| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/84 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/84
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч О.М,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт О-гийн М-д холбогдох 2328001370128 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь согтуугаар, 2023 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө 23 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Зэт” баарны гадаа иргэн Э.Х-тай ажлаас гаргасан гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, Ур үснээс нь зулгааж, хамраас нь хазаж хамарт шарх, зулгаралт, толгойн орой хэсгийн хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.М-ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Зүгээр байж байгаад М-д зодуулсан. Одоо нүүрэндээ сорвитой болсон. Мөн 2 сар ажлаасаа чөлөө авсан. Нүүрэн дэх сорвио лазердуулж арилгана. Гарсан хохирлоо М-оос барагдуулж авна. О.М 671.000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 04 дүгээр сарын 23-ны 23 цаг 40 минутын үед “Зэт” нэртэй баарны гадна талд тамхины цэг дээр найз М-ийн хамт тамхи татаад зогсож байхад зүс таньдаг М гэдэг залуу миний ард зогсож байхдаа хүн зодмоор байна гэж яриад байсан. Тэгсэн чинь миний хажуунаас баруун гараараа миний уруул руу цохьчихсон. Тэгэхээр нь би яаж байна гэсэн чинь М чи намайг ажлаас гаргасан гэсэн юм яриад намайг хөөгөөд яваад байсан. М-оос зугтаад ар талаараа явж байтал нэг нь намайг ташчих шиг болоод би газар уначихсан чинь М миний дээр гараад цохих гээд байхаар нь М-ыг цээж хэсгээр тэврээд нүүрээ хамгаалж хэлхэлдэж байгаад би доороос нь гарах гээд М-ыг хажуу тийш мушгиад эргэхэд М миний хамрын үзүүрээс хазчихсан. Тэгэхэд М-той хамт явсан нэг залуу нь миний үснээс зулгаагаад хөөе наадахаа босго гээд байхаар нь энийг ав л даа миний хамраас хазчихлаа гэхэд удалгүй М миний хамраас хазхаа больчихоор нь би босоод зугтаагаад Дэлгэрэх говийн урд талд очсон. Манай найз цаанаас нь гарч ирээд цагдаа дууд гэж хашхирахад нөгөө залуучууд буцаад явцгаачихсан. М гэх залуу миний хамрын хэсгээс хазаж шүдний ором гаргаж гэмтэл учруулсан. Хамт явсан бас нэг залуу нь наадахаа босго гээд миний үснээс зулгааснаас болж зулай хэсэгт хавагнаж хөндүүртэй байгаа. Өөр гэмтэл учирсан зүйл байхгүй. Би эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэний дараа шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэргийг тогтоолгоно. Миний биед гэмтэл учруулсанд болон надаас болж ажлаас гарсан гэж худал ярьсанд нь гомдолтой байна. Би өмнө нь гамриттай байсан болохоор хамрын хагалгаанд 2020 оны 12 сард орж байсан. Одоо хамар битүүрээд байдаг болчихсон байна. Сайн үзүүлэх шаардлагатай байгаад байна... О.М нь намайг Улаанбаатар хот руу явах зардал болон эмнэлэгт үзүүлэх зардал зэрэгт 671,000 төгрөг өгсөн байгаа. Гэхдээ би цаашид хамарныхаа сорвийг арилгуулах лазер эмчилгээ хийлгэх бодолтой байгаа. Сорви арилгах лазер эмчилгээ хийлгэх зардлыг тооцоолж байгаад нэхэмжилнэ. Мөн О.М нь миний биед гэмтэл учруулснаас болж ажлаа хийхгүй байсан хугацааныхаа хохирлыг нэхэмжлэх болно. Тухайн үед хэд хэдэн хүн байх шиг байсан. Гэхдээ Моос өөр хүн миний бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 10-11, 14 дэх тал/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “М бид хоёр 2023 оны 04 дүгээр сарын 23-ны орой 19 цагийн үед уулзаад тамхи татангаа найз С-ыг ирэхийг хүлээж байгаад 20 цагт С-тай уулзаад “Мишээл” караокед орцгоож 0,5 литрийн пивоноос М бид хоёр лаазыг ууж, С нэг лаазыг уусан. Тэгээд 22 цаг 30 минутын үед караокеноос гараад “Зэт” бааранд ороод бас хоёр, хоёр лааж пиво уусан. Харин С мөн л нэг лааз пиво уусан. 22 цаг 50 минутын үед эхнэр маань намайг авах гэж эгч М-тэйгээ ирээд хамт сууж байгаад 23 цаг 30 минутын үед баарнаас гарцгааж одоо болсон байна одоо харьцгаая гэхэд М түр хүлээж бай хүнтэй ярих юм байна гээд цаашаа эргэж яваад Х гэх залуу дээр очоод барилцаж аваад салсан. Тэгээд салж явчихаад М араас нь дахиад гүйгээд очиход нь Х бариад М-ыг мөргөөд унагачихаар нь би М-ыг өмөөрөөд очиход надаас зугтаад Баянтөхөм дэлгүүрийн урд тал хүртэл явсан. Тэгэхэд М араас гүйж ирээд бас дахиад барилцаад замын хажуу талд байдаг хашлага ногоон тороосонд таварцаглаад давхралдаад уначихсан. Тэгэхэд Х-той хамт явж байсан залуу гүйгээд очихоор нь би М-ыг хамт зодох гэж байна гэж бодоод түлхээд унагачихсан. Тэгээд М-ыг салгаж аваад Гандирс орон сууцны урд очиход М дүү У-г ирж ав гэхэд нь У, М-ын эхнэр Н-тай хамт ирээд авахад нь Угийн машинд М эхнэрийн хамт, би эхнэрийн суугаад буцаад баарны гадна очиход Х найзтайгаа хамт зогсож байхад цагдаа ирээд М, Х хоёрыг авч яваад би эхнэртэйгээ хамт гэртээ харьсан. М Х хоёр барилцаад, зууралдаж байгаад замын хажуу талын хашлага ногоон тороосонд таварцаглаж уначихаад салахад нь Хгийн хамраас цус гарчихсан юм шиг харагдаж байсан.” /хавтаст хэргийн 16-18 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Х-ын биед хамарт шарх, зулгаралт, толгойн орой хэсгийн хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Э.Х-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Э.Х-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
Шүүгдэгч О.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар тодорхой ярьж, өөрийн буруутай үйлдлээ ухамсарласан тул надад өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Х бид хоёр хоорондоо зууралдаж байгаад би доор нь орчихсон. Тэгээд Х миний шилэн хүзүү хэсгээр тэвэрчихсэн, би болохоор Х-ын бэлхүүс хэсгээр нь тэвэрчихсэн байсан. Тэгэхээр нь Х-ын суганы завсраар гараа оруулаад толгойн арын дагз хэсгийн үснээс нь зулгаасан. Үснээс зулгаасан гараа тавьчихсан чинь Х-ын нүүр хэсэг миний нүүрэнд тулчихаар нь би Х-ын хамарнаас хазчихсан. Би хохирогчид эхлээд эм тарианы мөнгө гэж 250,000 төгрөг өгсөн, дараа нь эмчилгээндээ хэрэглээрэй гээд дансаар 500,000 төгрөг өгсөн. Надад санал хүсэлт, гомдолтой зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн надад холбогдох хэргийг богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” /хавтаст хэргийн 40-41 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/,
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч О.М нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 64 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн Ус хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны Ус үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Мын гэмт үйлдэл, түүний Ус учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээрх нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч О.М-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.М нь согтуугаар, 2023 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө 23 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Зэт” баарны гадаа иргэн Э.Х-тай ажлаас гаргасан гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, У-р үснээс нь зулгааж, хамраас нь хазаж хамарт шарх, зулгаралт, толгойн орой хэсгийн хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Х-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 14 дэх тал/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч О.М-ын гэм буруутай үйлдлийн Ус хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч О.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Хын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч О.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Хт мөрдөн байцаалтын шатанд 671.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Х-ын зүгээс “Одоо нүүрэндээ сорвитой болсон, мөн 2 сар ажлаасаа чөлөө авсан, нүүрэн дэх сорвио лазердуулж арилгана, гарсан хохирлоо Моос барагдуулж авна” гэх тайлбарыг гаргасан тул цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.М-ын зүгээс “хохирлын талаар нотлох баримтаа гаргаж өгвөл бүрэн дүүрэн төлнө.” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.М-ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 42 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 45 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Шүүгдэгч О.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын Ус анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн Ус учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн оролцогч нарын мэтгэлцээнд дүгнэлт хийж шүүгдэгч О.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн Ус учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний Ус үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч О.М-ын хувьд гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа, дахин ийм үйлдэл гаргахгүй, уучлаарай гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.М-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч О.М өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт О-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.М-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.М хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Х-т 671.000 /зургаан зуун далан нэгэн мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Х цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч О.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ