| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 221/2022/0022/З |
| Дугаар | 221/ШШ2022/0027 |
| Огноо | 2022-10-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 221/ШШ2022/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарт холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, иргэдийн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баасанцэрэн нар оролцов.
Хэргийн индекс: 221/2022/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарт холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарт холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолоор “Өмгөөлөгч Ж.Батхуягийг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоож, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Г.Х 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” ТЗ/15 дугаар захирамжийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.
3. “М” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “М” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсын дотоодын аж ахуйн нэгж юм. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд корона цар тахлын улмаа хил хаагдсан, хорио цээрийн дэглэм үүссэнтэй холбогдон үүсэн үл ойлголцол үүссэн. Маргаантай асуудлаар манай компанийн гадаадын хөрөнгө оруулагч болох БНХАУ-ын Бээжин Д хөрөнгө зохицуулалтын компани “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус маргаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн. Энэ иргэний хэрэгт нэхэмжлэгч БНХАУ-ын Бээжин Дхөрөнгө зохицуулалтын компанийг төлөөлж анх “Өмгөөллийн зуун эрхэс консалтинг” ХХН бидэнтэй харилцаж эхэлсэн юм. Энэ иргэний хэрэг маргаан буюу гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж байх явцад тус нөхөрлөлөөс манай фирм БНХАУ-ын Бээжин Д хөрөнгө зохицуулалтын компанийг төлөөлж анх “Өмгөөллийн зуун эрхэс консалтинг” ХХН бидэнтэй харилцаж эхэлсэн юм. Энэ иргэний хэрэг маргаан буюу гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж байх явцад тус нөхөрлөлөөс манай фирм БНХАУ-ын Бээжин Д хөрөнгө зохицуулалтын компанийг бүрэн төлөөлөх итгэмжлэлийг шинээр авсан хэмээн мэдэгдэж хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой албан шаардлага хүргүүлсэн байдаг. Тус албан мэдэгдэлдээ одоо шүүхэд хандаад байгаа маргааны гол зүйл болоод байгаа шинээр хүлээн авсан “итгэмжлэл”-ийг дурдаж, ишлэн бидэнд танилцуулж өгсөн байдаг юм. Тус итгэмжлэл нь хуурамч болох нь хожим тогтоогдсон бөгөөд хуурамч итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар удаа дараалан оролцож байгаа үйлдэл гаргасан тул бид ёс зүйн гомдол гаргаж энэ ёс зүйн маргаан эхэлсэн.
4.1. Дэлгэрүүлбэл, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Өмгөөллийн зуун эрхэс консалтинг” ХХН-ийг төлөөлөх эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй өмгөөлөгч гэх Э.Ж, Х.Б, С.О нар ирж бидэнтэй уулзсан байдаг. Тус 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “М” ХХК-ийн оффисын байрны 203 тоот хурлын өрөөнд болсон уулзалтаар бидэнд ирүүлээд байгаа буюу бидэнд өгсөн, үзүүлж байгаа итгэмжлэл нь нэгдүгээрт “Өмгөөллийн зуун эрхэс консалтинг” ХХН-д олгогдсон байна, хоёрдугаарт итгэмжлэлд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, итгэмжлэл өгсөн этгээдийн мэдээлэл, тамга, тэмдэг дардас, гарын үсэг эргэлзээ төрүүлэхүйц байна, огноо дугаар алга байна, эх жинхэнэ хувь нь биш байна, хуулийн шаардлага хангахгүй байна, зөвхөн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг үндэслэв гэж дурдсанаас бусдаар хууль зүйн үндэслэл давхар арга байна хэмээн хэлж шаардлага тавьсан. Ингээд үр дүнд хүрээгүй байдаг юм. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын Бээжин Д хөрөнгө зохицуулалтын компанийг төлөөлж хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах хүртэл эрхийг “Өмгөөллийн зуун эрхэс консалтинг” ХХН-д олгосон итгэмжлэл нь илэрхий хуурамч, шаардлага хангаагүй юм байна. Нөгөө талаас та бүхэн хувьцаа эзэмшигчийн түвшинд төлөөлөх эрхтэй гэж байгаа бол дагалдах үүргийг давхар хариуцах ёстой. Энэ асуудлаар БНХАУ-ын Бээжин Д хөрөнгө зохицуулалтын компаниас тодорхой тайлбар, мэдээлэл нэмж гаргаж авах, бидэнд танилцуулах нь хууль зүйн хувьд зүйтэй байна гэдгийг бид тэдгээр өмгөөлөгч нарт уулзахдаа мэдэгдэж холбогдох нэмэлт тайлбар шаардсан боловч бидэнд тайлбар ирүүлээгүй.
4.2. Тус итгэмжлэл гэх хуулбар баримтад “Өг” ХХН-д “М” ХХК-тай холбоотой ямар үйл ажиллагаанд тус компанийг төлөөлөх эрхийг олгосон нь тодорхойгүй, хятад хэлээр компанийн нэр бичсэн албан бланк хуудас дээр монгол хэл дээр үйлдэж, 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар олгосон гэж бичжээ. Товчдоо 2 хэл дээр хольж үйлдэгдсэн, олгосон огноо дугааргүй итгэмжлэл байхын зэрэгцээ тамга, тэмдэг илт принтерлэсэн гарч ирсэн. Энэ итгэмжлэл нь харахад л хуулийн шаардлага хангаагүй байхын зэрэгцээ илэрхий хуурамч харагдаж байсан. Өмгөөлөгч Э.Ж энэ асуудлаар огт тайлбар өгөөгүй, алга болсон, хуурамч гэдгийг өөрөө мэдсэн гэж бид ойлгосон.
Гэтэл удалгүй БНХАУ-ын Бээжин Дхөрөнгө зохицуулалтын компанийг төлөөлж Г.Н, Э.Ж нар нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өмнө дурдагдаад байсан “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж буюу ихэсгэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус итгэмжлэлээ ашиглан нэхэмжлэл гаргаснаар энэхүү асуудал гарч ирсэн юм.
Өөрөөр хэлбэл та бүхэнд байгаа итгэмжлэл нь хуульд нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй юм байна хэмээн мэдэгдээд, тайлбар хүссэн байх атал өмгөөлөгч Э.Ж, Г.Н нар нь тус хуурамч итгэмжлэлээ ашиглан Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд харш, хуульд нийцээгүй аргаар үйлчилгээ үзүүлсэн, нэн гол нь үйлчлүүлэгчдээ мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, эрсдэлтэй аргаар, өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж санаатайгаар шүүхэд хуурамч баримт гаргаж өгсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
4.3. Өмгөөлөгч Г.Н, Э.Ж нарт БНХАУ-ын Бээжин Д хөрөнгө зохицуулалтын компанийг өмнө дурдсан гэрээний үүрэгт төлбөр гаргуулах хэрэг маргаанд төлөөлөх итгэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон бөгөөд тус итгэмжлэлээр “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгчийг төлөөлөх оролцох эрхтэй, бусдаар эрх олгогдоогүй юм байна гэж бид үздэг. Иймд зөрчил гэж харж Мэргэжлийн хариуцлагын хороонд шат дараалан хандсан юм. Итгэмжлэлийг хэн хуурамчаар үйлдсэн асуудал нь бие даасан асуудал болохыг бид ойлгож байгааг давхар дурдаж байна.
4.4. Асуудал ингэж нэгэнт үүссэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр бидэнд танилцуулж өгсөн итгэмжлэл нь хууль бус байсан болохыг тодорхойлж дүгнэлт гаргасан.
Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар дүгнэлтээр “кирилл хэвлэмэл үсэг бүхий баримтын доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардас мэт зүйл нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн, харин хятад хэвлэмэл үсэг бүхий баримтын доод хэсэгт байх тэмдгийн дардас нь бараар хэвлэгдсэн байна, ... тэмдгийн дардас дээр байх хөр өнгийн будагчтай гарын үсэг мэт зүйл нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байна” гэж тус тус тодорхойлж итгэмжлэл хуурамч болохыг тодорхойлж дүгнэсэн.
Ингээд өмгөөлөгч Э.Ж, Г.Н нар нь төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд хуурамч итгэмжлэл ашиглаж байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод байхад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус итгэмжлэлээ ашиглан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж шүүхэд тайлбар гаргаж өгсөн үйлдлийг гаргасаар байсан.
Бидний зүгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “тус итгэмжлэл Иргэний хуульд заасан хуулийн шаардлага хангаагүй бөгөөд итгэмжлэл нь хуулбар хувь байна” гэж үзэж нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжид мөн өмгөөлөгч Ш.Норжинсүрэн, Э.Ж нар нь гомдол гаргаж итгэмжлэлийнхээ үнэн зөв гэж үзсээр байна. Тус хэргийг бид тусад нь эцэслэн шийдвэрлүүлэх болно. Иргэний шүүхэд дахин дахин улайран хандаж байгаа энэ үйлдэл бол санаатай үлдэл бөгөөд хувийн ашиг сонирхолтой дэндүү ёс зүйгүй байгааг шууд харуулж байгаа үйлдэл гэж бид үзэж байгаа.
4.5. Дүгнэж үзвэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Г.Н, Э.Ж нар нь хуурамч итгэмжлэл байна гэж мэдэгдсээр байхад БНХАУ-ын Бээжин Д хөрөнгө зохицуулалтын компани өгсөн эсэх нь тодорхойгүй байхад тус хуурамч итгэмжлэлээ ашиглан иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа үйлдэл нь мэргэжлийн ажлаа хийхдээ хууль зөрчиж байгааг илэрхийлж байна.
Бид эдгээр өмгөөлөгч нар хувийн ашиг сонирхлоор, хууль зөрчиж ёс зүйгүй үйлдэл хийж байгаа бөгөөд хуульчийн мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй, улмаар Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалтыг буюу “... хуулиар хориглоогүй арга хэрэгсэл ашиглана ...”, 15 дугаар зүйлийн 15.1.9 дэх заалтыг буюу “хуурамч нотлох баримт, баримт сэлт гаргаж өгөх” гэсэн хуулийн нөхцөлийг зөрчсөн гэж үзээд Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, ... чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн гомдол гаргасан.
4.6. Хамгийн чухал нь хуурамч гэдэг нотлогдоод байгаа баримт бичгийг удаа дараалан шүүхэд өгөөд байгаа энэ үйлдлийг нь буруутгаж ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж итгэж хандсан.
Гэтэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТЗ/15 тоот Маргаан үүсгэхээс татгалзах тухай захирамжид гаргасан
Тус захирамжийг үл хүлээн зөвшөөрч гаргасан “М” ХХК-ийн гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо бүрэлдэхүүнтэй, хаалттай хэлэлцээд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/18 тоот тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
4.7. Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өмгөөлөгч, эсхүл хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “дараах төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ”, 112.1.4-д “Өмгөөллийн тухай хуулийн ... 37.1-д заасан маргаан” гэж заасныг баримтлан тус давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар гомдол гаргаж байна.
Манай компани “ӨХХН-ийн өмгөөлөгч Э.Ж, Г.Н нар нь дараах хэм хэмжээг зөрчсөн учир мэргэжлийн алдаа гаргасан, хариуцлага хүлээх үйлдэл хийсэн бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хуульд нийцүүлэн зохин журмаар эдгээр өмгөөлөгч нарын дээрх тайлбарласан үйлдэлд холбогдуулан маргаан үүсгэж хэлэлцээгүй гэж үзэж байна.
4.8. Дэлгэрүүлбэл, “М” ХХК нь ХХААЯ-аас “Улсын тэргүүний хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж”, “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”, “Шилдэг үйлдвэр” гэх мэт цолоор шагнасан үндэсний аж ахуйн нэгж мөн, Гэтэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нэрээр, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна хэмээн үйлчилгээ үзүүлж байгаа хүрээ хэмжээнээс давж, өөрсдийн ашиг сонирхлыг манай компанийн хувьцаа эзэмшигч нарын маргаанд оролцуулж байгаа нь дэндүү ёс зүйгүй үйлдэл мөн.
Эдгээр өмгөөлөгчид гадаад улсаас ирсэн итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн, мэдэхгүй гэж байгаа боловч тус итгэмжлэл нь хуурамч болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоож өгөөд байхад хуурамч болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоож өгөөд байхад хуурамч баримтыг Монгол Улсын шүүхэд дахин дахин ашиглах оролдлогыг тасралтгүй хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхийг оролдож байгаа үйлдэл нь санаа зорилготой үйлдэл бөгөөд мэдсээр байж хууль болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл мөн гэж үзэх үндэслэл төрүүлж байна.
Эдгээр үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.165-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах”, 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “... хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 14.169-д “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах”, 15 дугаар зүйлийн 15.1.9-д “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ ..., эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглах” зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн буруутай гэж үзэж байна.
4.9. Мөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Их хурлын 08 тоот тогтоолоор батлагдсан Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хуул зүйн мэдлэг, ур чадвартай байж, хариуцлагатай ажиллана” гэж заасан байна.
4.10. Үйлчлүүлэгч нь хуурамч итгэмжлэл үйлдэл өгсөн, эсхүл өөрсдөө хуурамчаар үйлдсэн нь тодорхойгүй, хуурамч болохыг төрийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр нотолсон байхад түүнийг удаа дараалан шүүхэд өгч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамч итгэмжлэлийг мэдсээр байж ашиглахыг оролдож байгаа үйлдэл нь санаатайгаар хуульд заасан хэм хэмжээг зөрчиж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ өмгөөлөгч нарт өөрт нь хувийн ашиг сонирхол байгааг төдийгүй тус хуурамч нотлох баримтаа хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглаж хууль зөрчсөн арга хэлбэрээр мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж байгааг шууд харуулж байна.
Нөгөө талаас хувьцаа эзэмшиг нарын хоорондын гэрээний үүрэгтэй холбоотой маргааны явцад тус итгэмжлэл гарч ирсэн. Иймээс бид эдгээр өмгөөлөгчдийн үйлдлийг тус хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад гаргаж байгаа хүсэлт, гомдол, үйл ажиллагаатай холбож ойлж байна. Дурдагдаад буй иргэний хэрэг маргаанд хуурамч итгэмжлэл удаа дараа ашиглаж байгаа үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл, ёс зүйн зөрчил мөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно” гэж заасан. Гэтэл өмгөөлөгч нар нь хуурамч итгэмжлэл болохыг мэдсэн атлаа шүүхэд “нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх” үйлдэл хийсэн нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд яав ч нийцэхгүй юм. Учир нь хэрвээ өмгөөлөгч нар өөрсдөө тухайн итгэмжлэлийг үйлдээгүй бол Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 26 дугаар зүйлийн 2..3.5-д “үйлчлүүлэгч нь өмгөөлөгчдөө гаргаж өгсөн мэдээлэл нь бодитой бус, хуурамч нотлох баримт ашигласан болох нь илэрсэн” нөхцөлд өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болох хүртэл эрхийг заасан. Гэтэл өмгөөлөгч нар нь өөрсдөө итгэмжлэлийг үйлдээгүй бол хууль бус үйлдэлд хамтран ажиллаж тус үйлдлийг таслан зогсоохгүйгээр хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргааныг үргэлжлүүлж байгаа үйлдэл нь ёс зүйн зөрчил мөн байна, нөгөө талаас хэрвээ үйлчлүүлэгч нь мэдээгүй бол хуурамч итгэмжлэлийг өмгөөлөгч нар үйлдсэн байх нөхцөл үүсэх бөгөөд дурдсан аль ч тохиолдолд өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль зүйн мэдлэг, ур чадвартай байж, хариуцлагатай ажиллана гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна.
Энэхүү хууль болон дүрэм зөрчсөн гэх гомдлыг хүлээн аваад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТЗ/15 тоот Маргаан үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргасан бөгөөд захирамжид “өмгөөллийн хууль болон ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна” дүгнэсэн. Тус дүгнэлтийг илт дутуу, үндэслэлгүй гэж үзсэн.
4.11. Хуурамчаар үйлдэгдсэн итгэмжлэл гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт байсаар атал тус Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан үүсгэж тодруулахын оронд “хэм хэмжээг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Энэ асуудлаар огт дүгнэлт гаргаагүй, дутуу.
Түүнээс гадна тус хуурамч итгэмжлэл нь “Ө” ХХН-д ирсэн байтал өмгөөлөгч Г.Н, Э.Ж нар нь ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэн, эсхүл ямар албан тушаалтан, этгээдийнхээ хувьд “Өмгөөллийн зуун эрхэс консалтинг” ХХН-ийг төлөөлж тус итгэмжлэлийг ашигласан, хууль хяналт, шүүхийн байгууллагад өгсөн эсэх асуудлыг огт шалгаж нягталж үзээгүй. Яагаад хуурамч гэдгийг мэдсэн атлаа ашиглаад буйг болон итгэмжлэлийг хуурамч мөн эсэх дээр тайлбар дэлгэрэнгүй авч, гаргасан тайлбарыг магадлан шалгаж бодитой дүгнэлт хийгээгүй.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт “төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй”, 62.5 дахь хэсэгт “итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан ... байвал итгэмжлэлийг шилжүүлж болно” гэж тодорхой заасан. Бидэнд “Өмгөөллийн зуун эрхэс консалтинг” ХХН-ийн өгсөн итгэмжлэлд итгэмжлэлийг бусдад хэсэгчлэн шилжүүлэх заалт байхгүй байхад тухайн итгэмжлэлд дурдсан үйлдлийг өмгөөлөгч Э.Ж нь яагаад, ямар үндэслэлээр хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй, тус үйл баримтын үндэслэлийг Мэргэжлийн хариуцлагын хороо тодорхой шалгаж дүгнээгүй байдаг.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/18 тоот захирамжийг хэвээр үлдээх тогтоолдоо “Гадаад харилцааны яамны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/5557 тоот албан бичиг, “Э” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2209 тоот албан бичгээр хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Зүй нь Гадаад харилцааны яаманд бүртгэлтэй гэх нэхэмжлэлийн эрх хувийг шаардах авах, тус итгэмжлэлд ямар эрх олгогдсон болохыг тодруулахын зэрэгцээ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтэд тайлбар хийх байтал тодорхой дүгнэлт хийж маргаан үүсгэх байтал ялгаагүй логикийн алдаатай дүгнэлт хийсэн байна. Гол нь Гадаад харилцааны яамны албан бичигт дурдагдсан итгэмжлэл болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гаргасан итгэмжлэл нь нэг баримт бичиг гэх асуудлыг огт магадлаагүйн зэрэгцээ “Э” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2209 тоот албан бичиг ямар нөхцөл байдлыг нотолж байгаа асуудлыг бүрэн дүгнэсэнгүй.
4.12. Мөн Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд “... нэр бүхий өмгөөлөгч нарт буухиа шуудангийн компаниар дамжуулан итгэмжлэл явуулсан байх бөгөөд итгэмжлэл хуурамч эсэхийг өмгөөлөгч нар мэдэх боломжгүй юм” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл тус Мэргэжлийн хариуцлагын хороо илгээмж дотор ирсэн итгэмжлэлийг хуулбар итгэмжлэл буюу эх хувь биш гэдгийг нотолж тодорхойлсон байдлаар дүгнэлтээ гаргажээ. Энэ нь дугтуй дотор ирсэн итгэмжлэл хуурамч эсэхийг өмгөөлөгч мэдэхгүй учир өмгөөлөгч ашиглаж болно гэсэн утга санааг хэрэв давхар илэрхийлж байгаа бол хуурамч гэдгийг дүгнэлтээр нотлоод байхад хуурамч баримтыг мэдсээр байгаад ашиглаад байгаа өмгөөлөгч нарын үйлдлийг зөрчлийн шинжгүй гэж ямар үндэслэлээр үзсэн нь ойлгомжгүй байна. Илэрхий ийм логик алдаатай байхад түүнийг ойшоож маргаан үүсгэхээс татгалзлаа.
Хамгийн ноцтой нь хуурамч гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоод буй итгэмжлэлийг хуульч, өмгөөлөгч хүн одоог хүртэл ашиглахыг эрмэлзэж, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд удаа дараалан ашиглах гэж оролдож байгаа энэ үйлдлийг анхаарч цэгнэж дүгнэлт өгсөнгүй.
4.13. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны эдгээр шийдвэрүүд нь:
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны 05 тоот тогтоолоор батлагдсан Мэргэжлийн хариуцлагын хорооны Маргаан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 11.2 дахь хэсэгт “өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой үйл баримтыг тодорхой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно” гэсэн заалтуудыг хэрэгжээгүйг харуулж байна.
Аливаа баримт бичгийг хуурамч гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гаргахаас өөрөөр яаж нотлохыг бизнес эрхлэгчийн хувьд мэдэхгүй байна. Энэ үйл баримт, хэрэг явдлыг цааш мөшгөж маргаан үүсгэж, өмгөөлөгч нарт гадаад улсаас ирсэн гэх дугтуйтай баримтыг магадлан шалгаж үзэх, Гадаад харилцааны яамнаас ирсэн лавлагаа баримтад дурдагдаад байгаа итгэмжлэл нь энэхүү хуурамч итгэмжлэл мөн эсэх, улмаар хуурамч болох энэхүү хуулбар итгэмжлэлийг хэрхэн яагаад шүүхэд гаргаж өгсөн, яагаад эх хувийг нь гаргаж үзүүлэхгүй, өгөхгүй байгаа энэ үйлдлийг тайлбарлуулах, шалгах, нотлох шаардлага байх атал тус маргааныг үүсгэлгүй, маргаан үүсгэх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн нь өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой үйл баримтыг тодорхой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно гэж заасныг шууд харшилж, зөрчиж байна.
Хэрэв Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан үүсгэсэн бол Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журмын 17 дугаар зүйлд заасан хянан шалгагчийн бүрэн эрхийн хүрээнд хэргийг шалгуулж нэхэмжлэгч бидэнд байхгүй, өөрсдөө бие даан олж авах боломжгүй баримтуудыг Илтгэгч шүүгчээс болгож, үүссэн нөхцөл байдлыг тунгаан шүүж, эргэлзээгүй батлах нотлох баримтуудыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргаж өгөхийг шаардаж улмаар хэргийг шийдвэрлүүлэх байтал дээрх арга хэмжээг хариуцагч огт аваагүй нь дэндүү гомдолтой байна.
4.14. Цаашлаад Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны МТ/18 тоот тогтоолд “Г.Н, Э.Ж нар хуурамч баримт үйлдсэн, бүрдүүлсэн ашигласан гэх байдал нь ... Гадаад харилцааны яамны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/5557 тоот албан бичгээр үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн нь төрийн байгууллагын албан бичгийн утга санааг шууд гуйвуулсан дүгнэлт болсон байна. Гадаад харилцааны яамны уг албан бичигт итгэмжлэлд тавигдах хууль зүйн шаардлагын талаар огт дурдаагүй бөгөөд маш олон асуудлыг тодорхойлоогүй орхигдуулсан байхад тодорхойгүй үлдсэн эдгээр асуудал дээр нотлох баримтыг эргэлзээгүй талаас бүрдүүлэлгүй маргаан үүсгэхээс татгалзаж байна.
Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2-тайлбар “өмгөөлөгч ур чадвартай байх, хууль зүйн мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, дадал болгон хөгжүүлснийг” ойлгоно гэж тодорхойлжээ. Мөн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д “өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль зүйн мэдлэг, ур чадвартай байж, хариуцлагатай ажиллана” гэж, 44 дүгээр зүйлийн 44.1-д “хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцно” гэж заасан байхад “... тухайн итгэмжлэл хуурамч эсэхийг өмгөөлөгч нар мэдэх боломжгүй” гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үгүйсгэж дүгнэлт хийсэн байна.
Хуульч, өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхдээ хуулийн үндсэн голлох зарчим, зохицуулалтуудыг мэддэг байх ёстой гэж нэхэмжлэгч үзэж байна. Үүний дотор аливаа өмгөөлөгч итгэмжлэлд тавигдах шаардлагыг хамгийн түрүүнд мэддэг байх учиртай. Монгол Улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхээр хэлэлцэгдэж байх нөхцөлд, Монгол Улсын хуулийг хэрэглэх нөхцөлд гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй этгээд итгэмжлэл үйлдэх бол Монгол Улсын Гадаад харилцааны сайдын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан “Баримт бичиг баталгаажуулах, Апостиль гэрчилгээ олгох журам”-ыг мэдэж байх үүрэгтэй гэж бодож байна. Түүнчлэн, МОнгол Улсын 1989 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэгдэн орсон Венийн конвенцын дагуу гадаад улс /БНХАУ-аас ч мөн адил/-ын иргэн, хуулийн этгээдээс ирэх аливаа баримт бичиг Элчин сайдын яам, консулын газраар дамжуулан гэрчилсэн байхыг давхар шаардахыг хууль бүр мэдэх нь энгийн зүйл гэж ойлгож байна. Иймд өмгөөлөгч Г.Н, Э.Ж нар нь санаатай хувийн ашиг сонирхлоор мэргэжлийн үйл ажиллаагаагаа явуулж байна, хуульчийн мэргэжлийн үйлчилгээг хуульд нийцээгүй арга хэрэгслээр явуулж байна, Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчим”-аа баримтлахгүй байна, ур чадваргүй, хариуцлагагүй байж мэргэжлийн ёс зүйн дүрмээ зөрчсөн, улмаар гэм буруугүй гэж үзэн өөрсдийгөө зөвтгөсөн нь шударга ёсонд нийцэхгүй, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Энэ үйлдэлд хариуцлага тооцох эсэх, цаашид ийм үйлдлийг зөвшөөрөх эсэх асуудал бол ёс зүйн асуудлыг нэг мөр тайлбарлан ойлгож хэрэглэх, таниулах сурталчлах үүрэгтэй бүтцийн хувьд зайлшгүй маргаан үүсгэж шийдэх нийт өмгөөлөгч нарт хамаарах асуудал мөн.
4.15. Өмгөөлөгч хүн иргэний хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үзүүлж болно, үгүйсгэхгүй. Гэхдээ маргааны талуудын буюу зохигч нарын маргаж буй асуудал дээр хувийн шалтгаанаар оролцож, тэр тусмаа хуурамч баримтыг мэдсээр хэр нь хэрэг маргаанд бие даасан байдлаар оролцож үргэлжлүүлэхийг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, итгэмжлэлээ хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглах үйлдэл дараалан хийж байгаа энэ үйлдлийг ёс зүйн зөрчил биш гэж үзэх үү гэдэг асуулт гарч байгааг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.
5. Хариуцагч нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг дараах үндэслэлээр хамгаалж байна. Үүнд:
5.1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгох гомдлын шаардлага бүхий “М” ХХК-ийг төлөөлж Т.Н гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
5.2. “М” ХХК-ийг төлөөлж Т.Насанхүүгийн гомдолтой өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарт хариуцлага тооцуулах буюу хууль шүүхийн байгууллагыг хуурч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх үндэслэлээр Хууль зүйн яаманд гомдлыг гарган өгснөөр тухайн гомдол Өмгөөллийн тухай хуульд заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжин ирж албан ёсоор хянан шалгагчид хуваарилагдан шалгах ажиллагаа явагдсан байдаг.
Хэрэг хянан шалгах ажиллагаанд гомдол гаргагчийн гомдлын үндэслэлд холбогдох:
- 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ..., Шинжилгээнд ирүүлсэн “итгэмжлэл” гэсэн гарчигтай крилл үсэг бүхий баримтын доод хэсэгт байх тэмдгийн дардас мэт зүйл дээр байх хар өнгийн будагчтай гарын үсэг мэт зүйл нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байна гэж,
- 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3418 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр ..., Шинжилгээнд ирүүлсэн “итгэмжлэл” гэх баримт болон ханз үсгээр бичсэн баримтын баруун доод хэсэгт дарагдсан тэмдгийн дардасууд нь бараар дарагдсан байна.
- ..., Шинжилгээнд харьцуулах загвараар жинхэнэ тэмдгийн дардасны загварыг ирүүлээгүй тул шинжилж буй тэмдгийн дардсыг жинхэнэ эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтүүд гарсан. Тухайн Асуудлыг хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Б 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2131 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэрэг баримтуудыг нотлох баримтуудаар гарган өгч ёс зүйн хуралдаанаар хэлэлцэгдсэн байна.
5.3. “М” ХХК-ийн гомдолд холбогдох хуурамч нотлох баримт буюу итгэмжлэл хууль шүүхийн байгууллагад гарган өгсөн тухай асуудалд хариуцагч талаас 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл олгосон итгэмжлэлийг БНХАУ-ын Бээжин Д хөрөнгө зохицуулалтын компаниас олгосон талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/557 дугаартай “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Д гэсэн албан бичгийг тайлбарын хамт ирүүлжээ.
5.4. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” гишүүний захирамжаар Өмгөөлөгчдийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай маргааны үйл баримтыг хянан шийдвэрлэх, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хүрээнд хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хөндлөнгөөс оролцон дүгнэлт дэвшүүлэх боломжгүй байна гэж үзэж гомдолд хавсаргах ирүүлсэн баримтуудыг бүх талаас нь дүгнэн үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10/2363 тоот албан бичигт Т.Н нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш байх бөгөөд өмгөөлөгч Э.Ж, Г.Н нар нь хуурамч нолох баримт ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн.
5.5. Гишүүний маргаан үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн захирамжид “М” ХХК-ийн төлөөлөгч Т.Н эс зөвшөөрч гомдлыг гаргаснаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хуралдаанаар гишүүний захирамж хянагдсан байдаг. Ёс зүйн маргааны хуралдаанаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/18 тогтоол гаргасан. Маргааны материал хянан шалгах ажиллагааны явцад компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.А болон нь улсын бүртгэлийн газрын лавлагаа баримтаар тогтоогдож байх бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 22-02/16 тоот албан хүсэлтэд Компанийн хэвлэмэл хуудсан дээр албан ёсны тамга тэмдэг дарсан байгаагаас үзвэл гомдлыг албан журмаар гаргасан гэх үндэслэлтэй гэж үзсэн.
5.6. Гомдлын шаардлагад дурдсан өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарыг хуурамч баримт сэлт үйлдсэн ашигласан тухай асуудал нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/5557 тоот албан бичигт “Э” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2209 тоот албан бичгүүдээр няцаагдаж байна.
Тодруулбал, БНХАУ-ын Бээжин Д хөрөнгийн менежментийн Ерөнхий компаниас нэр бүхий өмгөөлөгч нарт буухиа шуудангийн компаниар дамжуулан итгэмжлэлээ явуулсан гэдгээ нотолж байх тул хуурамч баримт үйлдсэн гомдол үндэслэл болохгүй харуулж байна. Өмгөөлөгч нараас шүүхэд итгэмжлэлийг гарган өгч өөрсдийн үйлчлүүлэгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах нь өмгөөллийн тухай хууль журмаар олгогдсон өмгөөлөгчийн үүрэг гэж дүгнэсэн.
5.7. БНХАУ-ын Бээжин Д хөрөнгийн Менежментийн ерөнхий компани нь Хятад улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул өөрийн улсын хууль тогтоомжийн хүрээнд төлөөлөх итгэмжлэлийг олгосон нь хуулийн шаардлага хангалгүй гишүүний захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
5.8. Иймд маргааны материалд цугларсан баримтуудад үндэслэн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/18 тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
6. Иргэдийн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
6.1. “Эрх мэдэл, ажлын байр, албан тушаалаа зөв ашиглаж шийдвэрлэхийг хүсэж байна” гэсэн болно.
С.Ч, С.О нарт хэрэг бүртгэлтийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч Ж.Б ёс зүйн асуудлаар Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан боловч маш тодорхой баримт бүхий энэ асуудлаар ёс зүйн маргаан үүсгэхээс татгалзсан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 61 дүгээр захирамж гарсныг эс зөвшөөрч Мэргэжлийн хариуцлагын хороонд хандсан.
Мэргэжлийн хариуцлагын хороо гомдлыг хянахдаа материаллаг хууль хэрэглээний алдаа болон процессын хууль, журмаа баримтлаагүй тул тус шүүхэд хандаж байгаа юм.
4.1. Материаллаг хууль хэрэглээний алдаа гэж үзэж буй асуудал:
4.1.1. Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 4.1.3, 4.1.4 дэх заалтууд, 14.1.14, 15.1.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан “өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, тэдгээрийн харилцаатай холбоотой бүхий л баримт сэлт, мэдээлэл өмгөөллийн нууцад хамаарна, өмгөөлөгч нь өмгөөллийн нууцыг хадгалах үүрэгтэй” гэх заалтуудыг зөрчсөн тухай гомдлоо гаргасан. Тодруулбал, 2018 оноос хойш Цахиурын Э, Цахиурын Ү, Цахиурын Ц, Д.Я гэх 4 хүний өвлөх эрх баталгаажих 1 жилийн хугацаатай уралдуулан, хэрэг бүртгэлтийн гэх зохиомол гэмт хэрэг гэгчийг үйлдсэн болгох гэж цагдаа, шүүхийн байгууллагад үндэслэлгүй гомдол гаргаж 4 жил болсон. Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2 удаа, Нийслэлийн Прокурорын Газар 1 удаа, Улсын Ерөнхий Прокурорын Газар 1 удаа хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт шалгалтын ажиллагаа явуулаад, С.Ц агснаас өвлөх эрх, өв залгамжлалтай холбоотой энэ маргааныг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай хариу өгч ирсэн байдаг.
4.1.2. Гэтэл 2020 оны хавар, дуучин н.А өлсгөлөн зарлангуут, улс төрийн сонгууль дөхсөн, улс төрийн идэвхжил өндөр байгаа цаг үеийг далимдуулан, хуулийн байгууллагуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх зорилгоор, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр прокурорын хонгил, нотариатын хонгил, улсын бүртгэлийн хонгил гэх мэтээр элдвээр цоллуулж Д.Я намайг бичиж харлуулж эхэлсэн. Өдөр тутмын бүхий л хэвлэл, бүх л сайт, сошиал орчинд зураг хөрөгтэй тавигдаж, нас барсан ахынхаа 3 өнчин хүүхдийн амьдралаар тоглож буй Ж.Б үйлчлүүлэгч С.Ч, С.О нарын эдгээр үйлдэл өнөөдөр ч үргэлжилж байна.
4.1.3. Ж.Б өмгөөллийн нууцыг задруулсан, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж буй зүйл нь, тэрээр, зөвхөн өөрт нь хандаж хаягласан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Батхуяг танаа өөрийнх нь гаргасан гомдлын хариу болох Улсын ерөнхий прокурорын газрын эрх бүхий албан тушаалтны албан тоотыг эх хувиар нь С.Чт олгосон.
4.1.4. С.Ч нь Чингэлтэй Дүүргийн Ардчилсан намын дэд дарга. С.Ч хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдах тоолонд нэр төрд халдах ажиллагааг зэрэг явуулдаг тухай өмгөөлөгч нь дараах мэдээлэлтэй.
2019 оны 10 дугаар сараас эхлэн Монголын Хуульчдын Холбооны 4 дүгээр их хурлын үйл ажиллагааны үеэр н.О, Д.Я нарын нэр төрд халдаж шүүхээр тогтоогдоогүй гэмт хэргийг үйлдсэн мэтээр бичиж гүтгэх хуудас тарааж байсныг, үүндээ хариуцлага хүлээж байсан тухай,
2020 оны 01 дүгээр сард фэйсбүкт н.О, Д.Я нарын зургийг тавьж байгаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мэтээр гүтгэж, нэр төрд халдсан тухай мэдээлэлтэй, эдгээр мэдээлэл Ж.Б өмгөөлөгчөөр нь ажиллаад байгаа хэрэг бүртгэлтийн хэрэгт нь авагдсан байдаг. Тэрээр мэдээгүй, мэдэхгүй байх боломжгүй, өөрөө ч Г.Б агсны хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа мөн л шалгаж дуусаагүй хэрэгт хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж хэргийн нууц задруулах байдлаар ажилладаг арга барилтай хүн юм байна гэж ойлгож байна.
4.1.5. Хуульч хүн бүхэн ар гэр үр хүүхэд, хувийн амьдралтай, хүний л туулдаг бүх л жаргал зовлонг адилхан туулж амьдардаг. Өвийн маргаантай асуудал ах дүү хооронд байлаа гээд 1995 оны буюу 25 жилийн өмнө нэг төгсөлт байсан гэдгээр нь ингэж хиймлээр хуульчдыг хооронд “хонгил” болгож харлуулж, тэрхүү баримтыг нь өмгөөлөгч гаргаж өгч байх нь ёс зүйгүй асуудал гэж хүн болгон л хэлж байна.
4.1.6. Ийм бусармаг асуудлыг энэ хэргээр таслан зогсоох ёстой гэж би үзэж байна. Улс төрийг хууль шүүхээс ангид байлгахад нэг алхам болно гэж би боддог. Тиймээс ч шүүхэд хандахад хүрч байна.
4.1.7. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ж.Б өмгөөлөгчид хандсан Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар Хариу мэдэгдэх хуудсыг эхээр нь С.Ч гаргаж өгөх ямар ч шаардлага байгаагүй. Учир нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Иргэн С.Ч танаа Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар Хариу мэдэгдэх хуудсыг №4/631 тоотоор өгсөн, өмгөөлөгч өөрийн албан тоотыг эхээр нь дахин өгөх ямар нэг шаардлага байхгүй. Тэрээр ямар зорилгод, юунд ашиглагдах эрсдэлтэйг сайн мэдэх ч С.Ч өөрийн хүсэл зоригоор өгсөн гэдгээ хүлээдэг.
4.1.8. Мөн өөрт нь хандсан бичгийг зөвшөөрөлгүй нийтэлсэн тухайд С.Чтай ямар нэг гомдол маргаан үүсгээгүй, нэгдмэл ашиг сонирхолтой гэж дүгнэхээр.
4.1.9. Өмгөөллийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм /14.8, 14.9, 16.1.4, 18.1, 32.1, 41.1.2, 45.3.2, 46.9, 56.1.5, 59.1/ гээд холбогдох хууль тогтоомжийн олон заалт зөрчигдөж байхад, Мэргэжлийн Хариуцлагын Хороо маргаан үүсгэхээс татгалзсан захирамжийг зөв, үндэслэлтэй гэж байгаа нь буруу юм.
4.2. Процессын журам зөрчигдсөн тухай
4.2.1. Өмгөөллийн нууцыг задруулж эх баримт бичгийг гаргаж өгснөөр, эхээр нь бүх хэвлэлээр хэвлэн нийтлээд байгаа тухайд гомдлоо гаргахад, гомдлын бүрдлийг хангуулахын тулд би өөрт байхгүй мэдээлэл буюу, өмгөөлөгч Ж.Б-ийн тухай мэдээлэл Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны сайт хаана ч мэдээлэл нь байхгүй, ямар товчоо нөхөрлөлд хамрагддаг нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаад байдаг. Энэ тухайд лавлагаа авахуулахаар хүсэлт гаргахад хянан шалгагч шийдвэрлэж өгөөгүй, одоо ч энэ байдал бүрхэг хэвээр.
4.2.2. С.Ч тусад нь хариу нь яг тэр өдрөө гарчхаад байхад, Ж.Бөмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээ өөрийн албан бичгийг гаргаж өгөх ямар нэг хууль зүйн шаардлага огтоос байхгүй болохыг нотлохын тулд С.Чт прокуророос өгсөн хариу албан тоотын хуулбарыг шуудангаар илгээсэн. Энэ тухай лавлагааг тухайн байгууллагаас авахуулах хүсэлт тавьсан ч ямар нэг ажиллагаа хийгээгүй.
4.2.3. Эцэст нь хуралдаанд өвчний учир цахимаар оролцох хүсэлт тавьсан ч оролцуулаагүй, ийм боломж олгоогүй, 12 дугаар сарын 05 ба 06-ны өдрүүдэд хурлын өмнө гаргаж өгсөн баримт, хүсэлтэд ямар нэг хариу өгөөгүй. Мэтгэлцүүлээгүй, процессын эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байгаа.
4.2.4. Өмгөөлөгч Ж.Б нь өөрөө прокурорын байгууллагад ажиллаж байсан хуульч, тэрээр хариу тайлбартаа 2005-2007 онд миний үйлчлүүлэгч маргаж буй барилгыг ганцаараа барьсан гэх мэтээр тухайн цаг хугацаанд хараад зогсож байсан мэтээр дүгнэлт хийж байх зэргээс нь ямархуу ёс зүйтэй хуульч вэ гэдэг нь харагдана.
4.2.5. Иргэн хүнд биш хуульч өмгөөлөгч хүнд өөрт нь тухайлан гаргасан хуулийн байгууллагын албан ёсны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичгийг эхээр нь гаргаж өгч, тэр нь бусдын нэр төрд халдах хэрэгсэл болж байгаад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгэж, маргаан үүсгэж хянан шалгах ёстой гэж үзэж байна” гэж тодорхойлжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хариу тайлбартаа: “...Иргэн Д.Я нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч Ж.Батхуягт холбогдуулан гомдол гаргасан.
5.1. Уг гомдлын дагуу маргаан хянан шийдвэрлэх журмын хүрээнд хянан шалгах ажиллагааг явуулж тус хорооны гишүүн К.Б 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 61 дугаартай захирамжаар маргаан үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
5.2. Хорооны гишүүний гаргасан “Маргаан үүсгэхээс татгалзах” тухай захирамжид гомдол гаргагч Д.Я гомдол гаргасан бөгөөд гомдолд холбогдох маргаан хянан шийдвэрлэх хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдан 29 дүгээр тогтоолоор татгалзах захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
5.3. Захиргааны хэргийн шүүхэд иргэн Д.Я гаргасан гомдлын шаардлагын агуулга нь Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдлын агуулгатай адил байх бөгөөд өмгөөлөгч Ж.Батхуягийн ёс зүйн зөрчлийг шалган тогтоож түүнд хариуцлага тооцуулах тухай үйл баримтын талаар дурдсан байна.
5.4. Хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд гишүүдээс “...Өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчтэйгээ холбоотой байх, түүний эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн үйлчлүүлэгчид мэдээ, мэдээллээр хангаж байх, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж байх үүрэгтэй талаар Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тодорхойлсон..., өмгөөлөгч Ж.Б нь өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасныг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Ч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/368 дугаар тоот хариу мэдэгдэх хуудсыг өмгөөлөгчийн нэр дээр хаяглан ирүүлснийг өөрийн үйлчлүүлэгчид мэдэгдэж танилцуулсан, хариу мэдэгдэх хуудсыг өгсөн явдал нь хууль болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл гэж үзэхээргүй байна...” гэж дүгнэсэн.
5.5. Иймд өмгөөлөгч Ж.Б нь өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн үүргээ зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, гомдол гаргагчийн гомдлын шаардлагад дурдсан асуудалд хариуцагч нь хамааралгүй тул Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5.6. Хороо маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш эрхийг хангахын тулд хүсэлт бүрийг шийдвэрлэж маргаан хянан шийдвэрлэх зарчмын хүрээнд шийдвэрлэсэн болно” гэжээ.
6. Иргэдийн төлөөлөгч С.Б: Мэргэжлийн хариуцлагын хороо зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Дараах үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээн, “М” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхив.
“М” ХХК-аас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарт холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Өмгөөллийн зуун эрхэс консалтинг” ХХН-ийн өмгөөлөгч Э.Ж, Ш.Н нар нь БНХАУ-ын Бээжин Д компанийг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хуурамч итгэмжлэл ашигласан, энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл, дээрх өмгөөлөгч нар нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд харш, хуульд нийцээгүй аргаар үйлчилгээ үзүүлсэн нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байхаас гадна Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байхад хариуцагч нь итгэмжлэлийг хуурамч эсэх дээр тайлбар авч, холбогдох ажиллагаа хийлгүй Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний маргаан үүсгэхээс татгалзах тухай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05/5557 дугаар албан бичиг, “Э” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2209 дүгээр албан бичгүүдээр няцаагдаж байна. Тодруулбал, БНХАУ-ын Б хөрөнгийн менежментийн ерөнхий компаниас нэр бүхий өмгөөлөгч нарт буухиа шуудангийн компаниар дамжуулан итгэмжлэлээ явуулсан байна, өмгөөлөгч нараас шүүхэд уг итгэмжлэлийг гарган өгч өөрсдийн үйлчлүүлэгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь өмгөөллийн тухай хууль, журмаар олгогдсон өмгөөлөгчийн үүрэг, Бээжин Д компани нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг учир өөрийн улсын хууль тогтоомжийн хүрээнд төлөөлөх итгэмжлэлийг олгосон нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй” гэж тайлбарлан маргажээ.
Өмгөөлөгч Г.Н, Э.Ж нар нь БНХАУ-ын Бээжин Ш хөрөнгө зохицуулалтын компаниас олгосон итгэмжлэлийн хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй БНХАУ-ын Бээжин Д хөрөнгө зохицуулалтын компанийн нэхэмжлэлтэй, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцжээ.
“М” ХХК-ийн гомдлыг хянан үзэж “өмгөөлөгч Э.Ж, Г.Н нар нь хэм хэмжээг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэж дүгнэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТЗ/15 дугаар захирамжийг хэвээр үлдээсэн маргаан бүхий акт хуульд нийцжээ.
Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ:”, 14.1.5-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх;”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно:”, 15.1.9-д “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж үйлчлүүлэгчид хохирол учруулах, эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглах;”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн өмгөөлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:”, 31.3.1-д “сануулах;”, 31.3.2-т “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;”, 31.3.3-т “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох”, 36 дугаар зүйлийн 36.2-т “Мэргэжлийн хариуцлагын хороо маргааныг хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 36.2.2-т “өмгөөлөгч хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй бол маргааныг хэрэгсэхгүй болгох;” гэж тус тус заасны дагуу өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуурамч баримт сэлт ашигласан тохиолдолд түүнд хариуцлага хүлээлгэх бөгөөд “М” ХХК-ийн гомдолд дурдсан “хуурамч итгэмжлэл ашиглаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар дүгнэлтээр “БНХАУ-ын Бээжин Д хөрөнгө зохицуулалтын компаниас олгосон итгэмжлэлийн кирилл хэвлэмэл үсэг бүхий баримтын доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардас мэт зүйл, уг дардас дээр байх хариуцагч өнгийн будагчтай гарын үсэг нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байна. Харин хятад хэвлэмэл үсэг бүхий баримтын доод хэсэгт байх дардас нь бараар дарагдсан байна” гэж дүгнэсэн байгаагаас үзвэл тухайн итгэмжлэлийг өмгөөлөгч нар хуурамчаар үйлдсэн гэж шууд дүгнэх боломжгүй.
Учир нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/5557 дугаар албан бичгээр “....Бээжингийн Д хөрөнгийн менежментийн ерөнхий компанийн албан ёсны хуулийн этгээдийн итгэмжлэл олгох эрх бүхий албан тушаалтан нь П гэдэг нэртэй хүн байна ... Бээжингийн Д хөрөнгийн менежментийн ерөнхий компанийн албаны дарга Ж нь Монгол Улсын өмгөөллийн “З” ХХН болон иргэн Э.Ж, Г.Н нарт 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2021 оны 0 дугаар сарын 22-ны өдөр, 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаа итгэмжлэл олгосон болохыг нотлов” гэж, “Э” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтод “...шуудангийн компаниар БНХАУ-ын Бээжин хотоос 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр SF1198297687627 тээврийн дугаартай илгээмж /баримтын нэр: Итгэмжлэлийн эх хувь/-ийг Монгол Улсын өмгөөллийн “З” ХХН-д илгээсэн. Илгээсэн илгээмжийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авагчийн гарт хүргүүлсэн болохыг тодорхойлов” гэж тус тус дурдсан байгаагаас үзвэл “М” ХХК-ийн хуурамч гэж тайлбарлаж буй итгэмжлэл нь Хятад бичиг дээр үйлдэгдэж, Монгол Улсад шуудан илгээмжээр ирсэн болох нь тогтоогдож байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шинжээчийн дүгнэлтэд “итгэмжлэлийн кирилл хэвлэмэл үсэг бүхий баримтын доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардас мэт зүйл, уг дардас дээр байх хариуцагч өнгийн будагчтай гарын үсэг нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байна” гэж дурдсан байгаагаас үзвэл итгэмжлэлийн эх хувийг Хятад хэлнээс Монгол хэлэнд орчуулж хуулбарласан байж болохоор байх бөгөөд итгэмжлэл нь Хятад хэлээр бичигдэж ирсэн болох нь дээр дурдсан “Э” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаарх дүгнэлтдээ “аливаа хэргийг зөв шийдэж хэн хэн нь хариуцлагатай байх” гэж бичсэн байх бөгөөд нэгэнт хэрэгт авагдсан баримтаар өмгөөлөгч Э.Ж, Г.Н нар нь хуурамч итгэмжлэл үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлд дурдсан “итгэмжлэл нь огноогүй байхаас гадна шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон” гэх үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарт холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.9, 36 дугаар зүйлийн 36.2.2-т заасныг тус тус баримтлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарт холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ