Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                     Т.Нансалмаа,

Нарийн бичгийн дарга       А.Энхзул,

Шүүгдэгч                                ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дах хэсэгт  зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ******* овгийн ******* *******т холбогдох эрүүгийн 2331000000083 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслахын ажил эрхэлдэг, ам бүл ганцаараа, Сэлэнгэ аймаг, сум 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд нь

2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр  шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 23 жилийн хорих ялаар,

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр  торгох ялаар,

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр  торгох ялаар  тус тус шийтгүүлж  байсан,  ******* овогт ******* *******, РД: //,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг 4 дүгээр хэсэг 166-А тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******ийг бусадтай хардаж толгой хэсэгт нь гараараа цохиж, цээж хэсэгт нь өшиглөж, хөл, гар нуруу хэсэгт нь дэгээ төмөр модоор цохиж, нүүрэн тус газар нь сандлаар цохиж зодож, түүний эрүүл мэндэд  зүүн сарвуу 2,3-р хурууны хугарал, зүүн 6,7-р хавирганы хугарал, нүүрэнд шарх, баруун, зүүн бугалга, шуу нуруу, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, нүүр баруун зүүн шуу сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... 2023  оны 03 дугаар сарын 13-нд   манай эхнэр өөрөө вино уумаар байна гээд 2 вино уусан, ингээд  гарч дахин архи уухаар болж би  хүнээс 9-н тосны мөнгө авах байсан түүнийг аваад явж байгаад *******, буюу Батбаяр, Пүрэвжав хоёртой таарсан, гэтэл миний хань энэ хоёрыг шарыг тайлаад өгчих гээд гуйгаад байхаар нь би гуанзанд орж  тэр хоёрт хуушуур авч шарыг нь тайлж юм авч өгсөн. Ингээд би  согтоод унтсан байсан ба сэрээд хартал тэр гурав байхгүй байсан би хайгаад гэртээ иртэл гэрт байхгүй байсан, би нилээн хайж явсан, гэтэл Гантиг залгахаар нь авахад  манай эхнэр байсан, би Гантигийнд байна гэхээр нь очсон, намайг очиход хаалгаа тайлахгүй байсан. Би хаалгыг нь нүдэж байгаад ороход газар хэвтэж байсан ба гудас дэвсгэр нь муухай болсон байхаар нь би уурлаад Гантигийг нэг цохиж аваад, эхнэрээ аваад тэндээс гарсан. Шөнө унтаж байхад эхнэрийн дотоож тайлагдсан газар хэвтэж байсан ба муухай болсон байхаар нь би уурлаж бухимдаж хэрүүл хийсэн. Батбаяр, Пүрэвжав нар худал мэдүүлэг өгсөн байна, мөн хань маань  анхны мэдүүлгээ худлаа өгсөн байна лээ. Би өөрийн буруугаа хүлээж байгаа, ханиа эмнэлэгт тухай үед өөрөө авч яваад үзүүлсэн. Хойшид ханийгаа эмнэлэг, сувилалд авч явна гэж бодож байгаа. Эмчилгээний зардалд  1080.000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 50.000 төгрөгийг нь эхнэр хүнээс авах тамхины мөнгө гээд байх шиг байна. Хасаж тооцож  болно. Би гэм буруугаа хүлээж байгаа тул хөнгөн ял  оногдуулж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ийн өгсөн: “...Би ******* гэх хүнтэй харьцдаг болоод 1 жил гаруй хугацаа болж байгаа ба 2022 оны 11 дүгээр сараас эхлэн нэг гэрт орж амьдрах болсон юм. Өчигдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ******* бид хоёр Сэлэнгэ аймгийн суманд байрлах гэртээ байж байхад манай найз Байгалаа Алтанбулаг сумаас 15:00 цагийн орчимд ирсэн. Тэгээд Март 8-наа тэмдэглээд бид гурав 2 шил Вино /нэрийг нь мэдэхгүй/ хувааж ууцгаагаад манай найз Байгалаа 19:00 цагийн орчимд гэр рүүгээ яваад ******* бид хоёр үлдсэн. Удалгүй ******* гэрээсээ гараад найз руугаа яваад 22:00 цагийн орчимд нэлээн согтсон байдалтай гэртээ орж ирээд хоолоо идчихээд унтаад өгсөн.

Тэгээд ******* 2023 оны 03 дугаар сарын 14-ний шөнийн 02:00-03:00 үед сэрээд намайг найзтайгаа хардаж хэрүүл хийснээ орон дээр хэвтэж байхад үстээд газарт унагаагаад, гараа зангидаж байгаад толгой хэсэг рүү цохиж байгаад, гутлаа өмсөөд зүүн хавирга руу нэлээн хэдэн удаа өшиглөж байгаад гал тогооны өрөөнөөс дэгээ төмөр аваад хоёр, хөл, гар, нуруу руу хэсэг рүү зөндөө олон удаа цохиж байгаад, хагалсан мод барьж байгаад гар луу цохиод байхаар нь би гэрээс гараад зугтаах гэтэл араас гарч ирээд үсдээд гэрт оруулаад дахиад толгой, нүүр, гар, гуя, нуруу бөөр хэсэг рүү цохиод хоолойноос боож байгаад чамайг хутгалж ална гэж хэлээд хутга хайж байгаад олдохгүй болохоор нь заазуур авч ирээд цохих гээд далайгаад байхаар нь би эвтэйхэн гуйж байгаад нь заазуурыг нь аваад тайтгаруулаад гал тогооны өрөөнд ярилцаад сууж байгаад том өрөө рүүгээ орох гэтэл хойноос дуудахаар нь эргээд хартал бор өнгийн 2 давхар пиавар сандал авч шидээд хоёр нүдний хооронд хамрын голд оноод хамар хэсгээс маш их хэмжээний цус алдаад байсан тул ******* надад хандаж “хамраас чинь маш их хэмжээний цус алдаад байна эмнэлэг явж оёдол хийлгэе гэж хэлээд хувцсаа өмсөөд хойно байрлах эгчийнх нь гэрт бид хоёр хамт ороод эмнэлэг хүргээд өгчих гэж хэлтэл, хойшоо гарах гээд яараад байна гэж хэлэхээр нь бид хоёр алхаад эмнэлэг рүү явсан.

2023 оны 03 дугаар сарын 14-ний шөнийн 02:00-03:00 үед сэрээд  намайг найзтайгаа хардаж хэрүүл хийснээ орон дээр хэвтэж байхад үстээд газарт унагаагаад, гараа зангидаж байгаад толгой хэсэг рүү цохиж байгаад, гутлаа өмсөөд зүүн хавирга руу нэлээн хэдэн удаа өшиглөж байгаад гал тогооны өрөөнөөс дэгээ төмөр аваад хоёр, хөл, гар, нуруу хэсэг рүү зөндөө олон удаа цохиж байгаад, хагалсан мод ,барьж байгаад гар луу цохиод байхаар нь би гэрээс гараад зугтаах гэтэл араас гарч ирээд үсдээд гэрт оруулаад дахиад толгой, нүүр, гар, гуя, нуруу бөөр хэсэг рүү цохиод хоолойноос боож байгаад чамайг хутгалж ална гэж хэлээд хутга хайж байгаад олдохгүй болохоор нь заазуур авч ирээд цохих гээд далайгаад байхаар нь би эвтэйхэн гуйж байгаад нь заазуурыг нь аваад тайтгаруулаад гал тогооны өрөөнд ярилцаад сууж байгаад том өрөө рүүгээ орох гэтэл хойноос дуудахаар нь эргээд хартал бор өнгийн 2 давхар пиавар сандал авч шидээд хоёр нүдний хооронд хамрын голд оноод хамар хэсгээс маш их хэмжээний цус алдсан. 2023 оны 03 дугаар сарын 14-ний шөнийн 02:00 цагаас 08:00 цаг хүртэл зодсон.

Нүүр толгой хэсэг хавдаж маш их өвчинтэй, хамар хэсэгтэй нэгдсэн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. 2 гар, гуя, хөл, нуруу хэсэг хөхөрч хавдсан зовиур, өвчин ихтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

“...*******т зодуулсны улмаас толгой маш их өвдөж, баруун нүд зүүгээр хатгуулж байгаа мэт өвдөөд нулимс гоожоод байдаг болсон. Мөн хавирга, гар хэсгийн өвчин одоо хүртэл арилаагүй зовуурьтай байна. Би *******т зодуулсны улмаас Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед манай бага охин хотоос ирээд Сэлэнгэ аймагт намайг асарч машинтайгаа миний хоол хүнс, эм тариаг зөөж өгсөн. Мөн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс гараад Улаанбаатар хот руу охиныхоо машинтай яваад тэндээ очиж гэртээ хэвтрийн дэглэм болон хот дотор явж эмчилгээ хийлгэн эм тариан авсан. Би *******аас өөрийн эмчилгээний болон бензин хоол хүнсний зардлаа гаргуулж авмаар байна. Одоо хүртэл миний биеийн өвчин арилаагүй ба хамар, баруун нүд сорви үүсэж зовуурьтай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн фэйсбүүкээр ороод юм үзэж байтал ээжийн фэйсбүүкийн стори хэсэгт халзан толгойтой эрэгтэй хүний зураг орсон байсан. Тэгэхээр нь би гайхаад “ ээжийн фэйсбүүктэй дээр хийсэн байсан сторины зурган дээр байсан хүний талаар Алтанбулаг суманд байдаг ахаасаа асуутал “танай ээж чинь Сэлэнгэ аймгийн суманд нэг эрэгтэй хүнтэй хамт амьдраад байгаа сураг сонсогдсон гэж хэлсэн. Би ээжтэй холбоо барих гэхээр утас нь холбогддоггүй байсан учир Орос улсдаа тогоочийн ажпаа хийж байгаа байх гэж ойлгоод байдаг байсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын үед ээжтэй уулзаж ямар хүнтэй амьдраад яваад байгаа талаар нь мэдэх гээд Сэлэнгэ аймгийн суманд ирээд ээжийн амьдарч байгаа газрыг нь хайж байгаад олсон юм. Тэгээд тухайн байгаа газарт нь ээжтэй уулзах гээд очтол хаалгаа тайлахгүй нэлээн удаж байгаад эрэгтэй хүн хаалгаа тайлахаар нь “манай ээж танай гэрт байна уу гэж асуутал байхгүй гэж хэлээд хаалгаа хаах гэтэл манай ах хаалгыг нь онгойлгоод яваад ортол манай ээж байсан. Тэгээд ээжийг явъя гэж хэлээд аваад явах гэтэл хаалга тайлсан эрэгтэй нь явуулахгүй намайг зодох гээд дайраад байхаар нь манай ах салгаад тухайн эрэгтэйг бариад авсан. Тэгтэл гэх эмэгтэй гаднаас орилж орж ирээд намайг болон манай ах бид хоёрыг хөл гар руу өшиглөөд, толгой, биеийн хэсэг рүү зөндөө олон удаа цохиод “та нар одоо л ээжийгээ мэдэж байгаа юм уу, явуулахгүй гэж хэлээд дайраад байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа дээр ирсэн боловч тухайн үед гомдол гаргаж цагдаа сэргийлэхээр явах боломжгүй байсан учир өргөдөл гомдол гаргахгүй явсан ба ээжид хандан “Та бид нартай явах юм уу” гэж асуутал “би эндээ үлдэж байгаад араас нь очъё гэж хэлэхээр нь ээжийг орхиод яваад өгсөн. Манай ээжийн хамт амьдраад байсан эрэгтэй хүний эгч гэх эмэгтэй нь манай нагац болох эгчийн найз ба тухайн эрэгтэйг шорон оронд орж байсан талаар хүмүүсээс сонсож байсан. Өөр ээжтэй хамт амьдраад байсан хүний талаар сайн мэдэхгүй байна. Манай ээж одоо Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа. Би ээжийгээ эргээд хоол өгөөд явж байх үед өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчимд ээжтэй хамт амьдраад байсан эрэгтэйтэй эмнэлгийн хажууд тааралдсан. Би тухайн эрэгтэйг манай ээжийг хайгаад олж байгаад алах гээд байна гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч гийн өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд шилжих шөнө нөхрийн хамт гэртээ байсан. Манай нөхөр 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22:00 цагийн орчимд бие засчхаад орж ирэхдээ “Баяраа, Тулгуур хоёрын гэр харанхуй байна энэ хоёр гэртээ байгаа юм уу” гэж асуухаар нь “мэдэхгүй тийм байна уу гэж хэлээд, бид хоёр 22:30 цагийн орчимд унтаж амарцгаасан. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 14- ний өглөө 07:00 цагийн үед нөхөр бид хоёр хойшоо Хиагт руу явах гээд машинаа асаагаад байж байх үед манай төрсөн дүү болох Баяраа 07:40 цагийн орчимд гэрт орж ирээд “Хоёулаа эмнэлэг явж оёдол тавиулчхаад ирье гэж хэлэхээр нь “Бид хоёр хойшоо явах гээд завгүй байна, юу болсон юм та хоёр өөрсдөө яваад оёдлоо тавиул гэж үглэтэл Баяраа манай гэрээс гараад явсан. Би тухайн үед юу болсон талаар огт мэдээгүй. Баяраа манай гэрт ганцаараа орж ирчхээд буцаад гараад явсан. Тухайн үед Тулгуур амбаарын үүдэнд зогсоод байсан ба би биеийг нь анзаарч хараагүй. Баяраа сүүлийн хэд хоног архи дарс уугаад байсан болохоор би уурлаад үгүй гэж хэлсэн юм. Нөхөр бид хоёр босоод машинаа асаачхаад хувцсаа өмсөөд байж байхад Баяраа 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07:40 цагийн орчимд гэрийн хаалгаар шагайгаад “машинтайгаа бид хоёрыг эмнэлэг хүргээд өг, боолт хийлгэх шаардлагатай байна” гэж хэлэхээр нь “Юу болсон юм, та хоёр өөрсдөө яв бид хоёр Хиагт руу явах гээд амжихгүй байна гэж хэлээд “Баярааг хэд хоног архи уусан болохоор нь уур хүрээд загнаад гаргасан. ******* манай хаалгаар ганцаараа шагайсан. Тулгуур-Үндэс амбаарт зогсож байсан ба би биеийг нь сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн гадна нохой гийн хамт зогсож байтал автобусны буудал талаас ******* өөрийн эхнэрийн хамт ирсэн. Тэгээд тэр хоёр “Цэцэг” дэлгүүр рүү ороод удалгүй гарч ирсэн. Тэгсэнээ ******* нохой бид хоёрыг дуудаад “Оч” хоолны газар руу оръё гэж хэлсэн. Бид дөрөв хоолны газар руу ороод хуушуур захиалаад идэж байтал ******* 0,75 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд бид 4 тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд архи талдаа ороод байж байтал ******* эхнэр рүүгээ хардсан өнгө аястай агсарч байсан. Би тухайн үед уусан болохоор нээх анзаараагүй. Тэгээд тухайн хоолны газраас гараад зогсож байтал ******* өөрийн эхнэрийгээ хоолны газрын хажуу талд байрлах дан байрны хана руу хоолойг нь боогоод шахаж байхаар нь би гүйж очоод *******ыг тэвэрч аваад нохой рүү эхнэрийг аваад холдуул гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй. Тухайн үед эхнэр нь надад түрүүвчээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******ын өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут" нэртэй дэлгүүрийн гадна *******гийн хамт зогсож байтал автобусны буудал талаас ******* өөрийн эхнэрийн хамт ирсэн. Тэгээд тэр хоёр “Цэцэг” дэлгүүр рүү ороод гарч ирсэн. Тэгээд  ******* ******* бид хоёрыг дуудаад “Оч” хоолны газарт оръё гэж хэлсэн. Бид дөрөв хоолны газар руу ороод хуушуур захиалаад идэж байтал ******* 0,75 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд бид 4 тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд архи талдаа ороод байж байтал ******* эхнэр рүүгээ хардсан өнгө аястай агсарч байгаад “та хоёр наад хүүхнээ авч явж шаа гэж” байснаа эхнэрийгээ толгой руу нь гараа атгаж байгаад 2-3 цохиж байснаа хоолны газраас үснээс нь чирч авч гараад хоолны газрын хажуу талд байрлах дан байрны хана руу хоолойг нь боож шахаж байгаад дагзаар нь хана мөргүүлээд алах гэж байхад нь ******* гүйж очоод *******ыг тэвэрч аваад над руу “та эхнэрийг нь аваад цаашаа яв” гэж хэлсэн. Тэгээд би *******ын эхнэрийг нь таксинд суулгаж өгсөн. ******* архи уусан үедээ их агсан, мэдрэл муутай юм байна лээ. Би ******* болон *******ын хамт “Оч” нэртэй хоолны газар руу ороод хуушуур захиалж идчихээд *******ын гаргаж ирсэн архийг талд нь ортол уугаад сууж байтал ******* эхнэрийгээ хардах өнгө аястай болсноо бид хоёрт хандаж “наадахаа та хоёр авч явж шаа” гэж хэлснээ эхнэрийгээ зодож эхэлсэн. ******* эхнэрийгээ Оч хоолны газарт сууж байхад үед нь толгой руу нь гараа атгаж байгаад толгой руу нь 2-3 удаа цохиод, үсдэж гараад тухайн хоолны газрын хажууд байрлах дан байрны хананд хоолойг нь боож шахаж байгаад дагзаар нь хана мөргүүлээд алах гээд байсан. Тэгтэл ******* гүйж очоод *******ыг тэвэрч аваад би эхнэрийг нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******ийн өгсөн: “...Намайг сумын 3 дугаар баг 3 дугаар хэсгийн 233 тоотод байрлах гэртээ байж байх үед 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11:00 цагийн үед Дархан-Уул аймгаас манай найзууд машин янзлуулахаар ирсэн. Тэгээд би машиныг янзалж өгтөл 0,5 литрийн “Экс” нэртэй архи 1 шилийг 1 найзтайгаа хувааж уусан. Тэгээд Дархан-Уул аймгаас ирсэн найзууд 15:00 цагийн үед явцгаасан. Найзуудыг явснаас хойш 1-2 цагийн дараа буюу 16:00-17:00 цагийн үед манай гэрт зүс таних залуу орж ирэхээр нь бид хоёр хоорондоо буу халцгаасан. Тэгтэл удалгүй тухайн залуугийн араас Тулгуур орж ирээд “та ******* руу утсаараа залгаад өгөөч гэж хэлээд миний утсаар *******тай ярьсан. Тухайн зүс таних залуу өврөөсөө Хараа нэртэй 0,5 литрийн 1 шил архи гаргаж ирээд бид гурав хувааж уугаад сууж байтал ******* манай гэрт Тулгуур ярьснаас хойш 30-40 минутын дараа орж эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би боль гэж хэлтэл надтай бас маргалдаж байгаад эхнэрийгээ дагуулаад гэр рүүгээ явсан. Манай гэрт орж ирээд эхнэр рүүгээ “Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж хэлээд хэрүүл хийгээд байхаар нь би *******д хандаж “Чи эхнэртэйгээ битгий хэрүүл хийгээд бай, Тулгуур манай гэрт чам руу утсаар ярихаар ирээд 20-30 орчим минут болж байна ” гэж хэлсний төлөө надтай маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

 Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай “...*******ийн биед зүүн сарвуу 2,3-р хурууны хугарал, хавирганы хугарал, нүүрэнд шарх, баруун зүүн бугалга, шуу, нуруу, ба|5уун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, нүүр, баруун зүүн шуу сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зураг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

Хохирогч *******ээс гаргаж өгсөн нэхэмжлэлийн баримтууд /хх-ийн 17-25 дугаар тал/,

*******ийн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 42-47 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50-51 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 57-60 дугаар тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 96-97 дугаар тал/,

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 98 дугаар тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 70 дугаар тал/,

Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа өмчлөгчөөр /хх-ийн 73 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 01/238 тоот албан бичиг /хх-ийн 75 дугаар тал/,

Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 77 дугаар тал/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 80-95 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг 4 дүгээр хэсэг 166А тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******ийг шөний 02 цагаас  08 цаг хүртэл  удаан хугацаагаар бусадтай хардаж толгой хэсэгт нь гараараа цохиж, цээж хэсэгт нь өшиглөж, хөл, гар нуруу хэсэгт нь дэгээ төмөр модоор цохиж, нүүрэн тус газар нь сандлаар цохиж түүний  зүүн сарвуу 2,3-р хурууны хугарал, зүүн 6,7-р хавирганы хугарал, нүүрэнд шарх, баруун, зүүн бугалга, шуу нуруу, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, нүүр баруун зүүн шуу сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: 

 Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Б.Тулгуур -Үндэсийн мэдүүлсэн.... ******* 2023 оны 03 дугаар сарын 14-ний шөнийн 02:00-03:00 үед сэрээд намайг найзтайгаа хардаж хэрүүл хийснээ орон дээр хэвтэж байхад үстээд газарт унагаагаад, гараа зангидаж байгаад толгой хэсэг рүү цохиж байгаад, гутлаа өмсөөд зүүн хавирга руу нэлээн хэдэн удаа өшиглөж байгаад гал тогооны өрөөнөөс дэгээ төмөр аваад хоёр, хөл, гар, нуруу руу хэсэг рүү зөндөө олон удаа цохиж байгаад, хагалсан мод барьж байгаад гар луу цохиод байхаар нь би гэрээс гараад зугтаах гэтэл араас гарч ирээд үсдээд гэрт оруулаад дахиад толгой, нүүр, гар, гуя, нуруу бөөр хэсэг рүү цохиод хоолойноос боож байгаад чамайг хутгалж ална гэж хэлээд хутга хайж байгаад олдохгүй болохоор нь заазуур авч ирээд цохих гээд далайгаад байхаар нь би эвтэйхэн гуйж байгаад нь заазуурыг нь аваад тайтгаруулаад гал тогооны өрөөнд ярилцаад сууж байгаад том өрөө рүүгээ орох гэтэл хойноос дуудахаар нь эргээд хартал бор өнгийн 2 давхар пиавар сандал авч шидээд хоёр нүдний хооронд хамрын голд оноод хамар хэсгээс маш их хэмжээний цус алдаад байсан тул ******* надад хандаж “хамраас чинь маш их хэмжээний цус алдаад байна эмнэлэг явж оёдол хийлгэе гэж хэлээд хувцсаа өмсөөд хойно байрлах эгчийнх нь гэрт бид хоёр хамт ороод эмнэлэг хүргээд өгчих гэж хэлтэл, хойшоо гарах гээд яараад байна гэж хэлэхээр нь бид хоёр алхаад эмнэлэг рүү явсан,

... 2 давхар пиавар сандал авч шидээд хоёр нүдний хооронд хамрын голд оноод хамар хэсгээс маш их хэмжээний цус алдсан. 2023 оны 03 дугаар сарын 14-ний шөнийн 02:00 цагаас 08:00 цаг хүртэл зодсон. Нүүр толгой хэсэг хавдаж маш их өвчинтэй, хамар хэсэгтэй нэгдсэн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. 2 гар, гуя, хөл, нуруу хэсэг хөхөрч хавдсан зовиур, өвчин ихтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/, “

...*******т зодуулсны улмаас толгой маш их өвдөж, баруун нүд зүүгээр хатгуулж байгаа мэт өвдөөд нулимс гоожоод байдаг болсон. Мөн хавирга, гар хэсгийн өвчин одоо хүртэл арилаагүй зовуурьтай байна. Би *******т зодуулсны улмаас Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед манай бага охин хотоос ирээд Сэлэнгэ аймагт намайг асарч машинтайгаа миний хоол хүнс, эм тариаг зөөж өгсөн. Мөн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс гараад Улаанбаатар хот руу охиныхоо машинтай яваад тэндээ очиж гэртээ хэвтрийн дэглэм болон хот дотор явж эмчилгээ хийлгэн эм тариан авсан. Би *******аас өөрийн эмчилгээний болон бензин хоол хүнсний зардлаа гаргуулж авмаар байна. Одоо хүртэл миний биеийн өвчин арилаагүй ба хамар, баруун нүд сорви үүсэж зовуурьтай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: ....******* нохой бид хоёрыг дуудаад “Оч” хоолны газар руу оръё гэж хэлсэн. Бид дөрөв хоолны газар руу ороод хуушуур захиалаад идэж байтал ******* 0,75 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд бид 4 тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд архи талдаа ороод байж байтал ******* эхнэр рүүгээ хардсан өнгө аястай агсарч байсан. Би тухайн үед уусан болохоор нээх анзаараагүй. Тэгээд тухайн хоолны газраас гараад зогсож байтал ******* өөрийн эхнэрийгээ хоолны газрын хажуу талд байрлах дан байрны хана руу хоолойг нь боогоод шахаж байхаар нь би гүйж очоод *******ыг тэвэрч аваад нохой рүү эхнэрийг аваад холдуул гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй. Тухайн үед эхнэр нь надад түрүүвчээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******ын өгсөн: “...*******гийн хамт зогсож байтал автобусны буудал талаас ******* өөрийн эхнэрийн хамт ирсэн. Тэгээд тэр хоёр “Цэцэг” дэлгүүр рүү ороод гарч ирсэн. Тэгээд  ******* ******* бид хоёрыг дуудаад “Оч” хоолны газарт оръё гэж хэлсэн. Бид дөрөв хоолны газар руу ороод хуушуур захиалаад идэж байтал ******* 0,75 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд бид 4 тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд архи талдаа ороод байж байтал ******* эхнэр рүүгээ хардсан өнгө аястай агсарч байгаад “та хоёр наад хүүхнээ авч явж шаа гэж” байснаа эхнэрийгээ толгой руу нь гараа атгаж байгаад 2-3 цохиж байснаа хоолны газраас үснээс нь чирч авч гараад хоолны газрын хажуу талд байрлах дан байрны хана руу хоолойг нь боож шахаж байгаад дагзаар нь хана мөргүүлээд алах гэж байхад нь ******* гүйж очоод *******ыг тэвэрч аваад над руу “та эхнэрийг нь аваад цаашаа яв” гэж хэлсэн. Тэгээд би *******ын эхнэрийг нь таксинд суулгаж өгсөн. ******* архи уусан үедээ их агсан, мэдрэл муутай юм байна лээ....” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******ийн өгсөн: 16:00-17:00 цагийн үед манай гэрт зүс таних залуу орж ирэхээр нь бид хоёр хоорондоо буу халцгаасан. Тэгтэл удалгүй тухайн залуугийн араас Тулгуур орж ирээд “та ******* руу утсаараа залгаад өгөөч гэж хэлээд миний утсаар *******тай ярьсан. Тухайн зүс таних залуу өврөөсөө Хараа нэртэй 0,5 литрийн 1 шил архи гаргаж ирээд бид гурав хувааж уугаад сууж байтал ******* манай гэрт Тулгуур ярьснаас хойш 30-40 минутын дараа орж эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би боль гэж хэлтэл надтай бас маргалдаж байгаад эхнэрийгээ дагуулаад гэр рүүгээ явсан. Манай гэрт орж ирээд эхнэр рүүгээ “Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж хэлээд хэрүүл хийгээд байхаар нь би *******д хандаж “Чи эхнэртэйгээ битгий хэрүүл хийгээд бай, Тулгуур манай гэрт чам руу утсаар ярихаар ирээд 20-30 орчим минут болж байна ” гэж хэлсний төлөө надтай маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

 Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаартай “...*******ийн биед зүүн сарвуу 2,3-р хурууны хугарал, хавирганы хугарал, нүүрэнд шарх, баруун зүүн бугалга, шуу, нуруу, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, нүүр, баруун зүүн шуу сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/ зэрэг  нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******ыг  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн буюу хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож  мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт  зааснаар зүйлчлэн ирүүлсэн бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад уг хуульд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” хамааруулахаар, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж хуульчлан заажээ.

Шүүгдэгч *******  нь хохирогч ******* нар нь 2022 оны 11 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг тоотод хамтран амьдарч тэд гэр бүлийн гишүүд байсан болох нь хохирогч болон шүүгдэгч нарын өөрсдийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг  гэр бүлийн харилцан хамааралтай хүн болох хохирогч *******ийн эрүүл мэндэд  зүүн сарвуу 2, 3-р хурууны хугарал, хавирганы хугарал, нүүрэнд шарх, баруун зүүн бугалга, шуу, нуруу, ба|5уун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, нүүр, баруун зүүн шуу сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж  зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн  тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг, мөн  хохирогчид  олон тооны гэмтэл учруулж , удаан хугацаагаар  буюу шөний 02 цагаас өглөөний 08 цаг хүртэл  үргэлжлүүлэн зодож бие махбодид нь  сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж  үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дах заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч ******* нь эмчилгээний зардалд 1.006.942 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч *******аас эмчилгээний зардалд 1030.000 төгрөгийг  хохирогчид төлсөн баримтыг ирүүлсэн ба хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлөгдсөн гэж шүүх үзлээ.

Хохирогч ******* нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас ... Шүүгдэгч  *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дах заалтад зааснаар  1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргав.

Шүүгдэгч *******аас ... Би буруугаа ойлгож байна. Ханийгаа цаашид эмчилнэ. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч  ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 -д зааснаар гэм буруутайд тооцсон  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу    эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...”, 2.3 дах заалтад “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн бусад тусалцаа үзүүлсэн,хохирол төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Гэмт хэрэг гарах болсон  шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн архидан согтуурснаас болсон ба хардалтаас  үйлдэлтэй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал нөлөөлсөн гэж үзэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дах заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал  зэргийг харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 давхар бор өнгийн сандал 1 ширхэг, 60-70см урттай мод 1 ширхэг, 40-50см урттай тахир төмөр 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн шаазан свунер /хагархай/ 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдан шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 -д  заасан   “Хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3-д   зааснаар *******т 1 жил 6 сарын хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын   эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөж цагдан хорьсугай.

5. Хохирогч *******ийн нэхэмжилсэн 1.006.942 төгрөгийн хохирол төлөгдсөн ба хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6.Хохирогч ******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 давхар бор өнгийн сандал 1 ширхэг, 60-70см урттай мод 1 ширхэг, 40-50 см урттай тахир төмөр 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн шаазан свунер /хагархай/ 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгасугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ