Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2019/00551

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 10*******/ШШ2019/00551

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Бэсүд овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, Урианхай овогт холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2019.10.0*******-ны өдөр Т.тэй 1100 метр хашааг 10 хоногийн хугацаатай, *******.600.000 төгрөгний хөлстэй, өдрийн 1 хоол өгөхөөр амаар тохирч гэрээ байгуулсан. Тэгээд 2019.10.0-нд гэрээг бичгээр байгуулах санал тавьсан боловч би хот яваад амжаагүй бөгөөд түүний шаардлагаар 500.000 төгрөгийг өөрийн данснаас данс руу шилжүүлсэн. Улмаар 2019.10.0-нд би гэрээг бичгээр байгуулах санал тавьсан боловч за түр байж бай гээд байгуулаагүй. Надад манай бригад байгаа, санаа зоволтгүй барьчихна гэж хэлж байсан хэдий ч 2019.10.0*******-нд манай хүмүүс ирэхгүй байна гэсэн шалтгаанаар энэ ажлыг хийхгүй гэж хэлсэн. Би хашаа барихад шаардлагатай бүх багаж хэрэгслийг гаргаж өгсөн, яагаад 500.000 төгрөгийг нэхэмжилж байна вэ гэхээр аливаа ажилд хариуцлага гэж байх хэрэгтэй. Хэрвээ хариуцагч энэ ажлыг хийсэн бол би 1.000.000-1.500.000 төгрөгийн цалин авах боломжтой байсан. Гэвч хариуцагчаас болж энэ хөлсөө авч чадаагүй. Нийт барихаар тохиролцсон 1.100 м урт хашаанаас 20 метр орчим хашаа баригдсан. Уг 20 метр хашааны эхний 10 хашааг би өөрөө барилцсан. Хашааг ингэж хатгана, шаврыг ингэж зуурна шүү гээд өөрөө цуг хийлцэж харуулсан. Миний хувьд Хэрлэн голын төлбөр хураах цэг дээр ажилладаг учраас дараагийн өдрүүдээр цуг байгаагүй. Намайг ажил дээр байж байхад манай найз над руу залгаад нөгөө хүмүүс чинь ирэхгүй байна гэж хэлсэн. Хариуцагч руу залгаж ярихад надтай нийлж ажил хийх гэж байсан хүмүүс ажиллаж чадахаа больсон учраас би ажиллахгүй гэж хэлсэн. Тийм бол урьдчилгаа болгож өгсөн 500.000 төгрөгөө буцааж авъя гэхэд за ойлголоо, бүгдийг нь өгье гэж хэлсэн. Тухайн үедээ өгнө гэж нилээн явснаа сүүлдээ өгөхөө больсон. Бидний хувьд ажиллах хүмүүсийг зөөх бензины мөнгө гэж тохирсон зүйл байхгүй. Нийт 5 хоног биш ******* хоног ажилласан. Анхнаасаа хийж чадахгүй байсан юм бол хүний ажлыг алдуулах хэрэггүй байсан гэж бодож байна. Хашаа барих ажил зогссон гол үндэслэл нь хариуцагчийн хамт хашаа барихаар тохиролцсон хүмүүс нь ажлаа хийгээгүй орхисон явдал юм. Иймд 500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын эхний долоо хоногийн баасан гарагаас эхлэн даваа гарагийг дуустал 5 өдрийн турш хашааг барьсан. Надтай хамт ажиллах байсан хүмүүс ирэх боломжгүй болсон тул хашаа барих ажлыг хийж чадахгүй болсноо нэхэмжлэгчид лхагва гарагт утсаар мэдэгдсэн. Түүнээс хойш урьдчилгаа гэж өгсөн 500.000 төгрөгийг надаас нэхсэн. Эхэндээ 500.000 буцааж өгөх гэж байсан боловч тэр үед хэд хоног хамт ажилласан хүмүүс ажилласан өдрийн цалингаа надаас нэхсэн тул цалинг нь өгсөн. Бас хүний машинд бензин хийж хамт ажиллаж байсан гурван хүнээ гэрт нь хүргэж өгч, авч зөөсөн. Хашаа барихдаа газар ухагч өрөмд бензин авч хийсэн учраас урьдчилгаа 500.000 төгрөгийг бүгдийг нь өгөх боломжгүй болсон. Би хашаа барих хүмүүсийг зар тавьж олсон юм. Гэтэл тэд өөр өндөр хөлстэй ажил хийхээр болсон тул Д.******* хашааг барьж чадахаа болилоо гэсэн. Ингээд энэ тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг өгвөл өгч болох юм гэв.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Т. холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж ажлын хөлсөнд өгсөн 500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь 5 хоногийн ажил хийхэд ******* хүний цалинд 510.000 төгрөг, бусад зардалд 6*******.000 төгрөг нийт 5*******.000 төгрөг зарцуулсан, 500.000 төгрөгт ноогдох ажлаа хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д. нь 2019.10.0*******-ны өдөр 1100 метр хашааг өдрийн 1 хоолтой, *******.600.000 төгрөгний хөлстэй, 10 хоногийн хугацаанд бариулахаар хариуцагч Т.тэй амаар тохирч гэрээ байгуулсан болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр байгуулж болно гэж заасан байна.

Хуульд ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй бөгөөд амаар тохиролцож байгуулсан гэрээ талуудын хүсэл зоригийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно, 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээдийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно, ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж тус тус заасан байна.

Хариуцагч Т. нь уг хашааг гуравдагч этгээдийн хамт барьж ажлын үр дүнг хүлээлгэж өгөх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн ба үүнийг хууль хориглоогүй, гагцхүү тэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6, ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн ажлын үр дүнг нэхэмжлэгчийн өмнө хариуцах үүрэгтэй байна.

Талууд өдрийн 1 хоол болон *******.600.000 төгрөгний ажлын хөлснөөс өөр зардлын талаар тохиролцоогүй болон нэхэмжлэгч нь өөрөөс шалтгаалах багаж хэрэгслийг хариуцагчид гаргаж өгсөн, мөн ажлын эхний өдөр цуг ажиллаж гүйцэтгэх ажлын талаар ажил гүйцэтгэгч нарт зааварчилгаа өгсөн, нийт 20 орчим метр хашаа барьсан талаар зохигчид маргаагүй болно.

Цуг хашаа барихаар тохирсон туслан гүйцэтгэгч нар өөр өндөр хөлстэй ажил хийхээр болсон гэсэн шалтгаанаар хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалсан байна.

Иргэний хуулийн ************** дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь *******.600.000 төгрөгийг өдрийн 1 хоолтой өгөх, хашаа барихад шаардлагатай багаж хэрэгслээр хангах, хариуцагч нь 10 хоногийн хугацаанд уг хашааг барьж хүлээлгэж өгөх үүргийг талууд тус тус хүлээсэн байна.

Иргэний хуулийн *******50 дугаар зүйлийн *******50.1.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1 дэх хэсэгт зааснаар зохих журмын дагуу хөлс төлөх, ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр тохирсон үүргээ зөрчсөн үйл баримт байхгүй байна.

Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ *******55 дугаар зүйлийн *******55.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо шаардах эрхтэй, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт ямар нэг үр дүн гарахгүй нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж заасан байна.

Хариуцагчийн зүгээс гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй болсон талаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байх тул гэрээг цуцалж учирсан хохирол 500.000 төгрөгийг Иргэний хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Хэдийгээр хариуцагч нь 20 орчим метр хашаа барьсан талаар зохигчид маргаагүй хэдий ч хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан, хариуцагчийн зүгээс гэрээг цуцлах хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхгүй байна.

Өндөр хөлстэй өөр ажил олсон үндэслэлээр гэрээг цуцалж байгаа явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан бус үүргийг тохирсон ёсоор тогтоосон хугацаанд шударгаар гүйцэтгэх тухай Иргэний хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь үүрэг гүйцэтгэх гуравдагч этгээдүүдтэй зарын дагуу холбогдож үүрэг гүйцэтгэхээр болсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч тэдгээр хүмүүсийн хариуцлагагүй үйлдлийн үр дагаварыг өөрөө хүлээхээр хуульчилсан байх тул Иргэний хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь н., М., н. нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан хэдий ч уг хүсэлтээсээ татгалзсаныг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Урианхай овогт 500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэсүд овогт ******* ******* олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Т. 15.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА