Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/03660

 

                                     

 

 

 

2019 оны 12 сарын 20 өдөр         Дугаар 101/ШШ2019/03660            Улаанбаатар хот

                                              

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0000 давхарт байрлах, Х б ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0000 тоотод оршин суух, Бага өөлд овогт Б.С /РД:0000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0000 тоотод оршин суух, Ойгор овогт Н.С /РД:0000/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,828,587.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

                                

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.С, Н.С нар нь Х бтай 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1080036239 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк н ь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Б.Сгийн Х банк дахь 0000 тоот дансанд 11,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 1,371,423.79 төгрөг, хүүнд 1,105,839.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,895.90 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1080036239 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хуваарьт төлбөрөө төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 316 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х б удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд хариуцагч Б.С, Н.С нараас үндсэн зээл 9,628,576.21 төгрөг, хүү 2,141,499.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,012 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 11,828,587.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Х б-аас зээл аваад 3,000,000 төгрөгөөр машин авсан, 4,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулаад 3,000,000 төгрөг С-ийн дансанд үлдсэн. Би зээлийн дийлэнхийг үрсэн тул өөрийн биеэр төлж барагдуулна гэжээ.

 

Хариуцагч Н.С шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй болно.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                                              

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Х б ХХК нь хариуцагч Б.С, Н.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,828,587.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.С зээлийг төлж барагдуулах талаар шүүхэд хариу тайлбар гаргасан, хариуцагч Н.С шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

 

Б.С, Н.С нар Х б ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл авчээ.

 

Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч Б.С зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн, хариуцагч Н.С шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч Б.С, Н.С нараас зээлийн гэрээний үүрэгт 11,828,587.84 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх хариуцагч Н.Сд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, Б.Сд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн байна.

 

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт товлосон шүүх хуралдааны зарыг Б.Сд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэсэн, хариуцагч Н.Сд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.-д зааснаар түүний ажлын газрын хаягаар хүргүүлсэн, мөн түүний 80087266 дугаар гар утсанд /мессежээр/ мэдэгдсэн байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагч нар нь ирээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                        

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Б.С, Н.С нараас зээлийн гэрээний үүрэгт 11,828,587.84 төгрөг гаргуулж, Х б ХХК-нд олгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 20,.208 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х б ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.СОЛОНГО