| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0195/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/200 |
| Огноо | 2023-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 232100000016 тай хэргийг 2023 оны 0 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хивсний өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 2 баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 1997 оны 0 сарын 27-ны өдрийн 88 тай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 11 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Ерөнхий боловсролын сургуулийн хойд талын төв замаар Toyota prius маркийн улсын тай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж, явган зорчигч *******ыг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед нь мөргөж түүний биед нь зүүн шуу ясны зөрөөтэй хугарал, баруун шуу, өгзөг, гуя, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд: “...Би 2023 оны 03 сарын 23-ны өдөр ач хүүгээ авах гээд сургуулийн хойд талын замын явган хүний гарцаар 11 цаг 40 минутын орчим гарч байсан. Намайг гарцаар гарах үед машинууд зогссон бөгөөд би гарцаар гарч байх үедээ давхар гараараа даллахад машинууд бүгд зогсож өгч байсан. Би гарцаар гараад өнгөрлөө гэж бодоод сүүлийн цагаан шугаман дээр гишгэтэл гэнэт тас хийгээд баруун гар талаас машин мөргөсөн. Ослын улмаас миний баруун гар хугарч муруй эдгэсэн. Би маш их гомдолтой байна. Миний 2 нүд хоёулаа болортой. Энэ ослын улмаас баруун нүдний болор доргиж дахин болор суулгах шаардлагатай болсон тул 2023 оны 06 сарын 2-ны өдөр Улаанбаатар хот явж Сондор эмнэлэгт хагалгаанд орно. Би г урьд таних ч энэ хүн надад сэтгэлгүй хандаж байна. Өнөөдөр шүүх хуралдааны танхимд орж ирэх хүртэл нэг ч удаа та яаж байна гэж намайг асуугаагүй. Осол гарснаас хойш миний биеийг асууя гэсэн сэтгэл байсан бол асууж болох байсан. Би гаас эмчилгээнд зарцуулсан 966,000 төгрөгийг авсан. Мөн би цаашид эмчилгээ хийлгээд дараа нь хохирол төлбөрөө нэхэмжилнэ..." гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 03 сарын 23-ны өдөр ******* ******* тоотод байх гэрээсээ гараад бэр болон ачийнхаа хамт Toyota prius маркийн улсын тай хүү эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Тэгээд сургуулийн хойд талын явган хүний гарцаар хойноос урагш чиглэлд нэг эмэгтэй хүн зам гарч байсан. Энэ үед миний ард суугаад явж байсан хүн “хөөе хүн, хүн” гээд чангаар хашхираад байсан. Би тухайн үед зам гарч байгаа хүнийг харж байсан ба гэнэт араас хүн чанга хашхираад байхаар нь сандарч тоормос дартал нөгөө гарцаар гарч байсан эмэгтэйг мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад тухайн хүнийг машиндаа суулгаад эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 216 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед зүүн шуу ясны зөрөөтэй хугарал, баруун шуу, өгзөг, гуя, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ /хх-ийн 34-36/
Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23/43 тоот дүгнэлтэд:
1. Toyota prius маркийн улсын тай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан.
3. Toyota prius маркийн улсын тай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
4. Уг зам тээврийн осол гарахад замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.
. Нэмж тусгах санал үгүй гэжээ. /хх-ийн 43-44/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
- Шүүгдэгч *******гийн жолоочийн үнэмлэх /хх-ийн 10/
- Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19/
- Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 24-2/
- *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 8-62/
- Хохирогч *******ын хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 6-66/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-68/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-72/
- Шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хх-ийн 78-79/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 11 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Ерөнхий боловсролын сургуулийн хойд талын төв замаар Toyota prius маркийн улсын тай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж, явган зорчигч *******ыг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед нь мөргөж түүний биед нь зүүн шуу ясны зөрөөтэй хугарал, баруун шуу, өгзөг, гуя, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 216 тоот “...*******ын биед зүүн шуу ясны зөрөөтэй хугарал, баруун шуу, өгзөг, гуя, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23/43 тоот дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 3 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний төлбөрт гаргасан зардал болох 966,000 төгрөгийг авсан. Энэ ослын улмаас миний өмнө нь суулгасан байсан нүдний болор доргисон учир дахин болор суулгах шаардлагатай. Иймд цаашид гарах эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх тул хохирогч *******ын цаашид гарах эмчилгээний төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *******г энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 966,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоол дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 3 /гурав/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн эмчилгээний зардал 966,000 төгрөг төлсөн бөгөөд энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА