| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0088/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/96 |
| Огноо | 2023-05-08 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/96
Монгол Улсын нэрийн өмнөөс
дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Энхзул
Улсын яллагч Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******ын О*******холбогдох эрүүгийн 2331000280068 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, , ******* сум, 2 дугаар баг, дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын О /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Гаалийн ерөнхий газрын харьяа дахь гаалийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар тус гаалийн газарт ариутгагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа ОХУ-аас Монгол Улс руу нэвтэрч орж буй тээврийн хэрэгсэл бүрээс авдаг ариутгалын хураамжийг төрийн сангийн 100900011003 тоот дансанд тушаахгүйгээр өөрөө захиран зарцуулж төрийн хөрөнгийг өөрийн албан тушаалын байдлаа ашиглан завшиж 3,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч *******гаас ... ******* нь 2022 оны 08 дугаар сарын 01-нээс манай байгууллагад ариутгагчаар ажилд орж 2-3 сар ажилласан. Ажиллах хугацаанд ариутгалд хураасан мөнгийг цаг тухай бүр тушаагаагүйгээс манай байгууллагад 3520.000 төгрөгийн хохирол учирсан. ******* нь шууд ажлаа орхиод явсан ба манай нярав араас нь олон удаа утасдаж мөнгийг тушаахыг шаардсан боловч дахин холбогдоогүй тул хуулийн байгууллагад өгсөн. Одоо *******аас байгууллагад учруулсан 3520.000 төгрөгийг, шинжээчийн зардал 700.000 төгрөгийн хамт нэхэмжлэж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******* өгсөн: “...******* гэх иргэнийг ажилд орсноос хойш таньдаг болсон. Би 2022 оны 07 дугаар сарын 15-наас хойш ээлжийн амралтаа эдэлсэн. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр амралтаа дуусаад ажилдаа орохон ******* нь ариутгагчаар ажилд орсон байсан. ******* 1 удаа манай өрөөнд орж ирж байсан. Түүнээс хойш мэргэжлийн чиглэл өгөх зорилгоор 1 удаа уулзаж байсан. ******* нь Сэлэнгэ аймгийн ******* боомтод ариутгагчаар ажилладаг байсан. Ариутгагч нар батлагдсан хуваарийн дагуу ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Ариутгалыг мөнгийг батлагдсан тарифын дагуу хураан авдаг. Ариутгагч ******* нь албанаас зохион байгуулсан 2 удаагийн сургалт, хуралд хамрагдаагүй. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ариутгагчаар ажилд орсон гэж бодож байна. Ариутгагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилдаа огт ирээгүй. Ажилдаа ирэхгүй байгаа талаар дахь Гаалийн газрын удирдлагуудад 1 удаа танилцуулсан. Ажилдаа хэдий ирэхгүй байгаа ч гэсэн ар гэрийн асуудал байж магадгүй гэж бодоод 2022 оны 11 дүгээр сарын ажлын хуваарьт оруулсан боловч мөн ажилдаа ирээгүй. Ингээд ариутгагч нарыг ахалдаг А уулзаж *******ыг ирж уулзахаар талаар дамжуулан хэлсэн боловч ирээгүй. *******ын ээлжтэй өдөр би өөрөө Аптанбулаг боомт руу очиж 2 өдөр ажилласан. Ариутгалын мөнгийг тушаагүй асуудал гаргасан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан төлбөр тооцооны асуудалтай байгаа талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн өгсөн “...Би ******* гэх иргэнийг 2022 оны 09 дүгээр сарын сүүлээс эхлэн ажилд орсноос хойш таньдаг болсон. Тухайн иргэн нь ******* боомтод ариутгагчаар ажилладаг байсан. Одоогийн байдпаар тухайн иргэн ажлаа хаяад явчихсан байгаа, ажлаас чөлөөлөгдсөн эсэхийг мэдэхгүй байна. ******* нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахь Гаалийн газарт ариутгагчаар ажилд орсон. Би ажил үүргийн хуваарийн талаар мэдэхгүй байна. Ариутгагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилдаа огт ирээгүй. дахь Гаалийн газрын ариутгагч нар нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэвэр, торгуулийн хуудас, хяналтын шалгалтын баримт бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх, түүнд хяналт тавих журам”-д зааснаар суудлын тээврийн хэрэгсэл-1000 төгрөг, том оврын ачааны тээврийн хэрэгсэл-5000 төгрөг, жижиг оврын ачааны тээврийн хэрэгсэл-2000 төгрөгийг тус тус ариутгалын хураамжинд авдаг. Гэтэл ******* нь 2022 оны 08 дугаар сарын -ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ариутгалын хураамжийг төсөвт төвлөрүүлээгүй. Үүнээс болж ******* нь байгууллагад 3.520.000 төгрөгний хохирол учруулсан буюу 3.520.000 төгрөгний ариутгалын хураамжийг төвлөрүүлээгүй байна.Тасалбар тасалж нэг хувийг өөртөө авч, нэг хувийг жолоочид олгодог. Ариутгалын хураамжийг иргэдээс бэлнээр нь авдаг. Бэлнээр авсан хураамжийг оройдоо амжихгүй бол өглөө нь төрийн сангийн 100900011003 тоот дансанд төвлөрүүлдэг. Нийт 4 ариутгагч үүрэг гүйцэтгэдэг. Нэг ариутгагч 12 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Өглөөний 09 цагаас оройны 21 цаг хүртэл, 21 цагаас өглөөний 09 цаг хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэдэг. Хорио цээрийн албаны дарга Уянга үүрэг гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг. Ариутгагч нарын иргэдээс бэлнээр нь хураан авч буй ариутгалын хураамжийг төрийн сангийн 100900011003 тоот дансанд төвлөрүүлж буй үйл ажиллагаанд миний бие хяналт тавьж ажилладаг. Ариутгагч ******* нь 3.520.000 төгрөгний ариутгалын хураамжийг төрийн сангийн 100900011003 тоот дансанд тушаагаагүй байгаа нь *******ын хариуцлагагүй асуудлаас болсон. Миний хувьд *******ын эхний бичсэн ариутгалын хураамжний мөнгө тушаагдаагүй тул нярав Уранчимэгтэй утсаар ярьж мэдэгдсэн. Гэтэл огт тушаагдаагүй. *******тай уулзах гэсэн боловч утсаа авахгуй 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхпэн ажлаа хаяад явчихсан. Ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй. ******* боомтод үүрэг гүйцэтгэж буй ариутгагч нар Оросын холбооны улсаас Монгол улсруу нэвтэр орж ирж буй тээврийн хэрэгслээр бүрээс ариутгалын хураамжийг авдаг. Оросын холбооны болон бусад орны иргэд ариутгалын хураамжийг гадаад вальютаар өгөх тохиолдпууд байдаг үүнээс шалтгаалан төгрөг болгох асуудал гарч ирдэг ба вальютын ченж нар бага үнээр авах, задгай мөнгийг авахгүй гэх зэргээр хүндрэл бэрхшээл гардаг. Ийм асуудлуудаас болж хураамжийн мөнгийг төрийн санд төвлөрүүлэх хугацааг алддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 24-25 дугаар хуудас/,
“...шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. ямар нэгэн хохирол мөнгө төгрөг барагдуулаагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******ын өгсөн “...******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ариутгалын хураамжийг төсөвт төвлөрүүлээгүй. Ариутгагч ******* нь байгууллагад 3.406.000 төгрөгний хохирол учруулсан. Манай байгууллагын “Кайс” программд бэлнээр төвлөрүүлэх ёстой мөнгийг баар код үүсгэж шивдэг. Тухайн шивэх асуудлыг нярав Уранчимэг ариутгагч нарын нэрээр шивдэг. Одоогийн байдлаар 3.406.000 төгрөгний ариутгалын хураамжийг төсөвт төвлөрүүлээгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
“Пийк Ом Аудит” ХХК-ий 2023 оны 37 дугаартай “...ажилтан ******* нь ариутгалын хураамжийн төлбөрт 3.709.000 төгрөгийг хүлээн авснаас 9.000 төгрөгийн төрийн сангийн дансанд тушааж үлдсэн 3.520.000 төгрөгийг хувьдаа завшсан байна. /2022 оны 8 дугаар сард 997.000 төгрөг, 9 дүгээр сард 1.129.000 төгрөг, 10 дугаар сард 1.394.000 төгрөг тус тус дутаасан байна/...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-136 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 137-138 дугаар хуудас/,
Ариутгалын хураамжийн тооцоо /хх-ийн 170-1 дүгээр хуудас/,
Сангийн сайдын 20 оны “Хэмжилт, шинжилгээ, халдваргүйжүүлэлтийн үнийг батлах тухай” 253 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 2-3, 214-215 дугаар хуудас/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны “Журам батлах тухай” А/14 дүгээр тушаал /хх-ийн 4-195 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 199-202 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 142 дугаар хуудас/,
Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 144 дүгээр хуудас/,
Нийгмийн даатглын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 147-150 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04/20 дугаартай албан тоот /хх-ийн 152 дугаар хуудас/,
******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 153 дугаар хуудас/,
ASAP сангийн мэдээлэл /хх-ийн 156-157 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159 дүгээр хуудас/,
“*******ыг ажилд томилох тухай” 2022 оны Б/47 дугаар тушаал /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 3-7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь Гаалийн ерөнхий газрын харьяа дахь гаалийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар тус гаалийн газарт ариутгагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа ОХУ-аас Монгол Улс руу нэвтэрч орж буй тээврийн хэрэгсэл бүрээс авдаг ариутгалын хураамжийг төрийн сангийн 100900011003 тоот дансанд тушаахгүйгээр өөрөө захиран зарцуулж төрийн хөрөнгийг өөрийн албан тушаалын байдлаа ашиглан завшиж 3,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
“Пийк Ом Аудит” ХХК-ий 2023 оны 37 дугаартай “...ажилтан ******* нь ариутгалын хураамжийн төлбөрт 3.709.000 төгрөгийг хүлээн авснаас 9.000 төгрөгийн төрийн сангийн дансанд тушааж үлдсэн 3.520.000 төгрөгийг хувьдаа завшсан байна. /2022 оны 8 дугаар сард 997.000 төгрөг, 9 дүгээр сард 1.129.000 төгрөг, 10 дугаар сард 1.394.000 төгрөг тус тус дутаасан байна/...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-136 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 137-138 дугаар хуудас/,
Ариутгалын хураамжийн тооцоо /хх-ийн 170-1 дүгээр хуудас/,
Сангийн сайдын 20 оны “Хэмжилт, шинжилгээ, халдваргүйжүүлэлтийн үнийг батлах тухай” 253 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 2-3, 214-215 дугаар хуудас/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны “Журам батлах тухай” А/14 дүгээр тушаал /хх-ийн 4-195 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг албан тушаалын байдлдаа ашиглаж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан хохирлыг шүүгдэгч ******* хариуцан арилгах үүрэгтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас төрд Гаалийн ерөнхий газрын харъяа дахь гаалийн газарт 3.520.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирлыг төлж барагдуулаагүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн зардал 700.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж “Пийк ом аудит“ ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах 5 хоногийн хугацааг авч, Гаалийн ерөнхий газрын харъяа дахь гаалийн газарт 3.520.000 төгрөгийн хохирлыг төлж баримтыг шүүхэд ирүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн зардал 700.000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад... албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас ... Шүүгдэгч ******* нь хэдийгээр анх удаа гэмт үйлдсэн хохирлыг төлж барагдуулсан хэдий ч тогтсон ажилгүй, гэмт хэрэг гарснаас хойш хохирлыг санаачлагаар төлөөгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хангасан, гэмт хэрэг гарахад хохирогч байгууллагын буруутай ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр 10000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдал хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол ,хор уршиг болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, уг гэмт хэрэг гарахад байгууллагын хяналт тавих үйл ажиллагаа нөлөөлсөн байдал болон мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хорих ял оногдуулж нийгмийн тусгаарлахгүйгээр 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж , торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар *******ын О*******10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харъяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******аас хохирол 3520.000 төгрөгийг Гаалийн ерөнхий газрын харъяа дахь гаалийн газарт төлсөн болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар шүүгдэгч *******аас 700.000 төгрөгийг гаргуулж “Пийк ом аудит” ХХК-д олгосугай.
7.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ