| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/88 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/88
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******д холбогдох 2309000000246 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ****аймгийн ** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *** сумын ерөнхий 1 дүгээр сургуулийн багшаар ажиллаж байгаа, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** аймаг, ******* сум, 1 дүгээр баг, **** тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ******* Т, РД://,
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн физик электроникс мэргэжлээр 2008 онд төгссөн гэх ******* дугаартай тусгай зөвшөөрөл, эрх олгосон дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын нэрэмжит бүрэн дунд сургуулийн багшаар 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс ажилласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ийн өгсөн: “...хуурамч дипломтой талаар мэдэхгүй. Сая л тийм зүйл сонслоо. 2020 оноос хойш одоог хүртэл ажилласан байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ажилч хөдөлмөрч үг дуу цөөтэй, зан араншингийн хувьд сайн хүн байгаа. Ажил мэргэжилдээ хандах хандлага нь сайн...” гэх мэдүүлэг /152 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн: “...Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бух их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин Е313 программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л багтдаг юм. Дээд удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын юм. *******дөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн: “...Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэт мэдэгдхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтийн бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн дипдом байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн: “...зөрчлүүдийг ЕSIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн: “...*******дөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжгэй тлт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тх замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Илтэд хуурамч дипломтой буёдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/446 дугаар тушаал /хх-ийн 07-10 дугаар хуудас/,
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” А/87 дугаар тушаал /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
******* сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцу /хх-ийн 13-37 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймаг, ******* сумын Б.Ринчений нэрэмжит бүрэн дунд сургуулийн захирлын 2020 оны “Т.******* багшаар түр авч ажиллуулах тухай” Б/25 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 89, 118, 125 дугаар хуудас/,
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Физик технологийн сургуулийн ******* дугаартай дипломын хуулбар /хх-ийн 90-91, 128-129 дүгээр хуудас/,
Улсын багшийн их сургуулийн ректорын 1999 оны 295 дугаар тушаал /хх-ийн 108-110 дугаар хуудас/,
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Физик технологийн сургуулийн захиралын 2008 оны 18 дугаартай захирамж /хх-ийн 115-117 дугаар хуудас/,
Цалингийн картанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 119 дүгээр хуудас/,
Харилцах дансны харилцагчийн ху /хх-ийн 131-137 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримт
Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 105 дугаар хуудас/,
Цалингийн карт /хх-ийн 111-114 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 122 дугаар хуудас/,
Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 124-125 дугаар хуудас/,
Татвар төлсөн лавлагаа /хх-ийн 140 дүгээр хуудас/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 143-146 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн физик электроникс мэргэжлээр 2008 онд төгссөн гэх ******* дугаартай тусгай зөвшөөрөл, эрх олгосон дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын нэрэмжит бүрэн дунд сургуулийн багшаар 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс ажилласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинэчлэн судалсан баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.******* “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлзэж маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчоор тогтоогдсон ээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Т.******* бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч *******ас 2020 оны 09 дүгээр сараас хойш багшлах ажлыг хийж гүйцэтгэж авсан 35.396.000 төгрөгийн цалинг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж улсын орлого болгох тухай санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэхэд эргэлзээтэй байгаа тул хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно. Учир нь шүүгдэгч ******* 2020 оны 09 дүгээр сард 2008 онд төгссөн гэх ******* дугаартай тусгай зөвшөөрөл, эрх олгосон дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* сургуульд технилогийн багшаар ажилласан тогтоогдож гэм буруутайд тооцсон хэдий ч багшлах боловсон хүчин дутмагаас өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд явж байгаа, мөн энэ мэргэжлээрээ 2020 оны 09 дүгээр сараас хойш эчнээ сургалтаар дахин суралцаж байгаа зэрэг байдлаас үзэхэд гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж ажиллаж авсан цалин хөлс 35.396.000 төгрөгийг шүүгдэгч *******ас хурааж улсын орлого болгох нь эргэлзээтэй байна гэж шүүх үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтай шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлан прокурорын дүгнэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Т.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно
Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******* дугаартай дипломын хуулбарыг хэрэгт хавсарган хадгалах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж ажиллаж авсан цалин хөлс 35.396.000 төгрөгийг шүүгдэгч *******ас гаргуулах саналыг хангахгүй буюу шийдвэрлээгүй орхисныг дурьдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******* дугаартай дипломын хуулбарыг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ