаад байхаар нь өгч явуулсан. Тэгээд тэй холбоо барьж болохгүй байсан. Хэсэг хугацааны дараа холбогдоод металл хайгчаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт хураалгачихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27 х/

 

Гэрч “...Надад үзүүлсэн зураг дээрх металл хайгч нь бариул хэсгийг улаан өнгийн лентээр ороосон, бариулын дээд хэсгийг скочоор ороосон зэрэг содон шинж тэмдгээр нь өөрийн металл хайгчийг таньж байна. Би өөрийн металл хайгч багажийг 2022 оны 05 дугаар сард  д өгөөд явуулсан. Тэр үед 3 хүүхэдтэйгээ эхнэр хаяад явчихсан, санхүүгийн асуудал ихтэй ажилгүй байна гээд гуйгаад аваад явсан. Тэрнээс хойш 6 сард тэй ярихад Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт багажаа хураалгасан гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 3158 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг шаргал өнгийн металл нь алтны металл байна” гэх дүгнэлт /хх 73-74х/,

 

 Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2022/05 дугаартай “...Нөхөн сэргээлтийн зардал нь 50,000 төгрөг, 223000161 дугаартай хэргийн, хэргийн газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоход хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 180167.85 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу газарт учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэхэд 171381.5201430143*3=514,144 төгрөг байна” гэх дүгнэлт /хх 84-85х/,

 

 Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2202344 дугаартай “...0.65 грамм алтны зах зээлийн үнэлгээ 126,900 төгрөг” гэх дүгнэлт /хх 93-104х/,

 

 Яллагдагч *******гийн “...Би өмнө нь Сүхбаатар аймагт 8 жил ажиллаж амьдарч байсан учраас миний таньдаг хүмүүс, мөн манай ******* аймгийн хүмүүс Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд алт гарч байна гэсэн олны ам дамжсан сураг гараад байхаар нь тухайн газар руу Оргилтой явахаар бид хоёр хоорондоо тохиролцсон. Тэгээд би өөрийн эзэмшлийн 7000, 1000-тай металл хайгч, газар ухагч осков багажаа аваад найз Н.Энхмандахаас тухайн хүний машиныг худалдан аваад тус аймгийн төвд ирсэн.Тэгээд Оргилтой уулзаад бид хоёр 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баруун-Урт сумын төвөөс Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу явцгаасан бөгөөд гар утасны МАПС ашиглан тухайн газар руу явсан. Тухайн өдрийн орой нь хөдөө хээр хоноод Галингийн уурхай дээр очоод тухайн газрын ойролцоо нутагладаг хүмүүс Алт гарч байгаа газрын нэрийг асуугаад очсон. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед байх тэгж санаж байна******* бид хоёр 1-р баг “” гэх газарт очоод металл хайгчаа ашиглан 4 хэсэг газарт газрын хөрсийг бага хэмжээтэй ухаж байгаад 4 ширхэг хэмжээтэй алт гаргаж аваад байж байтал цагдаа нар ирээд бид хоёрын үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон.Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 154-156х/,

 

Яллагдагч*******ын “...Найз *******тэй утсаар ярихад тухайн хүн нь надаас нутаг дэвсгэрт алт ихээр гарч байна гээд хүмүүс яриад байна, үнэн юм уу хоёулаа алтанд явъя гэхээр нь тэгье, олон хүмүүс Сүхбаатар суманд алт гарч байна гээд яриад байна, тэгвэл хоёулаа явъя гээд бид хоёр хоорондоо тохиролцсон.Тэгээд ******* нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн төвд ирэхдээ Тоёото прүс-41 маркийн 5590 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн.Тэгээд бид хоёр уулзаад нутаг дэвсгэр рүү алтанд явахаар дахин ярьж тохиролцсон бөгөөд ******* нь надад металл хайгч 2 ширхэг, газар ухагч багаж /осков/, зэргийг үзүүлсэн. Тэгээд бид хоёр 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр *******гийн машинд би өөрийн машины дугаар болох 0903 СҮЭ улсын дугаарыг хийгээд Сүхбаатар сум руу алтанд явсан.*******гийн машины дугаар нь гаднын өөр дугаар байсан учраас би өөрийнхөө машины дугаарыг хийхийн бол хүмүүс мэдэхгүй байна гэж бодсондоо тухайн үйлдлийг хийсэн. нутаг дэвсгэрт яг ямар нэртэй газарт алт гарч байгааг сайн мэдэхгүй байсан учраас ******* бид хоёр гар утасныхаа GPS-г ашиглан нутаг дэвсгэрт байх Галингийн уурхай руу явцгаасан. Тэгээд бид хоёр тухайн газар руу явж байгаад замдаа төөрөөд хөдөө хээр хоносон.Тэгээд тухайн өдрийн маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ойролцоогоор 17 цагийн үед бид хоёр замдаа таарсан танихгүй хүнээс “Галингийн уурхай”-н замыг асууж байгаад тухайн уурхайн чанх хойд талд очсон.Хүмүүсийн ам дамжсан яриагаар “Галингийн уурхай”-н ертөнцийн зүгээр чанх хойд талд ойролцоогоор 1 км 500 метр яваад алт байгаа гэж байсан учраас бид хоёр тухайн газарт очсон. Тэгээд бид хоёр хоёр металл хайгчаа хоёулаа гаргаад ашиглаж тавьж үзээд газрыг хөрсийг осков багажаар ухаж 4 ширхэг жижиг хэмжээтэй алтыг олж авсан.Тэгэхэд бид хоёрын алт ухаж байсан газар руу машин ирж байхыг хараад бид хоёр багажуудаа хураагаад байж байхад тухайн машин бид хоёр дээр ирээд машинаас 2 цагдаа бууж ирсэн.Тэгээд бид хоёр тухайн хоёр цагдаа нарт үйлдэл дээрээ баригдсан.” гэх мэдүүлэг /хх 164-166х/

 

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 186 х/

 

Шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 198 х/

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 167 х/

 

Шүүгдэгч*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 196 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль экологид 514,144 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******,******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******,******* нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль экологид 514,144 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч: *******,******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******,******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******,******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан: Хэргийн газрын үзлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №3158 дугаартай дүгнэлт зэрэг болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

“Ашигт малтмалын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн”, 7 дугаар зүйлийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,  

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч : “...Шүүгдэгч ******* нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хууль бусаар алт хайх олборлох үйл ажиллагаа явуулсан нь нотлогдон тогтоогдож байх тул гэм буруугийн маргаангүй ...” гэх дүгнэлтийг тус тус  гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Ашигт малтмал хууль бусаар олборлох гэдэгт тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.

Тодруулбал, шүүгдэгч нар хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн буй орчинд хохирол учирсан гэмт үйлдлийн болон гэм хорын шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан нь байгаль орчинд хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

               Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3/858 дугаартай “Сүхбаатар аймгийн 1 дүгээр багийн нутаг “” гэх нэр бүхий 46035 35 И, 114034 23 Е солбилцолтой газар нь ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй болно” гэх албан бичиг болон иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдүүлэг зэргээр “” гэх газарт эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын хайгуул хийх, олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна.

 

               Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйл “ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн”, 10 дугаар зүйлийн 2 “ газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн ”, 5.2. “ Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.3 “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно ” гэж тус тус зохицуулжээ.

 

Дээр дурдагдсан Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн агуулгыг үндэслэвэл газрын хэвлий нь төрийн өмч, аливаа этгээд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар хуульчилсан бөгөөд энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулах нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болохыг хуульчилжээ.

 

               Прокуророос хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч *******,******* нарын Н.Энхчимэгийн эзэмшлийн 55-90 УАЕ улсын дугаартай Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж Сүхбаатар аймгийн 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт  газар ухагч багаж /осков/ 1 ширхэг, Minelab үйлдвэрийн GP-7000 металл хайгч, Minelab үйлдвэрийн GP-1000 металл хайгч зэргийг ашиглан тус газарт ашигт малтмалын олборлолт явуулсан үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******,******* нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******,******* нарын хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зүйлд зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх ял оногдуулах саналтай. Монгол орны байгаль орчинд учирсан хохирол болох 514,144 төгрөгийн хохирлыг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулах. Шүүгдэгч нарыг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.65 грамм алт, газар ухагч багаж /осков/ 1 ширхгийг улсын орлогод оруулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан приүс-41 маркийн тээврийн хэрэгслийн зэх зээлийн үнэлгээ 9,293,000 төгрөгийг, металл хайгч нарын зах зээлийн үнэлгээ 3,194,750 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах.. гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ээс: Улсын яллагчийн зүгээр *******,******* нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй тэнцэх саналыг тавьж байна. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ зүйл ангийн хувьд 1-ээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж боломж байдаг. Иймд шүүгдэгч *******д улсын яллагчийн зүгээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар тэнсэх ялыг багасгаж өгнө үү

Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан газар ухагч багаж /осков/ 1 ширхгийг мөн эд мөрийн баримтаар хураагдсан 0.65 грамм алт зэргийг улсын орлогод оруулахад зөвшөөрч байна. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх  тээврийн хэрэгслийг улсын орлого болгож хувь тэнцүүлэн гаргуулахыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ тус машиныг айлын гадаа орхисон байдаг. Тухайн айлаас 100 метр зайд алтыг хайсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан приүс-41 маркийн тээврийн хэрэгслийн зэх зээлийн үнэлгээ 9,293,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах гэсэн дүгнэлтийг дэмжихгүй байна.. гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

                                                      

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол болох 514,144 төгрөгийн хохирлыг төлөөгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч *******,******* нарын хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зүйлд зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх ял оногдуулах ...” гэх,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ээс  “Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ зүйл ангийн хувьд 1-ээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж боломж байдаг. Иймд шүүгдэгч *******д улсын яллагчийн зүгээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар тэнсэх ялыг багасгаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.2-т “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******,******* нарын хувьд мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлж, хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй боловч гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хэдийгээр шүүх хуралдаанд шүүгдэгч нар учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ч энэ нь бодит байдалд биелэгдэх боломжгүй, шүүгдэгч нар нь тогтсон эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй,  хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш даруй 1 жил гаруй хугацаа өнгөрсөн ч хохирлыг төлөөгүй байдал,  мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгож шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Шүүгдэгч *******,******* нарын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

               Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул ...явуулсны улмаас байгаль орчинд шууд учирсан хохирол 514,144 төгрөгийн хохирол учирсан болох нь Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2022/05 дугаартай “...Нөхөн сэргээлтийн зардал нь 50,000 төгрөг, 223000161 дугаартай хэргийн, хэргийн газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоход хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 180167.85 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу газарт учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэхэд 171381.5201430143*3=514,144 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд иргэний нэхэмжлэгч С.Ганбулган, шүүгдэгч *******,******* нар нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

  Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 514,144 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирол 514,144 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч тус бүрээс 257,072 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

 

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ийн “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг улсын орлого болгож хувь тэнцүүлэн гаргуулахыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ тус машиныг айлын гадаа орхисон байдаг. Тухайн айлаас 100 метр зайд алтыг хайсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан приүс-41 маркийн тээврийн хэрэгслийн зэх зээлийн үнэлгээ 9,293,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах гэсэн дүгнэлтийг дэмжихгүй байна...” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч *******,******* нар нь алт ухах санаа зорилгоор тухайн аймаг, суманд иргэн Н.Энхчимэгийн эзэмшлийн 55-90 УАЕ улсын дугаартай Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж Сүхбаатар аймгийн 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт  газар ухагч багаж /осков/ 1 ширхэг, Minelab үйлдвэрийн GP-7000 металл хайгч, Minelab үйлдвэрийн GP-1000 металл хайгч зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан хийгээд тээврийн хэрэгсэлгүйгээр тухайн газар, орон нутагт ирэх боломжгүй, зориулалтын багаж, хэрэгсэл, машингүйгээр газар ухах, шороо чулууг тээвэрлэх боломжгүй байсан буюу тухайн автомашин, зориулалтын багаж, хэрэгсэл нь уг гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан байна.

 

Шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 55-90 УАЕ улсын дугаартай Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгсэл нь Н.Энхчимэгийн эзэмшлийнх болох нь “авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар Minelab үйлдвэрийн GP-7000 металл хайгч нь Б.Түвшинсанаагийнх болох нь “...Надад Minelab үйлдвэрийн GP-7000 загварын металл хайгч байдаг. Уг металл  хайгчийг 2016 онд шиг санаж байна Minelab гэх нэртэй металл хайгчийн үйлдвэрийн Монгол дахь гэрээт борлуулагч салбараас авч байсан...2022  оны 5 дугаар сард  металл хайгчаа  нэг удаа л хэрэглүүлчих ойрхон нэг газар алт байгаа эсэхийг шалгаж үзчихээд аваад ирье гээд гуйгаад байхаар нь өгч явуулсан. Тэгээд тэй холбоо барьж болохгүй байсан. Хэсэг хугацааны дараа холбогдоод металл хайгчаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт хураалгачихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хх-н 29х/, Minelab үйлдвэрийн GP-1000 металл хайгч болох нь “...Надад үзүүлсэн зураг дээрх металл хайгч нь бариул хэсгийг улаан өнгийн лентээр ороосон, бариулын дээд хэсгийг скочоор ороосон зэрэг содон шинж тэмдгээр нь өөрийн металл хайгчийг таньж байна. Би өөрийн металл хайгч багажийг 2022 оны 05 дугаар сард  д өгөөд явуулсан. Тэр үед 3 хүүхэдтэйгээ эхнэр хаяад явчихсан, санхүүгийн асуудал ихтэй ажилгүй байна гээд гуйгаад аваад явсан. Тэрнээс хойш 6 сард тэй ярихад Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт багажаа хураалгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул авто машины үнэ 9,293,000 төгрөг болон Minelab үйлдвэрийн GP-7000 металл хайгч багажийн үнэ 2,551,500 төгрөг, Minelab үйлдвэрийн GP-1000 металл хайгч багажийн үнэ 641,250 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 6,242,875 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  0.65 гр хэмжээтэй алт, осковыг улсын орлого болгож Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч *******,*******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт , овогт нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч*******ыг  6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 5, 7 дахь хэсэгт зааснаар байгаль экологид учирсан хохирол 514,144 төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд  оруулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  0.65 гр хэмжээтэй алт, осков 1 ширхгийг улсын орлого болгож Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Н.Энхчимэгийн эзэмшлийн 55-90 УАЕ улсын дугаартай Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9,293,000 төгрөг, металл хайгчийн үнэ 3,193,750 төгрөгийг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

9.Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч,  дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР