| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2019/01017/И |
| Дугаар | 135/ШШ2019/00983 |
| Огноо | 2019-10-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 135/ШШ2019/00983
| 2019 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 135/ШШ2019/00983 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/01017/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******, ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот,********/-д холбогдох
Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие 1998 онд********тай танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2000.07.16-нд охин ******** төрсөн. Үүнээс хойш 2003 он хүртэл хамт амьдарч байгаад 2004 оноос өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Бид гэрлэлтээ батлуулж байгаагүй. Иймд охин ******** эцэг ******** мөн болохыг тогтоож өгнө үү. Одоо охин маань төрсөн эцгээрээ овоглох гэхээр Улсын бүртгэлийн хэлтсээс заавал шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд иргэний бүртгэл мэдээлэлд өөрчлөлт оруулна гээд байгаа тул шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
******** бид хоёр 1998 танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2000.07.16-нд охин ******** төрсөн. 2004 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Бид гэрлэлтээ батлуулж байгаагүй. Иймд охин ********н эцэг ******** миний бие мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******** нь хариуцагч ********т холбогдуулан 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ********гийн эцэг ******** болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч ******** хариуцагч ******** нар нь 1998-2004 хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх хугацаанд буюу 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин ******** төрж, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна гэснээр охин ********г эх********аар овоглон, Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ...Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ... мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т ...Хүүхэд эцгийн нэрийг авна..., мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно... гэж зааснаар хүүхэд төрөх үед ********,******** нар нь хамтарч өргөдөл гаргаагүйн улмаас захиргааны журмаар эцэг тогтоогоогүй байна.
Улмаар охин ******** нь төрсөн эцэг ********аар овоглоход Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т хүүхдийн эцэг болохыг шүүхээс тогтоосон бол эцгийн овог, нэрийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулахаар хуульчилсан тул нэхэмжлэгч******** шаардах эрхтэй байна.
Хариуцагч ******** нь 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ********гийн биологийн эцэг мөн гэдэгт маргаангүй байх тул 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ********гийн төрсөн эцэг ******** мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ********гийн төрсөн эцэг ******** /РД: ******** болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банк, Төрийн сан ******** тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч********ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ