Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга                Б.Номин,

 Улсын яллагч                              А.Эрдэнэдэлгэр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

 Хохирогчийн өмгөөлөгч              Д.Эрдэнэ-Оргил

 Хохирогч                                         И.Ган-эрдэнэ

 Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ******* овгийн ******* *******т холбогдох эрүүгийн 2331000000075 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, , сум, багийн нутаг гэх газар оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх , ******* овогт ******* ******* РД: //

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сум баг, гэх газар /хөдөө/ *******гийн гэрийн гадаа үл ялих зүйлээс маргалдан хохирогч И.Ган-Эрдэнийн модоор цохиж түүний  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын 27-нд  архи хэтрүүлэн хэрэглэж хуурай дүү  И.Ган-Эрдэнийн толгойн тус газар цохиж хүнд гэмтэл учруулсан. Миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хойшид И.Ган-Эрдэнийн эмчилгээнд гарах зардлыг төлж байх болно. Уучлалт гуйж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “... 2023 оны 02 дугаар сарын 27-ны орой сүлжээтэй газар очиж утсаар яричихаад  Баяраагийнд очсон. Тэнд *******гийн худ Зоригоо байсан ба тэд архи ууж байсан, тэгээд  удалгүй Зоригоо гараад явсан. Би хамт гарч гадаа тамхи татаж байтал *******ын хүү ирээд хамт тамхи татаж юм яриад зогсож байхад дотроос ******* гарч ирээд хүүгээ загнаж  зодохоор нь би боль гээд хүүхдийг нь өмөөртөл миний толгой руу ******* модоор цохисон. Үүний улмаас тархиндаа хүнд гэмтэл аваад эмчлүүлээд жаахан гайгүй болж байна. Гэвч орой болохоор байнга толгой өвддөг болсон, хойшид тогтмол эмчлүүлж байх шаардлагатай гэсэн. Энэ үед л ******* ахыг эмчилгээний зардлыг төлж байгаарай гэж хэлмээр байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн: “...******* гэрээс гараад явсан гадаа удаад орж ирэхгүй болохоор нь яасан юм бол гэж  бодоод араас нь гарахад И.Ган- Эрдэнэ дээшээ харсан байдалтай гэрийн хажуу талд газарт хэвтэж байсан хажууд нь манай нөхөр ******* шургааг мод барьсан зогсож байсан тэгэхээр нь гэрт үлдсэн хүмүүс лүү И.Ган-Эрдэнийг энд хэвтэж байна шүү гэж хэлээд *******ыг аваад шууд гэртээ ирсэн. Гэрт ирээд *******аас яасан талаар асуухад барьж байсан модоороо 2 удаа цохисон гэж байсан. Би *******ыг аваад И.Ган-Эрдэнийг үлдээгээд явахдаа тийм айхтар гэмтсэн гэдгийг мэдээгүй юм.” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-28 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн: “...Би *******гийн гэрт үлдээд бууз идээд зурагт үзээд нээх удаагүй 10 орчим минут болоход Улаанаа гаднаас орж ирээд Тамираа эгч орилоод г аваарай гээд орилоод, хойд талын хуучин худгийн тэнд гэхээр нь ******* бид 2 гэрийн зүүн хойд талд байдаг хуучин худгийн суурь амбаар дээр яваад очиход амбаарын доод талд цасан дээр        ******* газарт хэвтэж байсан.” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-34 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******гийн өгсөн: “...Тэгээд байж байтал гадаа хүн орилоод байх шиг болохоор нь манай эхнэр гараад буцаж орж ирээд Тамираа эгч байна г ирж ав гээд байна гэхээр нь Би Б.Отгон ахтай хамт гараад манайхаас зүүн тийш худгийн хажууд очиход хажуу талаараа хэвтэж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-38 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******гийн өгсөн: “...Удалгүй гадаа хүн орилоод байхаар нь би гараад чагнатал Тамираа эгчийн дуу байсан ба “ энд байна ирж аваарай” гэж хэлээд чимээгүй болчихсон тэгэхээр нь би буцаж гэртээ орж ирээд нөхөр ******* болон Отгон хоёрт хэлээд *******, Отгон ах 2 гараад явсан. Тэгж байтал Отгон ах буцаж ирээд өөрийнхөө машинаа асааж яваад Отгон ах манай нөхөр хоёр г дамжлаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ын өгсөн: “...Би аав, ээж 2-н хамт Сэлэнгэ аймгийн суманд мал маллан амьдардаг ба манайх сумын “” гэх газар хөдөө байдаг. Харин манай 2 дүү Дархан-Уул аймагг сурдаг. Миний санаж байгаагаар Тухайн өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ний өдөр би гэртээ байж байтал манай нутгийн гээд ах манайд ирээд бид 2 хамт утсаар ярих гээд манайхаас баруун тийш байдаг сүлжээнд гарахаар морьтой явсан. Тэгээд бид 2 сүлжээнд гарч утсаар ярьчихаад буцах замдаа манайхаас урагшаа байдаг Баяраа гэж ахынд орсон ах бид 2-г ороход Баяраа ах эхнэр хүүхдийн хамт байсан. Тэгээд бид цагаан сар болж байсан болохоор бууз жигнүүлээд хоол цай уугаад ах ******* ах 2 нэг шил Хараа нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан.

Тэгэж байтал гаднаас манай аав, ээж 2 бас гээд ахтай хамт гурвуулаа орж ирсэн. Тэгэж байтал аав гараад бөөлжсөн дараа нь би гараад ахыг явья гээд дуудсан тэгтэл ах дагаж гарч ирээд ах ах 2 тамхи татаж байтал аав буцаад гараад ирсэн ба намайг тамхи татаж байна гэж бодоод чи яах гээд ах нартайгаа нийлээд тамхи татаад байгаан гээд над руу ууралтал ах хажуугаас орж ирээд аав руу та яагаад одоо хүүхэд загнаад байгаа юм гэж хэлээд аав ах 2 хоорондоо маргаж эхэлсэн.

Тэгээд тэр 2 нэг нэгнийгээ харилцан цохисон тэр үед нь би морио унаад шууд гэр лүүгээ явсан. Тэгээд би гэртээ очоод байж байтал аав, ээж 2 ирэхгүй байсан тэгэхээр нь би буцаад Баяраа ахынд очсон намайг очиход *******, ах, бас ******* ахын эхнэр байсан ба ах гэрт нь газар хэвтэж байсан ба ахын толгойноос цус гарсан байсан болохоор ах бид 2 ахыг сумын төв авч явсан. Өглөө үүрээр 04 цагийн орчим сумын төвд орж ирээд Батзориг гэж айлд ирээд тэндээ байж байгаад өглөө сумын эмнэлэг орсон. Манай аав урд өмнө нь ямар нэг байдлаар ахтай маргаж байгаагүй бас өс хонзонгийн асуудал байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээ хэлтсийн шинжээч эмч Т.Насанжаргал 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаартай ”И.Ган-Эрдэнийн биед дагз ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан бүлэн, зүүн чамархайн хуйханд шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61- 63 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар тал /,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 21-23 дугаар тал/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 56, 122 дугаар тал/,  

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 57-58, 64-65 дугаар тал/,

И.Ган-Эрдэний эмнэлгийн тооцооны хуудас, өвчний түүх /хх-ийн 80-108 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 68-70 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111 дүгээр тал/,

Эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 113 дугаар тал/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 115-121 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  ******* нь 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сум баг , гэх газар иргэн  *******гийн гэрийн ойролцоо  үл ялих зүйлээс маргалдан хохирогч  И.Ган-Эрдэнийн толгойн ар хэрэгт шургааг модоор цохиж түүний дагз ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан бүлэн, зүүн чамархайн хуйханд шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь :

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэг  шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэг  хохирогч  И.Ган-Эрдэний  мэдүүлсэн  мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн мэдүүлэг. /хх-ийн 25-28 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн мэдүүлэг. /хх-ийн 30-34 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******гийн өгсөн мэдүүлэг, /хх-ийн 36-38 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******гийн өгсөн мэдүүлэг. /хх-ийн 40-42 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ын өгсөн мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээ хэлтсийн шинжээч эмч Т.Насанжаргал 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаартай ”И.Ган-Эрдэнийн биед дагз ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан бүлэн, зүүн чамархайн хуйханд шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61- 63 дугаар тал/

Хохирол нэхэмжилсэн болон төлсөн баримтууд зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч  ******* нь хохирогч И.Ган-Эрдэний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

          Шүүгдэгч ******* нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж  заасны дагуу   шүүгдэгч ******* нь хохирогч  ******* эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлыг төлж  барагдуулах үүрэгтэй байна.

Хохирогч И.Ган-эрдэнэ нь энэ гэмтлийн улмаас эмчилгээний зардалд   3346.701 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн ба шүүгдэгч ******* нь эмчилгээний зардалд  4.200.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд  энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогч ******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол эмчилгээний зардал төлсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг мөн улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүхэд гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон  хоноггүй байна.

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******т 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч ******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй бөгөөд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь  хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ