Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0083

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 11 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                        

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Э

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Гуравдагч этгээд: Д.О

                               Н.Б

                               Ж.Х

                               Б.А

                               Б.С

                               Б.О

                               Ж.Э

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П, гуравдагч этгээд Н.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээд Б.О, Б.А, Ж.Х, Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Э.аас Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаар захирамжийн Н.Б, Ж.Х, Б.А, Б.С, Б.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд Ж.Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдааны дэг зөрчиж, улмаар шүүх хуралдааныг орхин явсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд Ж.Э нар түүнийг дагаж, шүүх хуралдааныг орхин явсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

3. Нэхэмжлэгч нь иргэн Ж.Э, Ү.А нартай 2019 оны 8 дугаар сарын 20-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, /х,х-н 68-69-р хуудас/, улмаар 2019 оны 8 дугаар сарын 20-ний өдөр улсын бүртгэлийн Г-2205001566 дугаарт бүртгүүлэн,  000387940 дугаар газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /х.х-н 76-р хуудас/

4. Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Наран 16 дугаар гудамж 15 тоот хаягт байршилтай 1600701488 /өмнө нь 18639312877311/ нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 482 м.кв талбайтай газар нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205001566 дугаарт бүртгэгдэж Ж.Э, Ү.А нар нь уг газрын хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ц.Э надтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дүнд Ц.Э би тухайн газрын хууль ёсны өмчлөгч болсон билээ. Уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 487 дугаартай захирамжаар Ж.Э, Ү.А нарт өмчлүүлж, 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээ олгогдсон байдаг. Гэтэл уг газарт Н.Б нар амьдарч байх бөгөөд тэдэнд газар чөлөөлөх тухай хэлэхэд газрыг чөлөөлөөгүй учраас миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан юм.

18639312877311 нэгж талбарын дугаарт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Наран 16 дугаар гудамж 1в тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 482 м.кв талбайтай газрыг Н.Б, Ж.Х, Б.А, Б.С, Б.Онарт олгосон хэмээн 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205002865 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгож, энэ газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай захирамжаар олгосон гэсэн байна.

Баянгол дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг газрыг чөлөөлүүлэхээр Н.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт шинжээч дүгнэлт гаргаж ирүүлсэн ба Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтэд “Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд Н.Б.ийн нэр дээр 18639312877311 дугаар бүхий нэгж талбар бүртгэлгүй байна. Иргэн Н.Б 1084 м.кв талбайтай газрыг хашаалсан байх бөгөөд уг газар нь нэгж талбарын 1600701488 дугаар бүхий газартай 489 м.кв талбайтайгаар, хойд талаараа нэгж талбарын 18639312894316 дугаар бүхий газартай 487 м.кв, баруун талаараа нийтийн эдэлбэр газартай 117 м.кв талбайтайгаар тус тус давцаж байна” гэж дурьдсан.

Н.Б, Ж.Х, Б.А, Б.С, Б.О нарт тухайн газрын кадастрын зураг болон түүхчилсэн лавлагаа аль аль нь байхгүй, ямар ч газар өмчлөх хүсэлт гаргасан нотлох баримт ирүүлээгүй байтал Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 7/5523 дугаартай албан бичгээр Н.Б, Ж.Х, Б.А, Б.С, Б.О нарт тухай газрыг давхцуулан олгосон баримтуудыг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирүүлснээр Б.Э би тухайн газрыг давхардсан эрхтэй гэж ойлгож, төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаа хэмээн үзэж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан юм.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 03-08/3251 дугаартай албан бичгэээрээ “Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 16-1б тоот 18639312877311 нэгж талбар бүхий 482,12 м.кв хашааны газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар иргэн Дэлэгнямын Отгонд, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар иргэн Н.Б-д тус тус өмчлүүлсэн байна. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Газрын кадастрын мэдээллийн санд дээрх нэгж талбар нь иргэн Ж.Э.ын нэр дээр бүртгэлтэй байна. Иймд газар өмчлөлтэй холбоотой маргаантай асуудлаа “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу хууль хяналтын байгуулагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг ирүүлсний дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Уг албан бичиг болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд авагдсан нотлох баримтаар анхлан өмчлөгч нь надад газрыг худалдсан иргэд байх бөгөөд газрыг давхардуулан олгосон шийдвэр гаргаснаар миний бие нь өөрийн өмчлөлийн газараа зориулалтын дагуу ашиглах эрх маань зөрчигдөж байна.

Иймд Нийслэлийн засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай захирамжийн Н. Б, Ж. Х, Б.А, Б. С, Б. О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 16 дугаар гудамж 1б тоот хаягт байршилтай 1600701488 нэгж талбайн дугаартай гэр бүлийн хэрэгцээний 482 м.кв талбайтай газар нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205001566 дугаарт бүртгэгдэж Ж.Э, Ү.А нар нь уг газрын хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ц.Э надтай худалдах, худалдан авах гэрээний дүнд Ц.Э би тухайн газрын хууль ёсны өмчлөгч болсон.  Хууль ёсны өмчлөгч болж газар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж Г-2205001566 дугаарт гэрчилгээг шилжүүлж авсан байдаг.

Уг газар нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 487 дугаартай захирамжаар Ж.Э, Ү.А нарт өмчлүүлж 2014 оны 12 сард гэрчилгээ олгогдсон байдаг. Гэтэл уг газарт Н.Б нар амьдагч байх бөгөөд тэдэнд газар чөлөөлөх тухай хэлэхэд газрыг чөлөөлөөгүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус эзэмшигчээс газар чөлөөлөх нэхэмжлэлийг гаргасан. 18639312877311 нэгж талбайн дугаарт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 16 дугаар гудамж 1в тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 482 м.кв талбайг Б.О, Б.А, Ж.Х, Н.Б нарт олгосон гэх 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Г-2205001566 дугаарт гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор олгосон гэдэг. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг газрыг чөлөөлүүлэхээр Н.Б нарт гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж ирүүлсэн ба Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлт Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд  18639312877311 дугаартай нэгж талбай бүртгэлгүй байна. Иргэн Н.Б 1084 м.кв талбайтай газрыг хашаалсан байх бөгөөд уг газар нэгж талбарын 1600701488 дугаартай газартай 489 м.кв талбайтай хойд талаараа 18639312894316 дугаар бүхий газартай 487 м.кв бүхий баруун талаараа нийтийн эдэлбэр газартай, 117 м.кв талбай газартай тус тус давхцаж байна гэж дурдсан байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Н.Б нарт тухайн газрын кадастрын зураг болон түүхчилсэн зураг аль аль нь байхгүй. Газар өмчлөх хүсэлт гаргасан нотлох баримт байхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 7/5553 дугаартай албан бичгээр Н.Б нарт газрыг давхцуулан олгосон баримтуудыг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирсэн Ц.Э тухайн газрыг давхацсан гэж ойлгож Төрийн байгууллагыг буруутай байна гэж үзэж Нийслэлийн Засаг дарга Газар зохион байгуулах газарт өргөдөл гаргасан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 03-08/3251 дугаартай албан бичгээр  Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 16 дугаар гудамж 1б тоот 18639312877311 дугаартай нэгж талбайн 482 м.кв талбайтай хашааны газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаартай захирамж Иргэн Д.О, Нийслэлийн Засаг даргын  2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Н.Б.д тус тус өмчлүүлсэн байна. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Газрын кадастрын мэдээллийн санд дээрх нэгж талбайн Ж.Э.ын нэр дээр бүртгэлтэй байна. Иймд газар өмчлөхтэй холбоотой маргаантай асуудлаа Монгол улсад иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу “хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 16 дугаар гудамжны 1 тоот газар нь өөрөө Д.О гэдэг хүний газар байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.О гэдэг хүний газрыг тэнцүү хуваах гэсэн цохолт хийсэн байдаг. Энэ цохолт хийснийхээ дараа Ж.Э.ын газар нь  8639312877311 нэгж талбарын дугаар олгогдож захирамж нь 2004 оны 487 дугаартай захирамжаар Ж.Э.д өмчлүүлсэн байгаа. Энэ Ц.Э руу шилжихдээ нэгж талбарын дугаарыг нь өөрчилсөн байлаг.

Энэ захирамжийн он, сараар хөөж үзэхээр Н.Б захирамж 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн захирамжтай байдаг. Он сараар хөөхөөр энэ газар анх Ж..ын газар байсан. 8639312877311 нэгж талбарын дугаартай захирамжаар Баянгол дүүргийн Засаг дарга олгосон байж 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдөр энэ нэгж талбарын дугаараар Н.Б нарт гэрчилгээ олгосон байдаг. Нэгж талбарын дугаар нь өөрөө Газрын тухай хуулиар нэг газарт нэг л нэгж талбарын дугаар байх ёстой байтал нэг нэгж талбарын дугаараар дараа нь Н.Б олгосон байдаг. Энэ нь өөрөө Н.Б холбогдох хэсэг хүчингүй болох үндэслэл нь болж байна.

Мэдээллийн сангаас хариуцагч тал тайлбар өгөхдөө Н.Б гэсэн бүртгэл байхгүй Ж.Э болон Ц.Э гэсэн бүртгэл байна гэсэн. Энэ нь нотлох баримт судлахад харагдана. Мэдээллийн сангаас нэгж талбарын дугаараар болон байршлаар хайлт хийхэд  Н.Б нарт олгосон бүртгэл байхгүй гээн албан бичиг хавтаст хэрэгт байгаа. 2006 оны архивын газрын мэдээгээр Д.О нэр дээр гэж байсан. 2012 оны архивын зурган мэдээлэл нэгж талбарын дугаараар 482 м.кв талбайтайгаар Ж.Э.ын нэр дээр өмчлөх эрхтэйгээр. 2020 оны 11 дүгээр сарын зурган мэдээллээс үзэхэд эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдөж эзэмшигч нь өөрчлөгдсөн байсан.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Н.Б нарын нэгж талбарын 18639312877311 дугаартай 482 м.кв талбайн газрыг хууль зөрчин олгосон үйлдлийг тогтоож, газар давхцуулан олгосон зөрчлийг арилгаж гэрчилгээг хүчингүй болгуулах Ц.Э.ын газрын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, улсын бүртгэлд өмлөх эрхийг үнэн зөвөөр бүртгэхийг даалгах зөрчигдсөн эрхийг  сэргээж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, Хариуцагч Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамжны 1б тоотын газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн дагуу 2006 оны 9 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18639612877311 дугаар бүхий 482 м.кв талбайтайгаар иргэн Д.О.ы нэр дээр өмчлөх эрхтэйгээр, 2012 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18639612877311 дугаар бүхий 482 м.кв талбайтайгаар иргэн Ж.Э.ын нэр дээр өмчлөх эрхтэйгээр тус тус бүртгэгдсэн байна.

Улмаар иргэн Ж.Э Ц.Э ын нэр дээр эрх шилжиж, 2019 оны 10 дугаар сарын зурган мэдээлэлд нэгж талбарын 1600701488 дугаар бүхий 482 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн дагуу иргэн Н.Б газар өмчлүүлсэн байна. Улмаар шинжлэн судлахад Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамжны 1б тоотын газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны 487 дугаар захирамжийн дагуу 2006 оны 9 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18639612877311 дугаар бүхий 482 м.кв талбайтайгаар иргэн Д.О.ы нэр дээр өмчлөх эрхтэйгээр, 2012 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18639612877311 дугаар бүхий 482 м.кв талбайтайгаар иргэн Ж.Э ын нэр дээр өмчлөх эрхтэйгээр тус тус бүртгэгдсэн гэх боловч тухайн захирамжаар анх өмчилж авсан газрын хаяг Зүүннарангийн 16 дугаар гудамжны 1 тоот хаягаар гурван иргэн өмчилж авсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 тоот захирамжаар AVTOCAD-ийн программ дээрх зургаар 18639312894316 тоот нэгж талбарын дугаартай газрыг иргэн Ж.Э нь анх өмчлөхдөө С.А, Д.О Ү.А, Ү.А  нарын хамт хамтран өмчлөгчөөр өмчилж авсан байна.

Улмаар хамтран өмчлөгчөө хасуулаагүйгээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 тоот захирамжаар AVTOCAD-ийн программ дээрх зургаар 18639312876310 тоот нэгж талбарын дугаартай газрыг иргэн Д.О, С.А нь мөн газар өмчлөлийн тухай хуулийг зөрчин газар өмчилсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжаар AVTOCAD-ийн программ дээрх зургаар 18639312876310 тоот нэгж талбарын дугаартай газрыг иргэн Н.Б нь анх өмчлөхдөө хамтран өмчлөгч Ж.Х , Б А, Б О, Б С нарын хамт өмчилж авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Гуравдагч этгээд Н.Б, Ж.Х, Б.А, Б.О, Б.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Н овогтой Б миний бие гэр бүлийн хамтаар Баянгол дүүргийн 10-р хороо, Зуун наран 16-р гудамж, 18 тоот хаягтай,18639312877311 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 482 м.кв талбайтай, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07 ны өдрийн 74 дугаартай захирамжаар олгосон газарт оршин суудаг. Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд Ц.Э.ын гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн аваад уг газрын маргааныг тухайн шүүхийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Баянгол дүүргийн 10-р хороо Зүүн наран 16-р гудамж 15 тоот хаягт байршилтай 1600701488 нэгж талбарын дугаартай газартай давхцаж байгаа нь бидний буруу биш юмаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Н.Б Ж.Х Б.А Б.О Б. С нарыг тухайн газрын холбогдох бичиг баримт байхгүй гэж дурдсан байна. Хавтаст хэрэгт газар хүссэн мэдүүлэг, шийдвэр,74-р захирамжийг бид хууль ёсны дагуу авсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хавтаст хэрэгт Баянгол дүүргийн 10-р хороо Зүүн наран 16-р гудамж 16 тоот хаяг байршилтай 1600701488 нэгж талбарын дугаартай 487 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжтай Ж.Э Ү.Анэр дээрх газрын газар олгох мэдүүлэг нь 2005 онд байдаг гэтэл 2004 онд шийдвэр нь гарчихсан. Хүн хүсээгүй байхад нь өмнөөс нь шийдвэр гаргачихсан байгааг эрхэм шүүгчид анхаарна уу. Шийдвэр нь эхэлж гараад хүсэлт буюу мэдүүлэг нь сүүлд нөхөгдсөн байгаа нь энэ хэргийн цаана авлигал, албан тушаалын хэрэг байгааг үгүйсгэх аргагүй юмаа. Энэ асуудалд шүүх онцгой анхааран үзнэ үү. Өндөр настан миний газрын давхцалыг арилгаж өгнө үү.” гэжээ.

8. Гуравдагч этгээд Н.Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Н.Б нь гэр бүлийн хамтаар 8639312877311 нэгж талбарын дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 16 дугаар гудамж 1б тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний 482 м.кв талбайтай Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай захирамжаар олгосон газарт оршин суудаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлөх гэсэн нэхэмжлэлийг аваад уг газрын маргааны тухай шүүхийн хавтаст хэрэгт нотлогдсон баримтыг дүгнэж үзвэл газар давхацсан нөхцөл байдал харагддаг. Бусад газрын зураг, агаарын зургийг хараад үнэхээр энэ газар давхацсан бол  давхцалыг арилгуулах хүсэлтээ байгаа. Давхцуулж олгосон нь бидний буруу биш. Энэ хүн албан ёсоор хүсэлтээ гаргасан нь хавтаст хэрэгт байгаа. албан ёсоор энэ газрыг гэр бүлийн хэрэгцээний хүрээнд авсан гэдэг нь нотлогдсон байгаа. Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 16 дугаар гудамжны 1б тоотод байршилтай 1600701488 нэгж талбарыг дугаартай улсын бүртгэлийн Г-2205001566 дугаартай 478 тоот Нийслэлийн Засаг даргын Ж.Э, У.А нарын газартай давхацсан гэж мэдүүлдэг. Гэтэл энэ мэдүүлэх хүсэлтийг манайх гаргасан байгаа. 2004 онд Ж.Э нь газрын гэрчилгээ гарсан байхад 2005 онд хүсэлтээ өгсөн байдаг. Энэ хүнийг хүсэлт өгөөгүй байхад яагаад газар олгосон байдаг. Энэ нь газрын албаны буруу байдаг уу? Эсхүл Ж.Э гэдэг хүн танил талаараа авсан уу? энэ тодорхойгүй байдаг. Энэ хүн Ц.Э.ад газраа зарахдаа хамтран өмчлөгч нараа хасуулаагүй байдаг. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Гуравдагч этгээд Н.Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Б, Ж.Э нар ах дүүгийн харилцаатай. Н.Б Газар эзэмших тухай хууль, Монгол улсын үндсэн хуульд зааснаар 2005 онд өргөдлөө өгөөд тухайн үеийн засаг даргын захирамжаар иргэний өмчлөх ёстой газрыг авсан. Ямар нэгэн байдлаар хууль бусаар газар эзэмших эрхийг олж аваагүй энэ нь хавтаст хэрэгт нотлогддог. Ийм учраас нэхэмжлэгч яаж энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг ойлгохгүй айна Хариуцагч нь хэн байх ёстой юм тэр нь тодорхойгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11. Гуравдагч этгээд Ж.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.Э ээжийнхээ хашаанд 1996 онд 2 өнчин хүүхэдтэйгээ нүүж очсон. Миний ээж анх энэ хашааг 1990 онд эзэмших гэрчилгээтэй байхад худалдан авч байсан. Миний ээж 2 өнчин хүүхэдтэй юм чинь таллаад ав гээд анх Баянгол дүүргийн 10 дугаар хороо, зүүн наран 1б-ийн 7 тоот гэж авч байсан.

Сүүлд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 16-1б тоот болж 10 дугаар хорооны хүн ам их болж 22 дугаар хороо баригдаж 22 дугаар хороо зүүннаран 16-1б тоот болсон. Н.Б 2000 онд эхнэр нь толгойгоо модонд цохиулаад эмнэлэгт үзүүлэх гэж хотод нүүж ирээд дүү н.Долгорын хүүдээ бэлдсэн шинэ гэрийг авч ирж манай хашаанд бууя гэсэн. Буухыг хүссэн буурь дээр нь түүний үеэл дүү н.Батчимэг 4 өнчин хүүхдийн хамт байсан. Тэр өөрөө нүүчих ах нь өвчтэй, зовлонтой байна гээд хайрлахгүй нүүхийг гуйж нүүлгүүлсэн. Дүү н.Д өдийг хүртэл шинэ гэрийнх нь мөнгийг өгөөгүй гэж н.Долгор надад ярьж байсан. Н.Б гэрийг анх “А” талд ээжийн газар дээр анх буугаад 3 жил болсон гэтэл бохир үнэртээд байна гээд “Б” тал болох миний газар дэр буусан. Хамгийн гол нь “А” болон “Б”-г голоор нь хамар хашаа татаагүй болохоор том харагддаг, хэмжээд үзэхээр “А”, “Б” гэсэн 2 айлын газар байдаг. Хэзээ “В” газар байхгүй.

Гэтэл манай нойл дүүрээд дахиж нойл ухах гэтэл хэл ам хийсэн. Н.б, түүний эгч н.Н, н.Н.ын хүү н.Б бид 4 дүүргийн газрын албанд архив шүүлгэхэд Н.Б газартай холбоотой бичиг баримт байгаагүй. Сүүлд дахиж очиход Н.Б давхацсан бичиг байсан  тухайн үед Баянгол дүүргийн газрын албанаас Н.Б бичиг баримт бичиг хуурамч бүртгэлгүй байсан учир бид 2 өргөдөл бичиж газрын албанд өгсөн. Өргөдөлд “Н.Б миний газрын бичиг баримт давхацсан учир хүчингүй болгож өгнө үү” гэж бичсэн. Би мөн “Н.Б гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэж өргөдөл бичиж хоёулаа гарын үсгээ зурж өгсөн. Архив шүүлгэхэд тэр хоёр өргөдөл гарч ирэхгүй байгааг маш их гайхаж байна. Н.Б манайд орж ирээд би муухай юм хийжээ. Дахин төлөвлөлт эсхүл зарахаар болбол ах нь нүүгээд явна гэсэн. Тэр үгэнд итгэж олон жил хашаандаа байлгасан. Ж.Э миний өмч болох 482 м.кв хашаанд кадастрын зургийн дагуу хэмжилт хийхэд илүү газар байхгүй гэж гарсан.

Н.Б кадастрын зураг хийлгэх гэж мэдрэгч тавиулахад илүү газар байхгүй гэж хэлсэн /Би хажууд нь байсан болно/. 2020 онд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хэмжилт хийхэд илүү газар Н.Б байхгүй байсан. Иймд манай хашаанд гуйж буучхаад ийм муухай зүйл хийнэ гэж бодсонгүй. Та бүхэн холбогдох бичиг баримтыг сайн нягталж үнэн зөвийг олж газрыг минь чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ц.Э.ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Э нь худалдан авсан газар нь 2005 онд иргэн Н.Б нарт давхардуулан олгосноос өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж маргаж байна.

Хавтаст хэргийн 187-229-р хуудсанд авагдсан баримтуудаас үзэхэд анх уг газар нь Баянгол дүүргийн 10-р хороо, 9Б гудамжны 7 тоот гэсэн хаягтай, нийт 964,27 м2 газартай байсан бөгөөд Д.О болон түүний охин Ж.Э,  Ү.А, Ү.А, ач хүү С.Анарын хамт амьдарч байжээ.

Улмаар уг газрыг тэнцүү хувааж өмчлөхөөр болж /хүсэлтэд тэнцүү хувааж гэж бичсэн байна/, Баянгол дүүргийн Засаг даргад 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  Зүүн нарангийн 16-р гудамжны тоот гэсэн хаягаар Д.Отгон, ач С.Анхбаярын хамт /маргаж буй газар/, 1 тоот гэсэн хаягаар /кадастрын зураг нь гэсэн хаягтай/ Ж.Э, Д.О, Ү.А, Ү.А, С.А нар өмчлөхөөр хүсэлт гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжаар Зүүн нарангийн 16 дугаар гудамжны тоот 482.13 м2 газрыг /маргаж байгаа газар/ иргэн Д.О, түүний ач хүү С.А нарт /хавсралтын 168-д/, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 1 тоот 482.14 м2 газрыг иргэн Ж.Э, Д.О, Ү.А, Ү.А, С.А нарт /хавсралтын 172-р хуудас/ гэр бүлийн зориулалтаар өмчлүүлж, гэрчилгээ олгожээ. /1-р х.х-н 7-8-р хуудас/

Иргэн Н.Б нь Баянгол дүүргийн Засаг даргад хандан 2005 оны 2 дугаар сарын 20-ний өдөр эхнэр Ж.х охин Б.А, охин Б.О, хүү Б.С нарын хамтаар Баянгол дүүргийн 10-р хорооны 16-р гудамжны 1б тоот хаягаар газар өмчлөхийг хүссэн өргөдлийг гаргажээ. /1-р х.х-н 200-206-р хуудас/

Энэ нь иргэн Д.О, С.А нарын /одоо маргаж байгаа/ газартай давхцаж хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан 2005 оны 3-р сарын 10-ны өдрийн газрын байршлын кадастрын зургаас харагдаж байна. /1-р х.х-н 207-р хуудас/

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар /хавсралтын 70-д/, Н.Б, Ж.Х, охин Б.А, охин Б.О, хүү Б.С нарт Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 1 тоот 482,13 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн /нотлох баримын 90-92-р хуудас/ нь 2004 онд иргэн Д.О, түүний ач хүү С. нарт өмчлүүлэхээр, 2012 онд газрын кадастрын мэдээллийн санд Ж.Э өмчлөгчөөр бүртгэгдсэн, одоо нэхэмжлэгч Ц.Э.ын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд гуравдагч этгээд Н.Б нарын нэр дээр кадастрын нэгдсэн санд бүртгэл байхгүй, тухайн газар нь нэгж дугаар олгогдоогүй байна.

Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3242 тоот /х.х-н 89-100-р хуудас/, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/848 тоот /х.х-н 233-235-р хуудас/ албан бичгүүдээр ирсэн лавлагаанд маргаж буй газар нь 2006 оны 9 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 18639312877311 дугаар бүхий 482 м2 талбайтайгаар иргэн Д.Отгоны нэр дээр өмчлөх эрхтэй бүртгэгдсэн байна.

Харин 2012 оны 2 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын өмчлөгчийн мэдээлэл өөрчлөгдөн Ж. 2019 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын дугаар болон өмчлөгчийн мэдээлэл өөрчлөгдөн нэгж талбарын 1600701488 дугаар бүхий 482 м2 талбайтайгаар иргэн Ц.Э.ын нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй байна гэжээ.

Хавтаст хэрэгт улсын бүртгэлийн ерөнхий газрын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанд гуравдагч этгээдүүдийг Зүүн нарангийн 16-р гудамжны тоотод оршин суудаг гэж /х.х-н 35-39-р хуудас/, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мэдүүлсэн мэдүүлэгт Зүүн нарангийн 16- гэсэн хаягаар, түүнд хавсаргасан кадастрын зургийг 1в гэж тэмдэглэсэн байх бөгөөд /х.х-н 78-79-р хуудас/ анхаасаа уг газарт гэсэн хаяг огт байхгүй, Ц.Э.ын худалдаж авсан газартай давхардсан байсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээлэл, түүнийг сансрын зурагтай давхцуулсан бадлыг харуулсан зураг /1-р х.х-н 90-100/, шинжээчийн дүгнэлтэд “Үүнд: Иргэн Н.Б 1084 м.кв талбайтай газрыг хашаалсан байх бөгөөд уг газар нь нэгж талбарын 1600701488 дугаар бүхий газартай 489 м.кв талбайтайгаар, хойд талаараа нэгж талбарын 18639312894316 дугаар бүхий газартай 478 м.кв, баруун талаараа нийтийн эдэлбэр газартай 117 м.кв талбайтайгаар тус тус давхцаж байна” гэсэн дүгнэлтээс харагдаж байна. /нотлох баримтын 125-127-р хуудас/

Өөрөөр хэлбэл одоогийн Зүүн нарангийн 16-р гудамж, тоот хаягийг гуравдагч этгээд өөрөөр нэрлэн төрийн байгууллагад ханджээ. Гуравдагч этгээдүүдийн иргэний үнэмлэхний хаяг 1 тоотоор гарсан байжээ. /х.х-н 60-62 хуудас/

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаар захирамжийн Н.Б, Ж.Х, Б.А, Б.С, Б.О нарт холбогдох хэсэг нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн Баянгол дүүргийн Засаг дарга /газрын алба/ Н.Б түүний гэр бүл тухайн газрыг өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нягтлан шалгалгүйгээр, өмчилж авахаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эсэхийг хянаж үзэлгүйгээр Нийслэлийн Засаг даргад материалыг хүргүүлэн мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх зааснаар захирамж гаргуулсан нь нэхэмжлэгч Ц.Э.ын газар өмчлөх эрхийг зөрчсөн байх тул мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаар захирамжийн Н.Б, Ж.Х, Б.А, Б.С Харин гуравдагч этгээд Н.Б, Ж.Х, Б.А, Б.С, Б.О нар нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан гэж үзэж, гомдол гаргахад уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс үзлэг хийсэн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаар захирамжийн Н.Б, Ж.Х, Б.А, Б.С, Б.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид ологосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

   

ШҮҮГЧ                                                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ