Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2019/01066

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2019/01066

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01099/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн,  ******* тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн *******8 тоотод оршин суух, *******/-д холбогдох

 

"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Бид 2017 онд танилцан, дотны харилцаатай болж, 2018 оны 04 сарын 04-ний өдөр охин *******ийг төрүүлсэн. Бид хамтдаа 2-3 сар л амьдарсан. Охиноо эцэг *******гээр овоглож, гэрчилгээ авсан. Харин бид гэрлэлтээ бүртгүүлээгүй юм. ******* бид хоёр одоо тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй. Иймээс охиндоо тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Охин миний асрамжинд байдаг" гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 онд *******тэй танилцан, гэр бүлийн харилцаатай болсон. 2018 онд охин *******ийг төрүүлсэн. Ажлын шаардлагаар ирэн очин байдаг нь үнэн. Цаашид хамт амьдрахгүй. ******* нь миний охин мөн тул охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2017 онд танилцан, гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч байсан, улмаар 2018 оны 04 сарын 04-ний өдөр охин *******ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан******* дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр ******* гэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар *******ийн эцэг ******* болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч *******гээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, эх *******ийн асрамжинд байгааг хэн аль нь зөвшөөрч байгаа тул охин *******ийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан тул хариуцагчаас нэг жилд төлөгдөх тэтгэлгийн хэмжээнээс тооцож тэмдэгтийн хураамжид 25,436 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2018 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн охин *******ийг эх *******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн охин *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******гээс тэтгэлэг гаргуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 25,436 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ