Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         А.Энхзул,

Улсын яллагч                       Т.Нансалмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч       Г.Энхцэцэг,

Шүүгдэгч                                  ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “  А ” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2331000200063 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан- Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, ******* 2 дугаар гудамж ******* тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, ******* ******* ******* тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД./,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын Тавин 1 дүгээр баг “Баяны ам” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 2,0503 метр куб хуурай нарс модыг бэлтгэж Зил-131 маркийн ачааны авто машинаар тээвэрлэж байгаль орчинд 296.394 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би Дарханаас хадам ээжийндээ ирэхэд түлээний модгүй байхаар нь уул руу явж шатаж муудсан модноос бэлтгэж  машиндаа ачиж яваад баригдсан.  Зөвшөөрөлгүй мод  бэлдсэн миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлсөн  гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч гаас өгсөн: “... сумын байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/,

Мөрдөн шалгах шатанд гэрч аас өгсөн: “...манай найз ******* 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Баяны ам” гэх газар луу , гэх хүмүүсийн хамтаар уулнаас мод бэлтгэхээр явсан. Ингээд би тухайн мод хийж байсан уул руу явахаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 10 цагаас сумын төвөөс гараад мод бэлтгэсэн гэх газарт 11 цагийн үед очсон. Би тухайн хүмүүст ус, хоол бензин аваачиж өгсөн юм. Намайг очих үед машины ачаан дээр ганц нэг мод ачсан байсан бөгөөд машин нь болохгүй байсан. Ингээд би найз ******* болон , гэх хүмүүст тусалж бэлтгэсэн байсан модыг нь ачиж өгөхөд нь тусалсан. Тухайн газраас бэлтгэсэн мод нь нарс мод байсан. Уулын орой дээр давхралдаад унасан байсан унинга моднуудыг бэлтгэсэн байсан. Би бэлтгэсэн моднуудыг Зил-131 маркийн машины ачаан дээр ачихад нь тусалсан. Уг газраас ачсан модны тоо ширхэгийг мэдэхгүй байна. Моднуудыг 3 метр урттай бэлтгэсэн байсан. Зил-131 маркийн ачааны машины ачаан дээр ачихад кабинаас бага зэрэг өндөр ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар тал/,

“...би Ө.*******эс мод бэлтгэх гэрчилгээ байгаа эсэх талаар асуусан. Тухайн үед Ө.******* “Байгаа. Би хэвтэрт байгаа ээжийнхээ гэрт мод бэлтгэж байна” гэж байсан. Тиймээс би Ө.Бат-Эрдэнийг мод бэлтгэх зөвшөөрөлтэй юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,

Мөрдөн шалгах шатанд гэрч Б.Лхагвасүрэнгээс өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд манай найз Ө.******* “Манай ээжийн гэр модгүй болчихсон байна. Тиймээс хамт модонд яваад өгөөч” гэсэн. Тиймээс би зөвшөөрч Ө.*******, нарын хамтаар Ө.Бат-Эрдэний Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр сумын 1 дүгээр баг “Баяны ам” нэртэй газар руу модонд явсан. Бид тухайн газар очоод ууланд байсан унанги, үндсээрээ булгарч унасан, унаж хатсан моднуудаас мод бэлтгэсэн. Голцуу унасан байсан мод бэлтгэсэн бөгөөд босоогоороо байсан мод бэлтгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,

Мөрдөн шалгах шатанд гэрч аас өгсөн: “...би өөрийн найз *******, гэх хүмүүсийн хамтаар Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Баяны ам”, “Шаазгайт” гэх газрын дунд уулын оройгоос мод бэлтгэхээр 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Бат-эрдэнэ, бид 3 хамт явсан. Ингээд тухайн өдрийн орой нь Бат-эрдэнэ нь уулын унасан унанги моднуудыг хөрөөдөж бэлтгэсэн. ... Тухайн газраас бэлтгэсэн мод нь нарс мод байсан.Бэлтгэсэн гэх моднууд нь уулын орой дээр давхралдаад унасан байсан унасан моднуудыг хөрөөдөж бэлтгэсэн. Хичнээн ширхэг мод бэлтгэсэн талаар хэлж мэдэхгүй байна. Бэлтгэсэн моднууд 3 метрийн урттай. Тухайн үед ******* гэх хүнд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа бодож байсан. Би найз ******* гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад байгаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр тал/,

Мөрдөн шалгах шатанд гэрч аас өгсөн: “...иргэд мод бэлтгэх эрхийн бичигээ байгаль хамгаалагчаас авдаг. Тухайн иргэн мод бэлтгэх эрхийн бичиг авч, заасан газраас мод бэлтгэх ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн тохиолдолд энэ нь хууль бус үйлдэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/,

Мөрдөн шалгах шатанд гэрч аас өгсөн: “...тухайн өдөр тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр хяналт шалгалт хийх хугацаанд Өнөрбат овогтой ******* гэх хүн нь улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн ачааны тэвш дээр 3 метр урттай хэрэглээний мод бэлтгэн тус сумын Тавин 1 дүгээр багийн нутаг “Шаазгайтын гарам” гэх газарт хөдөө зам дэр тээвэрлэж явсныг шалгахад зохих зөвшөөрөлгүй, мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэж явсан. Ө.******* гэх хүн нь мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Уг хүн нь зохих хураамжийг төлж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, хэрэглээний мод бэлтгэсэн байсан. ...уг тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн 3 метр урттай 80 ширхэг мод байсан. Тухайн мод бэлтгэсэн “Баяны ам” гэх газраас хэрэглээний мод бэлтгэж болохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар тал/,

бүсийн сум дундын Ойн ангийн инженер Н.Буяндэлгэрийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай “...Тухайн иод нь 3,0 м урттай, 4-26 см диаметр бүхий хуурай нарс мод байна. ...нийт экологи эдийн засгийн үнэлгээ 296394.65 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр тал/,

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “...Ц.Энхбүрэнгийн эзэмшлийн 1979 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, ашиглалтын хугацаа дууссан “Зил-131” маркийн улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар 5000.000 /таван сая/ төгрөгийн үнэлгээтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-78 дугаар тал/,

“Ашид билгүүн” ХХК-ий 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-923/6250 дугаартай “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний үнэ цэнийг 2023 оны 03 дугаар сарын байдлаар 100.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч ы өгсөн: “... улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын иргэнээс худалдаж авч байсан. Ө.******* миний хүргэн дүү байгаа юм. Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг тухайн хэргээс гаргаж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, / хх-ийн 4 дүгээр тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-12 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 7-******* дугаар тал/, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-98 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 68-69, 79-80, 86 дугаар тал/,

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 92-98 дугаар тал,

Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа /хх-ийн 118 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 119 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Тээврийн хэрэгслийн лавлагаа өмчлөгчөөр /хх-ийн 121 дүгээр тал/

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа буюу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 76 тоот албан бичиг /хх-ийн 123 дугаар тал/,

сумын Буурагчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 124 дүгээр тал/,

Иргэний үнэмл******* лавлагаа, / хх-ийн 125 дугаар тал/,

Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 127 дугаар тал/,

Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 128 дугаар тал/,

Жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 129 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 130 дугаар тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 131-132 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын Тавин 1 дүгээр баг “Баяны ам” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 2,0503 метр куб хуурай нарс модыг бэлтгэж Зил-131 маркийн ачааны авто машинаар тээвэрлэж байгаль экологид 296.394 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн  мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн мэдүүлэг / хх-н  28-30 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч , Б.Лхагвасүрэн, , ын өгсөн  мэдүүлэг, / хх-н 37,39,42-44,47-48,55-57 дугаар хуудас /

Экологи эдийн засгийн үнэлгээ / хх-н 63-64 дугаар хуудас /

Эд хөрөнгийн үнэлгээ / хх-н 76-78, 84-85 дугаар  хуудас /

Иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, /хх-н 113-114 дугаар хуудас / зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар  шүүгдэгч Ө.Бат-Эрдэний  үйлдсэн гэмт хэрэг  нь нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль экологид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Ө.Бат-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ө.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заасан байна.

Шүүгдэгч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 296.394 төгрөгийн хохирол учруулсан ба хохирлыг төлж барагдуулсан байна.

Харин гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан  Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч ы өмчлөлийнх болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг,  тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр  нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох  боломжгүй  байна. Иймд тээврийн хэрэгслийг  “Капитал зууч” ХХК-н  үнэлсэн үнэлгээг  үндэслэн, түүний  үнэ  5 000 000 төгрөгийг шүүгдэгч Ө.*******эс гаргуулж  улсын орлого болгох нь  зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн сумын Цагдаагийн хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа 2.0503 метр куб хуурай нарс мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн, цахилгаан хөрөө зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод  болгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Ө.*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ  шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж  хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирол төлсөн зэргийг харгалзан  450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж , торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 4 сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  шүүгдэгчийн харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзлээ.

Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүгдэгч Ө.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 төгрөгийг торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Ө.Бат-Эрдэний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Ө.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харъяалах газрын шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан  “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч д буцаан олгож, түүний үнэ 5000.000 төгрөгийг  шүүгдэгч *******эс гаргуулж улсын орлого  болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар   эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн сумын Цагдаагийн хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа 2.0503 метр куб хуурай нарс мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн, цахилгаан хөрөө зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод  болгосугай.

7. Шүүгдэгч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус  дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ