Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Б.Номин,

Улсын яллагч                       Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч       С.Сувдаа,

Шүүгдэгч                                  ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А ” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2231004650038 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсро лтой, жолооч мэргэжилтэй, сумын ерөнхий боловсролын ******** жижүүр ажилтай, ам бүл ***эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, сум, * дүгээр баг, ***оотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт ******* *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 20-ны хооронд ****аймгийн ****умын *** дугаар баг, *** тосгоны “Гучин тавын ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 11.968.973  төгрөгийн хохирол,  хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний үеэр  өөрийн ажлын зав чөлөөгөөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “Гучин тавын ам” нэртэй газарт Т******* гэж хүний техникийг гуйж хууль бусаар алт олборлож байгаад баригдсан. Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан  гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Б******* өгсөн: “...Ерөө сум нь 2022 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний үеэр Бугант тосгоны гэх хүн ирээд дуудаад энд хүрээд ирээч уурхай гаргах гэж байгаа юм гэсэн. Энэ хүмүүсийг хариуцаад ажиллаад өг гэхээр нь ирсэн. , , Г*******бид нар бөөндөө ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоог хүртэл ажиллаж байна. Намайг энэ газарт ирснээс хойш өнөөдөр энд байгаа 3 экскаватороос 1 нь ажилладаггүй, 2 экскаватор нь ажилладаг юм. Өнөөдөр бид нарын ажиллаж байсан талбайгаас өөр газарт олборлолт хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

.“...Миний мэдэж байгаагаар тухайн үед мэдүүлэгтээ дурьдаж байсан гэх хүн миний таньдаг ******* ах байгаа юм. Би тухайн үед тэр газарт байгаа хүмүүсийг хариуцаад ажиллаач гэхэд нь өөрийн төрсөн ах Т*******ийн техник хэрэгслүүдийг хариуцаж тэр газарт байсан юм. Түүнээс ямар газарт ашигт малтмал олборлож тухайн газарт ямар зөвшөөрөл бичиг баримт байгаа эсэхийг сайн мэдээгүй юм. Миний ойлгосноор буюу ******* ах манай ах Т*******ийн техник хэрэгслүүдийг түрээслэж авсан юм билээ тэгээд намайг тэр газарт техник хэрэгслүүдийн аюулгүй байдлыг хангаад тэр газарт байж бай гэсний дагуу би тэр газарт очиж байсан юм. Миний мэдэж байгаагаар тухайн газарт буюу ******* ах 2 удаа угаалт авна гэж байсан би техник хэрэгслүүдээ хариуцаж байсан болохоор угаалт юманд нь огт оролцдоггүй юм. Тэр үед угаалт авсан юмуу аваагүй юмуу мэдэх юм алга. Дараа нь угааж болохгүй байна алт угаах төхөөрөмжийг шалгаж гагнуурын ажил хийлээ гэж ярьж байсан. Тухайн үед оператор , , туслах ажилчин , , гэх ах бид нар байсан юм. ...Би тэр газарт очисноос хойш цалин авсан зүйл байхгүй...намайг тэр газарт очсоноос хойш хоёр өдөр тухайн газрын ойролцоо байсан өмнө ашигт малтмал олборлож байсан шороон овоолго үүссэн газарт тухайн газрын шороон овоолгын хэсгийг тэгшлэх байдлаар ажиллаж байгаад газар нь хөлдөөд техник эвдэрч гэмтээд явахгүй байсан юм. Тэгээд үйл ажиллагаагаа түр зогсоогоод байж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч гийн өгсөн:  “...би энэ газарт хамт оператор хийж байгаа Г******* гэх хүнтэй хамт энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирж ажиллаж байна. Фэйсбүүк зарын дагуу сарын 2.500.000 төгрөгөөр экскаваторын оператор хийхээр болоод аман байдлаар тохироод ажиллаж байна. Намайг ирэхэд экскаватор нь эвдэрчихсэн байсан. Тэгээд би янзлаад өчигдөрөөс эхэлж ажиллаад усан буу байрласан газрын урдах хэсэгт хуулалт хийж усан буугаар угаасан. гэж хүний кэмп гэсэн би ерөөсөө харж байгаагүй. Цогбадрах гэж хүн ерөнхийдөө хариуцдаг. Намайг ирэхэд 4-5 хүн байсан. Намайг ирэхэд ажиллаж байгаагүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Г*******ийн өгсөн: “...би энэ оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс экскаваторын оператороор ажиллаж байна. Би гэх хүнтэй зарын дагуу 98-аар эхэлсэн дугаараас миний 99471451 дугаар луу энэ оны 10 сарын 06-ны залгаж оператороор ажиллах уу цалин 2.500.000 төгрөг гэсэн би тэгж тохирсон. Намайг ирсэнээс хойш угаалга аваагүй. Өдөр бүр 12 цагаар ажилладаг. Энд ажиллах хугацаанд уалин хөлс аваагүй. гэх ажил олгогч 1 сар ажиллаад өгнө гэсэн. тай уулзаагүй. гэх ах тосож авсан. гийн орлогч байх. Хамгийн сүүлд 7 хоногийн өмнө ирээд явсан. Тэрнээс өмнө өдөр бүр сэлбэг хэрэгсэл болон бусад ажлаар өдөр бүр ирж хяналт тавьдаг байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...бид хэд энэ оны 10 дугаар сарын 4, 5-ны хавьцаа ирсэн. Би энд экскаваторын оператор хийдэг. Зүүнхараагийн фэйсбүүк зар дээрээс гэх хүн сарын 2.500.000 төгрөгөөр экскаваторын оператор ажилд авна гэсний дагуу 98-тай дугаараар холбоо бариад Зүүнхараагаас вагонд суугаад Дарханаас Бугантын таксинд суугаад энд ирсэн. Хайргатай хөрсийг хуулж скуберээр угаасан. Энд байх ихэнх хугацаанд экскаватор янзалсан. Эхний хэд хоногтоо надаас гадна гэж оператор байсан. Тэгээд удахгүй яваад шинээр 3 экскаваторын оператор ирсэн. Тэгээд ээлжинд ороод өдөртөө ажиллахаар бол өдөрөө 2 хуваагаад шөнөдөө ажиллахаар бол өдөр шөнөдөө хуваачихдаг. Би 5-6 удаа шөнөөр ажилласан. Ойрдоо хүйтэн байгаа болохоор ихэвчлэн өдрийн цагаар ажиллаж скрубер угааж байгаа. Би ажлын хөлсөө аваагүй. Энд ирсэнээс хойш г нь хараагүй. Хариуцаж ажиллуулдаг хүн нь гэж хүн байсан. Тэр нь амарчихсан байгаа. Гарсан алтыг хэн авдаг, хэн тушаадагыг би сайн мэдэхгүй байна. баатар ах байнга Бугант явдаг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, иргэний нэхэмжлэгч *******ийн өгсөн: “...Миний мэдэх зүйл бол тухайн газар буюу суманд амьдардаг миний найз жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна тухайн газрын хүмүүс гилжгий гэж хочилж дууддаг хүн надаас энэ оны 10 сарын эхээр уулзаад Ерөө суманд нөхөрлөлд газар өгөх гэж байгаа юм гэж хэлээд өөрийн техникээ түрээслээч гэж хэлээд миний эзэмшид байдаг Hyundai 3000, Samsung 292 маркийн 2 экскаваторыг 1 сарын хугацаанд ажиллуулаад 40.000.000 төгрөг өгье гэж хэлээд аваад явсан. Тэгээд тухайн газарт миний техник хэрэгслүүдийг харж бүрэн бүтэн байдлыг хариуцуулахаар би өөрийн төрсөн дүү ыг тухайн газар руу миний түрээсэлсэн техник хэрэгслүүдийг хариуцуулахаар явуулсан юм. Би тухайн газар ямар үйл ажиллагаа явагдсан талаар өөрийн биеэр тэр газарт очоогүй болохоор сайн мэдэхгүй байна. ...Тухайн үед түрээсийн миний найз болохоор түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй амаар л байгуулсан юм. Тухайн үед миний 2 ширхэг экскаваторыг түрээслэж авч явсанаас хойш надад түрээсийн төлбөр гэж өгсөн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

“...би тус сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мэдэж байгаа, тэнд ашигт малтмал олборлож байсан ******* гэх хүн миний эзэмшилд байдаг Hyundai 3000, Samsung 292 маркийн 2 экскаваторыг 1 сарын хугацаанд ажиллуулаад 40.000.000 төгрөг өгье гэж хэлээд аваад явсан юм. Энд ирээд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолтой танилцаад мэдлээ. ...миний санаж байгаагаар 7 жилийн өмнө буюу 2017 оны үед Samsung 292 маркийн экскаваторыг 20.000.000 төгрөгөөр, нөгөөхийг нь буюу Hyundai 3000 маркийн 2 экскаваторыг 6 жилийн өмнө таньдаг найзаасаа өрөндөө авч байсан юм. Samsung 292, Hyundai 3000 маркийн экскаваторууд одоогоор миний эзэмшилд байдаг. Би өөрийн түрээсэлсэн Samsung 292, Hyundai 3000 маркийн экскаваторуудаа авчихвал өөр надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

“...техникүүд одоо бүгд Бугант тосгон руу уулнаас буулгаад парклаад тавьчихсан миний хяналтад хашаанд байгаа миний техникүүдийг шүүхээс шийдвэр гартал хөдөлгөхгүй байхыг надад хариуцуулсан болохоор техникүүдээ өөртөө буцаагаад авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 164 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: “...хэдэн грамм алт гарсанг би мэдэхгүй алт ялгаж, угаах үед нь би очоогүй болохоор хичнээн грамм алт олборлосонг мэдэхгүй, усан буу ажиллах ажиллахгүй хооронд байдаг эвдрээд байдаг бололтой зогсчихоод байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-167 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...миний хуучны танил Цогбадрах гэх хүн над руу утсаар яриад уурхайд ажил байна ажиллах уу гэхээр нь би тэгье гэж зөвшөөрсөн тэгээд Цогбадрахтай хамт 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр нэрийг нь мэдэхгүй уурхайд очсон. гэж дууддаг ******* гэх хүн нь уурхайг хариуцдаг, сар ажиллавал 1.5 сая төгрөг өгнө гэж амаар тохироод ажиллахаар болсон. Очиход уурхайн техникүүд дөнгөж ирээд буулгаж байгаа байдалтай байсан. Маргаашнаас нь буюу 10 сарын 11-нээс 20-ны өдрийг хүртэл хугацаанд техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалж хааяа ажилгүй зогсож алдаг оног ажиллаж байтал цагдаа ирээд үйл ажиллагааг зогсоосон тэгээд бид нар бууцгаасан. Би тэр уурхайд 10-аад хоног ажилласан сүүлд нь ******* 650.000 төгрөг ажлын хөлс гэж надад өгч байсан. Усан буугаар угааж байхад цагдаа ирээд ялгасан шороог нарийсгуулж алтыг нь ялгуулж авсан санагдаад байна, нэг л өдөр усан буугаа ажиллуулсан өөр өдрүүдэд усан буу ажиллаагүй шороо ухах, бэлтгэл ажил зэргээ хийж байсан. Бид нарын ажиллаасан газар нь хуучин ухагдсан эвдрэлтэй талбай байсан, бид нар явахаасаа өмнө ухагдсан газраа шороо түрж тэгшилсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 169-170 дугаар хуудас/,  

Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ий 2022 оны 09 дугаартай шинжээчийн “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 15.875.615 төгрөг байна. тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 4.879.451 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 73-96 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5880 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл, алтны баяжмалтай шороо нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь алтны металл байна. шинжилгээнд ирүүлсэн шороо нь алтны агууламжтой шороо байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт /Au-80,9%/, төмөр /Fe-11,7 %/, мөнгө /Ag-2%/ зэрэг элементүүд илэрч байна, шинжилгээнд ирүүлсэн баяжмалтай шорооны гол элементийн найрлагад төмөр /Fe-91,4%/, алт /Au-0,7%/ зэрэг элементүүд илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “65.1 гр шаргал металл” гэж хаягласан металл нь 59.9 грамм жинтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн “90.6 гр шлик” гэж хаягласан баяжмал шороо нь 82.4 грамм жинтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 103-106 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ий 2022 оны СЭА : 1001252 дугаартай: “...*******ийн эзэмшлийн 7229 улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн 202W маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022-12-15-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 13.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх автомашин, техникийн үнэлгээ /хх-ийн 112-114 дүгээр хуудас/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 06/6741 дугаартай: “...Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалтай байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй...” гэх албан бичиг /хх-ийн 124-125 дугаар хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 10/5561 дугаартай: “...солбилцол бүхий талбайг Кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 0.63 га талбайгаар хэсэгчлэн тус тус давхцалтай байна...” гэх албан бичиг /хх-ийн 127 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ий 2023 оны ТХҮ-923/6029 дугаартай: “...алт угаах төхөөрөмж зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 02 дугаар сарын байдлаар 500.000 төгрөг, цахилгаан үүсгэвэр төхөөрөмж зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 02 дугаар сарын байдлаар 2.500.000 төгрөгөөр тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 173-176 дугаар хуудас/,

“Арвижих эстимейт” ХХК-ий 2023 оны 1/018 дугаартай “...экскаватор Hyundai 12.000.000 төгрөг байх боломтойг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 180-183 дугаар хуудас/,

Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ий 2023 оны 1/15 дугаартай “...нийт эвдэгдсэн 0,72 га талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 3.751.704 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 1.024.833 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 187-208 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны “Байгаль орчинд учруулсан хохирлын тухай” 01/29-01/068/06 дугаартай “...нийт хохирлын үнэлгээ 10.944.140 төгрөг болж байна...” гэх акт /2хх-ийн 33 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 09-20 дугаар хуудас/,

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 71 дүгээр хуудас/,

“Эко инженеринг” ХХК нэхэмжлэх /хх-ийн 72 дугаар хуудас/,

 Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 97-100, 107-109, 115-117, 120-122, 177-178, 184-185, 209-210 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 154-156 дугаар хуудас/,

Байгаль орчин, уур амьсгалын санд 10.305.078 төгрөг төлсөн баримт /2хх-ийн 34 дүгээр хуудас/,  

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 22 дугаар хуудас/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 213 дугаар хуудас/,

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 214 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 20-ны хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “Гучин тавын ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 11.968.973 төгрөгийн  хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заасан байна.

Шүүгдэгч ******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд 10.944.140 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд байгаль экологид учруулсан хохирол нөхөн сэргээлтийн зардал 1.024.833 төгрөгийг  төлөөгүй байна.

Шүүгдэгч  ******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Samsung 292, Hyundai 3000 маркийн экскаваторууд нь иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох  боломжгүй  байна.

Иймд *******ийн эзэмшлийн Samsung 292 маркийн арлын дугаартай, улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн экскаватор,  Hyundai 3000 маркийн арлын дугаартай, 03-95 улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн, экскаваторуудыг эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

Мөн гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан  алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэрэг нь  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан ба гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэг  үйлдэхдээ ашигласан болох нь  нотлогдож байгаа боловч дээрх  алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг хураан авсан, битүүмжилсэн эсэх нь тодорхойгүй,  хэрхэн шийдвэрлэх  талаар яллах дүгнэлтийн хавсралтанд  тусгаагүй, одоо хэнд дээрх техник байгаа нь тодорхойгүй  байна.  Гэвч дээрх гар аргаар хийсэн гэх  алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүрийг  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд  үнэлгээний байгууллагаар уг техникүүдийг үнэлж ирүүлсэн  байх тул  Ашид билгүүн ХХК-н үнэлгээг үндэслэн, түүний  үнэ  3000.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулах, гэмт хэрэг үйлдэж олсон 8.944.743 төгрөгөөр  үнэлэгдсэн  59.9 гр алт, 82.9 гр шлик буюу баяжмалтай шороо зэргийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна .

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  7.5 дугаар зүйлийн 3,4-д  зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон 8.944.743 төгрөгөөр үнэлэгдсэн   59.9 гр алт, 82.9 гр шлик буюу баяжмалтай шороо  улсын орлого болгох, мөн иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн Samsung 292 маркийн арлын дугаартай , улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн 13.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн,  Hyundai 3000 маркийн арлын дугаартай,   03-95 улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн,12.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн  экскаваторууд, алт угаах төхөөрөмж 500.000, цахилгаан үүсгүүр 2500.000 төгрөгөөр үнэлэгдсэн техникүүдийн үнэ бүгд 28.000.000 төгрөгөөс  төлөгдөөгүй хохирол 1.024.833 төгрөгийг төлөхөд зарцуулж үлдэх 26.975.167 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгох нь  зүйтэй байна гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч *******ын  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ  шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн болон хохирол нөхөн төлөхөөр илэрхийлсэн зэрэг  байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирол төлсөн зэргийг харгалзан  *******ыг  6000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 6000.000 төгрөгийг торгох ял оногдуулж , торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 12 сар буюу 1 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  шүүгдэгчийн харъяалах газрын  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал   олборлож  газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 6000.000 төгрөгийг торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 12 сар буюу 1 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харъяалах газрын шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д  зааснаар   гэмт хэрэг үйлдэж олсон 8.944.743 төгрөгөөр үнэлэгдсэн   59.9 гр алт, 82.9 гр шлик буюу баяжмалтай шороог улсын орлого болгох, мөн иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн Samsung 292 маркийн экскаваторын үнэ 13.000.000 төгрөг,  Hyundai 3000 маркийн экскаваторын үнэ 12.000.000 төгрөг, алт угаах төхөөрөмж 500.000 төгрөг, цахилгаан үүсгүүр 2500.000 төгрөг бүгд 28.000.000 төгрөгөөс хохирол 1.024.833 төгрөгийг төлөхөд зарцуулж үлдэх бүгд 26.975.167 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж тус тус  улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ