| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0117/Э |
| Дугаар | 202/ШЦТ/151 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 202/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч Э.Алтанцэцэг, шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ын *******ад холбогдох эрүүгийн 2336001010127 дугаартай, 178/2023/0148/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эмээ, эгч нарын хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* багийн - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПВ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн - тоот хашааны үүдэнд 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10- цагийн үед Г.*******тай үл ялих зүйлээс маргалдаж түүний толгой, нүүр хэсэгт өшиглөж, мөр хэсэгт нь хүрзээр цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хуудас/
Хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хашааныхаа хаалгыг суулгах гээд нүх малтаж байтал манай хажуу хашааны Д.******* гэх залуу хажуугаар өнгөрөхдөө над руу муухай хараад байхаар нь би “ юундаа муухай хараад байгаа юм бэ” гэтэл “ юу гэнээ пизда минь “гээд буцаад эргэх шиг болсон чинь ирээд миний нүүр лүү өшиглөсөн, би барьж байсан ломбоороо Д.*******ыг 2-3 удаа хойш нь түлхсэн.Тэгтэл Д.******* миний барьж байсан ломбыг булааж аваад газарт хаясан. Би Д.*******ын ард нь гараад газар дээр унагаад дарж байтал манай хамар хашааны Чука гэдэг залуу ирээд салгасан. Би босоод нүхээ ухаж байтал дахиж хүрч ирээд миний нүүр лүү өшиглөсөн, нүх ухаж байсан хүрзийг аваад миний мөрөнд цохисон.Тэгээд байж байтал манай хамаатны эгч Алтантуул ирээд тэр залууг “ яагаад хүн зодоод байгаа юм бэ” гээд хэрэлдсэн. Би толгой эргээд байхаар нь хашааны хажууд очоод суухад Д.******* ирээд миний зүүн нүд орчимд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гэртээ ороод нүүрэн дээрээ нойтон алчуур тавиад хэвтэж байтал Д.******* орж ирээд над руу дайрч хамар, гэдэс рүү цохичихоод гараад явсан.Удалгүй цагдаа ирээд бид хоёрыг авч явсан ... гэх мэдүүлэг (хэргийн 42-43-р хуудас)
Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...гадна хүмүүс зодолдох дуунаар ь бид хоёр гараад харахад Д.*******,Г.******* хоёр ломбоны 2 талаас таталцсан байдалтай зогсож байсан.Би очоод ломбыг нь булааж авахад Д.******* Г.*******г янз бүрийн үгээр хэлж хэл амаар доромжлоод байсан.Г.******* нүхээ ухаад суутал Д.******* очоод зүүн нүд орчимд нь өшиглөсөн.Г.******* босоод иртэл хүрз аваад зүүн мөрөнд нь цохисон.Тэгээд хоорондоо юм яриад тэндээ үлдсэн би засварын газар луугаа явсан... гэх мэдүүлэг (хэргийн 45 дугаар хуудас)
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Чука бид хоёр очоод Д.*******,Г.******* хоёрыг салгасан. Би Г.*******г авч хашаа руу оруулчихаад буцаж гарч ирээд ломбоор нэгнээ цохиж магадгүй гээд ломбыг нь аваад ажил руугаа оруулж тавьсан. Ажил дээр хэсэг байж байгаад гараад иртэл Г.*******гийн зүүн хөмсөг орчмоос цус гарчихсан, цагдаа ирчихсэн байсан. ... гэх мэдүүлэг (хэргийн 47-48 дугаар хуудас)
Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 67-69-р хуудас)
Шүүгдэгч Д.*******ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн:..би гэрээсээ гараад гудмаар явж байтал хөрш айлын залуу “ үхсэнээ хараад байгаа юм пизда минь “ гэхээр нь би очоод нүүр лүү нь гараараа цохисон.Тэр залуу босож ирээд барьж байсан ломбоороо 2-3 удаа миний мөр хавьцаа цохисон. Хүрзээр цохих гэхээр нь би гараараа хамгаалсан.Миний уур хүрээд дахиад цохисон. Тэгээд хүмүүс ирж салгасан.... гэх мэдүүлэг (хэргийн 6-7-р хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн - тоот хашааны үүдэнд 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Г.*******тай маргалдаж зодолдсон болох нь тогтоогдож байна.
1.2.******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 294 дугаартай...Г.*******гийн биед зүүн нүдний дээд доод зовхи, алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, дээд уруулд цус хуралт, баруун гарын 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хэргийн 20-21-р хуудас)
******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 290 дугаартай...Д.*******ын биед зүүн чамархайн дунд хэсгийн хуйхан доорх зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхины баруун хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсгийн цус хуралтууд, 2 гарын хурууны ар хэсэг болон зүүн сарвууны ар хэсгийн зулгаралтууд зүүн гарын алганы дотор дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлтүүд гарчээ.
Мөн хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд Г.*******г Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгосон эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0237919 дугаартай шийтгэлийн хуудас авагдсан байна.
Шүүгдэгч Д.******* хохирогч Г.******* нар нь хоорондоо маргалдан харилцан зодолдсон ба Д.*******ын зодсон үйлдлээс Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
1.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн - тоот хашааны үүдэнд шүүгдэгч Д.******* хохирогч Г.******* нар нь хоорондоо маргалдан харилцан зодолдож Д.******* Г.*******гийн нүүр толгой хэсэгт өшиглөн, мөр хэсэгт хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч Д.*******ын хохирогч Г.*******г цохиж, зодсон үйлдэл нь дээрхи гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч хохирогч нар нь нь үл ялих зүйлээр шалтаглаж маргалдаж зодолдсон ба шүүгдэгч Д.******* танхайн сэдэлтээр хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.3.Шүүгдэгч хохирогч нар хоорондоо зүй бус харилцан нэгнээ үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
2.4. Иймд шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэх мэдүүлэг өгсөн.
Хохирогч Г.*******гаас ирүүлсэн 551,500 төгрөгний хохирлын баримт (хэргийн 100-101 дүгээр хуудас) хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 71 дүгээр хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 80 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 81 дүгээр тал), ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тодорхойлолт (хэргийн 85 дугаар хуудас), Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн тодорхойлолт (хэргийн 86-р хуудас) Д.*******ын өвчний түүхийн хуулбар (хэргийн 87-96 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь эмээ, эгчийн хамт амьдардаг, өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн группэд байдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 600,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 551,500 төгрөгний хохирол төлөөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримаар ирсэн модон иштэй 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.*******д буцаан олгохыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч Д.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирогчид хохирол төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Д.******* нь мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг, унадаг татдаг өвчтэй, хувийн байдлыг нь харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 500,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.*******д буцаан олгох, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 551,500 төгрөг гаргуулж хохирогч Г.*******д олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан торгох ялын 500,000 төгрөгийг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******ад тайлбарласугай.
5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас хохирлын 551,500 ( таван зуун тавин нэгэн мянга таван зуун) төгрөг гаргуулж хохирогч Г.*******д олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч (эзэмшигч) Г.*******д буцаан олгосугай.
8.Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС