Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Өнөрбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Б.Цэрэнбат, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Олхонууд овогт Бүдрагчаагийн Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

-Шарнууд овогт Нямсүрэнгийн Лхагва-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202007180027 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны, Кинг таурын 118-249 тоотод оршин суух хаягтай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Олхонууд овогт Бүдрагчаагийн Цэрэнбат (РД:ЧН85082917).

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гар утас худалдаа эрхэлдэг гэх, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67-Б байрны 303 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Шарнууд овогт Нямсүрэнгийн Лхагва-Эрдэнэ (РД:УХ90032130).

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Цэрэнбат нь бусдад худалдаалах зорилгогүйгээр иргэн Н.Лхагва-Эрдэнээс удаа дараа сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан авч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг Таурын 118 дугаар байрны 249 тоотод байх өөрийн гэртээ нийт 0,2050 грамм цэвэр жинтэй НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад байх метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Яллагдагч Н.Лхагва-Эрдэнэ нь бусдад худалдаалах зорилгоор НҮБ-ын  1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг удаа дараа Гантулга гэх этгээдээс хууль бусаар худалдан авч 2022 оны 08 дугаар сараас иргэн Б.Цэрэнбатад удаа дараа худалдан борлуулсан бөгөөд сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Цэрэнбатад 0,5 грамм мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 500,000 төгрөгөөр худалдан борлуулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэрэнбат, Н.Лхагва-Эрдэнэ нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн, нэмж мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2202007180027 дугаартай хэргээс:

 

1. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт “2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхонд нэр бүхий иргэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн, хадгалсан байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаар амаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхоны 118 дугаар байрны 12 дугаар давхарт цагаан саарал өнгийн ертөнцийн зүгээр урд зүгт харсан хаалгатай байр байх ба 2 дугаар орцоор орж 1 дүгээр давхрын коридорын хэсэгт үзлэгийг эхлүүлэхэд оролцогч Б.Цэрэнбат нь тухайн коридорын шатан дээр хагалсан хуруу шил болон талстлаг мөс мэт зүйлүүд байсныг би шидсэн гэх тул тухайн эд зүйлийг түүж “1” гэсэн дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авч, үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд оролцогч Б.Цэрэнбат нь өөрийн оршин суудаг 118 дугаар байрны 10 дугаар байрлах 249 тоот байрны бие засах өрөөний шалан дээр байрлуулж тавьсан байсан зип лок түгжээтэй гялгар ууттай талстлаг мөс мэт зүйлийг гаргаж өгснийг ... хураан авч албаны цахилгаан жин дээр тавихад 0,5480 грамм байсныг ...хураан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 5-8 дахь тал),

3. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67-Б байрны 303 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэлд:

-Хаалганы баруун хэсэгт цагаан хувцасны өлгүүр гутлын шүүгээ зэрэг байх ба гутлын шүүгээний гадна хана хоёрын завсраар бохирлогдсон мөнгөлөг цаас гарч ирснийг №1 гэж дугаарлан зиплок уутанд хийж хураан авч, ...тагт дээр хойд хэсгээр эгнүүлэн өрж тавьсан олон тооны дарсан хайрцаг байх ба цэнхэр өнгийн цагаан цаастай хайрцаг дотроос олон тооны зиплок уут хэрэглэсэн байх ба түүнийг №2 гэж дугаарлан зиплок уутанд хураан авч, хогийн сав доторх цагаан нунтаг зүйлээр норж бохирлогдсон гялгар уутны хэсэг өөдөс гарч ирснийг №3 гэж дугаарлан зиплок уутанд хийж, гал тогооны тек хэсэгт цэнхэр өнгийн резинен гэртэй машины смарт түлхүүр байх ба түлхүүрийн резинэн гэрийг онгойлгож авахад 100 төгрөгийн уранхай мөнгөн дэвсгэртэд боосон ногоон цагаан скайтел, юнител жижиг сим байсныг №3 гэж дугаарлан зиплок уутанд хийж хураан авч, унтлагын өрөөнд байх Е2775489 дугаартай гадаад пасспортыг түр хураан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 9-13 дахь тал),

 

4. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн эзэмшлийн 45-30 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэлд:

...Голын хайрцгаас дөрвөлжин хар өнгийн Mini-8 гэсэн андройд зураг бүхий ногоон лого бичигтэй 4G сим картны үүртэй чагнах төхөөрөмж гэх зүйл гарч ирснийг №1 гэж дугаарлан зиплок уутанд хийж хураан авч, жолооч талын хаалганы карма хэсгээс цагаан өнгийн соруул гарч ирснийг №2 гэж дугаарлан хураан авч, урд хоёр хайрцаг дотор лидокайн гэсэн бичигтэй цаасан хайрцаг байх ба түүний дотор 2 ширхэг шингэнтэй гонзгой шилтэй зүйл байсныг №3 гэж дугаарлан хураан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 14-17 дахь тал),

 

5. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 2-124 тоот байшинд нэгжлэг хийсэн тэмдэглэлд:

- Гал тогооны шүүгээн дээрээс гялгар ууттай нунтаг зүйл, дотор шатаж харласан ирмэг хэсэг 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт байсныг №1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч зиплок уутанд хийж авсан, байшингаас гарч нойлын баруун хананд банзны завсар цэнхэр хүрээтэй жижиг усны сав хавчуулсан байх ба уг цэвэр усны савыг гаргаж ирэхэд дотор талд нь хуйлсан мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэртэй мөнгөлөг цаас хар бор зүйл болсон тоос шороо бохирлогдсон хумьж шалчийсан савтай байсныг гялгар уутанд хийж №2 гэж дугаарлан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 17-21 дэх тал),

 

6. Хүний биед 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн:

Б.Цэрэнбат нь шаргал өнгийн даавуун өмд, бор өнгийн ноосон цамц, хар өнгийн подволк, шаргал өнгийн даавуун өмд, саарал өнгийн шорт, цагаан өнгийн дотоож өмссөн доогуураа хар өнгийн үдээстэй хавар намрын гутал, хар өнгийн оймс өмссөн 183 см өндөртэй, 81 кг жинтэй, толгойдоо хар урт загварын засалттай үстэй биед ил харагдах ямар нэгэн шарх сорвигүй, 37 настай эрэгтэй хүн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, ...миний биед ямар нэгэн хууль бус эд зүйл байхгүй гэснээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй, түүний эзэмшлийн улаан өнгийн Самсунг ноте 10 маркийн гар утсыг үзлэг хийх зорилгоор хураан авч, биед ил харагдах гэмтэл шарх, сорви, шивээсгүй байсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 22-25 дахь тал),

 

7. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Цэрэнбатын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: 9 дүгээр баганад MET /метамфетамин/-илэрсэн, 10 дугаар баганад AMP /амфетамин/-илэрсэн. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

8. Хүний биед 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн:

Н.Лхагва-Эрдэнэ нь богино халимаг үстэй, хар өнгийн ноосон малгайтай, хар өнгийн урт куртиктэй, түүний дотор талд шар өнгийн малгайтай шар цамцтай, доогуураа хар өнгийн жинсен өмдтэй, хар өнгийн пүүзэн гуталтай, баруун гарын дунд хуруу, шар өнгийн хуримын гэх металл бөгжтэй, хүзүүндээ дөрвөлжин Versage гэсэн бичиглэл бүхий кулонтой шар металл гинжтэй, 32 настай, 170 см өндөртэй, 70 кг жинтэй гэх, эрэгтэй хүн байх бөгөөд түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, ...үзлэг хийх зорилгоор Айфоне 14 маркийн хар өнгийн гэртэй утсыг түр хураан авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 28-32 дахь тал),

9. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: 4 дүгээр багана буюу KET/ кетамин/-илэрсэн, 5 дугаар баганад  ТНС /Мариухан/-илэрсэн, 6 дугаар баганад LSD /Диэтиламид лизергений хүчил/-илэрсэн, ...9 дүгээр баганад MET /метамфетамин/-илэрсэн, 10 дугаар баганад AMP /амфетамин/-илэрсэн.гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 33-35 дахь тал),

 

10. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: Н.Лхагва-Эрдэнэ нь урьдчилсан байдлаар тестний үр дүнд байрлуулсан 10 төрлийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос дельта-9 тетрагидроканнабинол, метамфетамин, амфетамины агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн байна. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 88-89 дэх тал),

11. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн:

Б.Цэрэнбатын Samsung маркийн гар утас нь дотроо 88484903 дугаарын симтэй, 3-5-7-9 чиглэлд зураас бүхий, 98211919 гэсэн дугаартай хар тамхи мансууруулах бодис, хууль бусаар ашиглах гэмт хэрэгт шалгагдаж байсан Халиунаагийн бичсэн мессеж, мөс гэх бодис худалдан авсан F гэж тэмдэглэсэн, Моно буюу Лхагва-Эрдэнэтэй мессежээр харьцсан байдал, Лхагва-Эрдэнийн эхнэр нэрийг нь мэдэхгүй Лхагва-Эрдэнийг утсаа авахгүй болохоор эхнэр рүү нь бичсэн байдлыг тусгасан. гэсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 46-52 дахь тал),

12. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн:

Н.Лхагва-Эрдэнийн I phone 14 маркийн гар утас нь дотроо 90292929 дугаарын симтэй пин кодгүй, дэлгэцийн код 0896 бүхий, хужаа Ганаа гэх хочтой Лхагва-Эрдэнэд мөс гэх бодисыг зардаг хүний хаяг гэх ба харьцсан байдлыг тусгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 53-68 дахь тал),

 

13. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 409, 410 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол (1 дэх хавтаст хэргийн 40-41, 44-45 дахь тал),

 

14. Эд мөрийн баримтаар: 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Цэрэнбатын биед үзлэг хийж хураан авсан №1 дугаартай тарианы усны шил, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхоны 118 дугаар байрны 249 тоотод нэгжлэг хийх ажиллагаагаар хураан авсан №2 дугаартай 0.5 грамм /цэвэр жин 0,2050 грамм/, жинтэй мөс гэх бодис, Н.Лхагва-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураагдсан №2 дугаартай 1 ширхэг гуурс, 2 ширхэг тарианы ус, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67-Б байрны 303 тоотод нэгжлэг хийж хураан авсан №1 дугаартай 2 ширхэг тугалган цаас, 3 ширхэг уут, 2 ширхэг симний үүр, 100 төгрөгний тасарсан хэлтэрхий, №3 дугаартай бохирлогдсон уут, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-124 тоотоос хураан авсан цагаан өнгийн нунтаг зүйл, гялгар уут, 100 төгрөгийн тасархай, №2 дугаартай хуванцар сав, тугалган цаас зэргийг тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал),

 

15. Гэрч Н.Номингийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Эрх үүрэгтэй танилцлаа, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би Цэрэнбаттай 2010 оноос эхлэн нэг гэрт амьдарч эхэлсэн. Цэрэнбатын гэр бүлээс гадуурх харилцаанаас хойш гэр бүл салах дээрээ хүртэл тулсан. Нэг гэрт амьдарч байсан ч тусдаа амьдарч байгаа мэт амьдарч байсан. ...Би Цэрэнбатыг 2021 оноос хар тамхи гэх зүйлийг хэрэглэдэг талаар нь мэдсэн. Гэхдээ байнга хэрэглээд байдаггүй, өмсөж явсан хувцасных нь халааснаас тарианы усны шил, хуйлсан болон нугалсан мөнгө зэрэг гарч ирдэг байсан ч эхэндээ мэддэггүй байж байгаад сүүлдээ мэддэг болсон. Түүнийг аваад хаячихаар Цэрэнбат миний юмыг дураараа хаялаа гэх зэргээр уурладаг байсан. Цэрэнбатыг хар тамхи гэх зүйлээс хол байх талаар олон удаа өөрт нь хэлж, хордлого тайлуулах эмчилгээ хийлгэе гэхээр өөрөө зөвшөөрөхгүй байдаг байсан учраас нэмэр болоогүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал),

 

16. Гэрч З.Энх-Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: Эрх үүрэгтэй танилцлаа, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Н.Лхагва-Эрдэнэтэй 2009 онд албан ёсоор гэр бүл болсон. ...Би өөрийн нөхрийг хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг талаар нь мэдэж байгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө манай гэрт нэгжлэх хийх үеэр нь л мэдсэн. ...гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал),

17. Гэрч Л.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: Б.Цэрэнбат гэх залууг 3-4 жилийн өмнөөс таньж мэддэг, мөс гэх бодисыг хэрэглэдэг залуу л гэж мэднэ. Цэрэнбатаас хар тамхи мансууруулах бодис худалдан авч хэрэглэж байгаагүй. Бид хоёрын дунд өр авлага гэхээр зүйл байхгүй. Сүүлд 2022 оны 11 дүгээр сарын дунд үеэр манай найз Болор-Эрдэнээс 500,000 төгрөг авчхаад өгөхгүй байсан. Болор-Эрдэнэ надад өртэй байсан учраас би Цэрэнбат руу утсаар болон чатаар холбогдож мөнгөө авах талаар хэлж байсан. Тухайн мөнгөө надад удаагүй өгчихсөн учраас бид хоёрын дунд өр авлага гэхээр зүйл үлдээгүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал),

 

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №5715 дугаартай:

Хэргийн болсон байдал: 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таурын 118 дугаар байранд үзлэг хийхэд хураан авсан 1, 2 гэсэн дугаартай талстлаг мөс мэт зүйлээс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн эсэх:

- Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон тарианы хагархай шил, “2” гэж дугаарласан мөс мэт зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарна. “2” гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0,2050 гр байна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 101-103 дахь тал),

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №5709 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Цэрэнбат УН85082917 2022.11.12” гэж хаягласан шээсний дээжээс нь метамфетамин /МET/ илэрсэн, Метамфетамин /МET/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 107-109 дэх тал),

 

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №5704 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Лхагва-Эрдэнэ УХ90032150 2022.11.12” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин /МЕТ/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МЕТ/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 135-137 дахь тал),

 

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №5708 дугаартай: Хэргийн болсон байдал: 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн 45-30 УЕЕ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеэр хураагдсан 2 дугаартай уутанд хийсэн 1 ширхэг хуванцар гуурснаас сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн эсэх.

Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “2” гэж дугаарласан хуванцар соруулаас метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 119-121 дэх тал),

 

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №5706 дугаартай: Хэргийн болсон байдал: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-124 тоотоос хураагдсан эд зүйл сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн эсэх.

Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйл, гялгар уут, “JN2874706” серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн тасархай, “2” гэж дугаарласан Bon aqua гэсэн бичиглэлтэй хажуу талд нь цоолсон хуванцар сав, тогоо хэлбэрт бохирлогдсон тугалган цаас зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. “AJ5581589” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahhydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahhydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 130-132 дахь тал),

 

23. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1124 дугаартай: Болсон хэргийн талаар: /өөрийн үгээр/ нийт 3-4 удаа хэрэглэсэн гэнэ. Худалдаж авсан. 0.5 граммыг 500.000 төгрөгөөр худалдаж авсан гэнэ.

Дүгнэлт: Б.Цэрэнбат нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Цэрэнбат нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Цэрэнбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Цэрэнбат нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна. гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 140-141 дэх тал),

24. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1122 дугаартай: Болсон хэргийн  талаар: Мөс хэрэглэсэн гээд шалгаад байгаа. Мөнгөндөө тааруулаад авдаг байсан. Цуг орж ирсэн Цэрэнбат хэрэглээд байдаг гэнэ.

Дүгнэлт: Н.Лхагва-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна. Н.Лхагва-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Лхагва-Эрдэнэ нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна. гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 144-145 дахь тал),

 

25. Яллагдагч Н.Лхагва-Эрдэнийн Хаан банканд эзэмшдэг 5429706069, 5163278805, 5040299161 дугаартай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 196-204,

26. Яллагдагч Б.Цэрэнбатын Хаан банканд эзэмшдэг 5058407467 тоот дахь дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 205-230 дахь тал),  Голомт банканд эзэмшдэг 1105157771 тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 60-64, 69-75 дах тал),

 

27. Б.Цэрэнбатын Голомт банканд эзэмшдэг 1105157771 тоот дансны хуулгад үзлэг хийхэд: 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг А гэсэн утгаар Нямсүрэн Лхагва-Эрдэнэ Хаан төв банк, 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 600,000 төгрөг Аirpods гэх утгаар Нямсүрэн Лхагва-Эрдэнэ Хаан төв банк, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр 500,000 төгрөг зээл гэсэн утгаар Нямсүрэн Лхагва-Эрдэнэ Хаан төв банк гэсэн, 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,600,000 төгрөг шилжүүлсэн мэдээлэл байгаа талаар. тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал),

 

28. 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Б.Цэрэнбат, Н.Лхагва-Эрдэнэ нарын дансны хуулганд үзлэг хийхэд: Н.Лхагва-Эрдэнийн 5429706069 дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 01-ээс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Б.Цэрэнбатын 5058407467 дугаарын данснаас 13 удаагийн гүйлгээ хийгдэж, нэг удаа Б.Цэрэнбат руу Н.Лхагва-Эрдэнээс гүйлгээ хийгдсэн байна. Үүнээс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 50,000 төгрөг Н.Лхагва-Эрдэнээс Б.Цэрэнбат руу m гэх утгаар нэг удаагийн шилжүүлэг хийсэн, үүнээс гадна 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 800,000 төгрөг Цэрэнбатаас Н.Лхагва-Эрдэнэд гэх утгаар харьцсан данс тодорхойгүй гүйлгээ, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 139,000 төгрөг Цэрэнбатаас Нямсүрэнгийн Лхагва-Эрдэнэ гэх утгаар харьцсан данс тодорхойгүй гүйлгээ хоёр удаа хийгдсэн, мөн 5429706069 данснаас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг 5447125288 дугаарын данс руу Ганбаатар Гантулга uk92040911 гэсэн утгаар шилжүүлсэн байна. гэсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 231-233 дахь тал),  

 

29. Яллагдагч Н.Лхагва-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: Тогтоолд дурдсан ...намайг сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би Цэрэнбатад мөс гэх бодисыг зараагүй, түүнтэй хамт мөнгөө нийлүүлж, Хужаа Ганаагаас авч хэрэглэсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал),

 

            - яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дахин өгсөн: Би мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Цэрэнбатад худалдсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цэрэнбат надтай телеграмм хаягаар яриад хоёулаа юм /мөс гэх мансууруулах бодис/ авъя гэж хэлээд тэгье гээд бид хоёр тус бүр 500,000 төгрөг гаргаж 1 сая төгрөгөөр мөс гэх бодисыг миний таньдаг Хужаа Ганаа гэгчтэй холбогдож авахаар болсон. Цэрэнбатын хувьд Хужаа Ганааг танихгүй учраас би Хужаа Ганаатай холбогдож 1 сая төгрөгт мөс гэх бодисыг, одоо санахгүй байна, нэг газар тавиулж аваад Цэрэнбатын гэр болох Маршал таун хотхонд очсон. Уг нь бол Цэрэнбат бид хоёр Цэрэнбатын гэрт нь орж хамт хэрэглэх гэж байсан ч эхнэр нь ажлаасаа ирчихсэн гэсэн учраас өөрийнхөө мөнгөнд тааруулж тухайн мөс гэх бодисоос талыг нь өөртөө аваад талыг нь Цэрэнбатад байрных нь гадаа тамхины хайрцагт хийгээд хашааны төмөр шонгийн хажууд тавиад зургийг нь Цэрэнбат руу телеграмм хаягаар нь явуулж тэндээсээ шууд харьсан. Өөрийнхөө авсан мөсийг тухайн өдрөө ганцаараа хэрэглээд дуусгасан. Маргааш нь гэртээ байх үедээ цагдаад баригдсан. Цэрэнбат мөн баригдсан байсан. Тиймээс Цэрэнбатад мөс гэх бодисыг худалдсан зүйл байхгүй, харин Цэрэнбаттай хамт мөнгөө нийлүүлж Хужаа Ганаагаас мөс гэх бодисыг тавиулж авхуулсан учраас худалдан борлуулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс өөр зүйл болоогүй. Би 2023 оны 01 сарын дунд үеэр эхнэртэйгээ маргалдаад гэрээсээ гарсан, тэр үедээ хэрэгт шалгагдаж байгаа мэдсэн ч намайг яллагдагчаар татагдаагүй байсан учраас гайгүй байх гэж бодоод өөрийнхөө барьж байсан 90292929 гэсэн дугаартай утсыг ломбардад тавьж гадуур найз нөхөдтэйгөө уулзаж хэдэн хоног явсан. Гэхдээ сүүлдээ миний төрсөн ах Мөнх-Эрдэнийн биеийн байдал муудаж хоёр хөлөө тайруулах шаардлагатай болсон учраас 2023 оны 01 дүгээр сарын 20-оос 25-ны өдөр хүртэл сахиул хийж Түлэнхийн төв дээр эмнэлэг дээр байсан. 25-ны орой нь гэртээ хариад маргааш өглөө нь гэрт байх үед цагдаа ирж намайг барьж авсан. Тэр болтол  яллагдагчаар намайг татсаныг мэдээгүй ...Цэрэнбаттай өр авлагын асуудал байхгүй. Наймаа арилжаа хийж байсан зүйл байхгүй. Би ахыгаа сахиж байхад нойр хүрээд ядраад байсан тул эмнэлгийн гадаа машинд мөс болон өвсийг хэрэглэчихсэн юм. Өвс болон мөс гэх бодисыг хэрэглэхдээ ганцаараа хэрэглэсэн, өөр хүн байгаагүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал),

           

            30. Яллагдагч Б.Цэрэнбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: Тогтоолд дурдсан намайг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал),

 

- яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн: Би Лхагва-Эрдэнэ гэх залуугаас өөрөөс нь мөс гэх бодисыг 500,000 төгрөгөөр Голомт банкны данснаас шилжүүлж мөс гэх бодисыг гэрийнхээ гаднаас тавиулж авсан. Тэрнээс бол Лхагва-Эрдэнэтэй хамтраад өөр хүнээс мөс гэх бодисыг бусдаас авсан зүйл огт байхгүй. Хужаа Ганаа гэх хочтой Гантулга гэх хүнийг огт танихгүй. Би хэрэгт холбогдсон үеэсээ хар тамхи гэх зүйлийг хэрэглэхгүй байх талаар өөртөө тангараг тавьж огт хэрэглээгүй. Мөн сэтгэл зүйн талаараа зөвлөгөө авахаар Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Лхагвасүрэн, Адихтологийн төвийн эмч Гэрэлчимэг, Гантулга, Баярмаа гэх хүмүүстэй уулзаж хорт зуршлаас хол байх бодисын хор уршгийн талаар зөвлөгөө авч ажилласан баримт 3 хуудас зураг бүхий баримтыг хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал),

 

31. Таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэр: 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 15 хоногийн хугацаагаар Н.Лхагва-Эрдэнийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 39 дугаартай захирамж (2 дахь хавтаст хэргийн 139-140 дэх тал), 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Н.Лхагва-Эрдэнэд хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж (2 дахь хавтаст хэргийн 152-154 дэх тал), 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс захирамж,

32. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

32.1 Н.Лхагва-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 148 дахь тал), байнга оршин суух хаягийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 179 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 180 дахь тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 164 дэх тал), Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл (хавтаст хэргийн 166-167 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 173 дахь тал), Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал),

 

32.2 Шүүгдэгч Б.Цэрэнбатын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 152 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 161 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал),  түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа ( 1 дэх хавтаст хэргийн 164 дэх тал), Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 166-167 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 172 дахь тал), Цэрэнбатын Бархасбадь, Цэрэнбатын Бат-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.