| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/87 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/87
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин
Улсын яллагч Б.Сүрмандах,
Шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* О холбогдох эрүүгийн 2331000000057 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, элчит тэрэгний засварчин мэргэжилтэй, “ ” ХХК-д харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,******* овогт ******* О /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Б*******ийн өгсөн: “... Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр найз гийн гэрт байж байсан чинь өдрийн 15 цаг өнгөрч байхад О гэж залуу над руу залгаад “манай гэрт хүрээд ирээч" гэсэн тэгхээр нь би ‘яах гэж байгаа юм гээд асуухад “зүгээр манайд хүрээд ирээ” гэж хэлсэн тул би гийн хамт О гэрт 17 цагийн үед очсон чинь О нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авчихсан байсан. Тухайн архийг нь , О, Б /О эхнэр/ бид дөрөв хувааж уусан. Миний хувьд архи талдаа орж байхад унтаад өгсөн бөгөөд унтаж байхал О миний нүүр хэсэг рүү өшиглөж байсан өшиглүүлснийхээ дараа би ухаан балартаад нэг сэрсэн чинь үүдний амбаарт би хэвтэж байсан ба цагдаа эмнэлэг ирээд намайг эмнэлэг рүү авч яваад миний зүүн хөмсгөнд 3-4 оёдол хийлгээд дараа нь цагдаа дээр авч ирсэн. Цагдаа дээр ирээд би цагдаа нарт "ямар нэгэн гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж хэлээд гараад явсан. Үүнээс хойш миний бие өвдөөд өнөөдөр л гэхэд түргэн тусламжийг 2 удаа дуудаж эмчилгээ хийлгэсэн. Би согтуу байсан учир гомдол саналгүй гээд хэлсэн байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 06 дугаар хуудас/,
“...Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр найз гийн гэрт байж байсан чинь өдрийн 15 цаг өнгөрч байхад О гэж миний танил залуу над руу залгаад “манай гэрт хүрээд ирээч” гэсэн тэгхээр нь би “яах гэж байгаа юм” гээд асуухад “зүгээр манайд хүрээд ирээ” гэж хэлсэн тул би гийн хамт О гэрт 17 цагийн үед очсон чинь О нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авчихсан байсан. Тухайн архийг нь , О, Б /О эхнэр/ бид дөрөв хувааж уусан. Миний хувьд архи талдаа орж байхад унтаад өгсөн бөгөөд унтаж байхад О миний нүүр хэсэг рүү өшиглөж байсан өшиглүүлснийхээ дараа би ухаан балартаад нэг сэрсэн чинь үүдний амбаарт би хэвтэж байсан ба цагдаа эмнэлэг ирээд намайг эмнэлэг рүү авч яваад миний зүүн хөмсгөнд 3-4 оёдол хийлгээд дараа нь цагдаа дээр авч ирсэн. Цагдаа дээр ирээд би цагдаа нарт “ямар нэгэн гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй” гэж хэлээд гараад явсан. Үүнээс хойш миний бие өвдөөд байсан. Өвдөөд гэртээ хэвтэж байхад манай найз гэрт ирээд миний байгаа байдлыг хараад “цагдаагийн байгууллагад ханд” гэж хэлсэн учир би цагдаагийн байгууллагад хандах болсон юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч гийн өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Б*******ийн гэрт очиход эхнэрийнхээ хамт байсан. Бид нар ойр зуурын зүйл ярингаа эхнэртэй нь хамт 1 шил архи хувааж уугаад суусан. Гэтэл Б******* надад хэлэхдээ “миний нүд чинэрч өвдөөд байна. Намайг О 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цохисон...” гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад цаг алдалгүй өгсөн дээр гэж зөвлөөд бид цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.гийн өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гэртээ найз Б*******ийн хамт 2 шил 0.75 литрийн архи уугаад байж байгаад тасарчихсан байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь О гэрт унтаж байсан бөгөөд Цагдаагийн алба хаагч нар ирээд намайг аваад явсан. Надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ийн өгсөн: “...Би Сэлэнгэ аймаг сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг ******* тоотод өөрийн нөхөр О, 2 хүү болох , нарын хамт амьдардаг юм. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тухайд нөхөр О бид хоёр гэртээ амраад байж байтал гаднаас Б*******. нар орж ирсэн. Яг хэдэн цагт орж ирсэн талаар би мэдэхгүй байна. Тэр хоёр гэрт орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн савалгаатай Хараа нэртэй архитай орж ирээд манай нөхөр бид хоёрыг босгоод хамт уусан. Ууж байх үед Б******* орны хажууд хэвтээд дээд доош хөрвөөгөөд байсан ба манай нөхөр О Б*******ийн нүүр хэсэг рүү нь цохиод, өшиглөөд гэрээс чирч гаргаад г мөн гэрээс гаргаад үүдээ дотроос нь түгжээд бид хоёр хэвтэж байхад цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 95 дугаартай: “...С.Б*******ийн биед хөмсөг, зовхинд цус хуралт, няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээор хуудас/,
Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай хтой баримт:
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 209 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-41 дүгээр хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт //хх-ийн 46 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчим Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, ******* тоот өөрийн гэртээ хамт архи ууж байсан С.Б*******ийг эхнэртэйгээ хардаж хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөмсөг, зовхинд цус хуралт, няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг,гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч С.Б*******ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант хтой байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч С.Б*******ийн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн /хх-н 49,86 дугаар хуудас/ шүүгдэгч ******* энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ , гэмт хэргийн шинж чанар,хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал мөн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзэж 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* От 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200,000 /нэг сая хоёр зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ