| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/196 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Мандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221004700168 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ******* ХХК-д туслах жолооч ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг хороололд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи ууж согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт маргалдан зодож түүний биед хоёр нүдний эргэн тойрны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хацар, баруун доод зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...Манай нөхрийн нүдний зовхи унжиж хөхөрсөн их цус гоожсон байсан. ыг нэг удаа цохисон гэж бодохгүй байна. Бид бүхнийг доромжилж байгаа юм шиг өнөөдрийг хүртэл ар гэрээс нь нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Надтай сумын төвд зөндөө таарсан ч уучлалт гуйгаагүй. Ар гэрээ тэжээж явж байсан хүнийг дуудаж архи уулгаж зодож нүдчихээд юу ч болоогүй юм шиг явж байна. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй боловч ыг уучлалт гуйхгүй байгаад гомдолтой байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... , нартай ууж байгаад зодуулсны улмаас таталт өгч улмаар , нар модноос дүүжилсэн байдалтай орхисон байна гэж бодоод байсан юм. Гэтэл манай нөхөр нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болон 18-ны өдөр гэх хүний гэрт очиж уулзсан болохыг нь мэдсэн учраас ын модноос дүүжлэгдсэн байдалтай олдсоныг , нартай холбоогүй гэдгийг нь ойлгосон. Манай нөхөр нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө нас барсан байдалтай олдсон. Энэ өдрөөс 3 хоногийн дараа манай сумын гэх хүүхэнтэй манай нөхөр нууц харилцаатай байсан нь тогтоогдсон. Би нөхрийгөө энэ харилцаанаас болж өөрийнхөө амийг хорлох сэдэлтэй болсон гэж ойлгож байна. гийн хэлж байгаагаар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр тай цуг архи уусан байсан. гэх хүнтэй муудалцаж зодолдсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед архи ууж байхдаа учиргүй л дуулж хуурдаад байсан. Би хэсэг хугацаанд зүүрмэглэчихсэн байсан бөгөөд хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь сэрээд харахад ахаа энэ чинь цохичихлоо, яаж байгаа юм бэ гэхээр нь харсан чинь ын хамраас цус гарчихсан ноцолдоод хэрэлдэж байхаар нь та хоёр боль гэж хэлээд салгасан. Тухайн үед , 2 хоёулаа нил цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх хүн манай Ану дэлгүүрт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15-16 цагийн орчим ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ цамц нь урагдчихсан, хамар, уруул хэсгээрээ цус болчихсон, хоёр зовхи нь овойгоод хавдчихсан согтуу орж ирсэн. Тухайн үед яасан талаар нь асуухад ах нь хүнтэй зодолдчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/
Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай гэрт ирэхдээ нүүр ам нь цус болчихсон, хавдчихсан, хувцас нь урагдсан, бөөн тоос шороо болчихсон юм ирсэн. Тэгээд надад хэлэхдээ , хоёртой архи ууж байгаад *******ай зодолдоод ирлээ л гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тэгээд цагдаад хэлэхгүй яасан юм бэ гэхэд аан зүгээрээ зүгээр яавал гэж энэ зодоон цохионы асуудал яахав, эр хүмүүс хоорондоо зодолдож л байдаг шүү дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/
Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Л.ын биед учирсан баруун нүдний дээд доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн хацар, баруун ташааны зулгаралт нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач Л.ын биед үүссэн хүзүүн дэх дарагдлын ором амьддаа буюу нас барах хугацаанд бусад гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчим ******* сумын төвөөр явж байхдаа ах, хоёртой таарсан. Ингээд бид гурав ын гэрт нь орохгүйгээр хашааных нь баруун урд талд нь сууж архи хувааж уусан. ...Бид 3 тухайн үедээ дуулж хуурдаад байж байсан. Гэтэл нь эхнэртээ хөөгдөөд байна, ийм сайхан амьдрал зохиосон хэр нь одоо хөөгдөөд байна гээд байсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас хөөгдсөн талаараа хэлээгүй. Ингээд хэсэг юм ярилцаж байгаад нь намайг татаж мөргөөд миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Энэ үед миний хамарнаас цус гарсан ба би энэ үйлдлийнх нь хариуд ын нүүр хэсэгт зөрүүлэн нэг удаа гараараа цохисон. Би түүний нүүр хэсэгт цохихдоо хаана цохисон гэдгээ тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ын хамарнаас цус гарч байсан. Үүнээс хойш ын биед өөр хэн нэгэн халдсан тохиолдол байхгүй. Тэгээд бид 3 салж ах бид 2 манай гэр рүү явсан. хаашаа явсныг нь мэдэхгүй, ямартай ч гэрийнхээ хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 110 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач Л.ын биед хүзүүнд дарагдлын ором, дух, зүүн хацар, баруун дээд зовхи, баруун ташаанд зулгаралт, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүдээс хүзүүн дэх дарагдлын ором нь уяа гогцоогоор үүсгэгдэх ба нас барах үед үүссэн, дух, зүүн хацар, баруун дээд зовхи, баруун ташаанд зулгаралт, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас 3-5 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.
3. Хүзүүний дарагдлын ором нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.5. Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ.
6. Талийгаач Л. нь 1-р бүлгийн цустай байна.
7. Талийгаач Л. нь тархины хоргүй хавдартай байна, энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй.
8. Талийгаач нь дүүжлэлтийн улмаас хүзүү хоолой гаднаасаа дарагдаж амьсгал механикаар бүтэж нас баржээ гэжээ. /хх-ийн 75-76/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3 тоот нэмэлт дүгнэлтэд:
1. Талийгаач Л.ын цогцост хүзүүнд дарагдлын ором, дух, зүүн хацар, баруун дээд зовхи, баруун ташаанд зулгаралт, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач Л. нь хүзүү хоолой гаднаасаа дарагдаж амьсгал механикаар бүтэж нас баржээ гэжээ. Харин талийгаач Л.ын цогцост учирсан дух, зүүн хацар, баруун дээд зовхи, баруун ташаанд зулгаралт, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үхлийн шалтгаанд нөлөөгүй байна.
2. Талийгаач Л.ын цогцост учирсан дух, зүүн хацар, баруун дээд зовхи, баруун ташаанд зулгаралт, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний эргэн тойрны цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, дух, зүүн хацар, баруун дээд зовхи, баруун ташаанд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 98/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-72/
- Биологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, шинжилгээний хариу /хх-ийн 83/
- Химийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, шинжилгээний хариу /хх-ийн 84/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 42/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 46/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 48/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 50/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 52/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 54-55/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 57/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 65/
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, иргэний оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 110-112/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/
- Л.ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 114/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолт 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт маргалдан зодож түүний биед хоёр нүдний эргэн тойрны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хацар, баруун доод зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч С., , М., шинжээч эмч Ж.Жаргалтуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 110 тоот “...Талийгаач Л.ын биед хүзүүнд дарагдлын ором, дух, зүүн хацар, баруун дээд зовхи, баруун ташаанд зулгаралт, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс хүзүүн дэх дарагдлын ором нь уяа гогцоогоор үүсгэгдэх ба нас барах үе үүссэн, дух, зүүн хацар, баруун дээд зовхи, баруун ташаанд зулгаралт, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас 3-5 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна. Хүзүүний дарагдлын ором нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3 тоот нэмэлт “...Талийгаач Л.ын цогцост учирсан дух, зүүн хацар, баруун дээд зовхи, баруун ташаанд зулгаралт, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний эргэн тойрны цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, дух, зүүн хацар, баруун дээд зовхи, баруун ташаанд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэл нь хохирогч Л.ын өөрийгөө боомилж нас барсантай холбоогүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА