Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2019/01127

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2019/01127

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/01002/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  ******* тоотод оршин суух *******  утас *******-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******  тоотод оршин суух, ******* , утас******* /-т холбогдох

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие нь нөхөр *******тай 1999 онд танилцаж Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2002 оны 11 дүгээр сарын 08-нд хүү ******* төрсөн. Ингээд амьдрах хугацаанд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань архи ууж ааш зан нь эвдэрч гэр орондоо ирж хонохоо больсон. Миний хувьд хүүгээ, гэр бүлээ бодон өдий хүртэл тэвчиж хүлээж ирсэн. Гэтэл нөхөр ******* нь сүүлийн үед гэртээ ирэхгүй болсон нь түрээсийн бракт 1 өрөө түрээсэлж амьдарч байсан. ******* нь хамтран амьдрагчтай болсон байна. Одоогоор *******тай дахин амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж насанд хүрээгүй 1 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2001 онд танилцсан, том хүү маань нэг ой гарантай байсан, бага хүү маань 2002 онд төрсөн. *******арай дэндүү харддаг байсан, ажлын бүх хүнтэй харддаг, ажлын хүмүүс гэрчилнэ, би энэ хүнийг хардаад байхаар нь сүүлд би тэр хүүхэнтэй явсан, би орох орон байхгүй энд тэнд явдаг, тэтгэлэг өгөх боломж байхгүй. *******намайг байнга дарамталдаг, гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, хүүхдэд тэтгэлэг өгөх боломж байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь 1999 онд танилцаж, 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү *******ийг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 476 дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид нь 2017 оноос тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба насанд хүрээгүй хүүхэд болох хүү *******ийг амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар эх *******ийн асрамжид үлдээж, эцэг *******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг *******, эх *******нар нь хүүхэд болох *******ийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* /, *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү *******ийг эх *******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү *******ийг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод төвшингийн хэмжээгээр эцэг *******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй,

 

4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч *******нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг зохигч талуудад тайлбарласугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА