Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/392

 

 

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Н.Намжилцогт: Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байгаа тул гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, хэргийн бодит байдалд саад учруулаагүй, цагдаагийн алба хаагч нарт бодисыг сайн дураараа гаргаж өгсөн. Ар гэрийн нөхцөл байдал, эхнэр нь хүүхдээ авч сална гэж байсан нь үүнийг хэрэглэх шалтгаан болсон, шүүгдэгч энэ төрлийн бодисоос хамааралгүй гэдэг нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр нотлогдож байгаа. Цаашид хэрэглэхгүй гэдгээ амлаж байгаа. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийн өмгөөлөгч М.Билгүтэй: Үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэ нь НҮБ-ын 19*******1 19*******1 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад байх метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бусдад худалдаалах зорилгоор олж авсан иргэн Б.*******ад 0,5 грамм бодисыг 500,000 төгрөгөөр худалдсан,

 

Шүүгдэгч Б.******* нь НҮБ-ын 19*******1 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад байх метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 0,5 граммыг олж авсан, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 11--нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, хотхоны дугаар байрны 249 тоотод нийт 0,2050 грамм цэвэр жинтэй бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйл баримт нь:

 

- Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт “2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Кинг таур хотхонд нэр бүхий иргэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн, хадгалсан байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаар амаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хэргийн газарт 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр үзлэг хийсэн, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 5-8 дахь тал),

- Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 409, 0 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол (1 дэх хавтаст хэргийн 40-, 44-45 дахь тал),

- 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн Баянгол дүүргийн дугаар хороо, 6*******-Б байрны тоот байранд нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан   тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 9-13 дахь тал),

- 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус- маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 14-******* дахь тал),

- 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Булгын 2-4 тоот байшинд нэгжлэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн *******-21 дэх тал),

- 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр Б.*******ын биеэс биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 26-2******* дахь тал),

- 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.Лхагва-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 33-35, 2 дахь хавтаст хэргийн 88-89 дэх тал),

- 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн Б.*******ын Samsung маркийн гар утас нь дотроо дугаарын симтэй, 3-5-*******-9 чиглэлд зураас бүхий ...Моно буюу Лхагва-Эрдэнэтэй мессежээр харьцсан байдал гэсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 46-52 дахь тал),

- 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн Н.Лхагва-Эрдэнийн I phone 14 маркийн гар утас нь дотроо 90 дугаарын симтэй пин кодгүй, дэлгэцийн код 0896 бүхий, хужаа гэх хочтой Лхагва-Эрдэнэд мөс гэх бодисыг зардаг хүний хаяг гэх ба харьцсан байдлыг тусгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 53-68 дахь тал),

- Хураагдсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны дугаар сарын 06-ны өдрийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №5*******15 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 101-103 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын -ны өдрийн №5*******09 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 10*******-109 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын -ны өдрийн №5*******04 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 135-13******* дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №5*******08 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 119-1 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны дугаар сарын 05-ны өдрийн №5*******06 дугаартай: ...“AJ5581589” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahhydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahhydrocannabinol/ нь НҮБ-ын 19*******1 оны “Сэтгэцэл нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 130-132 дахь тал),

- Яллагдагч Н.Лхагва-Эрдэнийн Хаан банканд эзэмшдэг 54*******06069, 51632*******8805, 50409161 дугаартай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 196-204),

- Яллагдагч Б.*******ын Голомт банканд эзэмшдэг 110515*********************1 тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 60-64, 69-*******5 дах тал) болон Б.*******ын Голомт банканд эзэмшдэг 110515*********************1 тоот дансны хуулгад үзлэг хийсэн....2022 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр 500,000 төгрөг зээл гэсэн утгаар ******* Лхагва-Эрдэнэ Хаан төв банк гэсэн. мэдээлэл байгаа талаар. тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал),

 

- Яллагдагч Н.Лхагва-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 119-0 дахь тал),

            - Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал),

- яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн: Би Лхагва-Эрдэнэ гэх залуугаас өөрөөс нь мөс гэх бодисыг 500,000 төгрөгөөр Голомт банкны данснаас шилжүүлж мөс гэх бодисыг гэрийнхээ гаднаас тавиулж авсан. гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131-132 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоосон хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн, шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хориглосон... сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн, олж авсан” бол гэж, мөн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг “Хориглосон... сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан... ” бол гэж  тодорхойлжээ.

 

Сэтгэцэд нөлөөт бодис нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд аюул занал учруулж, нийгэмд хортой, ноцтой үр дагавартай, улмаар улс төр, эдийн засаг, соёлын үндэст сөргөөр нөлөөлдөг учраас тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

Иймээс энэ төрлийн бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан авахаас бусад үйлдлийг хууль бус гэж үзнэ. Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч гэх зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзэх ба, мөн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах болон бусад аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг олж авах гэж ойлгоно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан болох нь Б.*******ын Голомт банканд эзэмшдэг 110515*********************1 тоот дансны хуулгад үзлэг хийхэд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр 500,000 төгрөг зээл гэсэн утгаар ******* Лхагва-Эрдэнэ Хаан төв банк гэсэн, гүйлгээний шилжүүлгийн мэдээлэл бүртгэгдсэн ба энэхүү байдал нь яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол болон бусад эх сурвалж баримтаар нотлогдсон, мөн шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэ нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, мөн Б.*******ад худалдсан болох   түүний дансны хуулга, яллагдагч Б.*******ын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, бусад эх сурвалж баримтаар хангалттай тогтоогджээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 19*******1 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, Б.*******ад худалдсан, улмаар мөн шүүгдэгч Б.******* нь 0,2050 грамм цэвэр жинтэй бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдсон, дээрх хадгалсан, худалдсан мөс гэх нэршилтэй бодис нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох нь нотлогдсон байх тул шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.*******ыг бусдад худалдаалах зорилгогүйгээр иргэн Н.Лхагва-Эрдэнээс сэтгэцэд нөлөөт бодисыг удаа дараа хууль бусаар худалдан авсан гэж, шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийг удаа дараа ас хууль бусаар худалдан авч Б.*******ад удаа дараа худалдан борлуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч удаа дараа гэдэг нь хэдэн удаагийн үйлдлийг тодорхойлж байгаа эсэх, мөн удаа дараагийн үйлдлээр гэж яллаж байгаа цаг, хугацаа, гэмт хэрэг гарсан байдал, үндэслэлийг шалган, тогтоох ажиллагааг явуулаагүй байж түүнийг дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж, шүүгдэгч  Б.*******ыг сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олж авсан, 2022 оны 11 дүгээр сарын 11--нд шилжих шөнө хадгалсан гэж, шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, иргэн Б.*******ад 0,5 грамм мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 500,000 төгрөгөөр худалдсан нь хангалттай тогтоогдсон гэж үзэн тогтоолд зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.*******ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                      

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Мөн шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан авсан эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, мөн шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлого болгох. гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Н.Намжилцогт: Б.******* нь айлын нэг эрэгтэй хүүхэд ба, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, дэлгүүр ажиллуулж ар гэрийн орлогыг бүрдүүлдэг, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн хүнийг 1-5 жилийн хугацаагаар тэнсэх зохицуулалттай. Өмгөөлөгчийн хувьд тэнсэж өгөөч гэж хэлэх нь зохимжгүй гэж үзэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь 2 төрлийн ялын санкцтай. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мансууруулах бодис хэрэглэхгүй байх албадлагын арга хэмжээ авч өгнө үү. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийн өмгөөлөгч М.Билгүтэй: Шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэ нь бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахыгаа асардаг зэргийг болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг харгалзан түүнд дээрх хуулийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс доошгүйгээр ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгнө үү. гэсэн  дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх боловч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэ нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэргээс үзэхэд урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүнд нэмж нэтгэх ялгүй, нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.  Шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд, мөн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүнд” ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэ нарын гэм буруутай нь  тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, нийгэмд үзүүлэх хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тэдний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.*******ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Өмгөөлөгч Н.Намжилцогтоос шүүгдэгч Б.*******ад зорчих эрх хязгаарлах ял хэрэглэх талаар, өмгөөлөгч М.Билгүтэйгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс доошгүйгээр ял оногдуулж өгнө. гэсэн тус тус дүгнэлт гаргасныг хүлээн аваагүй бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тэдэнд хорих ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

3. Бусад асуудлын талаар:

1/ Улсын яллагчаас шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500,000 төгрөгийг улсын орлогод оруулах тухай саналыг үндэслэлгүй гэж үзэв. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна, 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ. гэж хуульчилсан. Шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, нөгөө талаас бусдад төлөх төлбөргүй тул түүнд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 9 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

3/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа:

- №1 гэж дугаарласан хагархай шил, талстлаг мөс мэт зүйл, 0,2050 грамм зип лок түгжээтэй гялгар ууттай мөс мэт зүйл, зиплок ууттай цагаан нунтаг зүйл, мөнгөлөг цаас, №2 гэж дугаарласан зип лок ууттай бохирлогдсон гялгар уутнууд, дотор нь 2 ширхэг сим, №3 гэж дугаарласан зиплок ууттай бохирлогдсон гялгар уутны өөдөс, цагаан өнгийн соруул, мөнгөлөг цаас, шороо тоос болсон цэвэр усны сав, лидокайн гэсэн цаасан хайрцагтай 2 ширхэг шилэн шингэн зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-100 төгрөгийн тасархай дэвсгэрт, шатаж түлэгдсэн тал 100 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан мөнгөн дэвсгэрт  зэргийг зохих байгууллагад буюу Монгол банканд шилжүүлж,  

1.1 дэх заалтад заалтад зааснаар зиплок ууттай хар өнгийн чагнах зориулалт бүхий төхөөрөмжийг зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Е2**************5489 дугаартай гадаад паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэд буцаан олгож,

-мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хоёр ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

4/ Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36., 36.13 дугаар зүйлийн 4, 3*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; шүүгдэгч ******* овогт *******гийн Лхагва-Эрдэнийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Лхагва-Эрдэнийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Н.Лхагва-Эрдэнэ нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон 9 (ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа:

- №1 гэж дугаарласан хагархай шил, талстлаг мөс мэт зүйл, 0,2050 грамм зип лок түгжээтэй гялгар ууттай мөс мэт зүйл, зиплок ууттай цагаан нунтаг зүйл, мөнгөлөг цаас, №2 гэж дугаарласан зип лок ууттай бохирлогдсон гялгар уутнууд, дотор нь 2 ширхэг сим, №3 гэж дугаарласан зиплок ууттай бохирлогдсон гялгар уутны өөдөс, цагаан өнгийн соруул, мөнгөлөг цаас, шороо тоос болсон цэвэр усны сав, лидокайн гэсэн цаасан хайрцагтай 2 ширхэг шилэн шингэн зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 100 төгрөгийн тасархай дэвсгэрт, шатаж түлэгдсэн тал 100 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан мөнгөн дэвсгэрт  зэргийг зохих байгууллагад буюу Монгол банканд шилжүүлж,  

- мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад зааснаар зиплок ууттай хар өнгийн чагнах зориулалт бүхий төхөөрөмжийг зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Е2**************5489 дугаартай гадаад паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэд буцаан олгож; мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хоёр ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд  ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            *******. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Лхагва-Эрдэнэ, Б.******* нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН