Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 4

 

Ч.А-, Д.Н-, С.Г-, О.М-

Ж.Б-, С.А-, Д.Н-, Ж.Н-, Ё.Г-

С.Б-, С.У- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0411/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      А.Оргилбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолтой, Ч-ы А-, С-ийн Г-, Д-ийн Н-, О-ийн М-, С-ийн У-, С-ийн Б-, Ж-ын Б-, С-ийн А-, Д-ын Н-, Ж-ийн Н-, Ё-ийн Г- нарт холбогдох, 1818007690523 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн  танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Т- овогт Ч-ны А-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Ц- овогт С-ийн Г-,

Монгол Улсын иргэн, ********** регистрийн дугаартай, Т- овогт Д-ийн Н-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Б- овогт О-ийн М-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, У- овогт С-ийн У-,

Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ********** регистрийн дугаартай, О- овогт С-ийн Б-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Ж-ын Б-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, М- овогт С-ийн А-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Х- овогт Д-ын Н-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Ж-ийн Н-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Э- овогт Ё-ийн Г-.

Шүүгдэгч Ч.А- нь 2017 оны 11 сард  тэтгэвэр тогтоолгож өгнө гэж   иргэн Д.Б-ийг тэтгэвэр тогтоолгож өгнө гэж хуурч мэхлэн түүнээс 800.000 төгрөг залилан авсан., О.М-тэй үгсэн тохирч 2018 оны 02 дугаар сард шүүхээр О.М-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварлан хуурамчаар үйлдсэнийг О.М- нь хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,

-шүүгдэгч Ж.Б-, С.А- нар нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  О.М-гийн ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт шүүхэд  гэрчийн мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

шүүгдэгч Ч.А-, Д.Н- нар нь бүлэглэн 2018 онд С.Г-гийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг диплом, тушаалын огноо хүний нэрийг нэр, мөн ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноо, нэрийг  өөрчилж, засварлан хуурамчаар үйлдсэн,

-шүүгдэгч Д.Н- нь Ч.А-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч Ч.А-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 онд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг, диплом, тушаалын огноо, тушаалын хавсралтанд бичигдсэн нэрийг өөрчилсөн,  ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог өөрчилж, өрөг угсрагч Д.Д- гэснийг шавар будагчин С.Г- гэж,

Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986-09-24-ний өдрийн 233 дугаартай  ээлжийн амралт олгох тушаал дахь  нэрийг О.М- гэж, 1982-07-24-ний өдрийн 135 дугаартай ажилд томилох тушаалын огноог өөрчилж,   тушаал дахь нэрийг Оросоо овогтой М- гэж засварлан өөрчилж хуурамчаар үйлдсэн,

-шүүгдэгч С.У-, С.Б- нар нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр С.Г-гийн ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт  шүүхэд  гэрчийн мэдүүлэг хуурамч гэдгийг мэдсээр байж “Г-тай хамт ажиллаж байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

-шүүгдэгч Ч.А- нь өөрийн төрсөн охин Г.С-г Г.Т-тай хамтын амьдралтай байсан, Г.С-гийн хүү С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгохоор хэрэгт нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж  шүүхэд гаргаж өгсөн,

-шүүгдэгч Ё.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

-шүүгдэгч Ж.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Г.С-гийн хүсэлттэй Д.Т-тай хамтын амьдралтай байсан болон хүү С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт  Ч.А-ийн ятгаснаар талийгаач Г.С-тай 2013 оноос эхлээд 4-5 жил  хамт амьдарч  2115 онд хүүхэд  төрсөн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн.,

-шүүгдэгч Ч.А- нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нууж Г.С-гийн өмнөөс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр  шүүхэд өөрийн төрсөн охин Г.С-г Ж.М-тэй хамтын амьдралтай байсан, Х.Б-ын төрсөн эцэг нь Ж.М- мөн гэсэн  захирамж гаргуулан  2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс Нийгмийн аламжийн сангаас Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авсан,

-шүүгдэгч Д.Н- нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд   Ч.А-ийн ятгаснаар Ж.М-, Г.С- хоёр хадам ээж болох А-ийн гэрт  хамт амьдарч байсан, дундаасаа нэг хүүхэдтэй гэж  зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Т- овгийн Ч-ны А-ийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авсан гэмт хэрэг, бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т- овгийн Д-ийн Н-г бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц- овгийн С-ийн Г-г нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б- овгийн О-ийн М-г нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М- овгийн С-ийн А-ийг, шүүгдэгч Х- овгийн Д-ын Н-ыг, шүүгдэгч Б- овгийн Ж-ийн Н-ийг, шүүгдэгч Э- овгийн Ё-ийн Г-, шүүгдэгч О- овгийн С-ийн Б-, У- овгийн С-ийн У- нарыг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1., 2.т заасныг журамлан шүүгдэгч Ж.Б-, С.А-, Д.Н-, Ж.Н-, Ё.Г-, С.Б-, С.У- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т заасан эрүүгийн хэргийг, шүүгдэгч Ч.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Д.Н-, О.М-, С.Г- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 цагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ч.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Д.Н-, О.М-, С.Г- нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т тус тус зааснаар шүүгдэгч Ч.А-ээс 800 000 төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, 13-р баг, 4-19 тоотод оршин суух Д.Б-т /РД:**********/,  2.321.830 төгрөг гаргаж Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний  газарт олгох,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хяналтын камерын СD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бичгийн машиныг шийтгэх болтол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

Хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Н-, С.Г-, О.М-, Ж.Б-, С.А-, Д.Н-, Ж.Н-, Ё.Г-, С.Б-, С.У- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б-, С.А-, Д.Н-, Ж.Н-, Ё.Г-, С.Б-, С.У- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.А-, Д.Н-, С.Г-, О.М- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд нийтэд тустай ажил хийлгэх ял байхгүй ба шүүх шүүгдэгч Ч.А-т хуульд заагаагүй ял оногдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 418  дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар  эсэргүүцэл бичлээ.

Шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна., анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

           Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн., эсэргүүцэл үндэслэлтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах  шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн  хэргийн  нөхцал байдал, хэрэг  хянан шийдвэрлэх  ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

1./Шүүгдэгч Ч.А- нь:

-2017 оны 11 дүгээр сард Д.Б-ийг тэтгэвэр тогтоолгож өгнө гэж хуурч мэхлэн түүнээс  800.000 төгрөг залилан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг.,

-2018 оны 08 дугаар сарын 03-нд өөрийн төрсөн охин Г.С-г Г.Т-тай хамтын амьдралтай байсан., Г.С-гийн хүү С.Б-ын төрсөн эцэг нь Г.Т- мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөх  ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн.,

-2018 оны 02 дугаар сард О.М-тэй үгсэн тохирч шүүхээр О.М-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 233 дугаартай  ээлжийн амралт олгох тушаал, 135 дугаартай  ажилд томилох тушаал зэргийг засварлан хуурамчаар үйлдсэнийг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,

-2018 онд шүүгдэгч Д.Н-тай бүлэглэн С.Г-гийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг, диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэж., тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д- гэснийг С.Г- гэж., Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажпаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэж., өрөг угсрагч Д.Д- гэснийг шавар будагчин С.Г- гэж.,  тус тус өөрчилж, засварлан хуурамчаар үйлдсэн.,

- Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 233 дугаартай ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Бадамгарав гэснийг О.М- гэж.,  1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 дугаартай ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэж.,  мөн тушаалын 1 дугаар заалтын Зина овогтой Нэргүй., Мягмар овогтой Эрдэнэсайхан гэснийг Оросоо овогтой М- гэж., 1982 оны 7 дугаар сарын 16 наас гэснийг 1976 оны 7-р сарын 16-наас гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдэж  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  нотлох баримтыг хуурамчаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэг.,

-2018 оны 02 дугаар сарын 08-нд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж Г.С-гийн өмнөөс Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд өөрийн төрсөн охин Г.С-г ...Ж.М-тэй хамтын амьдралтай байсан тэдний дундаас Х.Б- төрсөн Б-ын  төрсөн эцэг нь Ж.М- мөн болохыг тогтоолгох турхай хүсэлт гаргаж,  анхан шатны шүүхээр захирамж гаргуулан улмаар захирамжийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс Нийгмийн аламжийн сангаас “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” авч  хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг.,

-2018 оны 08 дугаар сарын 13-нд шүүгдэгч  Ж.Н-,  Д.Н- нарыг  ятгаж Г.С-гийн хүсэлттэй Д.Т-тай хамтын амьдралтай байсан болон хүү С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа  ...талийгаач Г.С-тай 2013 оноос хамтран амьдарч эхлээд 4-5 жил болж байгаа., тэдний дундаас  2015 онд төрсөн хүүхэд байгаа... гэж, мөн ...Ж.М-,  Г.Сэрсмаа  нар хамтын амьдралтай байсан., тэдний тундаас хүүхэд төрсөн... гэж  гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн.,        

2./ Шүүгдэгч Д.Н-

-2018 онд шүүгдэгч Ч.А-тэй  бүлэглэн С.Г-гийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэж., тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д- гэснийг С.Г- гэж., Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажпаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэж., өрөг угсрагч Д.Д- гэснийг шавар будагчин С.Г- гэж.,  тус тус өөрчилж, засварлан хуурамчаар үйлдсэн.,

-Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 233 дугаартай  ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Бадамгарав гэснийг О.М- гэж.,  1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 дугаартай ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэж.,  мөн тушаалын 1 дугаар заалтын Зина овогтой Нэргүй., Мягмар овогтой Эрдэнэсайхан гэснийг Оросоо овогтой М- гэж ., 1982 оны 7 дугаар сарын 16 наас гэснийг 1976 оны 7-р сарын 16-наас гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдэж  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  нотлох баримтыг хуурамчаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн.,

3./Шүүгдэгч С.Г-, О.М- нар нь

-Шүүгдэгч Ч.А-, Д.Н- нарын  2018 оны 02 дугаар сард шүүхээр О.М-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 233  дугаартай ээлжийн амралт олгох тушаал, 135  дугаартай ажилд томилох тушаал зэргийг засварлан хуурамчаар үйлдсэнийг  мэдсээр байж шүүхэд гаргаж өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн.,

4./Шүүгдэгч С.У-, Ж.Б-, С.А-, Д.Н-, Ж.Н-, Ё.Г-, С.Б-  нар нь

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.

Шүүгдэгч Ч.А-, Д.Н-, С.Г-, О.М- Ж.Б-, С.А-, Д.Н-, Ж.Н-, Ё.Г-, С.Б-, С.У- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

Шүүгдэгч нарын хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн  Нийгмийн даатгалын газар, мөн архиваас ирүүлсэн   Дархан хотын  Дарханы үрийн САА -н дарга Л.Чойжамцын 1982-07-24-ний өдрийн 135 дугаартай ажилд томилох тухай, 1986-09-24-ний өдрийн 233 дугаартай  ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын хамт, /1-р х.хийн 38-39-р хуудас/.,  Барилга, Барилгын Материал Үйлдвэрлэлийн Яамны  харъяа Техник Туслалцааны Барилгын 2-р трестийн  даргын 1980-01-04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын  хавсралт, Улсын Барилгын Хороо, Дархан хотын  Барилга Үйлдвэрийн Нэгдлийн  даргын 1990-12-13-ны өдрийн 377 дугаартай  ажилд томилох болох ажлаас чөлөөлөх тухай тушаал., /2-р х.хийн 130-132-р хуудас/  шүүгдэгч Ч.А-ээс 600.000 төгрөг авч  тушаалын  огноо болон нэрийг  бичгийн машинаар өөрчлөн  зассан тухай гэрч Г.Мөнхгэрэлийн мэдүүлэг, /1-р х.хийн 54-р хуудас/ гэрч З.Манлайбаясгалангийн болон хохирогч Д.Б-ийн мэдүүлэг.,  Нийгмийн даатгалын  хэлтсийн улсын байцаагч А.Тэрбишийн 2018-05-16-ны өдрийн Ч.А-тэй, 2018-05-07-ны өдөр О.М-тэй Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.т  заасны дагуу хийсэн нотлох баримт болох оролцогчийг сонсох ажиллагааны тэмдэглэл, /х.хийн 40-41-р хуудас/ гэрч Б.Мөнхбаяр, Ч.Жагдаг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилдгээний газрын ДНК-ийн шинжээч, генетикч Б.Тэнүүний 2019-04-30-ны өдрийн 1945 дугаар дүгнэлт, / 2-р х.хийн 188-189-р хуудас/ Халамжийн сангаас олгосон мөнгөний жагсаалт /3-р х.хийн 89-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх болсон үйл баримт болон  нотлох баримтын хэмжээнд хэргийг хэлэлцэж шүүгдэгч  нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч  Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял.,  мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж.,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1., 2.т заасныг журамлан шүүгдэгч Ж.Б-, С.А-, Д.Н-, Ж.Н-, Ё.Г-, С.Б-, С.У- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т заасан эрүүгийн хэргийг, шүүгдэгч Ч.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.т заасан эрүүгийн хэргийг тус тус  хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж., шүүгдэгч Д.Н-, О.М-, С.Г- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар  тэнсэж шийдвэрлэсэн  байна.       

Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх шүүгдэгч Ч.А-ээс  бусад  шүүгдэгч  нарын  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хор уршиг, хохиролыг зөв тооцож,  гэмт хэргийн шинж, байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулжээ.

Харин шүүгдэгч Ч.А-ийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт байхгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийтгэх тогтоолын шүүгдэгч Ч.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож,  түүнд холбогдох хэргийг  дахин хэлэлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцааж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүх зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1., 2.т заасан хугацааг журамлахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл, хэсгийг баримтлаагүй байх тул зөвтгөж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.,  39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Чулууны А-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох  хэргийг дахин хэлэлцүүлэхээр 1818007690523 дугаартай,  3 хавтастай, эрүүгийн хэргийг  мөн шүүхэд буцаасугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1., 2.т заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2.т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-, С.А-, Д.Н-, Ж.Н-, Ё.Г-, С.Б-, С.У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Хэрэг анхан шатны шүүхэд очитол шүүгдэгч Ч.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          4. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

          5.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Ц.ТУЯА