Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Н.Төгс-Учрал,

Улсын яллагч                       Т.Нансалмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч       А.Мөнхбат,

Шүүгдэгч                                  ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2131001660064 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Дархан-Уул аймаг, Дархан сум дүгээр баг, тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* Пүрэвсүрэн, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харгана” нэртэй газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдаж  4818.350 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй... гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...Миний мэдэхээр ******* эгч эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм. 2021 оны 06 дугаар сарын 15-ны үеэр ******* эгч миний утас руу залгаад “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ирээд эгчийнхээ ажилд туслах боломжтой юу” гэхээр нь боломжтой гэж хэлээд л маргааш нь очсон шиг санагдаж байна. тэгээд би унаа хөлслөөд эгчийнхээ байгаа газар буюу Ерөө сумын Харгана гэх газар очсон юм. Намайг очиход Зил-131, эксковатор, усан буу, мотор зэрэг байсан юм. Тэгээд Зил-131-ийн мост эвдэрсэн байхаар нь Энхбаяр гэх ахтай хамт янзлаад байж байтал цагдаа нар ирлээ гэсэн яриа гараад байхаар нь хийж байсан ажлаа орхиод зугтаасан юм. Тэгээд орой болохоор нь цагдаа явсан байх гэж бодоод буцаад ирсэн юм. Ер нь бол манай эгч техник хэрэгслээ буулгах гэж байсан юм. Тухайн өдөр буюу цагдаа нар очдог өдөр экскаватороор усан бууны ард талын ухсан нүхнээс шороо авч угаах гэж байсан, энэ үед цагдаа нар ирсэн. Тэгээд бид нар сандралдаад зугтаасан, тухайн үед ******* эгч л үлдсэн. ******* эгчид 2021 оны тухайд бол ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй байсан. харин 2020 онд ажиллахдаа аймаг, орон нутгийн зөвшөөрлөөр ашигт малтмал олборлосон юм. Би тухайн үед усан бууг ажиллуулж байсан юм. Энэ жил яагаад зөвшөөрөл аваагүй гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын эхээр би зарын дагуу *******тэй холбогдоод экскаваторын оператороор нэг сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцоод Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байх “Харгана” гэх газарт очсон. Тэнд очоод ойролцоогоор -15 орчим хоног байсан ба мотор байсан газрын орчимд бага зэрэг ухаж ажиллаад байж байтал Экологийн цагдаагийн албанаас шалгалт ирээд ажиллахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч н өгсөн: “...******* ******* улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл, манай хашаанд байгаа. Мотор нь цохиод Харгана гэх газраас трактороор чирч ирсэн. ...2020 онд бичил уурхайн гэрээ хийсэн байхад би өөрийн Зил-131 машинаараа ******* гэх хүний уурхай руу хүнс, ачаа тээвэр зөөдөг байсан. тэрнээс хөлс мөнгө тохиролцсон зүйл байхгүй, шатахуун хийж өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/,

“...түрээсэлсэн зүйл байхгүй. ******* нь тухайн газарт байгаа эвдэрсэн усан бууг буюу скубер сэлбэгийг аваачиж өгөөд, тэнд байгаа зарим эд зүйлсийг Ерөө сум руу буцааж авчирмаар байна гэж налаас гуйгаад би явсан. Гэтэл тэнд очоод миний машины кроп эвдрээд тэндээ орхиод би буцаж унаа дамжиж явсан. Уг машин одоо манай гэрт буюу Ерөө сум Буурагчин 1-1 тоот хашаанд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-201 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: “...Ерөөгийн харьяат иргэд байна. Тухайн үед 2019 онд “Еөлтү” нөхөрлөлд хяналт тавьж ажилласан. 2019 оны 08 дугаар сард гэрээ хийгдэж улмаар 9, 10 дугаар саруудад хяналт тавьж ажилласан. ... нар хяналт шалгалтаар явах хугацаанд “Еөлтү” нөхөрлөл дээр ажиллаж харагдсан. Бусад нэр бүхий иргэдийг бол харж байгаагүй юм байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 215 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ийн өгсөн: “...01/5 дугаартай албан бичгийн хавсралт зургийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ZY3 гэх сансрын хиймэл дагуулын зургаас харахад ухагдаж эвдэрсэн байсан. ZY3 гэх сансрын хиймэл дагуулын станц нь өөрөө уртраг өргөрөгийн хэмжээг хийхэд автоматаар сольбилцлын цэгээ гаргаж ирдэг. ZY3 гэх сансрын хиймэл дагуулын зургаас харахад ухагдаж эвдэрсэн байсныг тогтоосон мөн комьпютер дээр бол ухагдсан байдалтай ялгагдахааргүй гарсан байсан. агаарын сансрын зурган дээрээс харахад энгийн нүдээр ялгах боломжтой. Зурагныхаа маштаб нягтаршлаас хамаараад өөр өөр гардаг манай байгууллага энэ хэрэг дээр хятадын ZY3 гэх агаар сансрын зургийг ашигладаг энэ нь өөрөө 1:25000 маштбтай нарийвчлалтай зураг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 66 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ийн өгсөн: “...01/5 дугаартай албан бичгийн хавсралт зургийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ZY3 гэх сансрын хиймэл дагуулын зургаас харахад ухагдаж эвдэрсэн байсан. ZY3 гэх сансрын хиймэл дагуулын станц нь өөрөө уртраг өргөрөгийн хэмжээг хийхэд автоматаар сольбицлын цэгээ гаргаж ирдэг. ZY3 гэх сансрын хиймэл дагуулын зургаас харахад ухагдаж эвдэрсэн байсныг тогтоосон мөн комьпютер дээр ухагдсан эвдэрсэн бол илт харагдана, харин принтерээр гаргахад эрүүл тэгш газар нь ухагдсан байдалтай ялгагдахааргүй гарсан байсан. Агаар сансрын зурган дээрээс харахад энгийн нүдээр ялгах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч гийн өгсөн: “...Миний бие “Еүлтү” нөхөрлөлөөр 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2020 онд Ерөө сумын 2 дугаар баг Харгана гэх газар үйл ажиллагаа явуулаад техникүүдээ орхисон байсан. 2019 оноос манай нөхөр элэгний хорт хавдартай гэсэн оноштой болоод эмчилгээ хийлгээд явдаг байсан. 2020 оны зун 06 сард манай эгч ******* нь би зөвшөөрөлтэй газартай хүнтэй хамтарч ажиллахаар болсон танай техникүүдийг авч ажиллая гэхээр нь угаасаа ажил хийж чадахгүй, зөвшөөрөл гараагүй байсан учраас Пүрэвсүрэн эгчид техникүүдээ өгөхөөр болсон. Миний хувьд уг үйл ажиллагаанд ямар нэгэн байдпаар оролцоогүй, нөхөртөө эмчилгээ хийлгэж явсаар байгаад 2022 оны хавар манай нөхөр нас барсан. Экскаваторыг манай нөхөр Зундуй нь Баярбаатар гэх хүнээс 2019 онд 200,000,000 төгрөгөөр авахаар тохиролцоод урьдчилгаа 40,000,000 төгрөгийг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 12 сард Хас банкнаас 30,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад мөн мал борлуулаад экскаваторын урьдчилгаа болох 40,000,000 төгрөгийг 2020 оны хавар Баярбаатарт бэлнээр нь өгөөд авч байсан. Үлдсэн мөнгийг нь цувуулаад өгнө гэсэн боловч нөхөр өвчтэй болохоор өгч чадаагүй. 2021 онд манай эгч Пүрэвсүрэн уг техникийг ажиллуулна гэж авч яваад зөвшөөрөлгүй газар ажилласан гээд цагдаа нар шалгасны дараа Баярбаатар нь ирээд экскаватороо аваад явсан. Бид нараас авсан 40,000,000 төгрөгөө буцааж өгөхгүй гэсэн.

Усан буу нь миний өөрийн эзэмшлийнх нутгийн хүмүүстэй хамжаад гар аргаар 2019 онд хийж байсан. Гар аргаар хийсэн болохоор ямар нэгэн бичиг баримт байхгүй. Тухайн үед ямар хүнээр хийлгэж байснаа мэдэхгүй байна.

Цахилгаан үүсгүүр нь мөн миний эзэмшлийнх  ба 2018 онд анх Бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсны дараа 5,000,000 төгрөгөөр хүнээс авч байсан. Одоо бол ямар хүнээс авч байснаа санахгүй байна. Тухайн үед мөнгийг нь бэлнээр л өгч байсан байх. Манай нөхөр байхдаа бүгдийг нь зохицуулдаг байсан юм.  усан буу, цахилгаан үүсгүүр зэрэгт ямар нэгэн бичиг баримт байхгүй. Тухайн үедээ мөнгө олоод л авч байсан санагдаж байна. Харин ЗИЛ-131 нь манай нөхөр гийн нэр дээр байдаг юм. *******гийн гаргасан асуудлын улмаас техникүүд улсын орлого болох юм бол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 126-128 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч ******* өгсөн: “...Миний ******* ******* улсын дугаартай шар өнгийн экскаваторыг 2021 оны 02 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байдаг Зундуй гэх залуу 60,000,000 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод урьдчилгаа 40,000,000 сая төгрөгийг надад бэлнээр өгөөд үлдэгдэл 20,000,000 сая төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын орчим өгнө гэж хэлээд амаар тохиролцоод өгсөн юм.

Ингээд Зундуй нь 2020 оны зун надад үлдэгдэл 20,000,000 сая төгрөгөө өгөхгүй байхаар нь би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр уг ******* ******* улсын дугаартай шар өнгийн экскаваторыг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байх Зундуйгийн хашаанаас аваад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгонд аваачиж өөрийнхөө хашаанд байрлуулсан юм. Тухайн үед Зундуй нь надаас ******* ******* улсын дугаартай шар өнгийн экскаваторыг 2020 оны 02 дугаар сард 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед надад Зундуй нь бэлэн 40,000,000 сая төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 20,000,000 сая төгрөг өгөхгүй байхаар нь 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Зундуйгаас буцааж авсан. Одоо экскаватор нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны төд байрлах Аюушхүү гэх айлд байгаа. Би экскаваторын үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хэрэв шүүх миний экскаваторыг хураах юм бол би Мөнхсүрэнгээс үлдэгдэл 20,000,000 төгрөг нэхэмжпэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 134 дүгээр тал/,

Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “ Нуман алтай ” ХХК-ий 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/34 дугаартай “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 1640.290 төгрөг болж байна. ....тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 487.508 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хх-ийн 186- 205 дугаар тал/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03/3325 дугаартай “...ойн сан бүхий газартай давхцалтай байна...” гэх албан тоот /хх-ийн 108-109 дүгээр тал/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/4309 дугаартай “...хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. Харин бичил уурхайн дүгнэлт гараагүй, ойн сан бүхий хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан тоот /хх-ийн 128 дугаар тал/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “...байгаль орчинд учруулсан нийт төлбөр хохирлын  нөхөн төлбөр 4818.350 төгрөг болж байна...” гэх акт,

“Арвижих эстимейт” ХХК-ий 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/038 дугаартай “...******* ******* улсын дугаартай, САТ 320DL маркийн экскаватор нь өнөөгийн үзлэгийн үеийн техникийн байдал, өнгө үзэмж, цаашид ашиглагдах боломж болон тухайн үеийн үнэ ханшийн мэдээлэл, засвар үйлчилгээ хийсэн гэх мэдээлэл зэрэгт үндэслэн 2021 оны 05 дугаар сарын байдлаарх зах зээлийн үнийг 50,000,000 (тавин сая)-н төгрөгийн үнэтэй байсан байх боломжтой байна гэж үзэж байна. /Жич.Худалдаалахаар тохиролцсон гэх унээс засвар үйлчилгээ хийсэн гэх зардлыг хасаж боломжит унийг тооцоолсон./

3ил-131 автомашин, гар аргаар хийсэн скрубер, цахилгаан үүсгүүр зэрэг нь өнөөгийн үзлэгийн үеийн техникийн байдал, өнгө үзэмж, цаашид ашиглагдах боломж болон тухайн үеийн зах зээлийн үнэ ханШийн мэдээлэл, өнөөгийн зах зээлийн үнэ ханшийн мэдээлэл зэрэг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын байдлаарх зах зээлийн үнэ нь дор дурьдсан байдалтай байх боломжтой байна. Үүнд:

Үнэлгээний

зүйл

Чанар байдлын тодорхойлолт

Зах зээлийн дундаж үнэ /төг/

 

 

 

1

 

 

 

ЗИЛ 131

65 ******* улсын дугаартай, ердийн тэвштэй автомашин, ОХУ-д үйлдвэрлэсэн, арлын дугаар , өнгө ногоон, хөдөлгүүрийн багтаамж 5969сс, үйлдвэрлэсэн он 1982, /үзлэгийн үед эвдрэл гэмтэл ихтэй байсан/

3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөг

 

 

2

 

Цахилгаан

үүсгүүр

Хуучин, дизель хөдөлгүүр нь зуурсан эвдэрсэн, цахилгаан хөдөлгүүр нь шатсан тул салгаж авсан гэх, /үзлэгийн үед цахилгаан хөдөлгүүр нь байхгүй байсан/

800,000 /найман зуун мянга/-н төгрөг

 

 

3

 

Скрубер буу усан буу

Бичиг баримтгүй, хураагдсанаас хойш ашиглаагүй, эвдрэл ихтэй, техникийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх, /үзлэгийн үед эвдрэл гэмтэл ихтэй байсан/

2,000,000 /хоёр сая/-н төгрөг

...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 170-179 дүгээр тал/,

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ий 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/34 дугаартай “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 1,640,290 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 487,508 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 186-207 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, / хх-ийн 8 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 10-17 дугаар тал/,

“Арвижих эстимейт” ХХК-ий 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоолын хариу” 1/079 албан тоот /хх-ийн 102-105 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 216, 2хх-ийн 77-78, 137-138, 208-211дүгээр тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 219 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 207-209 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 106 дугаар тал/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5/5208 дугаартай “...иргэн *******гийн нэр дээр өнөөдрийн байдлаар хуулийн этгээд бүртгэлгүй байна...” гэх албан тоот /хх-ийн 111 дүгээр тал/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2/5273 дугаартай “...иргэн *******гийн өмчлөлд өнөөдрийн байдлаар бүртгэлтэй үйл хөдлөх эд хөрөнгө байхгүй байна...” гэх албан тоот /хх-ийн 113 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 115, 164 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 118, 120-122 дугаар тал/,

Нийгмийн даатгалын лавлагаа /хх-ийн 13 дугаар тал/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 133-134 дүгээр тал/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 137 дугаар тал/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүх шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харгана” нэртэй газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдаж  4818.350 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн: мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч н өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал, мэдүүлэг /хх-ийн 200-201 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 215 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч гийн өгсөн мэдүүлэг /2хх-ийн 126-128 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч ******* өгсөн мэдүүлэг /2хх-ийн 134 дүгээр тал/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “...байгаль орчинд учруулсан нийт төлбөр хохирлын  нөхөн төлбөр 4818.350 төгрөг болж байна...” гэх акт,

“Арвижих эстимейт” ХХК-ий 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/038 дугаартай “...******* ******* улсын дугаартай, САТ 320DL маркийн экскаватор нь өнөөгийн үзлэгийн үеийн техникийн байдал, өнгө үзэмж, цаашид ашиглагдах боломж болон тухайн үеийн үнэ ханшийн мэдээлэл, засвар үйлчилгээ хийсэн гэх мэдээлэл зэрэгт үндэслэн 2021 оны 05 дугаар сарын байдлаарх зах зээлийн үнийг 50,000,000 (тавин сая)-н төгрөгийн үнэтэй байсан байх боломжтой байна гэж үзэж байна. /Жич.Худалдаалахаар тохиролцсон гэх унээс засвар үйлчилгээ хийсэн гэх зардлыг хасаж боломжит унийг тооцоолсон./

3ил-131 автомашин, гар аргаар хийсэн скрубер, цахилгаан үүсгүүр зэрэг нь өнөөгийн үзлэгийн үеийн техникийн байдал, өнгө үзэмж, цаашид ашиглагдах боломж болон тухайн үеийн зах зээлийн үнэ ханшийн мэдээлэл, өнөөгийн зах зээлийн үнэ ханшийн мэдээлэл зэрэг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын байдлаарх зах зээлийн үнэ нь дор дурдсан байдалтай байх боломжтой байна. Үүнд:

Үнэлгээний

зүйл

Чанар байдлын тодорхойлолт

Зах зээлийн дундаж үнэ /төг/

 

 

 

1

 

 

 

ЗИЛ 131

65******* улсын дугаартай, ердийн тэвштэй автомашин, ОХУ-д үйлдвэрлэсэн, арлын дугаар , өнгө ногоон, хөдөлгүүрийн багтаамж 5969сс, үйлдвэрлэсэн он 1982, /үзлэгийн үед эвдрэл гэмтэл ихтэй байсан/

3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөг

 

 

2

 

Цахилгаан

үүсгүүр

Хуучин, дизель хөдөлгүүр нь зуурсан эвдэрсэн, цахилгаан хөдөлгүүр нь шатсан тул салгаж авсан гэх, /үзлэгийн үед цахилгаан хөдөлгүүр нь байхгүй байсан/

800,000 /найман зуун мянга/-н төгрөг

 

 

3

 

Скрубер буу усан буу

Бичиг баримтгүй, хураагдсанаас хойш ашиглаагүй, эвдрэл ихтэй, техникийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх, /үзлэгийн үед эвдрэл гэмтэл ихтэй байсан/

2,000,000 /хоёр сая/-н төгрөг

...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 170-179 дүгээр тал/,

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ий 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/34 дугаартай “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 1,640,290 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 487,508 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 186-207 дугаар тал  зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль экологид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх, олборлох ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заасан байна.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1,640,290 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал 487,508 төгрөг, бүгд 2,127,798 төгрөгийн  хохирол, хор уршиг  учруулсан ба  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4, 49.4.5, 49.5.1-д заасны дагуу  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “...байгаль орчинд учруулсан нийт төлбөр хохирлын  нөхөн төлбөр 4818.350 төгрөг болж байна.

Шүүгдэгч ******* нь 4820.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Харин нөхөн сэргээлтийн 487.508 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд ******* ******* улсын дугаартай Зил 131 маркийн авто машины талаар огт тусгагдаагүй боловч / 1 дүгээр хх-н 219 дүгээр талд мөрдөгчийн ... эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2 дугаар хх-н 3 дугаар талд мөрдөгчийн ... хавтас хэрэгт 131 маркийн авто машиныг тусгуулах тухай/ тогтоолд тусгаж ирүүлсэн боловч уг техникийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь нотлогдон тогтоогдохгүй  байна. Уг техник нь гийн эзэмшлийнх болох нь  хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдож байгаа боловч машины эзэмшигч   нь нас барсан  байх тул түүний гэр бүл д  ******* ******* улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг буцаан олгох зүйтэй гэж үзэв.

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай, САТ 320DL маркийн экскаватор нь иргэний нэхэмжлэгч *******х болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ  зэргээр нотлогдож байгаа бөгөөд  уг тээврийн хэрэгслийг  өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, САТ 320DL маркийн  экскаваторын үнэ 50.000.000 / тавин  сая / төгрөгийг  *******гээс  гаргуулан гэмт хэргийн улмаас  байгаль орчинд учирсан хохирлын үлдэгдэл 487508 төгрөгийг төлүүлж, илүү гарсан 48.5.492/ дөчин найман сая таван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун ерэн хоёр/  төгрөгийг  улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  нэг төрлийн цахилгаан үүсгүүр, алт угаах төхөөрөмж хэд хэдэн гэмт хэрэгт ашиглагдаж байх магадлал өндөр байгаа тул энэ хэрэгт хураагдан ирсэн цахилгаан үүсгүүр /800.000 төгрөгөөр үнэлэгдсэн/, скрубер буюу усан буу /2000.000 төгрөгөөр үнэлэгдсэн/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөн улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  хураагдсан эд хөрөнгө улсын орлогод оруулахтай холбогдуулан гаргах зардлыг холбогдох  баримтыг үндэслэн  шүүгдэгч *******гээс гаргуулж дээр ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Дээрх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник болох ******* ******* улсын дугаартай Зил 131 маркийн  тээврийн хэрэгсэл, ******* ******* улсын дугаартай, САТ 320DL маркийн экскаватор цахилгаан үүсгүүр, скрубер буюу усан буу зэргийг  битүүмжлэн шүүгдэгч *******д хариуцуулан өгсөн байна. Үүнээс ******* ******* улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл, ******* ******* улсын дугаартай, САТ 320DL маркийн экскаватор  битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож  иргэний нэхэмжлэгч нарт дээрх техникүүдийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн болон хохирол нөхөн төлөхөөр илэрхийлсэн зэрэг  байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж, 2 жилийн  хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ******* нь тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал   олборлож  газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* хорих ял оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж,  2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг  тус тус анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар *******д тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******гийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, САТ 320DL маркийн  экскаваторын үнэ 50.000.000 /тавин  сая / төгрөгийг  *******гээс  гаргуулан гэмт хэргийн улмаас  байгаль орчинд учирсан хохирлын үлдэгдэл 487.508 төгрөгийг төлүүлж, илүү гарсан 48.5. 492/ дөчин найман сая таван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун ерөн хоёр /   төгрөгийг  улсын төсөвт оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн цахилгаан үүсгүүр / 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн /, скрубер буюу усан буу /2000.000 төгрөгөөр үнэлэгдсэн / зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  улсын орлогод оруулахыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хураагдсан эд хөрөнгө улсын орлогод оруулахтай  холбогдуулан гаргах зардлыг холбогдох баримтыг үндэслэн  шүүгдэгч *******гээс гаргуулсугай.

10. Хэрэгт битүүмжлэн ирсэн ******* ******* улсын дугаартай Зил 131 маркийн  тээврийн хэрэгсэл, ******* ******* улсын дугаартай, САТ 320DL маркийн экскаватор   битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгосугай.

11. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид төлөх  төлбөргүй болохыг дурьдсугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дуоьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ