Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/154

 

                                       

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Э.Алтанцэцэг, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ийн *******т холбогдох эрүүгийн 2336000000139 дугаартай, 18/2023/0144/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, *******ийн уурхайд жолооч ажилтай, ам бүл-8, эцэг, эх, ах дүү нарын хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* багийн - тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний 460,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПИ*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 1-18-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Буянт багийн 4-20 тоот хашаанд байх С.гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.*******ийг галын дэгээ төмрөөр нүүр цээж хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж тэднийг салгах гэсэн ээж Д.*******ыг нь мөн дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 8-р хуудас)

Хэргийн газарт үзлэг хийсэн... хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын Буянт багийн 403 тоот хашаанд болсон байх ба ...уг гэрийн пийшин яндан хазайсан байдалтай байрнаасаа хөдөлсөн, аргалын төмөр дөрвөлж хажуулдаж унасан, гэрт зодоон болсон шинжтэй эд зүйл байрнаасаа хөдөлсөн байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 9-11-р хуудас)

Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.*******, Д.******* нар Увс аймгаас ирээд хэд хоноод буцна гээд манай гэрт байж байсан.2023 оны 04 дүгээр сарын 1-ны орой Б.******* гэх залуу гаднаас халамцуу орж ирээд Ц.*******ийг дагуулж аваад явсан. Шөнө гэртээ унтаж байтал Ц.******* орж ирээд удалгүй араас нь Б.******* орж ирээд “чи яахаараа намайг хаяж явдаг юм” гээд хэрэлдэж байснаа хоорондоо барилцаж аваад зодолдсон. Тэгтэл Б.******* Ц.*******ийг галын дэгээ төмрөөр цохиж тэднийг салгах гээд дундуур нь орсон Д.*******ыг галын төмөр дөрвөлж дээр бөгсөөр нь түлхэж унагаасан... гэх мэдүүлэг (хэргийн 13-14-р хуудас)

Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Увс аймгаас хүү Ц.*******ийн хамт ирээд С.гийнд 2 хонож байтал 2023 оны 04 дүгээр сарын 1-ны орой Б.******* гэх залуу согтуу ирээд манай хүүг дагуулаад гарсан.Шөнө манай хүү согтуу орж ирээд байж байтал араас нь Б.******* орж ирээд “чи яахаараа намайг орхиод явдаг юм” гэж хэлээд цохиж аваад галын төмөр дэгээгээр толгой тархигүй цохихоор нь би “ чи яаж байгаа юм бэ” гээд салгах гэтэл намайг дэгээ төмрөөр бөгс бөөргүй цохихоор нь би цагдаа дуудлаа шүү гэхэд гараад явчихсан... гэх мэдүүлэг (хэргийн 19-20-р хуудас)

Хохирогч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...”Х” бааранд сууж байгаад Б.*******ийг явья гэхэд явахгүй болохоор нь би такси бариад С.гийн гэрт ирээд байж байтал Б.******* араас ирээд “ чи яахаараа хүн хаяж явдаг юм” гээд намайг түлхэж унагаагаад галын дэгээ төмрөөр миний дээр сууж байгаад цохисон.Бид хоёрыг салгах гэсэн манай ээжийг бас түлхэж унагаад дэгээ төмрөөр цохичихоод гараад явсан. Тэгээд ээж дуудлага дуудсан... гэх мэдүүлэг (хэргийн 28-29-р хуудас)

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:..2023 оны 04 дүгээр сарын 1-ны орой  С. гэдэг айлд очоод Ц.*******тэй уулзаад бид хоёр “Х” бааранд орж пиво уусан. Бид хоёр тэндээс  гараад 0.5 граммын Хараа архи аваад буцаж бааранд орж ирээд сууж байгаад нэг харсан чинь Ц.******* нөгөө архийг аваад гараад явчихсан байсан.С.гийн гэрт очиход Ц.******* нөгөө Хараа архийг задалчихсан уугаад сууж байхаар нь миний уур хүрээд “ чи ямар арчаагүй юм бэ, хүн хаяж явчихаад хүний архи уугаад сууж байдаг” гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болж би Ц.*******ийг цохисон.Ээж нь дундуур орж ирээд галын дэгээ төмрөөр гар луугаа цохиулчихаар нь би “ та холдооч” гээд түлхтэл галын төмөр дөрвөлж дээр бөгсөөрөө суугаад хажуу тийшээ унасан.Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна.... гэх мэдүүлэг (хэргийн 46-4-р хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.Сүхбат нь ******* аймгийн ******* сумын Буянт багийн 4-20 тоот хашаанд байх С.гийн гэрт 2023 оны 04 дүгээр сарын 1-18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.*******, түүний ээж Д.******* нарыг дэгээ төмрөөр цохисон болох нь тогтоогдож байна.

 1.2.******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний  өдрийн 360 дугаартай...Д.*******ын биед хоёр гарын бугуй, баруун өгзөг,гуя, зүүн гуя, шилбэнд тус тус цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хэргийн 35-36-р хуудас)

******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 363 дугаартай...Ц.*******ийн биед баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, цээжний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... (хэргийн 41-42-р хуудас)...гэх дүгнэлтүүд гарчээ.

Шүүгдэгч Б.*******ийн зодсон үйлдлээс Ц.*******, Д.******* нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 1.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын Буянт багийн 4-20 тоот хашаанд байх С.гийн гэрт 2023 оны 04 дүгээр сарын 1-18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.*******ийг галын дэгээ төмрөөр нүүр цээж хэсэгт нь цохиж тэднийг салгах гэж дундуур нь орсон ээж Д.*******ыг нь мөн дэгээ төмрөөр цохиж түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүнийг” хэмээн энэ зүйлчлэлд хамаарах гэмт хэргийн шинжийг  заасан байх ба шүүгдэгч Б.******* нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаараа   энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглаж маргалдаж танхайн сэдэлтээр гадны хатуу биед ашиглан хохирогч, түүний ээж нарын биед халдаж гэмтэл учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3.Шүүгдэгч Б.*******, хохирогч Ц.******* нар нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж хоорондоо зүй бус харьцаж, айлын гэрт зохисгүй байдал гаргаснаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

2.4. Иймд шүүгдэгч Б.*******ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, найзаасаа болон ээжээс нь уучлалт гуйсан” гэх мэдүүлэг өгсөн.

Хохирогч Ц.*******, Д.******* нар нь мөрдөн шалгах ажиллагаанд “ Бид Увс аймагт амьдардаг, шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй”  гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 63-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд, шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 53 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 54-р хуудас), Алтайн зам ХК-ний гүйцэтгах захирлын тодорхойлолт (хэргийн 2дугаар хуудас), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 3-108-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ******* аймгийн *******ийн уурхайд Алтайн зам ХК-ний өөрөө буулгагчийн жолоочоор ажилладаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд 2 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 1,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.д буцаан олгохыг  тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Миний бие нь ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг, торгох ялыг багасгаж оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 900,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.д буцаан олгох, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдөд төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 (есөн зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын 900,000 төгрөгийг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбарласугай.

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 0 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц (эзэмшигч) С.д буцаан олгосугай.

.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС