Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 62

 

Ч.Н, Ж.З, Д.У

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Ч.Н,

шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

шүүгдэгч Ч.Н, Ж.З нарын өмгөөлөгч П.Дэлгэр,                                        

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.............ийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлээр Ч.Н, Ж.З, Д.У нарт холбогдох эрүүгийн 1822000770020 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ........... овгийн ................, 19.......... оны ........... дугаар сарын ............-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн Баруун дэнжийн 3-15 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../,

Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 65А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил хорих ялаар,

Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ялаар,

Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 5 cap хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

 

2. ............овгийн .................., 19.....2 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр баг, Жаргалант гэх газар оршин суух бүртгэлтэй, /РД:Г................../,

Булган аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 cap хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлсэн;

 

3. .............. овгийн ........., 19........... оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Хархорин зах дээр хувиараа наймаа хийдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 20-19 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

 

Шүүгдэгч Ч.Н нь бусадтай бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон:

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижихийн 8 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Д.Төгсийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч манан хөөрөг, чулуун хөөрөг, хөөргөний 2 ширхэг даалин, 9 ширхэг гуулин зоос хулгайлан авч 7,729,200 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 15 дугаар гудамжны 6 тоотод оршин суух иргэн О.Эрхэмбаярын гэрийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бэлэн 450,000 төгрөг, 40 лангийн цэвэр цагаан мөнгө, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн 2 ширхэг мөнгөн аяга, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын шинэ цагийн мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, “DELL” маркийн зөөврийн компьютер, цэнэглэгч, хулгана, цүнх, холбогч, түлхүүрүүд хулгайлан авч 9,809,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 46-03 тоотод оршин суух иргэн Д.Оюунцэцэгийн байшин буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бэлэн 45,000 төгрөг, түрийвч, “Самсунг галакси Жи-3” загварын гар утас хулгайлан авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 13-09 тоотод оршин суух иргэн Ж.Хишигжаргалын байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, хэт хутга, хөөрөг, хув, хэт хутганы бэл хулгайлан авч 511,750 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 21-7 тоотод оршин суух иргэн Н.Буджавын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд эд хөрөнгө хулгайлах зорилгоор хууль бусаар нууцаар нэвтэрсэн,

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг, 2-100 тоотод оршин суух иргэн Э.Ууганцэцэгийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, Юнителийн интернэтийн төхөөрөмж, хутга, зургийн аппарат, гоёлын ээмэг, “ковар” шилтэй жүүс, ээмэг бөгжний сав хулгайлан авч 512,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 21-05 тоотод оршин суух иргэн С.Нарангэрэлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 0,75 литрийн “Соёрхол” архи хулгайлан авч 18,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, ногоочдын хэсэг 1-28 тоотод оршин суух иргэн Р.Наранжаргалын байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч халтар манан хөөрөг, хөөрөгний даалин, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг, бөгж, гинж, кулон, эрэгтэй, эмэгтэй бөгж, мөнгөн ээмэг, 3 хос гоёлын ээмэг, урт цагаан шүрэн гоёлын ээмэг, барын нүдэн чулуун зүүлт, шүрэн зүүлт, 2 ширхэг ээмэг бөгжний сав, Цэргийн гавъяаны одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Улсын аварга төлчин, Ардын хувьсгалын ойн медалиуд, 5 жилийн гавшгайч, Хилийн цэргийн одон медаль хулгайлан авч 3,023,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын МУИС-ийн доод хэсэг 4-1 тоотод оршин суух иргэн Ц.Намдагдоржийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Самсунг галакси С-6” загварын гар утас, “Самсунг галакси нөт-1” загварын гар утас, бэлэн 10,000 төгрөг хулгайлан авч 875,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-26-03 тоотод оршин суух иргэн Ж.Байгалмаагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хуримын хос монетон бөгж, монетон бөгж, “Swarovski” шигтээтэй бөгж, шигтгээтэй гоёлын ээмэг, дунд гарын цагаан чулуун хөөрөг, дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, “Самсунг С-6” загварын гар утас, арьсан хэтэвч, бэлэн 200,000 төгрөг хулгайлан авч 2,395,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 9-4-21 тоотод оршин суух иргэн Д.Батболдын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч манан хөөрөг, тамхины ууттай гаанс, мөнгөн бугуйвч, улаан шигтгээтэй бөгж, сувдан зүүлт хулгайлан авч 4,180,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6-21 тоотод оршин суух иргэн Б.Батзаяагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8-45 тоотод оршин суух иргэн Л.Ууганбаярын гэрт хууль бусаар нэвтэрч, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон бөгж, 2 ширхэг мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч хулгайлан авч 2,780,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо, 10-09 тоотод оршин суух иргэн Ж.Сандагдоржийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 9 мөнгөн аяга, 5 ширхэг мөнгөн ээмэг, 4 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг кулон, 1 ширхэг мөнгөн шагай, 1 ширхэг мөнгөн бугуйвч, цагаан өнгийн шинэ цагийн хөөрөг хулгайлан авч 1,451,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 3-16 тоотод оршин суух иргэн О.Гүнсэнноровын гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хаш хөөрөг хулгайлан авч 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай багийн 2-30 тоотод оршин суух иргэн Д.Буян-Өлзийгийн гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтэрч, мөнгөн аяга, мөнгөн хазаар, чулуун хөөрөг, 2 ширхэг мөнгөн бөгж хулгайлан авч 2,070,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Дэнжийн 8-77 тоотод оршин суух иргэн Р.Тунгалагын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой 2 ширхэг бүс, зулын гол хийдэг мөнгөн хайрцаг, бурханы хүрд, үнэгэн малгай, “I PAD” /ай пад/ хулгайлан авч 1,004,840 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаа 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Б.Туулын гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч орос монетон ээмэг, монетон гинж, кулон хулгайлан авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Энхтайваны 8 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хохирогч Л.Лхагважавын орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч мөнгө аяга, дунд гарын халтар манан хөөрөг хулгайлан 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ч.Н, Ж.З нар бүлэглэн хууль бусаар, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч:

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 багийн Хэрлэн 2-1 а тоотод оршин суух хохирогч Ж.Батхуягийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч, мөнгөн аяга, гар утас, хөөрөг, эрэгтэй, эмэгтэй монетон бөгж, даалин, нүдний шил, цүнх, цаг хулгайлан авч 2,030,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиат 10-24 тоотод оршин суух хохирогч Н.Энхсанаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч “Самсунг Эс-6” загварын гар утас хулгайлан авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Хэрлэн 1-51 тоотод оршин суух хохирогч А.Балжмаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч, зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, “Самсунг” маркийн гар утас, цагаан өнгийн ээмэг, бөгж, кулон, цэнхэр цэцгэн шигтгээтэй ээмэг, бөгж, кулон, чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, цагаан сувдан ээмэг, бөгж, кулон, мөнгөн гинж, өрөөсөн ээмэг хулгайлан авч 1,203,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Түргэн 6-5 тоотод оршин суух хохирогч Г.Ганболдын гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч, бугуйн цаг хулгайлан авч 18,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-6 тоотод оршин суух хохирогч Б.Ариунгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч, хөөрөг хулгайлан авч 150,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-7 тоотод оршин суух хохирогч Ц.Батзаяагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч, “Карт” гэсэн бичигтэй гар утас, “Самсунг” маркийн гар утас, түрийвч, иргэний үнэмлэх хулгайлан авч, 156,600 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-6 тоотод оршин суух Б.Одгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрсэн буюу “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 50,596,390 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ж.З нь Ч.Нтэй бүлэглэн хууль бусаар, нууцаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 багийн Хэрлэн 2-1 а тоотод оршин суух хохирогч Ж.Батхуягийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч, мөнгөн аяга, гар утас, хөөрөг, эрэгтэй, эмэгтэй монетон бөгж, даалин, нүдний шил, цүнх, цаг хулгайлан авч 2,030,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиат 10-24 тоотод оршин суух хохирогч Н.Энхсанаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч, “Самсунг Эс-6” загварын гар утас хулгайлан авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Хэрлэн 1-51 тоотод оршин суух хохирогч А.Балжмаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч, зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, “Самсунг” маркийн гар утас, цагаан өнгийн ээмэг, бөгж, кулон, цэнхэр цэцгэн шигтгээтэй ээмэг, бөгж, кулон, чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, цагаан сувдан ээмэг, бөгж, кулон, мөнгөн гинж, өрөөсөн ээмэг хулгайлан авч 1,203,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Түргэн 6-5 тоотод оршин суух хохирогч Г.Ганболдын гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч, бугуйн цаг хулгайлан авч 18,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-6 тоотод оршин суух хохирогч Б.Ариунгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч, хөөрөг хулгайлан авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-7 тоотод оршин суух хохирогч Ц.Батзаяагийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч, “Карт” гэсэн бичигтэй гар утас, “Самсунг” маркийн гар утас, түрийвч, иргэний үнэмлэх хулгайлан авч 156.600 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-6 тоотод оршин суух Б.Одгэрэлийн гэрт эд хөрөнгө хулгайлах зорилгоор хууль бусаар нууцаар нэвтэрсэн гэмт хэрэгт,

 

мөн шүүгдэгч Ж.З нь 2017 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундармал” зочид буудалд хохирогч Р.Дарьсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүчиндсэн гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.У нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Хархорин” зах дээр 2018 оны 03 дугаар сард удаа дараагийн үйлдлээр яллагдагч Ч.Нэс хулгайн гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж мөнгөн аяганууд, гаанс, монетон эдлэлийг 1.950.000 төгрөгөөр худалдан авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч................ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ж.Зы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч................д холбогдох хэргээс хохирогч Буджав, Б.Одгэрэл нарын гэрт тус тус нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч...............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан дангаар болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусадтай бүлэглэн бусдын орон байранд  нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Д.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ням-Эрдэнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Зыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Зд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нэс 32,494,590 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Төгсөд 669,200 төгрөг, хохирогч О.Эрхэмбаярт 2,787,000 төгрөг, хохирогч Д.Оюунцэцэгт 280,000 төгрөг,  хохирогч Ж.Хишигжаргалд 147,250 төгрөг, хохирогч Э.Ууганцэцэгт 472,000 төгрөг, хохирогч С.Нарангэрэлд 18,000 төгрөг, хохирогч Р.Наранжаргалд 3,023,000 төгрөг, хохирогч Ц.Намдагдоржид 875,000 төгрөг, хохирогч Ж.Байгалмаад 2,395,000 төгрөг, хохирогч Д.Батболдод 4,180,000 төгрөг, хохирогч Б.Батзаяад 1,200,000 төгрөг, хохирогч Л.Ууганбаярт 2,780,000 төгрөг, хохирогч Ж.Сандагдоржид 1,450,000 төгрөг, хохирогч О.Гүнсэнноровт 7,000,000 төгрөг, хохирогч Д.Буян-Өлзийд 2,070,000 төгрөг, хохирогч Р.Тунгалагт 1,004,840 төгрөг, хохирогч Б.Туулд 450,000 төгрөг, хохирогч Л.Лхагважавт 1,350,000 төгрөг, хохирогч Б.Ариунгэрэлд 75,000 төгрөг, хохирогч Ц.Батзаяад 68,300 төгрөг, хохирогч Ж.Батхуягт 200,000 төгрөг, шүүгдэгч Ж.Зулуунчулуунаас 343,300 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ариунгэрэлд 75,000 төгрөг, хохирогч Ц.Батзаяад 68,300 төгрөг, хохирогч Ж.Батхуягт 200,000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4,500,000 төгрөгийг шүүгдэгч Д.Уаас гаргуулж улсын төвөст шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.З энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 522, шүүгдэгч Ч.Н энэ хэрэгт цагдан хоригдсон 524 хоног тус бүрийг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг цоож, арматурын төмөр, алаг пүүзэн гутал, дорцовны ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.З, Ч.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ч.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байгаа. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, тухайн Орхон, Дундговь, Дорнод гэх гурван аймгаас авсан хулгайн эд зүйлээ баригдсаны улмаас буцаан өгсөн. Уг хулгайлсан зүйлийг миний бие амьдрал ахуйдаа хэрэглэсэн зүйл байхгүй. Тухайн хохирогч нарын амьжиргааны төвшингөөс салгасан эд зүйлс аваагүй болно. Мөн хичнээн хулгайн үйлдэл, хэдэн төгрөгийн хохирлын талаар нарийн тооцоо байхгүй. Шүүхийн авч үзэж байгаагаар урд өмнө хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсныг минь харгалзан үзэж, амьдралын эх үүсвэр болгож байгаад гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. Миний бие Говь-Алтай, Баянхонгор, Завхан гэх гурван аймгийн 9 нь хулгайн үйлдлийг хийгээгүй болно. Тухайн цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан нь тогтоогдсон. 12 дугаар хавтас хэрэг дээр, цагдаагийн дуудлага болон байр түрээслэж байсан нь хавтас хэрэгт байгаа болно. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт хулгайн гэмт хэрэг хийгээгүй байхад харъяаллын бус шүүх хэрэг шийдсэн. 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Орхон аймагт “Шиммандалд кафе”-д туслах тогоочийн ажил хийж байсан. Хөдөлмөрийн хэлтэст дээр идэвхтэй ажил хайгчаар хавтас хэрэгт авагдсан байгаа. Миний бие нь Төв аймаг, Багануур, Өлзийт зэрэг эдгээр гурван газарт хийсэн хулгайн гэмт хэргээ сайн дураараа хүлээсэн болно. Иймд дээрх байдлыг минь харгалзан үзэж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ч.Ням-Эрдэнийг ганцаараа 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 21-7 тоотод оршин суух иргэн Н.Буджавын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл аваагүй, мөн Ж.Зтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-6 тоотод суух Б.Одгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрсэн гэх хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, тэдгээрийн үйлдсэн дээрх үйлдлүүдийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байна” гэж дүгнэсэн байна. Гэвч тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нд холбогдох хэргээс хохирогч Буджав, Б.Одгэрэл нарын гэрт тус тус нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж Ж.Зы үйлдлийг орхигдуулсан, мөн хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ дурдаагүй байна. Шүүгдэгч Ч.Ням-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлын хувьд, Ч.Н баруун аймгийн нутаг дэвсгэр дээр үйлдсэн хэргүүддээ эрүүгийн хариуцлага хүлээж байх үедээ зүүн аймагт гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Ч.Н нь удаа дараагийн нийт 26 үйлдлээр бусдад тодорхой хэмжээний хохирол учруулсан байдаг. Эдгээр гэмт хэргүүдийн шинж, нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн арга, үйлдлийн давтамж зэргийг харгалзан үзэж “амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн харьяаллын асуудлын хувьд урьд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн зодож, улмаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт шалгагдаж байсан. Шалгах явцад дараа дараагийн гэмт хэрэг үйлдэгдэж байсны улмаас хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ гэмт хэргийг анх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлж байсан учраас шүүхийн харьяаллын асуудлыг өмнө нь шийдвэрлэж байсан шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэн шилжүүлсэн. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаартай шийтгэх тогтоолтой Ч.Н, Ж.З, Д.У нарт холбогдох хэрэгт миний үйлчлүүлэгч Д.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэсэн үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Д.Уламбар болон өмгөөлөгч миний бие үүнтэй холбогдуулж ямар нэгэн гомдол гаргаагүй. Өмгөөлөгчийн хувьд би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцож байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Ням-Эрдэнийн Н.Буджав, Б.Одгэрэл нарын гэрт хууль бусаар нэвтэрсэн гэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг бусдад хор уршиг учраагүй хэмээн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Ч.Н, Ж.З нарын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ж.З давж заалдах гомдол гаргаагүй тул хэлэх тайлбаргүй. Харин шүүгдэгч Ч.Ням-Эрдэнийн хувьд  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нийт холбогдсон 26 үйлдлээс 9 үйлдлийг үйлдээгүй гэх боловч Ч.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дээрх 9 үйлдлийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөг. Уг мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад баримтууд болон хэргийн үйл баримтуудтай тохирч байна” гэж шийтгэх тогтоолд дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийн эрх, үүрэгт “Яллагдагч нь өөрийн холбогдсон гэмт хэргийг хийсэн болон хийгээгүй талаар нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байхад анхан шатны шүүхээс Ч.Ням-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт үндэслэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ч.Н нь дангаар болон бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 24 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг,

 

Ж.З нь ганцаараа 2017 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Р.Дарьсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүчиндсэн,

мөн бусадтай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нийт 6 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг,

 

Д.У нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Хархорин” зах дээр 2018 оны 03 дугаар сард удаа дараагийн үйлдлээр яллагдагч Ч.Нэс хулгайн гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж мөнгөн аяганууд, гаанс, монетон эдлэлийг 1.950.000 төгрөгөөр худалдан авч ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Төгс /1хх 59/, О.Эрхэмбаяр /1хх 62-66/, Д.Оюунцэцэг /1хх 166-167/, Ж.Хишигжаргал /1хх 222-223/, Э.Ууганцэцэг /2хх 67-69/, С.Нарангэрэл /2хх 114/, Р.Наранжаргал /2хх 143-144/, Ц.Намдагдорж /2хх 147-148/, Ж.Байгалмаа /2хх 224-226/, Д.Батболд /2хх 229-232/, Б.Батзаяа /3хх 43-44/, Л.Ууганбаяр /3хх 103-106/, Ж.Сандагдорж /3хх 169-170/, О.Гүнсэнноров /3хх 221-225/, Д.Буян-Өлзий /4хх 44-45/, Р.Тунгалаг /6хх 8-9/, Б.Туул /10хх 191-193/, Л.Лхагважав /12хх 86-87/, Ж.Батхуяг /4хх 191-192/, Н.Энх-Санаа /5хх 12-13/, Р.Балжмаа /5хх 47-51/, Г.Ганболд /5хх 86-87/, Б.Ариунгэрэл /5хх 130-131/, Ц.Батзаяа /5хх 146-150/, Р.Дарьсүрэн /10хх 45-49/, гэрч О.Галбадрах /1хх 244/, Ц.Энхжаргал /1хх 250/, Т.Загдсүрэн /3хх 54/, Н.Бямбажав /3хх 63/, Б.Энхжаргал /11хх 113-115/, Ч.Жаргалсайхан /3хх 175/ нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-7, 8-10, 216-220, 2хх 62-65, 11-112, 131-135, 136-139, 209-214, 216-220, 3хх 35-37/, эд зүйлийн үнэлгээ /1хх 76-77, 74-76, 2хх 71-75, 159, 240-242, 247-248, 3хх 65/, эд зүйл хүлээлгөн өгсөн тэмдэглэл /1хх 48, 46-47, 247, 4хх 169-170, 5хх 10/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /3хх 38-39, 4хх 12-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Р.Дарьсүрэнгийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн үрийн шингэн илэрсэн. ...” /10хх 58/ 3255 дугаартай, “...Р.Дарьсүрэнгийн үтрээнээс авсан арчдас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ нь Ж.Зы ДНХ-тэй 16 генетик үзүүлэлтээр тохирч байна. ...” /10хх 66/ 1269 дугаартай, “...Р.Дарьсүрэнгийн охин хальс хуучин урагдалтай байна. Р.Дарьсүрэнгийн шинжилгээгээр үтрээний арчдас дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн байна. Р.Дарьсүрэнгийн биед хамрын угалзны хазагдсан шарх, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...” /10хх 59/ гэх 4263 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Ч.Ням-Эрдэнийг дангаар болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, Ж.Зыг бусадтай бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэм буруутайд, Д.Уыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Ч.Ням-Эрдэнийн бусадтай бүлэглэн нийт 24 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ж.Зыг бусадтай бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн Р.Дарьсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Уын хулгайн гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж мөнгөн аяганууд, гаанс, монетон эдлэлийг худалдан авч ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Шүүхээс Ж.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн Ж.Зы биечлэн эдлэх ялыг нийт 3 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

            Шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс түүний гэм буруугаа зөвшөөрсөн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор багасгаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ч.Н нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...хулгайлсан зүйлийг миний бие амьдрал ахуйдаа хэрэглэсэн зүйл байхгүй. ...Миний бие Говь-Алтай, Баянхонгор, Завхан гэх гурван аймгийн 9 нь хулгайн үйлдлийг хийгээгүй болно. Тухайн үед цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан нь тогтоогдсон. ...Иймд дээрх байдлыг минь харгалзан үзэж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” байдал нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, 3 ба түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах эх сурвалж болгон ашигласан шинжтэй байдаг ба шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь удаа дараа үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан байх ба ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өдөр тутмын орлогогүй, хулгайлсан эд зүйлээ хэрэглэж амьдардаг болох нь тогтоогдож байна.

 

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч Ч.Н “...3 дугаар сарын 22-ны өдөр ченжид 32 лан мөнгө зараад бэлнээр мөнгө аваад модны хоёрт “Нэмэх 25” гэх баар, зочид буудалд өөрийн бичиг баримтаар хоносон. Мөн Дарь-Эхэд байр хөлсөлж байгаад 26-ны өдөр автобусанд суугаад 27-ны өдөр Говь-Алтай аймагт үдээс хойш очсон.” /9хх 213/ гэж,

шүүгдэгч Ж.З  “...Хэнтий аймаг руу ирж зочид буудалд хоносон. ...надад зардлын мөнгө өгчих гэж хэлсэн, тэгээд нэг мөнгөн аягыг нь зарж зардлын мөнгө олох гэж байгаад цагдаад баригдсан” /9хх-212/ гэж тус тус мэдүүлсэн бөгөөд Ч.Ням-Эрдэнийн хувьд нийт 24 удаагийн үйлдлээр 50.596.390 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжийг хангажээ.

 

Мөн шүүгдэгч Ч.Н яллагдагчаар өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 21-нээс 22-ны өдрийн орчим Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу замын унаанд суугаад шөнө нь очсон. Өглөө 10-12 цагийн хооронд хоёр айлаас хулгай хийсэн бөгөөд эхний айлаас 1 ширхэг гаанс, мөнгөн аяга 3-4 ширхэгийг авсан. Дараагийн айлаас сейфыг нь эвдэн 100.000 төгрөг, хос хоёр монетон бөгж, 1 ширхэг монетон ээмэг, мөнгөн бөгж, ээмэг, 3-4 ширхэг мөнгөн аяга хулгайлж аваад 14 цагийн автобусанд суугаад Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод ирээд Хархорины ар талаар байдаг “авна, зарна” гэсэн хүмүүст бүх хулгайлж авсан зүйлсээ 1 сая орчим төгрөгөнд зарсан. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 28-ны үүрээр Улаанбаатар хотоос замын унаанд сууж Завхан аймагт очсон. Завхан аймагт очоод буудалд амарч байгаад 09 цаг гэхэд буудлаас гарч 11 цаг хүртэл 2 айлаар орж хулгай хийсэн. Эхний айлын цоожийг хөшиж онгойлгоод гэрээс нь 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг гар утас, 10.000 төгрөг бэлнээр авсан. Дараагийн айлын цонхыг түлхэж ороод гал тогооны өрөөнд байсан 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг, одон, медалиуд, эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, гинж зэрэг зүйлсийг хулгайлж аваад шууд Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод очоод мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, гинж зэргийг нийт 360.000 төгрөгөөр Хархорин захын хойд талын хүмүүст зарчихсан...” /2хх 178-179/ гэх,

гэрч Н.Бямбажав “...2018 оны 3 дугаар сарын 27-ны үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг зах дээр Тахиа хочит Ч.Нтэй тааралдсан. Тухайн үед Завхан аймаг руу явах гэсэн юм, Завхан аймаг руу явдаг нийтийн тээвэр хаанаас явдаг талаар асуусан юм. Тэгэхээр нь би захын зүүн талаас Завхан аймаг руу Истана маркийн тээврийн хэрэгсэл явдаг талаар хэлсэн. ...” /3хх 63/ гэх,

гэрч Т.Загдсүрэн “...Ч.Н нь 2018 оны 3 дугаар сарын 26, 27-ны үед Улаанбаатар хотоос ирээд манай гэрт 1 хоноод буцсан. ...” /3хх 54/ гэх,

гэрч Б.Энхжаргал “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр манай ломбарданд нэг танихгүй залуу гарнаасаа нэг монетон бөгж сугалж гаргаж өгөөд энэ бөгжийг зарах гэсэн юм, нэг тийшээ явах гэсэн мөнгөний хэрэг гараад би эргэж ирж энэ бөгжийг авахгүй гэж хэлээд надад худалдсан. Тухайн залуу нь шар царайтай, туранхай, намхандуу нуруутай, онигордуу нүдтэй, 33 орчим насны залуу байсан. Надад хэлэхдээ миний бөгж байгаа юм гэхээр нь би граммлаж үзээд яг хэдэн төгрөгөөр худалдаж авснаа сайн санахгүй байна. ...” /3хх 113-115/ гэх,

гэрч Ч.Жаргалсайхан “...манай төрсөн дүү Ч.Н 2018 оны 3 дугаар сарын 27, 28-ны үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирсэн. Говь-Алтай аймагт манайд ирээд 1 хоноод явсан. Манайх Говь-Алтай амгийн Есөнбулаг сумын Харзат баг 6-2 тоотод оршин суудаг. ...” /3хх 175/ гэх мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “гэрч Н.Бямбажавын өгсөн мэдүүлгийн дагуу ...4 дүгээр зураг Тахиа хочит Ч.Н мөн байна гэж хариулсан” /3хх 38-39/ гэх тэмдэглэл зэргээр түүний Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймагт хийсэн хулгайн үйлдлүүд тогтоогдож байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Прокурор Н.Булганчимэг “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ч.Ням-Эрдэнийг ганцаараа 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 21-7 тоотод оршин суух иргэн Н.Буджавын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл аваагүй, мөн Ж.Зтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-6 тоотод суух Б.Одгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрсэн гэх хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, тэдгээрийн үйлдсэн дээрх үйлдлүүдийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байна” гэж дүгнэсэн байна. Гэвч тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нд холбогдох хэргээс хохирогч Н.Буджав, Б.Одгэрэл нарын гэрт тус тус нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж Ж.Зы үйлдлийг орхигдуулсан, мөн хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ дурдаагүй байна. ...Иймд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж өгнө үү.” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нд холбогдох хэргээс хохирогч Н.Буджав, Б.Одгэрэл нарын гэрт тус тус нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч Ж.Зы үйлдлийг орхигдуулсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Ням-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чанцалын Ням-Эрдэнэд холбогдох хэргээс хохирогч Н.Буджав, Б.Одгэрэл нарыг гэрт тус тус нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Чанцалын Ням-Эрдэнэ, Жанцанпунцагийн Зуунчулуун нарт холбогдох хэргээс хохирогч Н.Буджав, Б.Одгэрэл нарын гэрт тус тус нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ч.Нд 10 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ч.Нд 7 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

 

6 дахь заалтын “...шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “...шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ням-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ