| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/01041/И |
| Дугаар | 135/ШШ2019/00998 |
| Огноо | 2019-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2019/00998
| 2019 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 135/ШШ2019/00998 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/01041/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,******* тоотод оршин суух, /утас *******/,******* регистрийн дугаартай,*******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг,*******, ******* тоотод оршин суух, /утас *******/, ************** регистрийн дугаартай, *******ад холбогдох
Эцэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь *******тай 2002 онд танилцаж, хамтран амьдарч байсан бөгөөд 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүү*******мэндэлсэн юм. Бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй хамтын амьдралтай байж байгаад салсан учраас би өөрийнхөө нэрээр хүүгээ овоглож гэрчилгээг нь авч байсан. Одоо хүү*******нь 16 насанд хүрч иргэний үнэмлэх авах болсон бөгөөд түүнийг төрсөн эцэг *******овоглуулах хүсэлтэй байна. Төрсөн эцэг болох ******* нь хүүгээ өөрийн нэрээр овоглох хүсэлтийг анх гаргаж байсан ба хүүтэйгээ байнгын харилцаатай байдаг. Хүү нь ч гэсэн ааваараа овоглохыг хүсч байгаа юм. Иймд *******г төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие ******* нь хүү *******н ээжтэй амьдарч байсан бөгөөд тухайн үед эх *******гийн нэрээр овоглосон. Одоо хүү *******н эцэг *******аар овоглохыг хүсч байна., хүсэлтийг хүлээн зөвшөөрч өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2002 онд танилцаж, гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүү *******г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй хамтын амьдралтай байж байгаад салсан учраас би өөрийнхөө нэрээр хүүгээ овоглож гэрчилгээг нь авч байсан. Одоо хүү*******нь 16 насанд хүрч иргэний үнэмлэх авах болсон бөгөөд түүнийг төрсөн эцэг *******овоглуулах хүсэлтэй байна. Төрсөн эцэг болох ******* нь хүүгээ өөрийн нэрээр овоглох хүсэлтийг анх гаргаж байсан ба хүүтэйгээ байнгын харилцаатай байдаг гэж тодорхойлсон ирүүлснийг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасныг үндэслэн *******гийн төрсөн эцэг нь ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй.
Зохигчид нь хүүхдийн асрамж болон тэтгэлэ\гийн талаар харилцан тохиролцсон маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
*******гийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох эцэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад товлосон бөгөөд хариуцагч ******* нь биечлэн оролцох боломжгүй талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү *******гийн төрсөн эцэг нь ************** мөн болохыг тогтоосугай.
2. Зохигчид нь хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар харилцан тохиролцсон, маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА