Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

 

 

2023 оны 05 сарын 22 өдөр                2023/ШЦТ/1*******                            сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо,

Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн *******т холбогдох 22300*******370084 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Замт гэх газарт оршин суух хаягтай,

урьд ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

******* аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн,

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

ЖК85**************14 регистрийн дугаартай, ургийн овогтой . 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон тэнсэж, албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч ийн 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн суманд хохирогч ийн эзэмшлийн 6515 СҮА улсын дугаартай Тоёота Приус 11 загварын автомашины голын хайрцагт байсан Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч уг картаас ******* аймгийн сумын Зүүн бүс худалдааны төвийн АТМ /Автомат тооцооны машин/-с 1,000,000 /нэг сая/ төгрөг гарган авч хохирогч т 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт Замт гэх газраас ганцаараа цагаан сарын эд зүйл бөөгнүүлэхээр аймгийн төвд ирсэн. Би аймгийн төв дээр ирэхдээ эхнэрийнхээ төрсөн ах болох ынд ирдэг юм. Надад аймагт өөр таних хүн байхгүй. Би өмнө нь аймгийн 80 жилийн ойгоор ын эхнэр ийн Хаан банкны данс руу мөнгө шилжүүлж виза картаар нь АТМ-с бэлэн мөнгө гаргуулан авч байсан юм. Тухайн үед Оюунчимэгийн виза картны нууц үг нь “0000” байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр аймагт ирээд ахынд байхдаа ийн машины голын хайрцгаас Хаан банкны ногоон өнгийн виза картыг нь хулгайлан авсан. Тэгээд би шууд төв Хаан банкны АТМ ороод тухайн картыг шалгахад 1 сая гаруй төгрөг байхаар нь гүйлгээ хийлгүй картаа аваад тэндээсээ Зүүн бүс худалдааны төвд орон гэх таньдаг залуугаар энэ картаас мөнгө аваад өгөөч гэж гуйгаад 1 сая төгрөг бэлнээр гаргуулан авсан. Би мөнгөө аваад д 80,000 төгрөгийн өртэй байсан тэрийгээ төлж барагдуулсан. Би оройдоо гэр рүүгээ явсан. Үлдсэн мөнгөөрөө цагаан сарын эд зүйл, гарын бэлэг аваад үрж дууссан. Би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ” гэх мэдүүлэг /хэргийн 26-******* дугаар хуудас/

хохирогч ийн “...Би Би Хаан банкны тоот дансыг ашиглаж эзэмшдэг. Намайг мэдээгүй байхад миний уг данснаас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 58 минутад Зүүн бүс худалдааны төвийн АТМ-с 1,000,000 төгрөгийн зарлага гарсан тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би 2022 оны намар уг дансныхаа виза картыг гээгдүүлж, шинэ карт захиалаад хуучин картаа хаалгаагүй байсан. 2022 оны 10 дугаар сард гэрээсээ хуучин виза картаа олсон юм. Тэгээд би нэг данс дээр бүртгэлтэй шинэ хуучин хоёр виза картаараа гүйлгээ хийдэг байсан. Шинэ картаа олохгүй байгаа. Миний данснаас алдагдсан мөнгийг шинэ виза картаар авсан байх гэж бодож байна. Уг картын нууц үг нь “0000” байгаа. Хамгийн сүүлд уг виза карт нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр миний 6515 СҮА улсын дугаартай приус-11 маркийн автомашины голын хайрцагт байсан. Миний тоот данснаас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 58 минутад Зүүн бүс худалдааны төвийн АТМ-с 1,000,000 төгрөгийн зарлага гарсан АТМ-ын бичлэгийг шалгахад хар босоо захтай куртиктэй, шар царайтай, баруун дээд уруулынхаа дээр мэнгэтэй, 30-40 насны бололтой үл таних эмэгтэй хүн байсан. Миний шинэ виза карт нь хар ногоон өнгөтэй виза карт байсан. Уг виза картаа яаж машинаасаа алдсан талаараа сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

гэрч ын “...Би сумын “Зүүн бүс” худалдааны төвийн А-47 дугаартай лангууг ажиллуулдаг юм. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр лангуун дээрээ сууж байхад 2-3 жилийн өмнө манайхаас зээл хийгээд 80,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ******* аймгийн******* сумаас гаралтай гэж дууддаг,жинхэнэ нэрийг нь мэдэхгүй залуу орж ирээд “та өрөө авах уу, картаас 1,000,000 төгрөг аваад өгөөч тэндээсээ өрөө авчих” гэж хэлсэн. Тэгээд би г лангуун дээрээ үлдээгээд виза картыг нь авч яваад “Зүүн бүс” худалдааны төвийн баруун талын хаалганы хажууд байх АТМ-с мөнгө авах гэж байтал миний урд талд үл таних нэг эмэгтэй хүн мөнгө авч байхаар нь гийн өгсөн картыг өгөөд 1,000,000 төгрөг аваад өгөөч гээд гуйхад уг эмэгтэй АТМ-с 1,000,000 төгрөгийн зарлага гаргах үйлдлийг хийж өгөөд мөнгөө эндээс аваарай гээд гараад явсан. Тэгээд би АТМ-с 1,000,000 төгрөгийг нь аваад буцаж лангуун дээрээ ирж д 1,000,000 төгрөгийг нь өгөхөд надад уг мөнгөнөөсөө өрнийхөө 80,000 төгрөгийг өгсөн. Одоо гийн өгсөн виза картын нууц үгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан амархан нууц үг байсан. Тухайн үедээ АТМ ортлоо цээжлээд уг эмэгтэйд нууц үгийг нь хэлээд хийлгүүлж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,

гэрч ын “Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн сумын “Зүүн бүс” худалдааны төвийн АТМ-ээс мөнгө авчхаад гарах гэж байтал үл таних нэг эрэгтэй хүн ирээд картаас мөнгө аваад өгөөч гээд надад картынхаа нууц үгийг хэлээд /нууц үгийг нь хэд байсныг санахгүй байна./ 1,000,000 төгрөгийн зарлага гаргах үйлдлийг хийлгэсэн. Тухайн залуу АТМ-с гарсан 1 сая төгрөгийг аваад үлдсэн. Хар өнгийн дугуй захтай цамцтай, цамцныхаа урд хэсэгт цагаан өнгийн дугуй дүрстэй, жинс өмссөн, хар өнгийн үстэй түрийтэй гуталтай 35-45 орчим настай, 165 орчим см өндөртэй эрэгтэй хүн байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Зүүн бүс” худалдааны төвөөр явж байхад уг худалдааны төвийн зүүн хойд хэсгээр барааны лангуу ажиллуулдаг хүн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг баримтжуулсан дүрс бичлэгийн хамт /хэргийн 47-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хууль зүйн ойлголтоор Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгодог болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “ бага хэмжээний хохирол"-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор тогтоожээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч т 1.000.000 төгрөгийн  хохирол учирсан, үүнийг шүүгдэгч нөхөн төлсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Төмөр овогтой нь хийсэн хэргээ хүлээж намайг хохиролгүй болгосон мөн гомдолгүй тул энэ хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтээр нотлогдох тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай байна.

 

Шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн буюу 1.000.000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******т   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.             

  

3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.

 

6.  Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН