Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2019/01107

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2019/01107

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01087/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг,  *******, ********  тоотод оршин суух, /утас ********  регистрийн дугаартай, ******** ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******** тоотод оршин суух, /утас ********/, ******** регистрийн дугаартай, ********д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь ********тай 2003 онд танилцаж, хамтран амьдраад 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр том охин ********ийг өлгийдөн авсан. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ээжээрээ буюу********аар овоглож байсан болно. 2004-2014 он хүртэл бусдын адил амьдарч байсан. Энэ хугацаанд ******** архи их уудаг байсан, огт засраагүй. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2 дахь охин ********г өлгийдөж авсан. 2014 оноос ******** архи улам их ууж засрахаа байсан. Мөн гэрийнхээ эд хогшил, үнэт зүйлээ зарж, ломбардаж архи уудаг болсон. Улмаар бүр даамжирч шөнө орон гэртээ согтуу ирж, агсарч хүүхдүүдээ айлгаж, гарт баригдах эд зүйл авч шидэж гар болон нурууг гэмтээж байсан. Иймээс 2016 онд салах шийд гаргаж эвлэрүүлэн зуучлалаар орсон бөгөөд огт эвлэрэхгүй нь тогтоогдож дуусгавар болгож байсан. Ийм учраас ********аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******** миний бие********тай 2003 онд танилцаж, хамтран амьдраад 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр том охин ******** төрсөн. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бага охин ******** төрж 2 охинтой болсон. 2013 оноос хойш******** бид хоёр тусдаа амьдарч байгаа. Бид хоёр дахин хамт амьдрах боломжгүй болсон учир хурдавчлан захиргааны аргаар шийдэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч******** нь хариуцагч ********д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж, 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр охин Ч.********ий төрсөн эцэг нь ******** болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч********, хариуцагч ******** нар нь 2003 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр охин Ч.********, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин М.******** нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчид нь 2006 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон байх бөгөөд гэрлэлт цуцлуулахаас өмнө төрсөн охин ********ийг эх********аар овоглож гэрчилгээ авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож, талууд маргаагүй тул 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Ч.********ий төрсөн эцэг нь **************** болохыг тогтоох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч******** нь ... ******** архи их уудаг байсан, огт засраагүй. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2 дахь охин ********г өлгийдөж авсан. 2014 оноос ******** архи улам их ууж засрахаа байсан. Мөн гэрийнхээ эд хогшил, үнэт зүйлээ зарж, ломбардаж архи уудаг болсон. Улмаар бүр даамжирч шөнө орон согтуу ирж, агсарч хүүхдүүдээ айлгаж, гарт баригдах эд зүйл авч шидэж гар болон нурууг гэмтээж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсаныг хариуцагч үгүйсгэж маргаагүй бөгөөд зохигчид нь тусдаа амьдраад 3 жил гаран болж байгаа боловч хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул М.********, Ч.******** нарын өссөн төрсөн орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх********ын асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж тайлбарлаж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, эцэг эх дараахь үүрэг хүлээнэ 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар М.********, Ч.******** нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ********аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

********нэхэмжлэлтэй ********д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 минутад товлосон бөгөөд хариуцагч ********д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хариуцагчаас гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан **************** нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Ч.********ий төрсөн эцэг нь ******** ******** мөн болохыг тогтоосугай

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Ч.********, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин М.******** нарыг эх********ын асрамжид үлдээсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ч.********, М.******** нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ********аар тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг ********, эх******** нарт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагчаас 210 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 62 984 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод тус тус оруулсугай.

 

7. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА