| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0322/Э-1 |
| Дугаар | 2023/ШЦТ/392 |
| Огноо | 2023-06-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Н.Өнөрбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Б.Цэрэнбат, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Олхонууд овогт Бүдрагчаагийн Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
-Шарнууд овогт Нямсүрэнгийн Лхагва-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202007180027 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны, Кинг таурын 118-249 тоотод оршин суух хаягтай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Олхонууд овогт Бүдрагчаагийн Цэрэнбат (РД:ЧН85082917).
2. Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гар утас худалдаа эрхэлдэг гэх, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67-Б байрны 303 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Шарнууд овогт Нямсүрэнгийн Лхагва-Эрдэнэ (РД:УХ90032130).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.Цэрэнбат нь бусдад худалдаалах зорилгогүйгээр иргэн Н.Лхагва-Эрдэнээс удаа дараа сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан авч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг Таурын 118 дугаар байрны 249 тоотод байх өөрийн гэртээ нийт 0,2050 грамм цэвэр жинтэй НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад байх метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
Яллагдагч Н.Лхагва-Эрдэнэ нь бусдад худалдаалах зорилгоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг удаа дараа Гантулга гэх этгээдээс хууль бусаар худалдан авч 2022 оны 08 дугаар сараас иргэн Б.Цэрэнбатад удаа дараа худалдан борлуулсан бөгөөд сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Цэрэнбатад 0,5 грамм мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 500,000 төгрөгөөр худалдан борлуулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэрэнбат, Н.Лхагва-Эрдэнэ нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн, нэмж мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2202007180027 дугаартай хэргээс:
1. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт “2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхонд нэр бүхий иргэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн, хадгалсан байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаар амаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхоны 118 дугаар байрны 12 дугаар давхарт цагаан саарал өнгийн ертөнцийн зүгээр урд зүгт харсан хаалгатай байр байх ба 2 дугаар орцоор орж 1 дүгээр давхрын коридорын хэсэгт үзлэгийг эхлүүлэхэд оролцогч Б.Цэрэнбат нь тухайн коридорын шатан дээр хагалсан хуруу шил болон талстлаг мөс мэт зүйлүүд байсныг би шидсэн гэх тул тухайн эд зүйлийг түүж “1” гэсэн дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авч, үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд оролцогч Б.Цэрэнбат нь өөрийн оршин суудаг 118 дугаар байрны 10 дугаар байрлах 249 тоот байрны бие засах өрөөний шалан дээр байрлуулж тавьсан байсан зип лок түгжээтэй гялгар ууттай талстлаг мөс мэт зүйлийг гаргаж өгснийг ... хураан авч албаны цахилгаан жин дээр тавихад 0,5480 грамм байсныг ...хураан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 5-8 дахь тал),
3. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67-Б байрны 303 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэлд:
-Хаалганы баруун хэсэгт цагаан хувцасны өлгүүр гутлын шүүгээ зэрэг байх ба гутлын шүүгээний гадна хана хоёрын завсраар бохирлогдсон мөнгөлөг цаас гарч ирснийг №1 гэж дугаарлан зиплок уутанд хийж хураан авч, ...тагт дээр хойд хэсгээр эгнүүлэн өрж тавьсан олон тооны дарсан хайрцаг байх ба цэнхэр өнгийн цагаан цаастай хайрцаг дотроос олон тооны зиплок уут хэрэглэсэн байх ба түүнийг №2 гэж дугаарлан зиплок уутанд хураан авч, хогийн сав доторх цагаан нунтаг зүйлээр норж бохирлогдсон гялгар уутны хэсэг өөдөс гарч ирснийг №3 гэж дугаарлан зиплок уутанд хийж, гал тогооны тек хэсэгт цэнхэр өнгийн резинен гэртэй машины смарт түлхүүр байх ба түлхүүрийн резинэн гэрийг онгойлгож авахад 100 төгрөгийн уранхай мөнгөн дэвсгэртэд боосон ногоон цагаан скайтел, юнител жижиг сим байсныг №3 гэж дугаарлан зиплок уутанд хийж хураан авч, унтлагын өрөөнд байх Е2775489 дугаартай гадаад пасспортыг түр хураан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 9-13 дахь тал),
4. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн эзэмшлийн 45-30 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэлд:
...Голын хайрцгаас дөрвөлжин хар өнгийн Mini-8 гэсэн андройд зураг бүхий ногоон лого бичигтэй 4G сим картны үүртэй чагнах төхөөрөмж гэх зүйл гарч ирснийг №1 гэж дугаарлан зиплок уутанд хийж хураан авч, жолооч талын хаалганы карма хэсгээс цагаан өнгийн соруул гарч ирснийг №2 гэж дугаарлан хураан авч, урд хоёр хайрцаг дотор лидокайн гэсэн бичигтэй цаасан хайрцаг байх ба түүний дотор 2 ширхэг шингэнтэй гонзгой шилтэй зүйл байсныг №3 гэж дугаарлан хураан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 14-17 дахь тал),
5. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 2-124 тоот байшинд нэгжлэг хийсэн тэмдэглэлд:
- Гал тогооны шүүгээн дээрээс гялгар ууттай нунтаг зүйл, дотор шатаж харласан ирмэг хэсэг 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт байсныг №1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч зиплок уутанд хийж авсан, байшингаас гарч нойлын баруун хананд банзны завсар цэнхэр хүрээтэй жижиг усны сав хавчуулсан байх ба уг цэвэр усны савыг гаргаж ирэхэд дотор талд нь хуйлсан мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэртэй мөнгөлөг цаас хар бор зүйл болсон тоос шороо бохирлогдсон хумьж шалчийсан савтай байсныг гялгар уутанд хийж №2 гэж дугаарлан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 17-21 дэх тал),
6. Хүний биед 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн:
Б.Цэрэнбат нь шаргал өнгийн даавуун өмд, бор өнгийн ноосон цамц, хар өнгийн подволк, шаргал өнгийн даавуун өмд, саарал өнгийн шорт, цагаан өнгийн дотоож өмссөн доогуураа хар өнгийн үдээстэй хавар намрын гутал, хар өнгийн оймс өмссөн 183 см өндөртэй, 81 кг жинтэй, толгойдоо хар урт загварын засалттай үстэй биед ил харагдах ямар нэгэн шарх сорвигүй, 37 настай эрэгтэй хүн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, ...миний биед ямар нэгэн хууль бус эд зүйл байхгүй гэснээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй, түүний эзэмшлийн улаан өнгийн Самсунг ноте 10 маркийн гар утсыг үзлэг хийх зорилгоор хураан авч, биед ил харагдах гэмтэл шарх, сорви, шивээсгүй байсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 22-25 дахь тал),
7. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Цэрэнбатын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: 9 дүгээр баганад MET /метамфетамин/-илэрсэн, 10 дугаар баганад AMP /амфетамин/-илэрсэн. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 26-27 дахь тал),
8. Хүний биед 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн:
Н.Лхагва-Эрдэнэ нь богино халимаг үстэй, хар өнгийн ноосон малгайтай, хар өнгийн урт куртиктэй, түүний дотор талд шар өнгийн малгайтай шар цамцтай, доогуураа хар өнгийн жинсен өмдтэй, хар өнгийн пүүзэн гуталтай, баруун гарын дунд хуруу, шар өнгийн хуримын гэх металл бөгжтэй, хүзүүндээ дөрвөлжин Versage гэсэн бичиглэл бүхий кулонтой шар металл гинжтэй, 32 настай, 170 см өндөртэй, 70 кг жинтэй гэх, эрэгтэй хүн байх бөгөөд түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, ...үзлэг хийх зорилгоор Айфоне 14 маркийн хар өнгийн гэртэй утсыг түр хураан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 28-32 дахь тал),
9. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: 4 дүгээр багана буюу KET/ кетамин/-илэрсэн, 5 дугаар баганад ТНС /Мариухан/-илэрсэн, 6 дугаар баганад LSD /Диэтиламид лизергений хүчил/-илэрсэн, ...9 дүгээр баганад MET /метамфетамин/-илэрсэн, 10 дугаар баганад AMP /амфетамин/-илэрсэн.гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 33-35 дахь тал),
10. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: Н.Лхагва-Эрдэнэ нь урьдчилсан байдлаар тестний үр дүнд байрлуулсан 10 төрлийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос дельта-9 тетрагидроканнабинол, метамфетамин, амфетамины агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн байна. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 88-89 дэх тал),
11. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн:
Б.Цэрэнбатын Samsung маркийн гар утас нь дотроо 88484903 дугаарын симтэй, 3-5-7-9 чиглэлд зураас бүхий, 98211919 гэсэн дугаартай хар тамхи мансууруулах бодис, хууль бусаар ашиглах гэмт хэрэгт шалгагдаж байсан Халиунаагийн бичсэн мессеж, мөс гэх бодис худалдан авсан F гэж тэмдэглэсэн, Моно буюу Лхагва-Эрдэнэтэй мессежээр харьцсан байдал, Лхагва-Эрдэнийн эхнэр нэрийг нь мэдэхгүй Лхагва-Эрдэнийг утсаа авахгүй болохоор эхнэр рүү нь бичсэн байдлыг тусгасан. гэсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 46-52 дахь тал),
12. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн:
Н.Лхагва-Эрдэнийн I phone 14 маркийн гар утас нь дотроо 90292929 дугаарын симтэй пин кодгүй, дэлгэцийн код 0896 бүхий, хужаа Ганаа гэх хочтой Лхагва-Эрдэнэд мөс гэх бодисыг зардаг хүний хаяг гэх ба харьцсан байдлыг тусгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 53-68 дахь тал),
13. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 409, 410 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол (1 дэх хавтаст хэргийн 40-41, 44-45 дахь тал),
14. Эд мөрийн баримтаар: 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Цэрэнбатын биед үзлэг хийж хураан авсан №1 дугаартай тарианы усны шил, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхоны 118 дугаар байрны 249 тоотод нэгжлэг хийх ажиллагаагаар хураан авсан №2 дугаартай 0.5 грамм /цэвэр жин 0,2050 грамм/, жинтэй мөс гэх бодис, Н.Лхагва-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураагдсан №2 дугаартай 1 ширхэг гуурс, 2 ширхэг тарианы ус, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67-Б байрны 303 тоотод нэгжлэг хийж хураан авсан №1 дугаартай 2 ширхэг тугалган цаас, 3 ширхэг уут, 2 ширхэг симний үүр, 100 төгрөгний тасарсан хэлтэрхий, №3 дугаартай бохирлогдсон уут, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-124 тоотоос хураан авсан цагаан өнгийн нунтаг зүйл, гялгар уут, 100 төгрөгийн тасархай, №2 дугаартай хуванцар сав, тугалган цаас зэргийг тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал),
15. Гэрч Н.Номингийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Эрх үүрэгтэй танилцлаа, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би Цэрэнбаттай 2010 оноос эхлэн нэг гэрт амьдарч эхэлсэн. Цэрэнбатын гэр бүлээс гадуурх харилцаанаас хойш гэр бүл салах дээрээ хүртэл тулсан. Нэг гэрт амьдарч байсан ч тусдаа амьдарч байгаа мэт амьдарч байсан. ...Би Цэрэнбатыг 2021 оноос хар тамхи гэх зүйлийг хэрэглэдэг талаар нь мэдсэн. Гэхдээ байнга хэрэглээд байдаггүй, өмсөж явсан хувцасных нь халааснаас тарианы усны шил, хуйлсан болон нугалсан мөнгө зэрэг гарч ирдэг байсан ч эхэндээ мэддэггүй байж байгаад сүүлдээ мэддэг болсон. Түүнийг аваад хаячихаар Цэрэнбат миний юмыг дураараа хаялаа гэх зэргээр уурладаг байсан. Цэрэнбатыг хар тамхи гэх зүйлээс хол байх талаар олон удаа өөрт нь хэлж, хордлого тайлуулах эмчилгээ хийлгэе гэхээр өөрөө зөвшөөрөхгүй байдаг байсан учраас нэмэр болоогүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал),