Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/192

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Хохирогч С.Б*********а,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Д.Л********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*********гийн Л*********ид холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Л********* нь “Ariunzaya Zaya” гэсэн нэртэй Фейсбүүк цахим хаягийг ашиглаж, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хөвсгөлийн нэгдсэн зар”, “Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээ” гэсэн фейсбүүк группүүдэд “yanhan zaran” /янхан зарна/ гэсэн бичвэрийг “*********” гэх Фейсбүүк хаягийн хэрэглэгч, хохирогч С.Б*********ын зураг, цахим хаягийн хамт нийтэлж хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Д.Л********* нь “Ariunzaya Zaya” гэсэн нэртэй Фейсбүүк цахим хаягийг ашиглаж, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хөвсгөлийн нэгдсэн зар”, “Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээ” гэсэн фейсбүүк группүүдэд “yanhan zaran” /янхан зарна/ гэсэн бичвэрийг “*********” гэх Фейсбүүк хаягийн хэрэглэгч, хохирогч С.Б*********ын зураг, цахим хаягийн хамт нийтэлж хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас),

      Шүүгдэгч Д.Л*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би тэр хүнтэй танилцахаар эхэлж Фейсбүүк хаягаар чат бичсэн юм. Миний урдаас үгүй гэсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд элдвээр хэлж чат бичсэн. Би зургийг байршуулсан. Учир нь би 2 охиноо ээжтэй болгох зорилгоор хүнтэй танилцах гэхээр танилцахгүй байсан тул уурандаа зарын группт байршуулсан...” мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),

      Шүүгдэгч Д.Л*********ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ариунзаяа Заяа гэх фейсбүүк хаягаар ороогүй. Би энэ талаар мэдэхгүй. Би хүний зураг тавьж ч чадахгүй. Би охиноороо зар тавиулдаг. Өөрөө бичиг үсэг мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэртээ байхад 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Ariunzaya Zaya” гэсэн нэртэй фейсбүүк гэж чатаар маргалдсан. Тэгтэл тухайн хүн чамайг од болгоно оо гэхээр нь би өө тэг, тэг харна аа гэсэн чинь урдаас хараарай ал аа чам шиг ал хүүхэн танилцахгүй энэ тэр, хэдэн төгрөгийн үнэтэй ал вэ чи наад бузар алнаасаа зулбасга гаргаач гэсэн чат бичсэн. Удалгүй миний фейсбүүк хаягийн зургийг нь тавиад янхан зарна гэсэн пост фейсбүүк группт байршуулсан байсан... Уг постын доор коммент хэсэгт наад нөхрийг чинь танина, зэвүүн новш байгаа гэж хүмүүс коммент бичсэн байсан. Олон нийтийн сүлжээнд миний зургийг тавьж нэр төрд халдсан үйлдэлд миний хувьд маш их гомдолтой байна... Фейсбүүк хаягаас гадна ********* дугаарын утас хэрэглэдэг талаар хүн хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),

Хохирогч С.Б*********ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “ ...Анх над  руу Ариунзаяа Заяа гэх хаягаас танилцаж болох уу гэж чат ирэхээр нь өө яах юм гэхэд намайг чи хэдэн төгрөгийн үнэтэй юм гээд яллах дүгнэлтэд дурдсан чатууд ирсэн. Тэгээд би танилцахгүй гэхэд чамайг од болгоно. Харж байгаарай гэхээр нь тэгээрэй гэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийг зөрчиж өөрийн цахим хуудсаар миний нүүр зураг скрийншот хийж аваад “Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээ” групп-д нийтэлсэн байсан. Би тэр нийтлэлийг өөрөө анх олж хараагүй. Манай хамаатан садан, найз нөхөд хараад н.Бааска чамайг ингээд биччихсэн байна. Чи  ороод хардаа гээд намайг mention хийсэн байсан. Тэгээд орж харахад Ариунзаяа Заяа гэх хуурамч аккаунтаас миний зургийг нийтэлсэн байхаар нь цагдаагийн байгууллагад “миний зургийг ингэж нийтэлсэн байна  гээд хуурамч аккаунтын эзнийг олж өгөөч гэж ” өргөдөл бичиж өгсөн. Манай найз наад хүн чинь ********* дугаарыг ашигладаг байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд энэ дугаарыг шүүлгэхэд шүүгдэгчийн овог, нэр нь гарч ирсэн. Тэгээд шүүгдэгчийг сэжигтнээр мэдүүлэг өгөх үед гар утсыг нь хурааж авахад Ариунзаяа Заяа гэх фейсбүүк хаяг байсан. Тийм байхад яагаад өнөөдөр би биш гээд байгаа юм бэ, олон нийтийн сүлжээнд илтэд хуурамч мэдээлэл тараачхаад би биш гээд байгааг нь ойлгохгүй байна. Манай нөхрийг очиход би нөхөргүй гэж бодоод танилцах гэж бичсэн гэсэн.  Тэгэхээр худал нийтлэл тараасан хаягийг мэдэхгүй. Би фейсбүүк орж чаддаггүй гэж бичсэн гэдэг нь худлаа...Би сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон...би нэр төрөө сэргээлгэж авмаар байна. Сэтгэл зүйн хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-28-р хуудас),

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 29-30-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 31-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 33-р хуудас),

Гэрч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би сар өдрийг нь санахгүй байна. Манай эхнэр С.Б*********а нь 2023 оны 03 дугаар сард миний талаар Хөвсгөлийн нэгдсэн зар дээр Ariunzaya Zaya гэсэн нэртэй фейсбүүк хаягаас ийм зүйл тавьсан байна гэж надад үзүүлсэн... Мэдэхгүй фейсбүүк хаяг байсан. Манай гэр бүлийн хүрээнд ямар нэгэн хүнд өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Яагаад тийм зүйл хийх болсон асуудлыг эхнэр бид хоёр ойлгохгүй байгаа юм. ...олон нийтийн сүлжээнд ёс бус хэллэгтэй пост байршуулсанд манай гэр бүлийн зүгээс гомдолтой байна. Тухайн олон нийтийн сүлжээнд тавигдсан постыг ах дүү, хамаатан садан, ажлын хүмүүс залгаж чиний таlаар фейсбүүкт ингээд тавьчихсан байна гэдэг талаар байнга залгаж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Л.А*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Samsung S-6 гэдэг утас ашигладаг. Аавын дугаар нь бол ********* дугаар мөн фейсбүүк хаягийн нэр Damdinsuren Lhagwadaorj гэх нэртэй хаяг ашигладаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 57-72-р хуудас),  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 75-р хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 76-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Л********* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Ариунзаяа Заяа гэх фейсбүүк хаягаар ороогүй. Би энэ талаар мэдэхгүй. Би хүний зураг тавьж ч чадахгүй. Би охиноороо зар тавиулдаг. Өөрөө бичиг үсэг мэдэхгүй...” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: Шүүгдэгч Д.Л********* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...би тэр хүнтэй танилцахаар эхэлж Фейсбүүк хаягаар чат бичсэн юм. Миний урдаас үгүй гэсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд элдвээр хэлж чат бичсэн. Би зургийг байршуулсан. Учир нь би 2 охиноо ээжтэй болгох зорилгоор хүнтэй танилцах гэхээр танилцахгүй байсан тул уурандаа зарын группт байршуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас), гэрч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би сар өдрийг нь санахгүй байна. Манай эхнэр С.Б*********а нь 2023 оны 03 дугаар сард миний талаар Хөвсгөлийн нэгдсэн зар дээр Ariunzaya Zaya гэсэн нэртэй фейсбүүк хаягаас ийм зүйл тавьсан байна гэж надад үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас), насанд хүрээгүй гэрч Л.А*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Samsung S-6 гэдэг утас ашигладаг. Аавын дугаар нь бол ********* дугаар мөн фейсбүүк хаягийн нэр Damdinsuren Lhagwadaorj гэх нэртэй хаяг ашигладаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас), хохирогч С.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэртээ байхад 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Ariunzaya Zaya” гэсэн нэртэй фейсбүүк гэж чатаар маргалдсан. Тэгтэл тухайн хүн чамайг од болгоно оо гэхээр нь би өө тэг, тэг харна аа гэсэн чинь урдаас хараарай ал аа чам шиг ал хүүхэн танилцахгүй энэ тэр, хэдэн төгрөгийн үнэтэй ал вэ чи наад бузар алнаасаа зулбасга гаргаач гэсэн чат бичсэн. Удалгүй миний фейсбүүк хаягийн зургийг нь тавиад янхан зарна гэсэн пост фейсбүүк группт байршуулсан байсан... Фейсбүүк хаягаас гадна ********* дугаарын утас хэрэглэдэг талаар хүн хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас), хохирогч С.Б*********ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “ ...Тэгээд орж харахад Ариунзаяа Заяа гэх хуурамч аккаунтаас миний зургийг нийтэлсэн байхаар нь цагдаагийн байгууллагад “миний зургийг ингэж нийтэлсэн байна  гээд хуурамч аккаунтын эзнийг олж өгөөч гэж ” өргөдөл бичиж өгсөн. Манай найз наад хүн чинь ********* дугаарыг ашигладаг байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд энэ дугаарыг шүүлгэхэд шүүгдэгчийн овог, нэр нь гарч ирсэн. Тэгээд шүүгдэгчийг сэжигтнээр мэдүүлэг өгөх үед гар утсыг нь хурааж авахад Ариунзаяа Заяа гэх фейсбүүк хаяг байсан. Тийм байхад яагаад өнөөдөр би биш гээд байгаа юм бэ, олон нийтийн сүлжээнд илтэд хуурамч мэдээлэл тараачхаад би биш гээд байгааг нь ойлгохгүй байна. Манай нөхрийг очиход би нөхөргүй гэж бодоод танилцах гэж бичсэн гэсэн.  Тэгэхээр худал нийтлэл тараасан хаягийг мэдэхгүй. Би фейсбүүк орж чаддаггүй гэж бичсэн гэдэг нь худлаа...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Л*********ийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би Ариунзаяа Заяа гэх фейсбүүк хаягаар ороогүй. Би энэ талаар мэдэхгүй. Би хүний зураг тавьж ч чадахгүй. Би охиноороо зар тавиулдаг. Өөрөө бичиг үсэг мэдэхгүй...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Л********* нь “Ariunzaya Zaya” гэсэн нэртэй Фейсбүүк цахим хаягийг ашиглаж, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хөвсгөлийн нэгдсэн зар”, “Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээ” гэсэн фейсбүүк группүүдэд “yanhan zaran” /янхан зарна/ гэсэн бичвэрийг “*********” гэх Фейсбүүк хаягийн хэрэглэгч, хохирогч С.Б*********ын зураг, цахим хаягийн хамт нийтэлж хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Л*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч С.Б*********ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч С.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас),

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-28-р хуудас),

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 29-30-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 31-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 33-р хуудас),

Гэрч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Л.А*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 48-19-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.

“Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 2/хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх гэсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан идэвхтэй үйлдэл ба илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Д.Л********* нь хохирогч С.Б*********ын фото зургийг болон түүний талаарх илт худал мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох фейсбүүк цахим орчинд тавьснаар хохирогчийн хуулиар хамгаалагдсан нэр алдар хүндэд халдаж буй гэмт үйлдэл болж байна.

Д.Л*********ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний нэр төр, алдар хүндэд халдах, гутаах зорилготой байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Л*********ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг шүүгдэгч Д.Л********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч С.Б*********а нь сэтгэл санааны хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул цаашид гарах сэтгэл заслын эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Л*********оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Л*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Л********* нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 56-72-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Л*********ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Галакси Эс-7 актив загварын гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Л*********ид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн ********* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт Д*********гийн Л*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д*********гийн Л*********ийг 650 (зургаан зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л********* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Галакси Эс-7 актив загварын гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Л*********ид буцаан олгосугай.

5. Эрүүгийн ********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б*********а нь цаашид гарах сэтгэл заслын эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Л*********оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л*********ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР