Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0057/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Шүүгдэгч Г.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 215.2-т гэмт хэрэгт Гэгээн овогт Ганбатын Номинд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000590 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэл, орос хэлний багш мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 2 ах, эгч нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17 дугаар хороолол 13-35 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гэгээн овогт Ганбатын Номин, /РД:МЙ93112805/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Номин нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэр, авто вокзалын урд зам дээр иргэн Г.Уянгын өмчлөлийн 80-31 УНҮ улсын дугаартай Ниссан теана загварын цэнхэр өнгийн авто машиныг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 1.7, 8 дугаар бүлгийн 8.2, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган мод мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Уянгын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.Үүнд: Шүүгдэгч Г.Номингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016.10.10-ны өдрийн 14 цагт багийн найз болох Гантулга овогтой Уянгатай уулзан. Г.Уянга нь 14:00 цагт манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд бид хоёр уулзаж, хамт хоол идэхээр болсон. Шинэ Дарханд байрлах “Queen” паб ресторанд орж хоол идсэн. Г.Уянга бид хоёр хоол идэж байхдаа тус бүр 2 пиво уусан. Тухайн өдөр Г.Уянга машинтай явж байсан. Би Г.Уянгаас “зүгээр үү миний найз” гэж асуухад Г.Уянга нь “би зүгээр, найз нь хүүхдээ цэцэрлэгээс нь авна” гэж хэлээд уусан. Миний сэтгэл хөөрөөд найзтайгаа хамт тус бүр 2 пиво уусан. “Queen” паб ресторанаас бид хоёр гараад найз Г.Уянга маань хүүхдээ цэцэрлэгээс нь очиж аваад “Парк таун”-д ээж дээрээ хүүхдээ оруулж өгчхөөд гарч ирсэн. Г.Уянга “хүүхдээ оруулаад өгчихлөө, найзтайгаа уулзана” гэж хэлээд гарч ирлээ” гэж хэлсэн. Г.Уянга надад хэлэхдээ “хоёулаа салхинд гаръя, жаахан салхилж байгаад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи гайгүй биздээ” гэж асуухад Г.Уянга “би гайгүй” гэж хэлсэнд нь тайвширч, сэтгэл зүйн хөөрлөөс болж Г.Уянгатай хамт явсан. Бид хоёр “Дархан 50” цогцолборын замын эсрэг талын хүнсний дэлгүүр орсон. Г.Уянгад би мөнгө өгөөд Г.Уянга тэр хүнсний дэлгүүрээс “2 лааз пиво” аваад гарч ирсэн. Бид хоёр пивоо аваад “Нью Йорк” толгой руу салхинд гарахаар явсан. “Нью Йорк” толгой руу явах замдаа үйлдвэрийн зам руу бид хоёр ороод явж байхад Г.Уянга найз маань “миний найз найзынхаа машиныг нэг барьж үзэх үү” гэж санал тавьсан. Тэгэхээр нь “тэгье тэгье” гээд Г.Уянгын машиныг барьж үзэхээр машинд нь суугаад хаазыг гишгэтэл машины рулль булаагдаж эхэлсэн. Би тоормосоо дарж чадахгүй байсан. Г.Уянгын сууж байсан буюу зүүн тал руу машины руль булаагдсан. Нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн гэв”. Шүүгдэгч Г.Номингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан зүйл анги, ялыг би хүлээн зөвшөөрч байна. Манай талаас 200,000 төгрөгийг Уянгын ээжид өгөөд 300,000 төгрөг Уянгын аавын данс руу шилжүүлсэн баримт байгаа тэгэхээр машины засварын төлбөр болох 2,783,000 төгрөгнөөс хасаад 2,283,000 төгрөгийг шилжүүлж өгөөд баримтаа хэрэгт хавсаргамаар байна. Өөр одоохондоо надад нэмж хэлэх зүйл алга. Өөрсдийн буруутай үйлдлээс энэ хэрэг болсон учраас энэ асуудлыг гайгүй шийдүүлмээр байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98/, Хохирогч Г.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Номио машин би чиний машиныг бариад үзье гээд байхаар нь жолооны араас буугаад түлхүүрээ өгсөн. Тэгээд Номио барьж явж байгаад хаана гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Харанхуй болж байсан. Тэгээд би юу ч санахгүй байгаа. Нэг мэдсэн онцгойгийн нэг ах намайг сэрээрэй гэж байсан. Машинаас яаж гарснаа мэдэхгүй. Эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/, “надад хохирол болох 4,000,000 төгрөгийг бүрэн барагдуулсан болно. Одоо надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд өөрийн биеэр очиж чадахгүй хичээлтэй байгаа...” гэх хүсэлт, Гэрч А.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...80-31 УНҮ улсын дугаартай Ниссан тена маркийн авто машин замын хажуугийн ургаа модыг мөргөж зогссон машины урд хэсэг чихэгдэж орсон ослын дэр гарч урд талын 2 суудалд 2 эмэгтэй хавчуулагдсан байдалтай байсан бөгөөд бид нарыг очиход түргэний машин ирчихсэн байсан. Тэр 2 эмэгтэйн биеийн байдлыг үзээд жолооны ард сууж байсан эмэгтэйн биеийн байдал гайгүй хөдөлж байсан гэсэн учраас эхлээд жолоочийг гаргаж өгсөн. Дараа нь жолоочийн хажуу талын зорчигчийн суудал дээр сууж байсан эмэгтэйг жолоочийн хаалгаар дамжуулан гаргасан. Жолооч эмэгтэй гаргаад түргэний машинд суулгаад нэр болон нас асуухад хэлэх чадваргүй нэрээ хэлсэн бөгөөд 21 настай, Номин гэж хэлсэн. Өөрөө ямар нэгэн юм хэлэх чадваргүй согтуу байх шиг байсан. Дараа нь жолоочийн хажуу талын зорчигчийн суудалд сууж байсан эмэгтэйг жолоочийн хаалгаар дамжуулан гаргах явцад нэ болон нас гэрийн хаягийг асуусан бөгөөд тэр хүн ямар ч юм хэлэх чадваргүй ухаангүй согтуу, архи үнэртсэн байдалтай байсныг эмнэлгийн машины арын хаалгаар оруулж орон дээр хэвтүүлэн эмчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/, Гэрч Э.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би түргэн тусламжийн тасагт жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд орой харанхуй болчихсон байсан. Цагийг нь сайн санахгүй байна. Дуудлагаар автовозалын тэнд очсон. Тэгэхэд нэг цэнхэр өнгийн Ниссан тена автомашин мод мөргөсөн байдалтай байсан бөгөөд онцгой байдлын алба хаагчид бид нарыг очсоны дараа ирсэн. Тэгээд тэр 2 охиныг онцгойгийн алба хаагч нартай хамт машинаас гаргаж аваад яаралтай түргэн тусламжийн тусагт хүргэж өгсөн. Замдаа явж байхад тэр 2 охин хоёулаа ухаантай байсан тэгэхдээ нилээн согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Ер нь бол хоёулаа нуруу толгой өвдөж байна гээд байсан. Туранхай охиныг машины жолооны ардаас буулгасан бөгөөд тэр охин нь машин барьж байсан бололтой байсан. Тэр охин босож яваад ерөнхийдөө гайгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 32/, Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 08 дугаар сарын дундуур өөрийн эзэмшилд байсан Ниссан тена маркийн 80-31 УНҮ улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын авто машиныхаа ард зарна гэсэн зарлал бичсэн явж байтал Гандуулгын Уянга гэх эмэгтэй надтай утсаар холбогдоод миний машиныг нийт 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж бид хоорондоо ярилцаж тохиролцоод би Г.Уянга гэх эмэгтэйд тээврийн хэрэгслийн гэрчилгээг дараа нь завтай үедээ шилжүүлж өгнө гэж хэлээд мөнгөө аваад машинаа өгөөд явуулсан юм. надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэгэнтээ тээврийн хэрэгсэл Г.Уянгын эмзэмшлийнх болсон...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 33-34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “...Г.Уягын бид бүслэхийн 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун гарын шуу ясны битүү хугарал, биеийн ерөнхий доргилтын гэмтэл тогтоогдлоо. -дэээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. -уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. -Г.Уянгын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 1130 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “...шилжилгээн авсан Г.Номингийн цусанд 2.4 промиль этилийн спирт илэрсэн байна. Г.Номин нь дунд зэргийн согтолттой байна...” гэх 188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-7 \, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 9/, Зам тээврийн ослын талаарх шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 8/, Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17/, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хавтаст хэргийн 19/, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Сүхбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай ослын дүгнэлт /хавтаст хэргийн 54/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 65-69/, Ашид билгүүн ХХК-ны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1456 дугаартай Авто машин үнэлгээний тайлан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 59-61/, Хохирогч Г.Уянгын хүсэлт \ хавтаст хэргийн 147\, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хавтаст хэргийн 114 дүгээр хуудас\ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдийг үзүүлж таниулав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.Номин нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэр, авто вокзалын урд зам дээр иргэн Г.Уянгын өмчлөлийн 80-31 УНҮ улсын дугаартай Ниссан теана загварын цэнхэр өнгийн авто машиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 1.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хагаж чадахааргүй өвчтэй, буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооодох”, 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн тус тус заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган мод мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Уянгын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ. Иймд шүүгдэгч Г.Номинд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Номин нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүх шүүгдэгч Г.Номинд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хамааруулан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж үзлээ. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Номин нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.Номингийн “В” ангилалын 831554 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Г.Номингийн эзэмшлийн Iphone 6 маркийн 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэгээн овогт Ганбатын Номинг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Гэгээн овогт Ганбатын Номинг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил /нэг жил/ хасч, 1 жил /нэг жил/ хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ялтан Г.Номинд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор ялтан Г.Номинд оногдуулсан 1 жил /нэг жил/ хорих ялыг тэнсэж, 1 жил /нэг жил/-ийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Номингийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Г.Номинд мэдэгдсүгэй. 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Номинд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар ялтан Г.Номин нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргагдан ирсэн бичиг баримт болох ялтан Г.Номингийн 831554 дугаартай “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй. 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Номингийн эзэмшлийн Iphone 6 маркийн 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын сарын 19-ний мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ялтан Г.Номинд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Номинд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0057/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Шүүгдэгч Г.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 215.2-т гэмт хэрэгт Гэгээн овогт Ганбатын Номинд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000590 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэл, орос хэлний багш мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 2 ах, эгч нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17 дугаар хороолол 13-35 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гэгээн овогт Ганбатын Номин, /РД:МЙ93112805/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Номин нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэр, авто вокзалын урд зам дээр иргэн Г.Уянгын өмчлөлийн 80-31 УНҮ улсын дугаартай Ниссан теана загварын цэнхэр өнгийн авто машиныг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 1.7, 8 дугаар бүлгийн 8.2, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган мод мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Уянгын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.Үүнд: Шүүгдэгч Г.Номингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016.10.10-ны өдрийн 14 цагт багийн найз болох Гантулга овогтой Уянгатай уулзан. Г.Уянга нь 14:00 цагт манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд бид хоёр уулзаж, хамт хоол идэхээр болсон. Шинэ Дарханд байрлах “Queen” паб ресторанд орж хоол идсэн. Г.Уянга бид хоёр хоол идэж байхдаа тус бүр 2 пиво уусан. Тухайн өдөр Г.Уянга машинтай явж байсан. Би Г.Уянгаас “зүгээр үү миний найз” гэж асуухад Г.Уянга нь “би зүгээр, найз нь хүүхдээ цэцэрлэгээс нь авна” гэж хэлээд уусан. Миний сэтгэл хөөрөөд найзтайгаа хамт тус бүр 2 пиво уусан. “Queen” паб ресторанаас бид хоёр гараад найз Г.Уянга маань хүүхдээ цэцэрлэгээс нь очиж аваад “Парк таун”-д ээж дээрээ хүүхдээ оруулж өгчхөөд гарч ирсэн. Г.Уянга “хүүхдээ оруулаад өгчихлөө, найзтайгаа уулзана” гэж хэлээд гарч ирлээ” гэж хэлсэн. Г.Уянга надад хэлэхдээ “хоёулаа салхинд гаръя, жаахан салхилж байгаад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи гайгүй биздээ” гэж асуухад Г.Уянга “би гайгүй” гэж хэлсэнд нь тайвширч, сэтгэл зүйн хөөрлөөс болж Г.Уянгатай хамт явсан. Бид хоёр “Дархан 50” цогцолборын замын эсрэг талын хүнсний дэлгүүр орсон. Г.Уянгад би мөнгө өгөөд Г.Уянга тэр хүнсний дэлгүүрээс “2 лааз пиво” аваад гарч ирсэн. Бид хоёр пивоо аваад “Нью Йорк” толгой руу салхинд гарахаар явсан. “Нью Йорк” толгой руу явах замдаа үйлдвэрийн зам руу бид хоёр ороод явж байхад Г.Уянга найз маань “миний найз найзынхаа машиныг нэг барьж үзэх үү” гэж санал тавьсан. Тэгэхээр нь “тэгье тэгье” гээд Г.Уянгын машиныг барьж үзэхээр машинд нь суугаад хаазыг гишгэтэл машины рулль булаагдаж эхэлсэн. Би тоормосоо дарж чадахгүй байсан. Г.Уянгын сууж байсан буюу зүүн тал руу машины руль булаагдсан. Нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн гэв”. Шүүгдэгч Г.Номингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан зүйл анги, ялыг би хүлээн зөвшөөрч байна. Манай талаас 200,000 төгрөгийг Уянгын ээжид өгөөд 300,000 төгрөг Уянгын аавын данс руу шилжүүлсэн баримт байгаа тэгэхээр машины засварын төлбөр болох 2,783,000 төгрөгнөөс хасаад 2,283,000 төгрөгийг шилжүүлж өгөөд баримтаа хэрэгт хавсаргамаар байна. Өөр одоохондоо надад нэмж хэлэх зүйл алга. Өөрсдийн буруутай үйлдлээс энэ хэрэг болсон учраас энэ асуудлыг гайгүй шийдүүлмээр байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98/, Хохирогч Г.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Номио машин би чиний машиныг бариад үзье гээд байхаар нь жолооны араас буугаад түлхүүрээ өгсөн. Тэгээд Номио барьж явж байгаад хаана гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Харанхуй болж байсан. Тэгээд би юу ч санахгүй байгаа. Нэг мэдсэн онцгойгийн нэг ах намайг сэрээрэй гэж байсан. Машинаас яаж гарснаа мэдэхгүй. Эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/, “надад хохирол болох 4,000,000 төгрөгийг бүрэн барагдуулсан болно. Одоо надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд өөрийн биеэр очиж чадахгүй хичээлтэй байгаа...” гэх хүсэлт, Гэрч А.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...80-31 УНҮ улсын дугаартай Ниссан тена маркийн авто машин замын хажуугийн ургаа модыг мөргөж зогссон машины урд хэсэг чихэгдэж орсон ослын дэр гарч урд талын 2 суудалд 2 эмэгтэй хавчуулагдсан байдалтай байсан бөгөөд бид нарыг очиход түргэний машин ирчихсэн байсан. Тэр 2 эмэгтэйн биеийн байдлыг үзээд жолооны ард сууж байсан эмэгтэйн биеийн байдал гайгүй хөдөлж байсан гэсэн учраас эхлээд жолоочийг гаргаж өгсөн. Дараа нь жолоочийн хажуу талын зорчигчийн суудал дээр сууж байсан эмэгтэйг жолоочийн хаалгаар дамжуулан гаргасан. Жолооч эмэгтэй гаргаад түргэний машинд суулгаад нэр болон нас асуухад хэлэх чадваргүй нэрээ хэлсэн бөгөөд 21 настай, Номин гэж хэлсэн. Өөрөө ямар нэгэн юм хэлэх чадваргүй согтуу байх шиг байсан. Дараа нь жолоочийн хажуу талын зорчигчийн суудалд сууж байсан эмэгтэйг жолоочийн хаалгаар дамжуулан гаргах явцад нэ болон нас гэрийн хаягийг асуусан бөгөөд тэр хүн ямар ч юм хэлэх чадваргүй ухаангүй согтуу, архи үнэртсэн байдалтай байсныг эмнэлгийн машины арын хаалгаар оруулж орон дээр хэвтүүлэн эмчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/, Гэрч Э.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би түргэн тусламжийн тасагт жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд орой харанхуй болчихсон байсан. Цагийг нь сайн санахгүй байна. Дуудлагаар автовозалын тэнд очсон. Тэгэхэд нэг цэнхэр өнгийн Ниссан тена автомашин мод мөргөсөн байдалтай байсан бөгөөд онцгой байдлын алба хаагчид бид нарыг очсоны дараа ирсэн. Тэгээд тэр 2 охиныг онцгойгийн алба хаагч нартай хамт машинаас гаргаж аваад яаралтай түргэн тусламжийн тусагт хүргэж өгсөн. Замдаа явж байхад тэр 2 охин хоёулаа ухаантай байсан тэгэхдээ нилээн согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Ер нь бол хоёулаа нуруу толгой өвдөж байна гээд байсан. Туранхай охиныг машины жолооны ардаас буулгасан бөгөөд тэр охин нь машин барьж байсан бололтой байсан. Тэр охин босож яваад ерөнхийдөө гайгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 32/, Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 08 дугаар сарын дундуур өөрийн эзэмшилд байсан Ниссан тена маркийн 80-31 УНҮ улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын авто машиныхаа ард зарна гэсэн зарлал бичсэн явж байтал Гандуулгын Уянга гэх эмэгтэй надтай утсаар холбогдоод миний машиныг нийт 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж бид хоорондоо ярилцаж тохиролцоод би Г.Уянга гэх эмэгтэйд тээврийн хэрэгслийн гэрчилгээг дараа нь завтай үедээ шилжүүлж өгнө гэж хэлээд мөнгөө аваад машинаа өгөөд явуулсан юм. надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэгэнтээ тээврийн хэрэгсэл Г.Уянгын эмзэмшлийнх болсон...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 33-34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “...Г.Уягын бид бүслэхийн 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун гарын шуу ясны битүү хугарал, биеийн ерөнхий доргилтын гэмтэл тогтоогдлоо. -дэээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. -уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. -Г.Уянгын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 1130 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “...шилжилгээн авсан Г.Номингийн цусанд 2.4 промиль этилийн спирт илэрсэн байна. Г.Номин нь дунд зэргийн согтолттой байна...” гэх 188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-7 \, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 9/, Зам тээврийн ослын талаарх шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 8/, Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17/, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хавтаст хэргийн 19/, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Сүхбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай ослын дүгнэлт /хавтаст хэргийн 54/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 65-69/, Ашид билгүүн ХХК-ны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1456 дугаартай Авто машин үнэлгээний тайлан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 59-61/, Хохирогч Г.Уянгын хүсэлт \ хавтаст хэргийн 147\, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хавтаст хэргийн 114 дүгээр хуудас\ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдийг үзүүлж таниулав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.Номин нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэр, авто вокзалын урд зам дээр иргэн Г.Уянгын өмчлөлийн 80-31 УНҮ улсын дугаартай Ниссан теана загварын цэнхэр өнгийн авто машиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 1.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хагаж чадахааргүй өвчтэй, буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооодох”, 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн тус тус заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган мод мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Уянгын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ. Иймд шүүгдэгч Г.Номинд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Номин нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүх шүүгдэгч Г.Номинд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хамааруулан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж үзлээ. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Номин нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.Номингийн “В” ангилалын 831554 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Г.Номингийн эзэмшлийн Iphone 6 маркийн 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэх нь зүйтэй.