Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 2023 оны 05 сарын  31 өдөр                 2023/ШЦТ/106                      ******* сум                  

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                     

улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ******* ******* ******* дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн Баруун-урт сумын 4 дүгээр баг ******* хотхоны ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  ЛА*******4071017 регистрийн дугаартай,

ургийн овогтой .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн үед ******* аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд хохирогч ийн толгойд шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь “ зүүн чамархайд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхлээд би караокед нэг ахтайгаа ороод согтсон. Тэгээд баар руу ороод хүний толгой цохисон байсан. Би согтуу байсан тул юу ч санахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн 243000 төгрөгийн зардлыг төлнө. Одоо би ажил хийж байгаа. Сарын орлого 700.000 төгрөг. Хохирол төлбөр төлөөгүй. Өнөөдөр өгнө. Хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна... гэв.

 

Эрүүгийн 2330000000081 дугаартай хэргээс:  

 

- Яллагдагч *******гийн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн орой 21 цагийн үед бааранд ороод тай таараад ын сууж, ширээнд 0,75 литрийн архи авч өгөөд би өөрөө 4 ширхэг Боргио нэртэй пиво аваад суусан. Тэгээд ууж сууж байхдаа Дэмүүлтэй муудсан юм шиг байна лээ. Маргааш нь Дэмүүл надад гомдол гаргасныг нь мэдсэн. 2 хоногийн дараа бааранд ийн хамт очиж  тухайн орой болсон асуудлыг камерын бичлэгээр харахад Дэмүүл бид хоёр маргалдаж байгаа харагдсан. Тэгээд Дэмүүл миний толгойруу гараараа хоёр удаа цохисон. Харин би зөрүүлээд ийн толгой руу ширээн дээр байсан пивоны шилээр цохиж байсан харагдсан. Тухайн үед хүнтэй муудаад шилээр цохиж байснаа санаад байгаа юм. Дараа нь камерийн бичлэг харахад ийн толгой руу цохиж байсан. Тухайн шөнө миний биед гэмтэл учраагүй. Би өөрийн гэм буруугаа ойлгосон...” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

- Хохирогч ийн “2023 оны 03 дугаар сарын 18-ны орой 00 цаг өнгөрөөгөөд “” бааранд ороход бааранд миний таньдаг ах болох , нар сууж байсан. Би орохоосоо өмнө нэг шил пиво уусан байсан. Тэр хоёртой юм яриад сууж байхдаа 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво ууж суусан. Тэгээд сууж байхад танихгүй нэг залуу бидний сууж байсан ширээнд ирээд суусан. Би тэр хүнийг танихгүй болохоороо “та чинь бид хэдийг таньдаг юм уу, манай ширээнээс бос” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу “чи намайг ширээнээсээ хөөлөө” гээд над руу дайраад байсан. Тэр үед ах тэр залууг надаас салгасан. Тэр залуу цаашаа явах шиг болсон. Би ширээндээ суух гэж байхад нөгөө залууг миний араас ирээд миний толгой руу барьж явсан пивоныхоо шилээр цохисон. Би тухайн үед манараад босож чадаагүй. Харин тэр үед нөгөө залуу баарнаас зугтаагаад гараад яваад өгсөн.Надтай хамт явж байсан , ах нар тэр залуугийн нэрийг гэдэг гэж хэлж байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 6-7 дугаар хуудас/,

 

- Гэрч ын “ Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед “” бааранд ороод , гэх хоёр танил залуучуудтай таараад ширээнд суугаад “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн пиво нэг нэгийг авч уугаад сууж байсан. Тэр үед гэх залуу бааран дотор ширээ болгон дээр очиж хүмүүстэй муудаад яваад байсан. Тэгээд бид гурвын сууж байсан ширээн дээр ирээд ийн толгой руу пивоны шилээр цохичихсон. нь тухайн үед яагаад ийн толгой руу шилээр цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд яваад өгсөн.ийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

- Гэрч ын “...Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед “” бааранд хэдэн найзуудын хамт орж суусан. Тухайн бааранд гээд найзтайгаа таараад байж байхад гээд залуу бид хоёртой таараад бид 3 хамт нэг ширээнд сууж “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн пиво нэг нэгийг авч уугаад сууж байсан. Тэр үед манай ширээнд гэх залуу ирээд ийн толгой руу пивоны шилээр гэнэт цохисон. Дэмүүлийн толгой шилээр цохиулснаас болж толгойноос нь цус гарч байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/,

- ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай “...ийн биед зүүн чамархайн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

- ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.04.1*******-ний өдрийн 26/8******* дугаартай албан бичиг, хохирогч д Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлын баримт /хэргийн 47-48 дугаар хуудас/

 

- Яаралтай тусламжийн хуудас №256******* /хэргийн 20 дугаар хуудас/,

           

            - *******гийн ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хэргийн 35 дугаар хуудас /

 

            - *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж айсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас /

 

            - ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023.04.18-ны өдрийн 1/10******* дугаартай тодорхойлолт /хэргийн 44 дүгээр хуудас /

 

            - *******гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэж үедээ ******* аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “” бааранд ийн толгойд шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь “ зүүн чамархайд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Эхлээд би караокед нэг ахтайгаа ороод согтсон. Тэгээд баар руу ороод хүний толгой цохисон байсан. Би согтуу байсан тул юу ч санахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаа 243000 төгрөгийн зардлыг төлнө. Одоо би ажил хийж байгаа. Сарын орлого 700.000 төгрөг. Хохирол төлбөр төлөөгүй. Өнөөдөр өгнө. Хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна....” гэх,

хохирогч ийн “2023 оны 03 дугаар сарын 18-ны орой 00 цаг өнгөрөөгөөд “” бааранд ороход бааранд миний таньдаг ах болох , нар сууж байсан. Тэр хоёртой юм яриад сууж байхдаа 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво уусан. Тэгээд нэг танихгүй залуу бидний сууж байсан ширээнд ирээд суусан. Би тэр хүнийг танихгүй болохоороо “та чинь бид хэдийг таньдаг юм уу, манай ширээнээс бос” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу “чи намайг ширээнээсээ хөөлөө” гээд над руу дайраад байсан. Нөгөө залууг миний араас ирээд миний толгой руу барьж явсан пивоныхоо шилээр цохисон. Би тухайн үед манараад босож чадаагүй. Надтай хамт явж байсан , ах нар тэр залуугийн нэрийг гэдэг гэж хэлж байсан ” гэх,  

гэрч ын “ Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед “” бааранд ороод , гэх хоёр танил залуучуудтай таараад ширээнд суугаад “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн пиво нэг нэгийг авч уугаад сууж байсан. Тэр үед гэх залуу бааран дотор ширээ болгон дээр очиж хүмүүстэй муудаад яваад байсан. Тэгээд бид гурвын сууж байсан ширээн дээр ирээд ийн толгой руу пивоны шилээр цохичихсон.ийн толгойноос цус гарч байсан” гэх,

гэрч ын “...Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед “” бааранд гээд найзтайгаа таараад байж байхад гээд залуу бид хоёртой таараад бид 3 хамт нэг ширээнд сууж “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн пиво нэг нэгийг авч уугаад сууж байсан. Тэр үед манай ширээнд гэх залуу ирээд ийн толгой руу пивоны шилээр гэнэт цохисон. Дэмүүлийн толгой шилээр цохиулснаас болж толгойноос нь цус гарч байсан ” гэх мэдүүлгүүд,

 шинжээч эмчийн 105 дугаартай “...ийн биед зүүн чамархайн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

256******* дугаартай Яаралтай тусламжийн хуудас зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 105 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.  

 

3. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн шар айрагны шилээр цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

4. Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг шар айрагны шилээр  цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн толгой руу шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

Уг хэрэг гарахад шүүгдэгч *******гийн хэт согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

5. Прокуророос шүүгдэгч *******гийн, хохирогч ийн толгой руу шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас  түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******гийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд өгсөн “ би шүүх хуралдаанд суухгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, бид хоорондоо тохиролцоод болсон” гэх тайлбараар нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Харин хохирогч нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай  тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.04.1*******-ний өдрийн 26/8******* дугаартай албан бичгээр 243.000 төгрөгийг зарцуулсан гэх нэхэмжлэлийг шүүх шууд хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилж буй 243.000 төгрөгийн нэхэмжлэлийн үнэ нь хохирогч д холбогдох тус хэлтсээс ирүүлсэн “Зардлын түүх” баримтанд тусгагдсан “ 1. 2023.03.18,  Гэмтлийн яаралтай тусламж/ онош S00.0/, 214000 төгрөг, 2. 2023.03.18, Ойрын дуудлага  / онош S01.8/, 48.000 төгрөг, 3. 2023.03.18,  Гэмтлийн яаралтай тусламж/ онош S06.0/, 161.000 төгрөг ” гэх үнийн дүнтэй зөрүүтэй хийгээд нэхэмжилж буй 243.000 төгрөг нь дээр дурдагдсан аль үйлчилгээ, үнийн дүнд хамааралтай, үүнийг яаж тооцож гаргасныг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тодорхой нотлох баримтаар нотлоогүй бөгөөд хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр уг нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах бололцоогүй тул энэ тогтоолоор хянан шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

 

            Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

       

Иймд ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч д тусламж үйлчилгээ үзүүлсэн буюу гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн хууль хяналтын байгууллагаар дамжуулан иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “ Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******гээс “ Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй” гэж маргаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогчид учруулсан буюу Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******гийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш *******0 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш *******0 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч ийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан төлбөрийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг  тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН