Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Снэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч, шүүгдэгч Г.М*******,

хохирогч, шүүгдэгч Д.Н******* нарыг оролцуулан

Булган ******* прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.М*******, Д.Н******* нарт холбогдох эрүүгийн 2315000000127 дугаартай, 163/2023/0104/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* *******ийн М*******, Булган ******* Хангал суманд 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, О******* ******* ******* сум, Зэст баг, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 12 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, ээж, эгч нарын хамт амьдардаг,

-урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасныг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, 33 настай, эрэгтэй, РД:*******.

Монгол Улсын иргэн, ******* ийн Н*******, Булган ******* Тэшиг суманд 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, О******* ******* ******* сум, Урт булаг баг, 5 дугаар хороолол, 20 дугаар байр, 15 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг,

-урьд О******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнцсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, 31 настай, эмэгтэй, РД:Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган ******* О******* сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 9-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Г.М*******тэй маргалдаж улмаар архины хоосон лонхоор цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.М******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган ******* О******* сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 9-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Д.Н*******тэй маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000127 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Н******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган ******* О******* сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 9-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Г.М*******тэй маргалдаж улмаар архины хоосон лонхоор цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.М******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган ******* О******* сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 9-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Д.Н*******тэй маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.М*******ийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 10-11 дэх тал, хохирогч Д.Н*******ийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 14-15 дахь тал, гэрч Б.Дүүрэнжаргалын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 22-23 дахь тал, гэрч Б.Снийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 19-20 дахь тал, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 102 дугаартай дүгнэлт хавтаст хэргийн 27-28 дахь тал, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 104 дугаартай дүгнэлт хавтаст хэргийн 34-35 дахь тал, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Arkhi silver edition” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг архины шил зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Г.М*******, Д.Н******* нарын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.М*******, Д.Н******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М*******, Д.Н******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.М*******, Д.Н******* нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Г.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4500.000 төгрөгөөр торгох ял, Д.Н******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.М*******, Д.Н******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаа тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Arkhi silver edition” гэсэн бичиглэл бүхий архины шил нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* *******ийн М*******, ******* ийн Н******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М*******, Д.Н******* нарыг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М*******, Д.Н******* нар нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.М*******, Д.Н******* нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Arkhi silver edition” гэсэн бичиглэл бүхий архины шил нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М*******, Д.Н******* нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ