Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга                             А.Энхзул

улсын яллагч                                А.Эрдэнэдэлгэр

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   *******

хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                 М.Төмөрцэцэг,

иргэний  нэхэмжлэгч                                       *******

иргэний нэхэмжлэгчийн  өмгөөлөгч  Б.Баасанжав,

шүүгдэгчийн өмгөөлөгч                   Г.Амартүвшин,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус хуралдааны "А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ******* овгийн ******* *******од холбогдох эрүүгийн 2330430048 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, зээ хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг дугаар байр тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх,бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт ******* *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өглөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр олон улсын чанартай А0403 дугаартай авто зам дээр Алтанбулаг сумаас сумын чиглэлд улсын дугаартай Toyoto Highlander маркийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа авто хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  ******* улсын дугаартай  Toyoto Ist маркийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч  гийн амь насыг хохироож, хохирогч  Я.Саранцацралын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: "... 2022 оны 12 дугаар сарын 29-ны орой  ажилтай хоноод 30-ны өглөө буух байсан, үүрээр даралт ихэсээд байх шиг байхаар нь  Хараа архи жаахан байсан түүнийгээ уусан, тэгээд машинтай Алтанбулагаас  Сэлэнгэ рүү хүүхдээ тосох гээд явж байгаад  нэг мэдэхэд л энэ осол болсон.  Маш их харамсаж байна. Нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “... Миний талийгаач дүүг 10 настай байхад  ээж маань  нас барж, дүү маань миний гар дээр өссөн. Талийгаа дүү маань  өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж  2 хүүхдээ тэжээн тэтгэдэг байсан. Том охин нь 24 настай, хүү нас арай хүрээгүй  ийм хоёр хүүхэд өнчирч хоцорсон бөгөөд өнөөдөр энэ хоёр хүүхдүүд амьдралын баталгаа байхгүй болоод байна. Шүүгдэгчийн талаас  оршуулгын зардалд 28.859.668 төгрөгийг өгсөн. Миний хувьд энэ хоёр хүүхдийг орон гэртээ болгочихсон юмсан гэж  бодож байна.  Одоо бидний зүгээс  2023 оны 08 дугаар сард нас хүрэх  хүү *******гийн тэжээгчээ алдсаны  тэтгэмж  4160.000 төгрөг, талийгаачийн хөдөлмөрлөж олох байсан орлого сая төгрөг, сэтгэл санааны хохирол сая төгрөг, өмгөөллийн хөлс 1500.000 төгрөг,  замын зардал 386.800 төгрөг бүгд 124.046.800 төгрөгийн нэхэмжлэлийг  С.*******оос гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: "...Би хоёр хуурай эгчтэйгээ 2022 оны 12 дугаар сарын 29-ны орой Сэлэнгийн Алтанбулаг сумын чөлөөт бүс орохоор гарсан. Шөнө яваад Сэлэнгийн ойролцоо ирж хоноод өглөө 07 цагийн үед Алтанбулаг сум руу замаар явж байтал  урьдаас тод цагаан гэрэл чиглээд ирсэн  бид гурав ямар хурдан явж байнаа  гэж  яриад би замын хажуу руу гартал ирээд тас гээд л явсан. Нэг мэдэхэд осол гарсан, би машинаас буугаад  хойно сууж явсан талийгаач эгч дээр очиход аймар цусаар бөөлжих шиг болоод хачин болчихсон , урд сууж явсан эгчийг гарах гэхэд энэ жолооч С.*******  согтуу бололтой ирсэн,ахаа  туслаарай гэхэд туслахгүй байсан, сүүлд цагдаа ирэхэд С.******* мөн тэнд яваад байхад цагдаа нь С.******* гуай та машиндаа сууж бай гээд хэлж байсан.

Миний хувьд ойр дотно байдаг эгчтэйгээ явж байгаад ийм осол болж амь нас нь хохирсонд маш их харамсаж байна, мөн гомдолтой байна.Энэ ослоос болж надад гэмтэл учирсан боловч шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэлт гарсанд гайхаж байна. С.******* гуай надад  эмчилгээний зардалд 8095.000 төгрөг өгсөн. Энэ ослын улмаас миний бие маш их өвдөж 2 сар ажлаа хийж чадаагүй, мөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Машиныг аав ******* бид хоёр 2022 оны  намар ногоо тарьж, 6500.000 төгрөгөөр худалдаж авсан, С.******* гуай машиныг  тэр чигээрээ нь аваад мөнгийг нь өгнө гэсэн.

Одоо би энэ хүнээс ажилгүй 2 сар байсан хугацааны цалин, эм тариа,цээжний  зураг авахуулсан зардал, зам,  зардал, зочид буудлын хөлс, эцэг *******аар тэтгэврийн зээл 3000.000 төгрөг авхуулж өмгөөлөгч авсан учир аав *******ын тэтгэврийн зээл 3000.000 төгрөг, ажилгүй 2 байсан хугацаанд зээлээ төлж чадаагүй 2 сарын зээлийн эргэн  төлөлт,тухайн үед өмсөж явсан хувцсыг шатаасан,түүний  үнэ гээд  энэ бүх зардлын   6255.758 төгрөгийг ******* гуайгаас гаргуулж авахаар нэхэмжлэж байна гэв.

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн найзууд болох *******, талийгаач нартай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Чөлөөт бүс” худалдааны төв орж шинэ жилийн юмаа бэлтгэх болж ярилцсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цаг 30 минутын орчимд *******гийн ******* улсын дугаартай Тоёота Ист маркын хэрэгсэлтэй Эрдэнэт хотоос гарсан. Бид Сэлэнгэ аймаг орох замдаа шөнийн 03 цаг 10 цагийн орчимд /хаана гэдгийг нь сайн мэдэхгүй байна/ нэг газар машин дотроо унтаж амарсан. Өглөө 06 цаг 10 минутын орчимд тухайн газраасаа хөдлөөд Сэлэнгэ аймгийн төв сум ороод нэг колонкоос Алтанбулаг сум орох зам заалгаад цааш Алтанбулаг сумын чиглэлийн замд гарсан. Ингээд замдаа явж байтал урдаас маш хурц гэрэл гараад ирсэн. ******* “Энэ машин гэрлээ шилжүүлэхгүй байна” гэж хэлээд өөрөө гэрлээрээ хэд хэдэн удаа дохио өгсөн. Гэвч тухайн машин гэрлээ шилжүүлэлгүй явсаар байсан. Маш тод цагаан гэрэлтэй машин байсан. Түүнээс цааш юу болсон талаар би сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн үед ******* хэрэгсэл жолоодоод, би түүний хажууд буюу урд талын зорчигчийн суудал дээр суугаад талийгаач арын суудал дээр буюу миний ард сууж байсан. Осол болох үед ******* бид 2 хэрэгслийн хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Харин талийгаач хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Осол болох үед ******* хурдтай яваагүй. Ойролцоогоор 50-60 км/ц-ын хурдтай зорчиж байсан. Би осол болох үеийг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар урдаас цагаан өнгийн хурц тод гэрэл маш хурдтайгаар ирж байсан. Түүнээс цааш болсон зүйлийг санахгүй байна. Тухайн үед замын орчин хараахан үүр цайгаагүй, гадна орчин харанхуй байсан. Дөнгөж үүр цайх гэж  байсан. Замын нөхцөл харьцангуй гайгүй. Гэхдээ замын зарим хэсгээр цастсан байсан бөгөөд бага зэргийн халтиргаа үүссэн байсан. Тухайн ослын улмаас миний баруун тал тэр чигтээ хавдаж, нүд тагларсан, нүүрний зарим хэсэгг зулгарсан шархтай, доод урууланд 19 оёдол, эрүүний гадна 2 оёдол тавьсан байсан. Мөн зүүн ташааны толгой хэсэг, зүүн хөлний чигчий хуруу, цээж хэсэг тэр чигтзэ өвдөж байсан. Мөн тархины баруун болон зүүн талд хоёр хэсэгт цус хурсан гэмтэлтэй, амны зүүн талын дээд хэсгийн нэг шүд хугарсан байсан. Өөр ямар нэгэн хугарсан гэмтэл байгаагүй. Одоо хавдар буухаар миний нүүр зүүн талруугаа муруйсан байдалтай байна. Миний тархинд үүссэн байсан цус хуралтын гэмтэлд л их эмчилгээ хийлгэсэн. Би Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаад Улаанбаатар хот орж Гэмтэл согог Судлалын хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлэх үедээ ихэвчлэн хаван бууруулах тариа, болон тархинд үүссэн байсан цус хуралтыг шимүүлэн арилгах эмчилгээ хийлгэсэн. Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд тархинд үүссэн байсан цус хуралтын гэмтлээс бага зэргийн үлдэц байна гэж байсан. Би эрүүл байж байгаад тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Би одоо юмыг амархан мартаж санаад байдаг болсон байна. Би тухайн хэргийн улмаас учирсан хохирлоо гаргуулмаар  байна. Би нийтдээ эмчилгээндээ хэрэглэсэн 4.0.000 /дөрвөн сая нэг зуун наяан мянга/ төгрөг нэхэмжилж байгаа. Би тухайн хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид учирсан хохирлоо гаргуулж авна . Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн: “...Талийгаач нь миний төрсөн ээж байгаа юм. Манай ээж хоёр хүүхэдтэй бөгөөд том охин нь би, мөн миний эрэгтэй баг дүү бид 2 л байгаа. Манай ээж бид гурав Орхон аймгийн эрдэнэт хотод амьдардаг байсан. Одоо дүү бид 2 л хоёуулаа амьдарч байна. Хамгийн сүүлд ээж 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Чөлөөт бүс” худалдааны төв орж хүнсний зүйлээ бэлтгэнэ гэжхэлээд гарсан. Ойролцоогоор 22 цаг 30 минутын орчимд гарсан. Манай ээж хувиараа арилжаа наймаа хийдэг байсан. Наймаа хийх олсон ашигаараа л гэр бүлээ тэжээдэг байсан. Би ээжийг нас барахаас өмнө хам~ арилжаа наймаа хийж байгаад одоо ганцаараа л ээжийн ажпыг үргэлжлүүлэн хийх байна. Манай бага дүү одоо 11 дүгээр анги бөгөөд хараахан ажил хийдэггүй. Манай гэр бүл ямар нэгэн төрөөс олгож байгаа тэтгэвэр болон нийгмийн халамжийн төсөлд хамрагддаггүй. Манай ээж л хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг байсан юмаа. Манай ээж зан харилцааны хувьд ааш зан сайтай бидэнд муухай хандаж байгаагүй зөөлөн тийм л хүн байсан. Бусад хүнтэй харилцахдаа муухай ааш зан гаргаад байдаггүй хүнтэй нөхөрсөг арга эвээ хурдан олдог тийм л хүн байсан. Би дээрх хэрэгт маш их гомдолтой байна. Би ээжийнхээ оршуулгын зардал, өөрийн болон дүүгийн сэтгэл санааны зардлыг нэхэмжилмээр байна. Мөн  тухайн хэрэгт холбогдсон хүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би ээжийн маань мөнгөөр үнэлүүлмээргүй байна. Хүний амь нас мөнгөөр үнэлэх боломжгүй зүйл шүү дээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч  *******гийн өгсөн: “...Талийгаач нь миний төрсөн ээж. Манай ээж хоёр хүүхэдтэй бөгөөд манай эгч болон бид 2 л байгаа. Манай ээж бид гурав Орхон аймгийн эрдэнэт хотод амьдардаг байсан. Одоо эгч бид 2 одоо  хоёулаа амьдарч байна. Хамгийн сүүлд ээж 2022 оны 12 дугаар сард хичээл амрах үеэр уулзсан. Тухайн үед сургуулийн хичээлийн амралт болоод би Улаанбаатар хот руу орж ажил хийх гээд явсан байсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй. Манай ээж хувиараа лангуу түрээслээд наймаа хийдэг байсан. Наймаа хийж олсон ашгаараа л гэр бүлээ тэжээдэг байсан. Манай гэр бүл ямар нэгэн төрөөс олгож байгаа тэтгэвэр болон нийгмийн халамжийн төсөлд хамрагддаггүй. Манай ээж л хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг байсан. Манай ээж зан харилцааны хувьд ааш зан сайтай бидэнд муухай хандаж байгаагүй зөөлөн тийм л хүн байсан. Бусад хүнтэй харилцахдаа муухай ааш зан гаргаад байдаггүй хүнтэй нөхөрсөг арга эвээ хурдан олдог тийм л хүн байсан. Би дээрх хэрэгт маш их гомдолтой байна. Би ээжийнхээ оршуулгын зардал. сэтгэл санааны зардлыг нэхэмжилмээр байна. Мөн тухайн хэрэгт холбогдсон хүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би ээжийг маань мөнгөөр үнэлүүлмээргүй байна. Хүний амь нас мөнгөөр үнэлэх боломжгүй зүйл шүү дээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “...С.*******ын цус шинжилгээнд тэнцэж байна. С.*******ын цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. цусанд илэрсэн 0,7 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 45-47 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай “...*******гийн цус нь шинжилгээнд тэнцэнэ. *******гийн цусанд спиртийн агууламж илэрсэнгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 54-56 дугаар тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаартай “...*******гийн биед цээжинд зүүн хөхөн дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Цээжинд зүүн хөхөн дээр үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/,

Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.Бүрэнжаргал, П.Одмаа, Г.Ганпүрэв нарын 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 05 дугаартай “...*******гийн биед цээжинд зүүн хөхөн дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Цээжинд зүүн хөхөн дээр үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 2023.01.26-ны толгойн КТГ-д эмгэг өөрчлөлтгүй, тархи доргилтын шинж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 85-87 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай “...*******ын биед гавал тархины битүү гэмтэл, няцрал, нэг шүдний хугарал, нүүр цээжин хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай “...1. Талийгаач гийн биед суурь ясны олон тооны шугаман хугарал, тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал, эрүүнд шарх, доод уруул, доод уруулын гадна хэсэг, эрүүний урд гол хэсэг, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шуунд цус хуралт, баруун зүүн хацар шанаанд зөөлөн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач гийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохмлт, цохигдолын үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн гэмтэл

4. Талийгаач гийн биед учирсан дээрх гэмтэл нь нас барах үед үүссэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

5. Талийгаач гийн биед үхэлд нөлеөлөх ямар нэгэн архаг хууч өвчингүй байна.

6. Талийгаач  нь гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна.

7. Талийгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

8. Талийгаач  нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

9. Талийгаач нь В(III) бүлгийн цустай байсан байна...”  гэх дүгнэлт /хх-ийн 125-129 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай “...С.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 134-135 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн “Цахир гүн” ХХК-ий Мөнгөн хүлэг авто сургуулийн шинжээч С.Оюундэлгэрийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...1. 00-89СЭН улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгсэл ******* улсын дугаартай Тоёото Ист маркийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйлдэл нь зам осол мөн гэж үзэж байна. МУ-н замын хөдөлгөөний дүрэмд зааснаар: Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.17 Зам осол гэж зам дээр хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг:

2.00-89СЭН улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгслийн жолооч С.Төмөртоггох нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн З.Жолоочийн үүрэг:

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ хэрэгсэл жолоодох;

11.Тээврийн хэрэгсэл байрлан явах:

11.1.Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.

11.2.Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно.

11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

******* улсын дугаартай Тоёото Ист маркийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-н замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчөөгүй гэж үзэж байна.

3. улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгслийн жолооч С.*******ын буруутай үйлдлийн улмаас зам осол гарсан гэж үзэж байна.

4. 00-89СЭН улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгслийн жолооч С.******* \\ ,-1З улсын дугаартай Тоёото Ист маркийн хэрэгслийн жолооч ******* \\ дугаартай Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл Хяналтын төвөөс олгосон үнэмлэх байгаа учир тухайн хэрэгслийг жолоодоход тохирох ангиллын үнэмлэхтэй гэж үзэж байна.

5. 00-89СЭН улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгслийн жолооч С.*******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.1, 11.2, 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 161-163 дугаар тал/,

“Ашид билгүүн” ХХК-ий 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай “...Тоёото Highlander маркийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн 9,200,000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 171-174 дүгээр тал/,

“Ашид билгүүн” ХХК-ий 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1190 дугаартай “...Тоёото Ист маркийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн 4,785,000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 179-3 дугаар тал/,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4- 14 дүгээр тал/

Зам ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16- дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-24 дүгээр тал/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 48-51, 57-60, 79, 81, 88-89, 121-122,  130-131, 154-157, 164-167, 175, 4-5 дугаар тал/

Яаралтай түргэн тусламжийн хуудас, шинжилгээний хариу, өвчний түүх /хх-ийн 66-78, 94-120,  136-153 дугаар тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 190-194 дүгээр тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /1хх-ийн 203, 226 дугаар тал/,

Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1хх-ийн 207 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа өмчлөгчөөр /1хх-ийн 209 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 211 дүгээр тал/,

Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 212 дугаар тал/,

Ажил байдлын тодорхойлолт /1хх-ийн 213 дугаар тал/,

Авсан шагналын хуулбарууд /1хх-ийн 214-217 дугаар тал/,

“Номт хан” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /1хх-ийн 95 дугаар тал/,

Зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 101-106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр олон улсын чанартай А0403 дугаартай авто зам дээр Алтанбулаг сумаас сумын чиглэлд улсын дугаартай Toyoto Highlander маркийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг, мөн түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу 20 оны 239 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.7а-д “Тухайн ангиллын хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис  хэрэглэсэн үедээ хэрэгсэл жолоодох”, 11.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, авто машины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 11.2-д “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна”, 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин хохирогч *******гийн *******  улсын дугаартай Toyoto Ist маркийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Я.Саранцацралын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн  зорчин явсан зорчигч гийн амь  нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь :

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч  С.*******ын мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “...С.*******ын цус шинжилгээнд тэнцэж байна. С.*******ын цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. цусанд илэрсэн 0,7 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 45-47 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай “...*******гийн цус нь шинжилгээнд тэнцэнэ. *******гийн цусанд спиртийн агууламж илэрсэнгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 54-56 дугаар тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаартай “...*******гийн биед цээжинд зүүн хөхөн дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Цээжинд зүүн хөхөн дээр үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/,

Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.Бүрэнжаргал, П.Одмаа, Г.Ганпүрэв нарын 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 05 дугаартай “...*******гийн биед цээжинд зүүн хөхөн дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Цээжинд зүүн хөхөн дээр үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 2023.01.26-ны толгойн КТГ-д эмгэг өөрчлөлтгүй, тархи доргилтын шинж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 85-87 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай “...*******ын биед гавал тархины битүү гэмтэл, няцрал, нэг шүдний хугарал, нүүр цээжин хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай “...1. Талийгаач гийн биед суурь ясны олон тооны шугаман хугарал, тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал, эрүүнд шарх, доод уруул, доод уруулын гадна хэсэг, эрүүний урд гол хэсэг, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шуунд цус хуралт, баруун зүүн хацар шанаанд зөөлөн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач гийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохмлт, цохигдолын үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн гэмтэл

4. Талийгаач гийн биед учирсан дээрх гэмтэл нь нас барах үед үүссэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

5. Талийгаач гийн биед үхэлд нөлеөлөх ямар нэгэн архаг хууч өвчингүй байна.

6. Талийгаач  нь гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна.

7. Талийгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

8. Талийгаач  нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

9. Талийгаач нь В(III) бүлгийн цустай байсан байна...”  гэх дүгнэлт /хх-ийн 125-129 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай “...С.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 134-135 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн “Цахир гүн” ХХК-ий Мөнгөн хүлэг авто сургуулийн шинжээч С.Оюундэлгэрийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...1. 00-89СЭН улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгсэл ******* улсын дугаартай Тоёото Ист маркийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйлдэл нь зам осол мөн гэж үзэж байна. МУ-н замын хөдөлгөөний дүрэмд зааснаар: Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.17 Зам осол гэж зам дээр хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг:

2. улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгслийн жолооч С.******* нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн З.Жолоочийн үүрэг:

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ хэрэгсэл жолоодох;

11.Тээврийн хэрэгсэл байрлан явах:

11.1.Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.

11.2.Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно.

11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

******* улсын дугаартай Тоёото Ист маркийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-н замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчөөгүй гэж үзэж байна.

3. улсын дугаартай Тоyото Highlander маркийн хэрэгслийн жолооч С.*******ын буруутай үйлдлийн улмаас зам осол гарсан гэж үзэж байна.

4. 00-89СЭН улсын дугаартай Тоyото Highlander маркийн хэрэгслийн жолооч С.******* \\ ,-1З улсын дугаартай Тоёото Ист маркийн хэрэгслийн жолооч ******* \\ дугаартай Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл Хяналтын төвөөс олгосон үнэмлэх байгаа учир тухайн хэрэгслийг жолоодоход тохирох ангиллын үнэмлэхтэй гэж үзэж байна.

5. 00-89 СЭН улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгслийн жолооч С.*******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн -н 3.7а, 11.1, 11.2, 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 161-163 дугаар тал/,

“Ашид билгүүн” ХХК-ий 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай “...Тоёото Highlander маркийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн 9,200,000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 171-174 дүгээр тал/,

“Ашид билгүүн” ХХК-ий 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1190 дугаартай “...Тоёото Ист маркийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн 4,785,000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 179-3 дугаар тал/,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4- 14 дүгээр тал/

Зам ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16- дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-24 дүгээр тал/

Хохирогч нарын нарын хохирол болон эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд

болон бусад  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс  шүүгдэгч С.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна .

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  С.*******ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч гийн амь насыг хохироож, хохирогч *******ын эрүүл мэндэд  хүндэвтэр  хохирол  учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна  гэж үзлээ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд  түүний өмгөөлөгч  нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,  508 дугаар зүйлийн 508.1,4, 510 дугаар зүйлийн 510.1-д  тус тус хуульчлан заасны дагуу шүүгдэгч С.******* нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  нарын нэхэмжилсэн хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба эмчилгээний зардалд 40.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан бөгөөд   хохирогч Я.Саранцацрал нь ... эмчилгээний зардал гаргаж өгсөн, шүүх хуралд оролцохгүй, гомдол санал байхгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас  оршуулгын зардалд 24 .621.568 төгрөгийг нэхэмжилснээс  шүүгдэгч С.******* нь   28 859 668 төгрөгийн  оршуулгын болон  зан үйлийн зардлыг   төлж  барагдуулсан байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  *******аас  насанд хүрээгүй  хүү *******гийн нас хүртэлх тэтгэмж  4160.000 төгрөг, талийгаачийн хөдөлмөрлөж олох байсан орлого сая төгрөг, сэтгэл санааны хохирол сая төгрөг, өмгөөллийн хөлс 1500.000 төгрөг, замын зардал 386.800 төгрөг бүгд 124.046.800 төгрөгийн нэхэмжлэлийг С.*******оос гаргуулахаар шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж нэхэмжилсэн .

Үүнээс талийгаачийн насанд хүрээгүй хүү *******гийн нас хүртэлх   тэтгэмж  4160.000 төгрөгийг шүүгдэгч С.******* болон түүний өмгөөлөгч  нараас маргахгүйгээр төлөхөө илэрхийлсэн болно. 

Шүүх талийгаачийн хөдөлмөрлөж олох байсан орлого .000.000 /арван найман сая/ төгрөгийн нэхэмжлэлийг ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан, хэдэн төгрөгийн орлоготой байсан, мөн олж байсан орлоготой холбогдуулан татвар төлж байсан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлээгүй,мөн  сэтгэл санааны хохиролд  .000.000 / нэг зуун сая/ төгрөгийн нэхэмжлэлийг   ямар баримтыг үндэслэн, яаж тооцоолон  нэхэмжлэж байгаа нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж, харин өмгөөллийн хөлс 1500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж  үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, замын зардал 386.800 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч *******  шүүгдэгчээс 8095.000 төгрөгийг  хүлээн авсан одоо үлдэгдэл 6255.758 төгрөгийг С.*******оос гаргуулахаар нэхэмжилсэн.

 Иргэний нэхэмжлэгч ******* тухайн үед *******  улсын дугаартай Toyoto Ist маркийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд  хохирогч  Я.Саранцацрал, талийгаач нартай зорчиж явсан ба 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр буюу ... Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаартай “...*******гийн биед цээжинд зүүн хөхөн дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Цээжинд зүүн хөхөн дээр үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/,

Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.Бүрэнжаргал, П.Одмаа, Г.Ганпүрэв нарын 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 05 дугаартай “...*******гийн биед цээжинд зүүн хөхөн дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Цээжинд зүүн хөхөн дээр үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 2023.01.26-ны толгойн КТГ-д эмгэг өөрчлөлтгүй, тархи доргилтын шинж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 85-87 дугаар тал/  гарсан байна. Харин хэрэгслийн эзэмшигч нь  түүний аав өндөр настай бөгөөд охин *******д итгэмжлэл өгч ******* нь  иргэний нэхэмжлэгчээр  шүүх хуралдаанд оролцож  байгаа бөгөөд иргэний нэхэмжлэгч ******* нь *******  улсын дугаартай Toyoto Ist маркийн хэрэгслийг 2022 оны намар 6500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж өөрөө мэдүүлж байгаа ба шүүгдэгч С.******* нь  хэрэгслийн үнэ 6500.000 төгрөгийг , эм тарианы болон замын зардал бүгд  8095.000 төгрөгийн хохирлыг  төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгчийн болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******гийн хэрэгслийн үнэ 6500.000 төгрөг, эм тариа , рентген зураг авахуулсан зардал, зам,  зардал, зочид буудлын хөлс  төлөгдсөн байна гэж шүүх үзлээ.

Харин эцэг *******аар тэтгэврийн зээл 3000.000 төгрөг авхуулж, өмгөөлөгч авсан зардал, ажилгүй 2 байсан хугацаанд зээлээ төлж чадаагүй 2 сарын зээлийн эргэн  төлөлт, тухайн үед өмсөж явсан хувцсыг шатаасан,түүний  үнэ гэх мэт нэхэмжилсэн    6255.758 төгрөгийн нэхэмжлэлийг  шүүгдэгчээс  гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж , шүүх хуралдаанд ирсэн замын зардал 155.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

Хохирогч  ******* нь  энэ хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.******* болон түүний өмгөөлөгч нараас нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр  завсарлах ажлын  5 хоногийн  хугацааг авсан боловч дээрх хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  тэжээгээ алдсан тэтгэмж , замын зардал 4546.,000 төгрөг, мөн иргэний нэхэмжлэгч *******д замын зардал 155.000 төгрөгийн хохирол , хор уршгийг төлж барагдуулсан  байна.

Шүүгдэгч С.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал   28.859.668 төгрөг, тэжээгээ алдсан тэтгэмж, замын зардал 4546..800 төгрөг, хохирогч ******* эмчилгээний зардалд 40.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  *******д машины үнэ болон эмчилгээ, замын зардалд  8250.000 төгрөг бүгд 45.835.668 төгрөгийн хохирол, хор уршгийг төлж барагдуулсан  байна.

Шүүгдэгч С.******* нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас... Шүүгдэгч С.*******ыг шүүхээс гэм буруутайд тооцсон тул  эрүүгийн хуульд заасан хариуцлага тооцох үндэслэлтэй  байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дах хэсэгт зааснаар  С.*******ыг хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж 6 жил  хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, энэ өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөж цагдан хорих саналыг гаргаж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс... Эрүүгийн хариуцлагын хувьд тусгайлсан саналгүй ба улсын яллагчийн гаргаж байгаа саналыг дэмжиж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс... Шүүгдэгч С.******* нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч  анх мэдүүлэг өгсөн үеэсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,,үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байгаа, энэ хүн төдийгүй ар гэр үр хүүхдүүд нь маш их харамсаж  хохирол төлбөрийг аль болох чирэгдэлгүй төлж ирсэн ба  2023 оны 8-р сард нас хүрэх хүү  *******гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг бүрэн төлсөн. Шүүгдэгч маань өөрөө өндөр настай,бие эрүүл мэнд тааруу байнга даралт өндөртэй байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай гадаа ярьж тохироод хохирол төлбөр цаашид төлөх талаар ярьж тохирсон. Эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дах хэсэгт зааснаар ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  *******аас...  Бид хүнээ алдсан хүмүүс  гомдолгүй гэж хэлэх эрхгүй гомдолтой байна. Харин энэ хүнийг олон жил шоронд явуулаад бидэнд ямар ч асуудал өөрчлөгдөхгүй, тэгэхээс олон жил шоронд явуулахгүй хохирол мөнгөө төлүүлвэл яадаг юм бол гэж бодож байна гэв.

Иргэний нэхэмжлэгч *******гаас ...Миний хохирлыг бүрэн төлөөгүйд гомдолтой байна. Би цаашид гомдлоо гаргах болно гэв.

Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “... хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт... хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг “согтуурсан, мансуурсан үедээ” зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчилсан ба  С.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь  хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч С.*******од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас  хүний амь нас хохирсон, хохирогч *******ын биед хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нарт болон иргэний нэхэмжлэгчид учирсан  хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол хор уршгийг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон биеийн эрүүл мэндийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ... шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөн  шүүгдэгчийн хувийн байдал, биеийн эрүүл мэндийн байдал, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн ялын талаар хэлсэн санал зэргийг харгалзан  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-д заасныг журамлан , хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч С.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээ авахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан  “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж согтуурсан, мансуурсан үедээ хэрэгсэл жолоодсоны улмаас хүний  амь нас хохироосон, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан хэрэгсэл жолоодох эрхийг 4  жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.*******оос хохирогч Я.Саранцацралд 40.000 төгрөг,Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дүгээр зүйлийн  4.4-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т бүгд 33.405.668 төгрөг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1,  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  иргэний нэхэмжлэгч *******д 8250.000 төгрөг бүгд 45.835.668 төгрөгийг тус тус  төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас нэхэмжилсэн  талийгаачийн хөдөлмөрлөж олох байсан орлого .000.000 төгрөгийн,  сэтгэл санааны хохиролд .000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, өмгөөллийн хөлс 1500.000 төгрөгийн нэхэмжлэлийн, иргэний нэхэмжлэгч *******гийн  бусад зардал 6255.758 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

8. Хохирогч ******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шүүгдэгч С.******* нь энэ шийтгэх тогтоолоор  бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНГӨНЦЭЦЭГ