Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                                                                                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгч А.Ц******* нарыг тус тус оролцуулан  шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д******* овогт А******* Ц*******д холбогдох эрүүгийн 2331000000073 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Баяндэмбэрэл ХХК-д ариутгагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, 22 дугаар гудамж, 098 тоотод оршин суух хаягтай, урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтооолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Д******* овогт А******* Ц******* /РД: МА******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ц******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлан үйл ажиллагаа явуулдаг Коллектив нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа найз Ө.Мөнхсаруулыг өмөөрч Г.Н******* толгой тус газар пивоны шилээр цохиж биед нь толгойн ар дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц******* мэдүүлэхдээ: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Н******* өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эхнэр П.А*******, найз Б******* хамт Коллектив бааранд 01 цагт очиж бүжгийн талбай дээр бүжиглэсэн. Гэтэл сүүлийн 3 бүжиг явах үеэр намайг бүжиглэж байхад 2 давхраас пиво манай эхнэрийн гадуур хувцас, нүүрийг норгосон. Манай эхнэр дээшээ гараад очиход 2 залуу, 1 хүүхэн пиво уучихсан зогсож байхаар нь би пиво бариад зогсож байсан цагаан куртиктэй залууг манай эхнэр А******* “...яагаад пиво над руу цацаж байгаа юм бэ” гэхэд манай эхнэрийг “...дугаараа өгчих гичий минь би хими цэвэрлэгээнд өгчихье...” гэж томорч, манай эхнэрийг доромжлохоор нь би тухайн залууг буйдан руу түлхээд унах хооронд тэнд байсан ногоон куртиктэй нэг залуу миний ард дагз руу пивоо бариад зогсож байсан пивоны шилээр цохисны улмаас миний толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.А*******гийн өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Н, найз Б******* хамт Коллектив бааранд 01 цагт очиход суух ширээ байгаагүй. Тэнд манай таньдаг У******* гэж найз хүмүүстэй явж байхад нь уулзахад Б бид хоёрт 1 хундага архи хийж өгхөд нь уусан. Манай нөхөр архи уугаагүй. ...сүүлийн 3 бүжиг явах үеэр намайг бүжиглэж байхад 2 давхраас пиво манай эхнэрийн гадуур хувцас, нүүрийг норгосон. Би дээшээ гараад очиход 2 залуу, 1 хүүхэн пиво уучихсан зогсож байхаар нь би пиво бариад зогсож байсан ногоон куртиктэй залууг “...яагаад пиво над руу цацаж байгаа юм бэ” гэхэд “...дугаараа өгчих, би хими цэвэрлэгээнд өгчихье...” гэж томорсон энэ үед манай нөхөр намайг дагаад гарчихсан тухайн залууг буйдан руу түлхэхэд пивоо бариад зогсож байсан манай нөхрийн толгой руу ууж байсан пивоны шилээр цохисны улмаас манай нөхөрийн толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б******* өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Н, түүний эхнэр А*******, нарын хамт Коллектив бааранд 01 цагт очиж бүжгийн талбай дээр бүжиглэсэн. ...сүүлийн 3 бүжиг явах үеэр манай найз А*******гийн дээрээс пиво асгарч гадуур хувцас, нүүрийг норгосон. А*******г дээшээ гарсаны дараа түүний нөхөр Н бид 2 очиход А******* цагаан куртиктай залуутай маргалдаад зогсож байсан. Цагаан куртиктай залуугаас гадна ногоон куртиктай, намхан нуруутай 1 залуу, ягаан өнгийн куртиктай, шар үстэй 1 хүүхэн байсан. Цагаан куртиктай залууг А******* “...яагаад пиво над руу цацаж байгаа юм бэ” гэхэд тэр залуу “уучлаарай, бинаад гичийгийн чинь куртикийг хими цэвэрлэгээнд өгчихье...” гэж томорход Н тэр залууг буйдан руу түлхэхэд пивоо бариад зогсож байсан ногоон куртиктай, намхан нуруутай залуу Н******* ар дагзруу пивоны шилээр цохисны улмаас толгойгоос нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ө.М өгсөн: “...бид хэд бааранд ороод 5 шил пиво захиалчихаад хоёр давхарт гараад суух гэтэл ширээ бохир байхаар нь ширээг нь цэвэрлүүлж байх хооронд захиалсан пивонууд ирсэн. Тэгээд пивоо бариад 2 давхарт зогсож байх үедээ хүнтэй ярьж байгаад шилтэй пивоо гарнаасаа алдаад унагаачихсан. Тэгтэл 2 давхарын хөмсөг дээр пивоны шил тогтоод дотор байсан шингэн зүйл нь асгараад байхаар нь гялс шил авчхаад “яг унагаах гэж байна ш дээ” гээд найзуудтайгаа яриад байсан чинь зүс үл таних эмэгтэй ирээд “чи миний пальто руу пиво асгачихлаа гэж хэлээд над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь “уучлаарай би маргааш янзлаад өгье” гэж хэлээд байж байтал найз залуу нь бололтой эрэгтэй гарч ирээд намайг заамдаж аваад түлхээд унагаасан. Тэгэхээр нь ноцолдож байгаад би босоод тухайн залууг зөрүүлээд заамдаад үогсож байтал, надтай маргалдаад байсан эмэгтэй миний үснээс зулгаагаад байсан ба хүмүүс бид нарыг салгасан. Тэгээд бид нар баарнаас гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.С өгсөн: “...манай нөхөр надад хэлэхдээ “Ажлын газраараа баар руу орсон танихгүй залуу найз руу дайраад байхаар нь найзыгаа өмөөрөөд дундуур нь орж салгах гэж байгаад хүн цохисон” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Уянгын өгсөн: “...Мөнхсаруул барьж байсан пивоо гарнаасаа алдаад унагаачихсан. Тэгтэл зүс үл танихгүй эмэгтэй бид нар дээр ирээд Мөнхсаруул руу “чи миний пальто руу пиво асгачихлаа” гэж хэлээд хэл амаар доромжлоод дайраад байхаар нь “манай найз уучлаарай гэж хэлээд зогсож байтал тухайн эмэгтэйгийн араас гарч ирсэн залуу Мөнхсаруулыг заамдаж аваал ор луу түлхэж унагаагаад дээрээс цохиод байх шиг байсан ыа тэр хоёрын хажууд Ц******* зогсож байсан. Тэгээд хүмүүс ирээд салгасан. Бид хэд баарнаас гараад зогсож байтал Мөнхсаруултай ноцолдоод байсан залуу толгой хагалчихсан байна гэж орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Н 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай “...Г.Н******* биед толгойн ар дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5-7 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /49-50 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч А.Ц******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлан үйл ажиллагаа явуулдаг Коллектив нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа найз Ө.Мөнхсаруулыг өмөөрч Г.Н******* толгой тус газар пивоны шилээр цохиж биед нь толгойн ар дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц*******ийн өгсөн мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Н******* мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.А*******гийн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б******* мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ө.М мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.С мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Уянгын мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Н 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай “...Г.Н******* биед толгойн ар дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5-7 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэргээр  шүүгдэгч А.Цогтбаярын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч А.Ц*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч А.Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.Ц******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас А.Ц*******ийн үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул А.Ц*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч А.Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч А.Ц******* нь  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ц*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул хөнгөрүүлэх нөхцөл тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

  Шүүгдэгч А.Ц******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Г.Наас хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор  бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Г.Н нь  энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай  бүрд нь  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч А.Цогтбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д******* овогт А******* Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А******* Ц*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч А.Ц*******ийг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч А******* Ц******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч Г.Н нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч А.Ц******* нь хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ