| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхцэцэг
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овог ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2231002200177 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт **аймгийн щ,** дугаар баг, ***тоотод оршин суудаг гэх, Сэлэнгэ аймгийнъ** сум,* дугаар баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй, “ “ ХХК-д жолооч ажилтай урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт ******* ******* /РД:/,
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ***аймгийн **баг, **дугаар байр ** тоотод оршин суух, урьд
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14 дугаар зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14 дугаар зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт ******* ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь 2022 оны 0 дугаар сарын 26-ны өдөр бүлэглэн Хьюндай 2800 Робекс маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Хэрээн гол” нэртэй газарт 12.48м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 1,784,324 төгрөгийн хохирол, 19.280 төгрөгийн хор уршиг бүгд 3700.604 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Цагдаагийн ахмад М.Билгүүн яаралтай төв рүү татаж оруулж ир гээд байсан болохоор би Б.*******, *******, нарыг гуйгаад явуулсан хууль бусаар ашигт малтмал олборло гэж хэлээгүй ******* өөрөө дур мэдэн миний Hyundai 2800 Robex RX маркийн экскаваторыг янзлаад 2022 оны 0 дугаар сарын 26-ны өдөр шалгаж үзэнгээ ашигт малтмал олборлосон ажилласан гэж надад хэлсэн. Тэгээд цагдаагийн алба хаагчид баригдсан юм шиг байнлээ. Би ******* нь таны экскаваторыг ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан талаар мэдээгүй янзлаад хурдан бугант тосгоны төв рүү оруулаад өгөөч л гуйж явуулсан. Би өөрийн экскаватороо авмаар байна, өөр гомдол санал байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ы өгсөн: “...*******, ******* нарыг нутгийн иргэд гэдгээр таньж мэднэ, бусдаар таньж мэдэхгүй. гэх иргэнийг таньж мэдэхгүй юм байна. Энэ жил бичил уурхайгаар ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Тухайн иргэд нь 2022 оны 0 дугаар сарын 26-ны өдөр тосгоны “Хэрээн гол” нэртэй газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж гэмт хэрэг үйлдсэн асуудлын талаар мэдээгүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-3 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: “...Би Хэрээн гол газарт өөрийн эвдэрсэн экскаватор, ковш зэргийг сэлбэг ирж янзалтал тосгоны төв хүртэл хараад байж байлаа. Уг газарт 2021 оноос хойш байна. Хятадын хил хаалттай, мөнгө төгрөгний боломжгүй болчихоод хараад байж байна. 2022 оны 0 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймаг, тосгоноос цагдаа нар ирээд дээр ажиллаж байсан , , нар баригдаад 2 экскаватор, 2 Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг буулгаад 2 экскаватор, 1 Зил-131, 1 усан буу буюу скубер нь үлдсэн гээд 2 хоногийн өмнө буюу 2022 оны 0 дугаар сарын 0-ны өдөр байхаа дээшээ явж экскаватороо янзалж авч яваа гээд явсан. Тэгээд өчигдөр би гэрт байж байгаад өдөр 1, цагийн орчимд байх дээшээ , ******* нар дээр тамхи асуух гэж очиход усан бууны хөлийг Зил-131 дээр аччихсан, экскаватор нь ард байрлалтай тоногдсон экскаваторын эд ангийн хажууд зам дээр зогсож байсан. ******* экскаватор нь болохгүй байна гээд ухаад зогсож байсан. Тэгээд намайг очоод 30 орчим минут болж байхад араас Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл ирээд дотроос нь энгийн хувцастай цагдаа гээд 1 залуу бууж ирээд бид нарыг тийшээ буланд очоод суу гээд суулгаад зураг аваад байсан. тэгээд энийг хариуцаж байгаа хүн байна уу гээд *******тай уулзаад байсан. тэгээд бид нарын овог нэрийг бичиж аваад явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Намайг очиход экскаватор нь унтраалттай, шанагаа газар тавьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын өгсөн: “...Би ямар учраас гэрчээр мэдүүлэг өгч байгаа талаар мэдэж байна. Би “Хэрээн гол” гэх газарт 2022 оны 0 дугаар сарын -ны өдөр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад цагдаад баригдаад шалгагдаж байгаа. Тэгээд өөрөө явах боломжгүй болчхоод 2022 оны 0 дугаар сарын 21-ний өдөр *******тай уулзаад “Хэрээн гол” гэх газраас “Хьюндай 2800” маркийн экскаватор /Хасаг Эрка/-н гадаа эвдэрчихсэн байгаа. Тэрийг янзлаад аваад ирээч гээд гуйсан. Тэгээд ******* зөвшөөрөөд за гээд явсан. Тэгсэн чинь 2022 оны 0 дугаар сарын 26-ны өдөр ******* над руу яриад ажиллаж байгаад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэрнээс биш надад мэдэх зүйл байхгүй байсан. Би зүгээр экскаватор янзлаад аваад ирээч л гэж хэлж явуулсан. Би тэрийг 2022 оны 01 дүгээр сард С.Б гэх хүнээс мөнгө авах ёстой байсан тэр мөнгөний орондоо бодож авна гээд ярьчихсан байсан. Тэгээд “Хэрээн гол” гэх газраас авч чадаагүй байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-822/392 дугаартай: “...Hyundai robex 2800 /хуучин/ 10,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу /хуучин/ 600,000 төгрөг, ус татах насос буюу помп 2 ширхэг 200,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 64-66 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын -ны өдрийн 63 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь алтны металл байна. шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Au-91.91%/, Мөнгө-/Ag-4,21%/, Төмөр-/Fe-1,28%/ зэрэг элементүүдийн найрлага агууламжтай байна. шинжилгээнд ирүүлсэн металлын зах зээлийн үнэлгээ тогтооход шинжээчийн тусгай мэдлэг хүрэлцэхгүй тул хариулах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 230-233 дугаар тал/,
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ий 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/03 дугаартай “...байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 1,784,324 төгрөг болж байна. Үүнд эдэлбэр газарт учирсан хохирол 14 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 1,62,371 төгрөг, усан орчинд учирсан хохирол 131,940 төгрөг байна. Тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан учир хөрс, ургамалд учирсан хохирол тооцоогүй болно.
Эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 14,933 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцож үзэхэд эдэлбэр газарт учирсан хохирлын нөхөн төлбөр 41 төгрөг, усан орчинд учирсан хохирлын нөхөн төлбөр 39,819 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирлын нөхөн төлбөр 3,304,741 төгрөг, нийт хохирлын нөхөн төлбөр 3,700,601 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 6-29 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч-ийн өгсөн “...байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 1,60,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 36-38 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч ын өгсөн “...Надад албан ёсны бүртгэлтэй экскаватор байхгүй. Гэхдээ өөрөө угсарч босгосон нэг экскаватор байгаа. Тухайн экскаваторыг би өөрөө угсарч босгосон бөгөөд угсарсан тул бичиг баримтгүй болчоод өөрийн нэр дээр бүртгүүлээгүй байгаа. Би 2022 оны хавар С.Б гэх хүнээс 8 сая төгрөгөөр авч байсан юмаа. Намайг авах үед тухайн экскаватор доод эд ангигүй, цилиндр нь ажиллагаагүй болсон экскаватор авч байсан.
Би авсан экскаватораа доод эд ангийг нь бүхэлд нь янзлаад 2 цилиндрийг нь солиод жижиг сажиг засвар хийгээд ажиллагаанд оруулсан юмаа. Миний энэ экскаваторыг манай найз болох ******* авч ашиглаж үзэх гэж байгаад цагдаад баригдсан юм билээ. Миний угсарсан экскаватор компьютер байхгүй. Учир нь тус экскаватор их хуучны экскаватор бөгөөд намайг авах үед л компьютергүй байсан юмаа. Би С.Б******* авсан экскаватораа олон экскаваторын сэлбэгээр нийлүүлж босгосон учир арлын дугаар байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 47 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэгийн 2022 оны дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-21 дүгээр тал/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, тэмдэгэл /хх-ийн 22-23 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 7-60, 66-69, 23-237 2хх-ийн 30-32 дугаар тал/,
Байгаль орчны улсын байцаагчийн акт /2хх-ийн 72 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 88-90, 97-99, 1-108 дугаар тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 132-134 дүгээр тал/,
Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 113 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 12, 128 дугаар тал/,
Тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа / хх-ийн 118, 122 дугаар тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 136-137 дугаар тал/,
Боловсролын дипломын хуулбар хувь /1-р хх-ийн 138-139 дүгээр тал/,
Шүүгдэгч *******т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 17-7 дугаар тал/
Дансны хуулга / хх-ийн 148-14 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Хьюндай 2800 Робекс маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 0 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Хэрээн гол” нэртэй газарт 12.48м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 1,784,324 төгрөгийн хохирол, 19.280 төгрөгийн хор уршиг бүгд 3700.604 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь:
Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/, /хх-ийн 40 дүгээр тал/, /2хх-ийн 47 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ы мэдүүлэг /хх-ийн 34-3 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-822/392 дугаартай: “...Hyundai robex 2800 /хуучин/ 10,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу /хуучин/ 600,000 төгрөг, ус татах насос буюу помп 2 ширхэг 200,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 64-66 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын -ны өдрийн 63 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь алтны металл байна. шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Au-91.91%/, Мөнгө-/Ag-4,21%/, Төмөр-/Fe-1,28%/ зэрэг элементүүдийн найрлага агууламжтай байна. шинжилгээнд ирүүлсэн металлын зах зээлийн үнэлгээ тогтооход шинжээчийн тусгай мэдлэг хүрэлцэхгүй тул хариулах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 230-233 дугаар тал/,
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ий 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/03 дугаартай “...байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 1,784,324 төгрөг болж байна. Үүнд эдэлбэр газарт учирсан хохирол 14 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 1,62,371 төгрөг, усан орчинд учирсан хохирол 131,940 төгрөг байна. тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан учир хөрс, ургамалд учирсан хохирол тооцоогүй болно.
Эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 14,933 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцож үзэхэд эдэлбэр газарт учирсан хохирлын нөхөн төлбөр 41 төгрөг, усан орчинд учирсан хохирлын нөхөн төлбөр 39,819 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирлын нөхөн төлбөр 3,304,741 төгрөг, нийт хохирлын нөхөн төлбөр 3,700,601 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 6-29 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч-ийн мэдүүлэг /2хх-ийн 36-38 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэгийн 2022 оны дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-21 дүгээр тал/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, тэмдэгэл /хх-ийн 22-23 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 7-60, 66-69, 23-237 2хх-ийн 30-32 дугаар тал/,
Байгаль орчны улсын байцаагчийн акт /2хх-ийн 72 дугаар тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1,784,324 төгрөгийн хохирол, 19.280 төгрөгийн хор уршиг бүгд 3700.604 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж 8, гр алт олборлосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4-д ... гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй ба гэмт хэрэг үйлдэж олсон 8. гр буюу 2.371 төгрөгөөр үнэлэгдэн ирсэн алтыг шүүгдэгч нараас хураан авч эд мөрийн баримтаар ирүүлсэн байх тул гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан хохирол, хор уршиг болох 2048.233 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүү гаргаж гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч-ийн нэхэмжилсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны зардал болох шинжээчийн төлбөр 0.000 төгрөгийг шүүгдэгч нараас мөн хувь тэнцүүлэн гаргаж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “ Хыюндай 2800 ребокс РХ маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, ус татах насос буюу помп зэрэг нь хэний өмчлөлийн болохыг хэрэгт нотлон тогтоогоогүй, мөн иргэний нэхэмжлэгч нь миний өмчлөлийн хөрөнгө, худалдаж авсан гэж мэдүүлж байгаа боловч уг техникийг худалдан авсан гэрээ хэлцэл огт тусгагдаагүй, хэний эд хөрөнгө болох нь тодорхойгүй,тээврийн хэрэгслийн лавлагаанд бүртгэгдээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, аралын дугааргүй, номер дугаар аваагүй хэний эзэмшлийн хөрөнгө болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ Хьюндай 2800 ребокс РХ маркийн 10.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн экскаватор , 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, 400.000 төгрөгөөр үнэлэгдсэн ус татах насос буюу помп зэргийг тус тус хураан авч улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1., мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хураагдсан эд хөрөнгө болох “ Хьюндай 2800 ребокс РХ маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, ус татах насос буюу помп зэргийг улсын орлого болгохтой холбогдуулан гаргах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нараас гаргуулах зүйтэй гэж шүүх үзэв.
Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан “ Хьюндай 2800 ребокс РХ маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, ус татах насос буюу помп зэргийг шүүгдэгч *******д хариуцлан өгч битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8, гр алтыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын захиргаа удирдлагын тасгийн нярав, цагдаагийн дэд ахлагч Б.Мөнх-Оюунд хүлээлгэн өгч эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар хэрэгт тусгасныг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах хоногийн хугацааг авч 2048.233 төгрөгийг, шинжээчийн зардал 0.000 төгрөгийг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол зэрэг байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн,шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг 2 /хоёр /жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч гэх нь Хьюндай 2800 ребокс РХ маркийн экскаватор болон түүний үнийг гэм буруутай этгээд *******, ******* нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1, .2, .3, .4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овог ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овог ******* *******, ******* овогт ******* ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр /жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 3,4-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 8. гр буюу 2.371 төгрөгөөр үнэлэгдэн ирсэн алтыг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай 2800 ребокс РХ маркийн 10.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн экскаватор, 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, 400.000 төгрөгөөр үнэлэгдсэн ус татах насос буюу помп зэргийг тус тус хураан авч улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар “Хьюндай 2800 ребокс РХ маркийн 10.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн экскаватор, 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, 400.000 төгрөгөөр үнэлэгдсэн ус татах насос буюу помп зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1., мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг улсын орлого болгохтой холбогдуулан гаргах зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нараас гаргуулсугай.
10. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай 2800 ребокс РХ маркийн экскаватор , алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, ус татах насос буюу помп зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Иргэний нэхэмжлэгч гэх нь Хьюндай 2800 ребокс РХ маркийн экскаватор болон түүний үнийг гэм буруутай этгээд *******, ******* нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
12. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ